Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/36

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

     Нарийн бичгийн дарга О.Номин,

     Улсын яллагч  Г.Ундрах,

      Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн  эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох  2233000500048 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам 5, эхнэр, хүүхдийн хамтаар ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, *******,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд сурагч ******* өглөөний дасгал хийсэнгүй гэх шалтгаанаар зодож биед нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А. ******* нь 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд сурагч ******* өглөөний дасгал хийсэнгүй гэх шалтгаанаар зодож биед нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1.Насанд хүрээгүй хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Би Сэлэнгэ аймгийн Орхон сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангид сурдаг, тус сургуулийн хүүхдийн дотуур байранд амьдардаг. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 30 минутын орчимд хүүхдийн дотуур байранд амьдардаг өрөөндөө байж байтал дотуур байрны жижүүр багш ******* намайг дуудаж байна гээд манай дүү хэлээд яваад очтол жижүүр багш ******* над руу уурлаж босож ирээд намайг толгойн хэсэг рүү толгойгоороо мөргөж хоолой боож мөн байшингийн хана руу налуулж толгой хэсэгт нэг удаа цохиж намайг зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р  хуудас/,

2.Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”... 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн өглөөний 07:20 цагийн үед сургуулийн дотуур байрны багшийн өрөөнд байсан юм. Тухайн өдөргийн анги эхний цаг хичээлгүй байсан бөгөөд өглөөний дасгалд гарах гээд ******* дуудахад унтаад сэрэхгүй байхаар нь хичээлгүй юм бол унтаг гээд дасгалд гаргаагүй байсан. Тэгээд дасгал дуусаад хүүхдүүдийн гар утсыг өгөөдг утсаа ав гээд дуудуулсан чинь ирээгүй дүүгээ 3 удаа явуулсан байсан. Ер нь бол хүүхдүүдийг орой унтах үед нь гар утсыг нь хурааж аваад маргааш өглөө нь гар утсыг нь гарын үсэг зуруулж яг эзэнд нь гараас гарт өгөх ёстой байдаг. Тэгээдгийн гар утсыг дүүд нь өгч явуулаагүй өөрийг нь ирж ав гэсэн чинь өрөөнд ирээд хүн унтуулж амраахгүй юм пизда гэж хэлсэн байсан. Тэнд жижүүр *******, *******,, нар байсан. Би цаана гадаа үүдний ширээн дээр хүүхдүүдийн халуун үзээд тэмдэглэл хийгээд байж байсан. Багшийн өрөөний хаалга онгорхой байсан бөгөөд дотор нь болж байгаа асуудал харагдаж байсан. Тэгтэл чи юу гээд байгаа юм бэ гээд маргалдаад ******* босож ирэхээр би босоод очиж салгасан. Тэгтэл тухайн өрөөн дотор орилоод янз бүрийн юм яриад *******ыг чи муу гээд дайраад байсан. Тэгээд өрөөнөөс гарах гэж байхдаа пизда гээд аман дотроо юм үглээд гарах гэхэд нь ******* босож очоод гараа рүү явуултал гараа буулгачхаад өөдөөс нь цээжээ төвийлгөөд дайртал. *******ы гаргийн хоолойнд таарсан юм. Тэгээд ******* хоолойноос нь цааш түрхсэн чинь зүүн шанаа хэсгээрээ хаалганы хажуугийн мод мөргөчихсөн. Тэгээд өрөөнөөс нь гарчхаад дахиад ******* руу дайраад байсан. Тэгсэн гараас гарт гэсэн тэмдэглэл хийсэн 14 ширхэг цаасаараа нүүр орчим руу нь шүргүүлээд авч байсан. Өөр зодолдсон цохилцсон асуудал байхгүй. *******ы биед халдсан зүйл байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн шөнө ******* жижүүртэй хоноод өглөө нь буух байсан юм. ******* нь төлөв даруу зантай, дотуур байрны хүүхдүүдтэй тэгж харьцаж байгаа харагдаагүй. Би тухайн асуудал гарахаас 10 гаран хоногийн өмнө ажилд орсон юм. Урьд ямар байдлаар харыддаг байсныг мэдэхгүй байна. Тухайн болсон асуудал үүдний хяналтын камерт бичигдсэн байсныг гэдэг дотуур байрны ахлах багш шүүлгүүлж үзэж байсан. Тухайн камерын бичлэг хэр удаан бичдэг эсэхийг мэдэхгүй байна. Тухайн асуудал болсны дараа ******* надад хэлэхдээ хүн унтуулж амраахгүй юм аа пизда гэж хэлсэн гэхээр нь биг дуудаад тэр талаар нь асуухад уйлаад өө гээд өөрийгөө алгадаж бариад ойлгохгүй байна гээд янз бүрийн авир ааш гаргаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

3.Насанд хүрээгүй гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцат өгсөн: “...2022 оны 03 дугаар сард өглөө 07 цаг өнгөрч байхад ах унтаж байгаад намайг дотуур байрны жижүүрээс гар утас аваад ир гэж хэлсэн юм. Тухайн үед ******* гэх хүн жижүүрээр гарч байсан юм. Тэгээд би утсыг нь авахаар очсон чинь өөрөө ирж ав гээд өгөхгүй байсан. Тэгээд би ахад хэлсэн чинь зүгээрээ аваад ир гээд дахиад явуулсан юм. Тэгээд дахиад очиход өөрөө ирж аваа гээд өгөхгүй байсан. Тэгээд би буцаж өрөөндөө очоод ах утсаа авахаар явсан юм. Тэгээд эргэж ирэхдээ уурлаад нулимс нь цийлгэнэчихсэн орж ирсэн. Тэгээд уурлаад ******* гэх жижүүр ах намайг боож байгаад хана руу савлаа гэж хэлсэн. Тэгээд толгойн зүүн хэсэгт нь хавдчихсан байсан. ******* гэх нэртэй хүүхэд надаасөөр байхгүй. Тухайн асуудал болохоос 8-9 хоногийн өмнө орой унтахын өмнө гар утсыг хураан авахаар ******* жижүүр манай өрөөнд орж ирээд ахын утсыг авах гэсэн чинь ах тухайн үед утсаараа тоглож байсан юм. Тэгээд тоглоомоо дуусгаад өгье гэсэн чинь "та нар шиг юмнууд ингэх болоогүй шүү" гээд уурлаад утсыг нь авсан чинь багш ингэж болохгүй гээд ******* ахад хэлж байсан. Бусдаар миний нүдэн дээр ******* ах хүүхдүүдтэй муухай ааш авир гаргаж харилцаж байхыг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

4.Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө сургуулийн дотуур байранд нь ******* гэх хүнтэй хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэгсэн, *******ы өөдөөс дайрч давшилж эхэлсэн тэгсэн ******* толгой руу түлхсэн тэгсэн ар талын хана мөргөсөн. Тэгээд багш салгаад маргаан зогссон. Тухайн үед ******* ньг цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед *******,, багш байсан. ******* гэх хүн өөрөө жоохон өндөр дуу гаргаж захирангуй харьцдаг. Нэг их ойр байдаггүй учир сайн мэдэхгүй. бас түргэн ууртай хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /ххийн 37-р хуудас/,

  5.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн №364 дугаартай дүгнэлтэд:

  1.*******ийн биед тархи доргилт тогтоогдлоо.

  2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

  3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэх дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/,

            6. 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 73-р хуудас/,

7.Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хүүхдүүдийн утсыг орой болгон хурааж аваад өглөө нь өгдөг. нь босоогүй. Өөдөөс их муухай авир гаргахаар нь би тэвчихгүй гараараа мангасдсан. Тэгээд ийм зүйл болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

            Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”  гэжээ.

Насанд хүрээгүй хохирогч *******ийн биед учирсан тархи доргилт бүхий бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч ******* нь хохирогчийн толгой руу мөргөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч ******* нь бага насны *******ийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдсан эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл юм.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг хүний биед хөнгөн хохирол  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 Прокуророос *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч ******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байгаа болно.

Иргэний нэхэмжлэлийн хувьд:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар :

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсан болно.

 Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй  гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч энэ хэрэгт  цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар  оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ы өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн  5,  36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8-д  заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. *******ыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 / долоон зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар ******* торгох ялын 700,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт зааснаар  ялтан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол хорих ялаар солихыг  *******д мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА