| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0130/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/142 |
| Огноо | 2022-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: *******
Улсын яллагч: *******
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Баянхонгор аймгийн ******* овогт Жанцанхорлоогийн *******, регистрийн дугаар: (************),
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт иргэн *******т өвөлжөөндөө намар танайхыг буулгахгүйгэж хэлж, улмаар ******* юу яриад байгаа юм бууна” гэж хэлснээс үүдэн маргалдаж буюу үл ялих зүйлээр шалтаглан иргэн *******ын нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, тархи доргилт, зүүн нүдний алимны салстын урагдал, цус хуралт, эвэрлэгийн няцрал, дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
2022 оны 05 дугаар сарын 17-ны 15 цагийн үед манайд ******* мотоцикльтойгоо ганцаараа ирсэн. 17 цагийн үед хүргэнийд очоод гэрт нь ороход 1 шил архи гаргаж өгсөн. Бид хоёр хувааж ууж дуусгаад маргалдаад би *******ын нүүрэнд 1-2 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 /
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
******* бид хоёр гаргаж өгөөд тал 0.5 литрийн архийг хувааж ууж дуусгаад гэх айлд очоод сууж байхад ******* надад хандаж өвөлжөөндөө намар танайхыг буулгахгүй гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бууна гэж хэлсэн чинь намайг заамдаж аваад бид хоёр тэдний гэрээс гадаа гарахад ******* намайг боож газарт унагаагаад нүүр рүү гараараа нэлээн хэдэн удаа цохисон. Би өөрөөсөө *******ыг холдуулах гээд 1 удаа жийхэд бид хоёрыг салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 /,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
гэх айл руу очоод машинаа зогсоогоод буугаад хартал манай нөхөр нүүрээ 2 гараараа дарсан байдалтай сууж байсан. ******* болохоор манай нөхөр рүү дайрсан байдалтай 2 ханцуйгаа шуусан түүний бэлхүүсний хэсгээр ах барьж хорьсон байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь нөхрийнхөө гарыг аваад үзсэн чинь нүүр ам нь нил цус болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 /,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
17 цагийн үед ******* ******* нар мотоциклоор ирээд гэрт орж ирэхээр нь цай унд хийж өгсөн чинь уугаад юм ярьж сууж байгаад гарахаар нь би тэр хоёрын хамтаар цуг гэрээс гарсан чинь тэр хоёр мотоциклоор явах гэж байгаад өвөлжөө, хаваржаанаас болж маргалдаад барилцаж авсан. ******* *******ыг газар унагаагаад дээр нь гарч суугаад гараараа 2-3 удаа нүүрэн тус газарт нь цохихоор нь би дундуур нь орж салгачихаад малаа эргүүлэхээр яваад эргээд ирсэн чинь ******* *******ыг дээлийн захаар нь боож байгаад гараараа нүүрэн тус газарт нь 1-2 удаа цохиод авахаар нь би салгахад *******ын нүүрээс нь цус гарч байсан. Би *******ыг барьж хориод зогсож байхад машинтай хүн ирээд зогссон. Машинаас ын эхнэр хүүхэд бууж ирээд *******ыг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 387 дугаар шинжээчийн
1. *******ын биед тархи доргилт, зүүн нүдний алимны салстын урагдал, цус хуралт, эвэрлэгийн няцралт, дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 32-34/
-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01-02/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 42-43/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн 88 /, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 53-54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, депозит дансны хуулганууд /хх-ийн 72-77/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 /, Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56/, 2021 оны мал тооллогын данс /хх-ийн 58/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 60/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 61-62/, хохирлын баримтууд /хх-ийн 65-67/, эвлэлийн гэрээ /хх-ийн 85-86/, Төрийн банкны тоот дансны хуулга /хх-ийн 87/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 онЫ 03 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан иргэн *******ын нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, тархи доргилт, зүүн нүдний алимны салстын урагдал, цус хуралт, эвэрлэгийн няцрал, дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч *******ын .... Би *******ын нүүрэнд 1-2 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 /
Хохирогч *******ын ... ******* намайг боож газарт унагаагаад нүүр рүү гараараа нэлээн хэдэн удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 /,
Гэрч ын ... машинаа зогсоогоод буугаад хартал манай нөхөр нүүрээ 2 гараараа дарсан байдалтай сууж байсан, гарыг аваад үзсэн чинь нүүр ам нь нил цус болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 /,
Гэрч ын ... ******* *******ыг дээлийн захаар нь боож байгаад гараараа нүүрэн тус газарт нь 1-2 удаа цохиод авахаар нь би салгахад *******ын нүүрээс нь цус гарч байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 22 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 387 дугаар шинжээчийн ... *******ын биед тархи доргилт, зүүн нүдний алимны салстын урагдал, цус хуралт, эвэрлэгийн няцралт, дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 32-34/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед тархи доргилт, зүүн нүдний алимны салстын урагдал, цус хуралт, эвэрлэгийн няцралт, дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь хэргийн / хх-ийн 32-34 / талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч ******* нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал /Төрийн банкны тоот дансанд 456,170,74 төгрөгийн үлдэгдэлтэй, 310 бог, 50 бод малын хөрөнгөтэй / зэрэг, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч ******* нь эвлэлийн гэрээнд ... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 85/, түүний хувийн байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой гэж үзэж шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Жанцанхорлоогийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчин болгосугай.
5. Шүүгдэгч *******од нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА