Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2018/00906

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2018/00906                        Улаанбаатар хот                                            

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, 20 дугаар байрны 62 тоотод байрлах ОИББСБ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 44 дүгээр байр, 51 тоотод оршин суух Хүрд овогт А.М. РД:/ХВ49052511/-т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 94.137.800  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг даалгах, барьцааны хөрөнгийн үнэлгээг 55.000.000  төгрөгөөр тохиролцсон болохыг тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, Б.Баясгалан, хариуцагч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ОИББСБ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, Б.Баясгалан нар шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: А.М нь тус ББСБ-д 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах Ү-2206006656 улсын бүртгэлийн дугаартай, 00050183 тоот гэрчилгээтэй, 122.5 м.кв талбайтай авто зогсоолыг  барьцаалан 55.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 3.9 хувийн хүүтэй зээл олгохыг хүсэж, түүний гаргасан өргөдөл, бусад холбогдох баримтыг хянан үзээд А.Мт 3 сарын хугацаатай, 3.9 хувийн хүүтэй 55.000.000 төгрөгийг 16/2076 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт 16/4077 тоот хөрөнгө барьцаалах гэрээ байгуулан гэрээг нотариат болон улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн газарт баталгаажуулж, А.Мт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 55.000.000 төгрөгийг мөнгө хүлээлцсэн баримтад гарын үсэг зуруулан олгосон. А.Мын тус ББСБ-тай байгуулсан 16/2076 тоот зээлийн гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон ч зээлийн төлбөр төлөөгүй. Хариуцагчтай харилцан тохиролцох боломжгүй, шүүхийн журмаар асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Тус ББСБ болон А.М нарын хооронд байгуулсан 16/4077 тоот хөрөнгө барьцаалах гэрээний 2.1-д заасныг тус тус үндэслэн түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах Ү-2206006656 улсын бүртгэлийн дугаартай, 00050183 тоот гэрчилгээтэй, 122.5 м.кв 4 өрөө орон сууц, зогсоолын 51 тоотод байрлах 18 м.кв талбайтай автозогсоолын харилцан тохиролцсон үнэлгээг 55.000.000 төгрөг болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 болон тус ББСБ А.М нарын хооронд байгуулсан 16/2076 тоот зээлийн гэрээний 3.12.11-д заасныг үндэслэн А.М нь барьцаа хөрөнгийн хөлслөгч болж нэг сарын хөлсийг 1.800.000 төгрөгөөр харилцан тохиролцсон болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үнийн дүн 55.000.000 төгрөгийн 3.9 хувь нь 2.145.000 төгрөг болж байгаа. Үүнээс хоногийн хүү 71.500 төгрөг болж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар 20 хувиар авч болно заасан. Гэрээний 1.3-т заасны дагуу 71.500 төгрөгийн нэг хоногийн нэмэгдүүлсэн хүү 14.300 төгрөг, 471 хоногоос 90 хоногийг тооцохгүйгээр 381 хоногийн нэмэгдүүлсэн хүү 13.400х381хоног=5.448.300 төгрөг болж байна. Тэгэхээр 71.500х471 хоног=33.676.500 төгрөгт үндсэн зээл 55.000.000 төгрөг нэмэгдээд  нийт 94.124.800 төгрөг болж байна. Энэ тооцоолол нь Монгол Улсын зээлийн хүү тооцох аргачлалын дагуу тооцсон. Ашигласан хоногийг 30 хоногоор тооцсон. Иймд А.Маас үндсэн зээл 55.000.000 төгрөг, зээлийн хүүг 2018 оны 03 дугаар сарын 22-ны байдлаар 7.507.500 төгрөгөөр нэмэгдүүлэн  33.676.500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 1.501.500 төгрөгөөр нэмэгдүүлэн 5.448.300 төгрөг, нотариатын зардал 13.000 төгрөг нийт 94.137.800 төгрөгийг нэхэмжилж байна. Төлбөрийг төлөөгүй тохиолдолд ББСБ-ын барьцаанд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах Ү-2206006656 улсын бүртгэлийн дугаартай, 00050183 тоот гэрчилгээтэй, 122.5 м.кв, 4 өрөө орон сууц, зогсоолын 51 тоотод байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.М шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ОИББСБ ХХК-иас 3.9 хувийн хүүтэй 55.000.000 төгрөгийн зээл авч, 2005 онд ашиглалтад орсон 122.5 м.кв 4 өрөө орон сууцыг 18 м.кв талбайтай автозогсоолыг барьцаанд тавьж, орлогын эх үүсвэр байхгүй тул өнөөдрийг хүртэл төлөөгүй нь үнэн.  Зээл 55.000.000 төгрөгийг аваад 30.000.000 төгрөгийг барилгаар бартердаж болно гээд байгаа. Нэхэмжлэгч тал намайг зээлээ огт төлж байгаагүй гэж үнийн дүнг бууруулахгүй байна. Эвлэрлийн гэрээ байгуулах талаар санал гаргахад нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй. Би 55.000.000 төгрөгийн зээлийг 3.9 хувийн хүүтэй зээлж, нэг сарын хүү 145.000 төгрөг болж байгаа. Үүнд эхний 3 сар 6.345.000 төгрөг болж байгаа, 3 дугаар сарын 1-ний өдрөөс 12 сарын хугацаанд 21 хоногийн хүү алдангийг нэгтгэж тооцоод гаргасан. Нарийвчлан тооцвол нэхэмжлэгчийн шаардах ёстой дүн 90 орчим сая төгрөг буюу 89 сая төгрөг болж байгаа юм. Миний хувьд одоогоор санхүүгийн боломж байхгүй. Эхнэр маань өвчтэй байгаа, бүтэн жилийн тэтгэврийн зээл аваад эмчилгээний зардалд зарцуулсан тул 85.552.755 төгрөгийн хэмжээнд тохиролцож эвлэрэх саналтай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ОИББСБ нь А.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 85.128.800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг даалгах, барьцааны хөрөнгийн үнэлгээг 55.000.000  төгрөгөөр тохиролцсон болохыг тогтоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээний үүргийн биелэлт 94.137.800  төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

             

              Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын нийт 94.137.800 төгрөгийн 85.552.755 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжтой гэхэд нэхэмжлэгч тал хариуцагчтай эвлэрэх боломжгүй гэж маргаж мэтгэлцсэн.         

       Нэхэмжлэгч ОИББСБ, хариуцагч А.М нар нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 55.000.000 төгрөгийг 3 сарын  хугацаатай, сар тутам 3.9 хувийн хүүтэй,  2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар тохиролцон зээлийн гэрээ байгуулж, хариуцагчид мөн өдөр гэрээний дагуу шилжүүлж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээл 55.000.000 төгрөг, зээлийн хүү нийт 6.435.000 төгрөг, нийт төлбөр 61.435.000 төгрөгийг төлөх хуваарь гаргаж, мөн өдөр 16/4077 дугаар хөрөнгө барьцаалах гэрээгээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байрны 51 тоот, Ү-2206006656 улсын бүртгэлийн дугаартай, 00050183 тоот гэрчилгээтэй, 122.5 м.кв, 4 өрөө орон сууц, зогсоолын 51 тоотод байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаалсан болох нь зээлийн гэрээ, хөрөнгө барьцаалах гэрээ, 11-819826 дугаартай барьцаалбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16/083 дугаар зээл хүсэх өргөдөл, зохигчийн тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч А.М нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн болон хөрөнгө барьцаалах гэрээний дагуу 55.000.000 /таван сая/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн боловч буцаан төлөх  үүргээ биелүүлээгүй ба зохигч гэрээ байгуулсан эсэхэд маргаагүй, нэхэмжлэгч  ОИББСБ нь зээлийн 55.000.000 /тавин таван сая/ төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй болно.  

 

Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 453.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Маас  үндсэн зээл 55.000.000 төгрөг, зээлийн хүү  33.676.500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.448.300 төгрөг, нотариатын зардал 13.000 төгрөг нийт 94.137.800 төгрөгийг гаргуулж,  хариуцагч төлбөр төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах, Ү-2206006656 улсын бүртгэлийн дугаартай, 00050183 тоот гэрчилгээтэй, 122.5 м.кв 4 өрөө орон сууц, зогсоолын 51 тоотод байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь орон сууц болон автомашины авто зогсоолын эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүх Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийг томилсон ба Лэндс ХХК-ийн тэргүүлэх үнэлгээчний 2018 оны 02 дугаар сарын байдлаар орон сууцны  зах зээлийн үнэ цэнэ 172.414.380 төгрөг, автомашины авто зогсоолын зах зээлийн үнэ цэнэ 14.000.000 төгрөг, нийт 172.414.380+14.000.000=186.414.380 төгрөгөөр үнэлсэн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээг шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгч тал уг шаардлагаа дэмжиж тайлбар гаргаагүй, уг үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул барьцааны хөрөнгийн үнэлгээг 55.000.000 төгрөгөөр тохиролцсон болохыг тогтоолгох  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

        Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 653.794+159.094=812.888  төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас        628.639  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

            Хариуцагч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ирээгүй, өмгөөлөгч ирээгүйтэй холбоотой талууд хүсэлт гаргаагүй тул хуульд зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн  дугаар зүйлийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.М. РД:/ХВ49052511/-аас үндсэн зээл 55.000.000 төгрөг, зээлийн хүү  33.676.500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.448.300 төгрөг, нотариатын зардал 13.000 төгрөг нийт 94.137.800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ОИББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгийн үнэлгээг 55.000.000 төгрөгөөр тохиролцсон болохыг тогтоолгох  шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.М төлбөр төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах, Ү-2206006656 улсын бүртгэлийн дугаартай, 00050183 тоот гэрчилгээтэй, 122.5 м.кв 4 өрөө орон сууц, зогсоолын 51 тоотод байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 812.888 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 628.639      төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ОИББСБ-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                                Л.НАРАНГЭРЭЛ