Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

             Нарийн бичгийн дарга О.Номин

 Улсын яллагч  Г.Ундрах, 

             Шүүгдэгч *******  нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос  Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   ******* холбогдох 2233000830053 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй *******

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгон 1 дүгээр багийн нутаг “Цагаан худаг” гэх газарт оршин суух иргэн г.ынд туслах малчнаар ажиллаж байхдаа 2020 оны 07 дугаар сарын 19-нөөс 2020 оны 07 дугаар сарын 20-нд шилжих шөнө иргэн ******* итгэмжлэн хариуцуулсан улсын дугааргүй хятад улсад үйлдвэрлэсэн Мустанг-5 загварын мотоцикл болон мотоциклийн каск, гинж, нүдний дуран, 17 болон 19 түлхүүр, 15 литр бензин, 20 литрийн багтаамжтай канистр зэрэг эд зүйлсийг завшин ******* 1,749,075 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгон 1 дүгээр багийн нутаг “Цагаан худаг” гэх газарт оршин суух иргэн г.ынд туслах малчнаар ажиллаж байхдаа 2020 оны 07 дугаар сарын 19-нөөс 2020 оны 07 дугаар сарын 20-нд шилжих шөнө иргэн ******* итгэмжлэн хариуцуулсан улсын дугааргүй хятад улсад үйлдвэрлэсэн Мустанг-5 загварын мотоцикл болон мотоциклийн каск, гинж, нүдний дуран, 17 болон 19 түлхүүр, 15 литр бензин, 20 литрийн багтаамжтай канистр зэрэг эд зүйлсийг завшин ******* 1,749,075 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“... Би өөрийн туслах малчин *******г 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж ажилд авч туслах малчнаар ажиллуулж байна. Би Улаанбаатар хотын зар мэдээнд 2020 оны 06 дугаар сарын сүүлээр "туслах малчин авна" гэж зар тавьсан байсан юм. Тэгсэн чинь ******* нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр над руу залгаж "туслах малчин авах юм уу? зарын дагуу ярьж байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "хоёулаа уулзъя" гэж хэлсэн. Ингээд бид 2 Улаанбаатар хотын 5 шар дээр уулзахаар болсон. Харин энэ үед би 5 шар дээр хүлээж байгаад ирэхгүй болохоор нь хотоос гараад Орхонтуул сум руу буцаж явсан юм. Тэгсэн чинь над руу залгаад "ахаа би өнөөдөр явчихмаар байна" гэхээр нь би "чи тэгвэл оройн суудлаар вагонд суугаад хүрээд ир. Би өглөө Орхонтуул сумын хуучин төвөөс чамайг очоод тосоод авъя" гэж тохироод манай хадам ээж ******* нь уг залууг оройн суудлаар вагонд суулгаж өгсөн юм. Ингээд би өглөө нь тосож авсан юм. ******* нь туслах малчнаар 2020 оны 07 дугаар сарын 11-нээс 18-ны өдрийн хүртэл 7 хоногийн хугацаанд ажилласан. Би 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эхнэр ******* Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан. Бид хоёрыг Улаанбаатар явахад манай туслах малчин ******* нь үлдсэн юм. Эхнэр бид хоёр 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед хот руу явсан ба явахдаа туслах малчин болох өөрийн гэр, мал ахуйгаа даатгаад үлдээхдээ "чи ийш тийш явчихваа гэр орон, малаа сайн харж байгаарай" гээд захиад явсан. Би Ж.Мөн^Уяаг явсан гэдгийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 05 цагийн үед гэрийнхээ ард байдаг гэх хүн над руу холбоо барьж хэлсэн юм. Манай гэрийн хонь хээр бэлчээртэй гарах үед манай гэрт ирсэн чинь манайх эзэнгүй байсан юм байна лээ. Тэгээд над руу залгаад "туслах малчин чинь алга байна" гэж хэлсэн ба би тэр өдрөө буюу 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн үед гэртээ ирэхэд Мустанг-5 маркийн мотоцикл, нэг нүдний герман улсад үйлдвэрлэсэн дуран, 20 литрийн канистрт байсан бензин зэрэг зүйл алдагдсан байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 07 дугаар сарын 21-ний өглөө нь манай гэрийн ард танай тэмдэгтэй хонь ганцаараа явж байна гэж хэлсэн. Тэгээд би очоод гэх хүний хонь руу оруулж байгаад барьж автал хүзүүнд нь мяндас уяатай байсан. Ингээд би хонио бөөгнүүлж тоолж үзэхэд 4 тооны хонь дутсан юм. Би 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр явахдаа хонио тоолоход манай хонь бүрэн байсан. Би өөрийн малын А дансандаа 1000 гаран бог /хонь, ямаа/ , 30 бод тугалтай үхэр/ зэрэг малтай хүн. Би туслах малчинтайгаа албан ёсоор гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Би сардаа 300.000 мянган төгрөгийн цалин хөлс өгнө гэж тохиролцоод ажиллаж байсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл гэвэл миний мотоцикл 2019 онд авсан бараг шинэ унаа байгаа юм. Тэгтэл нь надад хэлэлгүйгээр, байхгүй хойгуур маань мотоциклийг маань унаж яваад мотоциклийн тогийн утаснуудыг тасалсан бусад зүйл дээр гомдол саналгүй. Харин би энэ хүнд итгэж найдаад олон тооны мал ахуйгаа үлдээгээд явж байхад гэрийг маань эзэнгүй хаяад явснаас болж4 тооны бог мал алга болсон, Сайхан сумын Цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгөхөд ирж очсон шатахууны мөнгө, мөн энэ хүний ардаас Булган аймгийн Хишиг-Өндөр сум руу 1 шөнө, 2 өдөр явж ирсэн зардал мөнгөө тооцож гаргуулж авна өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг явдаг өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ******* архи уусан юм шиг байгаа юм. Би маргааш өглөө нь буюу 2020 оны 07 дугаар сарын 19- ний өглөө нь 05 цагийн үед сэрээх гээд залгасан чинь утсаа авахгүй байхаар нь би манай хойно байдаг руу залгаад "манайд очоодхооч туслах малчин маань утсаа авахгүй байна" гэсэн чинь г очиход ******* нь шал согтуу унтаж байсан гэсэн. Тэгээд энэ өдрөө 17 цагийн үед манай нутгийн 23 цагийн үед манай гэрт хүргэж ирсэн гэсэн энэ орой л алга болсон байх гэж бодож байна. ******* манай гэрээс явахдаа ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-32-р хуудас/,

2.Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр 2020 оны 07 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос зарын дагуу ******* гэдэг 26 настай залууг туслах малчнаар ажилд авсан. Тэгээд өөрийнхөө гэрт байлгаад хонь, ямаа хариулуулж байсан бөгөөд 2020 оны 07 сарын 18-ны өдөр хувийн ажил гараад нөхөр бид хоёр Улаанбаатар хот руу явсан. *******д гэр орон, мал ахуй, эд зүйлээ итгээд хариуцуулж үлдээсэн. хүний ганц хүүхэд ажил сурч байгаа, өөрийнхөө биеийг дайчилж байгаа гэх зэргээр ярьж итгэл төрүүлсэн бөгөөд өөрийнхөө хүүхэдтэй адил бодоод их итгэсэн байсан. Ингээд Улаанбаатар хотод байхдаа нөхөр маань руу утсаар ярьж ямархуу байгаа талаар асуух гэтэл утсаа авахгүй байсан. 2020 оны 07 сарын 19-ний өглөө саахалт айл болох руу утсаар яриад очоод үзээдэх гэхэд гэртээ байна, архи уусан унтаж байна гэсэн. Бид 2 утсаар тай ярихад шөнөжингөө хонь үргээд 04 цагт унтсан гэсэн. Тэгээд оройхон нь манай урдхан байдаг гэдэг хүн г мотоциклийг маань унуулж дагуулж яван Замын булаг гэдэг газар очин өөрийнхөө хониноос 3 хонь машинд ачуулж Улаанбаатар хот руу явуулсан гэсэн. 2020 оны 07 сарын 20-ны өдөр гэртээ ирэхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг 5 маркийн ноднин авсан шинэвтэр улаан өнгөтэй мотоциклийг унаад явсан байсан. Малаас маань 4 хонь дутсан. Бас нэг хонь хүзүүгээрээ уяатай гүйж ирсэн. Гэрээс 1 нүдний герман дуран алга болсон байсан. 20 литрийн саванд 15 литр бензин байсан байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

3.Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******* нь миний хүү байгаа юм. Миний хүү ******* нь гэртээ ирээд 7-8 хоног болж байна. Яг хэдийд ирсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Миний хүү мотоциклтой ирсэн. Унаж ирсэн тээврийн хэрэгсэл нь улаан өнгийн мотоцикл байсан. Одоо уг мотоцикл нь манай сумын цагдаад хураалгасан ба цагдаагийн байранд байгаа хэний тээврийн хэрэгсэл гэдгийг мэдэхгүй байна. Миний хүү ******* нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас ирсэн гэж надад хэлсэн. Миний хүү айлд айлын хонь хариулж байсан гэж надад хэлсэн. Хүү ******* нь дөлгөөхөн, шударга хүн өмнө Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/,

4. Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******* нь миний хүү байгаа юм. нь яг хэзээ гэртээ ирснийг сайн санахгүй байна. Гэртээ ирээд 7-8 хоног болж байна. Миний хүү ирэхдээ улаан хүрэн өнгийн мотоциклтой ирсэн юм Би уг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас ирсэн. Айлын хонь хариулж байсан юм байна лээ. Би сүүлд нь мэдсэн. Миний хүү ******* нь хүнтэй ойлголцохдоо муу, хувь хүний зан араншин хувьд шударга талдаа хүн өмнө нь Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,

5. Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би цагдаагийн байгууллагад 3 дахь жилдээ ажиллаж байна Булган аймгийн Хишиг-өндөр сумын цагдаагаар томилогдоод 1 жил болж байна. Би гэдэг хүнийг танихгүй урьд өмнө нь харж үзэж байгаагүй. Ар гэрийнхэн нь манай суманд амьдардаг хүмүүс байдаг. Би иргэн гэдэг хүний унаж явсан тээврийн хэрэгслийн талаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын гэх хүний хуурай ах болох манай аймгаас тэтгэвэрт гарсан өндөр настан цагдаагийн алба хаагч байсан хүнээс сонссон. Над руу залгаж нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд амьдардаг юм. Туслах малчнаар танай Хишиг-Өндөр сумын харьяат залууг ажиллуулж байсан чинь байхгүй араар нь мотоциклийг нь унаад алга болсон байна танай сумаар очиж магадгүй шүү гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр сумын төвөөр эргүүл хийн явж байтал иргэн нь улаан өнгийн Мустанг маркийн мотоциклтой Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багт замын хөдөлгөөнд орон явж байхад нь тааралдаад зогсоож шалган, алдагдсан тээврийн хэрэгслийг хураан авч саатуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

            6.Иргэн ******* 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 4-р хуудас/,

7. 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл /мустанг-5 загварын мотоцикл/-д үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8-рхуудас/,

8.Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний байгууллага болох "" ХХК-ний гаргасан 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ДАХ: 1000543 дугаартай Мустанг-5 загварын мотоциклийг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 8-р хуудас/,

9.Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний байгууллага болох "" ХХК-ний гаргасан 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-820/395 дугаартай мотоциклийн каск, гинж, нүдний дуран, 17 болон 19 түлхүүр, 15 литр бензин, 20 литрийн багтаамжтай канистр зэрэг эд зүйлсийг 249.075 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 11-12-р хуудас/,

10. Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Би ынд малчнаар ирсэн. Ирээд 12 хоноод мотоциклийг унаж явсан. Явахдаа ганцхан ямаа тоолж өгсөн. Хонио хэд байгааг хэлээд үлдээсэн. 1 нь үлдэж хот явна гэж байснаа хоёулаа хот явна гэсэн. Тэдний хамаатан гээд жижиг тэрэгтэй хүмүүс ирээд 4-5 мал гаргаад явсан. Маргааш нөгөөдрөөс над руу яриад мал яаж байна гэхээр нь би гайгүй гэсэн. Явснаас хойш 5 дах өдөр мотоцикл унаад явсан. Явахынхаа өмнө та хэзээ ирэх вэ гэж асуухад маргааш очно гэсэн. Тэр үед би өмсөх хувцасгүй пүүз маягийн гуталтай байсан. Тэгээд гэр лүүгээ мотоциклийг унаад явсан. Өдөртөө эргээд амжаад ирнэ гэж бодсон. Тэр үед өдөртөө амжиж ирээгүй замдаа 2-3 хоног саатсан. Гэртээ очоод таны мотоциклийг унаад явсан гээд өөртөө нь холбогдсон. Тэгээд цагдаад хэлсэн байсан. Удалгүй цагдаа ирээд мотоцикл аваад цагдаагийн грашт хийсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд би Орхонтуулд ирсэн. Өөрт нь болсон зүйлийг хэлсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч   ******* нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгон 1 дүгээр багийн нутаг “Цагаан худаг” гэх газарт оршин суух иргэн г.ынд туслах малчнаар ажиллаж байхдаа 2020 оны 07 дугаар сарын 19-нөөс 2020 оны 07 дугаар сарын 20-нд шилжих шөнө иргэн ******* итгэмжлэн хариуцуулсан улсын дугааргүй хятад улсад үйлдвэрлэсэн Мустанг-5 загварын мотоцикл болон мотоциклийн каск, гинж, нүдний дуран, 17 болон 19 түлхүүр, 15 литр бензин, 20 литрийн багтаамжтай канистр зэрэг эд зүйлсийг завшин ******* 1,749,075 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших”  гэмт хэрэгт  тооцогдохоор заасан үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хуулийн  үндэслэлтэй.

            Прокуророос шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно.

            Иргэний нэхэмжлэлийн хувьд

Хохирогч  Г. нь цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй талаар гаргасан тайлбараар тогтоогдож байна./х.х-ийн 112-ррудаас/, 

Иймд шүүгдэгч *******г  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна .

 Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ 23 хоног цагдан хоригдсон байна.

 Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар ... тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч *******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон  нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон түүнд оногдуулсан 480 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж түүний нийт эдлэх  нийтэд тустай ажил хийлгэх ялыг 296 цагаар тогтоосон болно. / 23х8=184 цаг, 480-184=296 цаг/

Шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт 23 хоног цагдан хоригдсон, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

            Хохирогч Г. өөрийн хүсэлтээр шүүх хуралд оролцоогүй болно.

Шүүгдэгч *******гийн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д   заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 23 хоногийн  нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон түүнд оногдуулсан 480 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж түүний нийт эдлэх  нийтэд тустай ажил хийлгэх ялыг 296 цагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар  ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт 23 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д   авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

.