Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/38

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

     Нарийн бичгийн дарга О.Номин,

     Улсын яллагч Б.Мөнхдөл,

      Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн  эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох 2233000470046 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Олон улсын худалдааны төвд худалдагч ажилтай, ам бүл 1, ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******,*******,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 2-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг “Шимт нарс” гэх газарт 05-75 ДАУ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр: Тээврийн хэрэгслийн хурд 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас зорчигч ******* биед уушгины эдийн няцрал, цээжний хөндийн хий хуралт, гавал тархины битүү гэмтэл, цээжний 5 дугаар нугалмын бие, хажуугийн сэртэн, арын сэртэнгийн, 4 дүгээр нугалмын арын сэртэнгийн хугарал, 6,7,8 дугаар нугалмын их биеийн болон хажуугийн сэртэнгийн хугарал, 9 дүгээр нугалмын хажуугийн сэртэнгийн хугарал, баруун талын 9, 10 дугаар хавирганы зөрүүтэй хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр би хөдөө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны Нарст гэх газарт байхад *******,******* нар өөрийн эзэмшлийн 05-75 улсын дугаартай мөнгөлөг өнгийн Приус-20 машинтай ирсэн юм. Тэгээд *******,*******,******* бид дөрөв Номгоны төвөөс бензин авахаар ******* машинаа бариад явсан. Тэгээд 2 дугаар бригадын орчимд шороон зам дээр явж байтал гэнэт аваад шидчихсэн юм. Би хойно жолоочийн эсрэг талд сууж явсан бөгөөд хэдэн километр цагийн хурдтай явж байгаад онхолдсон талаар мэдэхгүй байна. Тэгээд нэг мэдэхэд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн байсан. Тухайн үед ******* архи хэрэглээгүй эрүүл байсан. Миний биед нурууны сэртэн яс хугарсан, хавирга хугарсан, уушиг бяцарсан, хөл мэдээ алдсан гэх гэмтэл учирсан. Одоо байнгын тэргэнцэр дээр байгаа. Би бүс хэрэглээгүй байсан Хөдөө зам дээр учраас бүс зүүх талаар шаардлага тавиагүй. ...Надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт алга байна. ******* миний эмчилгээнд зарцуулж байгаа бүх зардал мөнгийг гаргасан. Тухайн зардал гарах үед нь мөнгө гаргаж хохиролгүй болгож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/

2. Гэрч : "...2022 оны 03 сэрын хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Би *******гийн хамт Сайхан сумын 3 дугаар баг Шимт нарс гэх газарт байх ,******* нарын гэрт очсон юм. Тэгээд тэднийхээс гараад Номгон явах замдаа осолд орсон юм. Тухайн үед Номгон явах гээд шороон замаар явж байгаад гэнэт машин маань замын хажуу руу ороод онхолдчихсон юм. Сайн санахгүй байгаа юм. Тухайн үед тээврийн хэрэгслийг ******* жолоодоод би хажууд нь сууж явсан юм. Би тухайн үед утас оролдоод дуу тавиад явж байсан болохоор хэдэн километр цагийн хурдтай явж байсныг хэлж мэдэхгүй байна. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Тухайн осол болох үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* болон өөр тухайн машин дотор зорчиж явсан хүмүүс дунд архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан..." гэх мэдүүлэг, хх-ийн 57-58-р хуудас/,

  1. Гэрч : "...Би *******тай өмнө нь хамтран амьдарч байсан ба одоо үе үе холбоо барьдаг юм. 05-75 ДАУ улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь гэрчилгээ дээрээ миний нэр дээр байдаг юм. Би 2021 онд худалдаж авч байсан юм. Тэгээд тухайн тээврийн хэрэгслээ өөрийн хамтран амьдрагч *******д өгсөн юм. Тэгээд гэрчилгээ дээрх нэрээ шилжүүлж амжаагүй байсан юм. *******г тээврийн хэрэгсэлтэйгээ осолд орсон талаар мэдсэн. Тэгээд *******тай холбоо барьж биеийг нь асуусан. 05-75 ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021 онд үзлэг оношилгоонд бүрэн хамтрагдсан ямар нэгэн эвдрэл гэмтэл огт байгаагүй юм..." гэх мэдүүлэг, /хх-ийн 61-р хуудас/
  2. Гэрч : "...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байсан. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг Шимт Нарс гэх газарт Н. бид хоёр гэртээ байж байтал*******, ******* хоёр 05-75 ДАУ улсын дугаартай Приус-20 маркийн машинтай ирсэн. Тэгээд манай гэрээр ч оролгүй Н. бид хоёрыг машинд суучих хамт Номгон орж бензин хийчхээд ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машины арын суудал дээр суугаад хамгаалах бүсээ зүүгээгүй. Харин ******* мшин жолоодож явсан хажуугийн урд суудал дээр******* суусан байсан. Тэр хоёр хамгаалах бүсээ зүүчихсэн байсан. Тэгээд манай гэрээс Номгон чиглэлд явж байгаад 2-ын пункерын тэнд пойлон дунд онхолдсон. Би машины арын суудал дээр суугаад арагшаагаа налаад гар утсаа оролдоод явж байсан. Тэгсэн гэнэт онхолдчихсон. Би машиныг хэр хурдтай явж байсныг анзаарч хараагүй. Би тухайн хүмүүсийг сайн танихгүй болохоор юм ярилгүй гар утсаа оролдоод явж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,

5.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан шинжээчийн  дүгнэлтэд:

            1.******* биед уушгины эдийн няцрал, цээжний хөндийн хий хуралт, гавал тархины битүү гэмтэл, цээжний 5 дугаар нугалмын их бие, хажуугийн сэртэн, арын сэртэнгийн, 4 дүгээр нугалмын арын сэртэнгийн хугарал, 6, 7, 8 дугаар нугалмын их биеийн болон хажуугийн сэртэнгийн хугарал, 9 дүгээр нугалмын хажуугийн сэртэнгийн хугарал, баруун талын 9, 10 дугаар хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасны дагуу учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно...” гэх дүгнэлт, /хх-ийн 27-28-р хуудас/,

           

            6. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

            1. 05-75 ДАУ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэлт гаргав. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр: Тээврийн хэрэгслийн хурд 12.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

            2. Зам тээврийн осол гарсан шалтгаан нь 05-75 ДАУ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр: Тээврийн хэрэгслийн хурд 12.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 39-р хуудас/,

7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, /хх-ийн 8-14-р хуудас/

            8. Эд зүйл хүлээн авсан “ хавтаст хэрэгт ...1216559 дугаартай жолоочийн үнэмлэх эх хувиар нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг 24 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв" гэх тэмдэглэл, /хх-ийн 65-р хуудас/,

9.Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Машинтай явж байгаад онхолдоод бид 2 гэмтсэн. гомдол саналгүй гэсэн. Миний буруу, би буруугаа ойлгож байгаа  гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй,  үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

Дээрх үйл баримтад эрхзүйн дүгнэлт хийхэд: Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 2-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг “Шимт нарс” гэх газарт 05-75 ДАУ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас зорчигч ******* биед хүнд  хохирол учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан  авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах  гэмт хэрэгт тооцогдохоор үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд *******г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн ******* биед хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ялын саналаа яллагдагчид танилцуулан гарын үсэг зуруулан  шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн гэж  үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.5, 4.6-д заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас хууль зүйн үр дагаврыг ойлгосон  нөхцөл байдал тогтоогдсон  тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв

Шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5-д “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2  дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж  зааснаар прокурорын саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж,  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******гийн №1216559 тоот /В/ ангиллын жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь  зүйтэй байна.

Хохирогч Н. нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн ба шүүх хуралд оролцох хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

                                                                                                                 ТОГТООХ нь:

1. *******г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар  *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3.Тэнсэгдсэн ялтан *******д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг *******д мэдэгдсүгэй.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******гийн №1216559 тоот /В/ ангиллын жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.САРАНТУЯА