Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 160/2022/0179/Э |
Дугаар | 2022/ШЦТ/195 |
Огноо | 2022-07-06 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Эгаар хөтлүүлж,
Улсын яллагч: Ж.У
Хохирогч: К.Г
Шүүгдэгч: Т.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Угаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т Г /РД: 0000000/-д холбогдох эрүүгийн 00000000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ..............аймгийн ........ сумын ......... багийн .................гэх газар оршин суух, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120.000 төгрөгөөр торгох ялаар,
Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Тны Г /РД: 0000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Г нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр .......... аймгийн ........ сумын ............. багийн нутаг дэвсгэрт иргэн К.Гтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг 3 удаа хутгалж эрүүл мэндэд нь зүүн бугалга, ар нуруу, баруун мөр зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч К.Гийн өгсөн: Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Т.Г ахтай хамт архи уусан бөгөөд би архиндаа согтоод тасарсан байсан. Яг юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд Т.Г ах намайг хутгалж байсан тэгээд би гараад зугтаасан. Тэгээд Ц гэх айлд очиж түргэн тусламж дуудуулсан. Би 2.500.000 төгрөг нэхэмжилсэн. Т.Г 1.500.000 төгрөг өгсөн. Одоо 1.000.000 төгрөг аваагүй байгаа. Хэрэг гарснаас хойш Т.Г надад “Би 10 жилийн ял авсан, 8 жил суугаад гарч ирнэ, үлдсэн 2 жилдээ чамайг нухчхаж магадгүй шүү” гэж хэлээд дарамталсан гэв.
Эрүүгийн 2212.................. дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч К.Гийн өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн ******* сумын төв орж ямааныхаа ноолуураа худалдаад сумын төвийн дэлгүүрээс хараа нэртэй 0.5 литрийн савалгаатай архи нэг шилийг, хараа нэртэй 0.75 литрийн савлагаатай архи 1 шилийг аваад хөдөө гэр рүүгээ явсан бөгөөд замдаа нутгийн айл болох Ц гэх айлаар орж 0.5 литрийн савлагаатай архиа ганцаараа талд нь ортол уугаад цаашаа явсан бөгөөд цаашаа Г гэх айлд өдөр 15 цагийн орчимд очсон гэж санаж байна тэндээ авч очсон архи Г ах бид хоёр хувааж уусан. Тухайн үед Г ахынд Г болон танихгүй нэг хүүхэн байсан өөр хүн байгаагүй. Ингээд Г ах бид хоёр юм яриад архиа уусан бөгөөд би архиндаа согтоод тасарсан байсан. Яг юу болсоныг санахгүй байгаа гэтэл нэг мэдэхэд Г ах намайг хутгалаж байсан. Ингээд би гараад зугтаасан бөгөөд явган яваад 2 километр орчим зайд байдаг Ц гэх айлд очиж эмнэлэг дуудуулсан юм. Тухайн үед Цгийнд Ц болон түүний эхнэр байсан. Өөр хүн байгаагүй. Г ах архи гаргаагүй миний авч очсон архийг л бид хоёр хувааж уусан юм бид хоёр юм яриад тэр архийг нэлээд удаан уусан гэж бодож байна ямар ч гэсэн Г намайг хутгалаад байхаар нь би гараад зугтаахад гадаа харанхуй болсон байсан. Би зугтаагаад явж байхдаа явж чадахаа болиод хээр хэсэг амарч явсаар байж Ц гэх айлд очсон. Намайг зугтаахад Г араас хөөгөөгүй гэртээ үлдсэн юм. Тэр танихгүй эмэгтэй архи огт уугаагүй. Би тухайн үед яг юунаас болж Г гэх хүнтэй маргалдах болсоноо сайн санахгүй байна. Учир нь би тухайн үед их согтсон байсан нэг мэдэхэд л Г намайг хутгалаад байсан юм. Тэгээд би гараад зугтсан. Г нь миний баруун мөр хэсэгт нэг удаа хутагласан, зүүн гарын булчин хэсэгт нэг удаа хутагласан, зүүн дал орчимд нэг удаа хутгалсан эдгээр шарх нь одоо их өвдөж байгаа, хамарын баруун талд хутгаар нэг удаа зүссэн, зүүн гарын булчингийн ар хэсэгт нэг удаа хутгаар зүссэн зүүн гарын суга орчимд нэг удаа зүссэн юм шиг шарх байгаа эдгээр шарх нь өвдөлт нь гайгүй байгаа. Тухайн үед архи ууж эхлэх үедээ бол хэрүүл маргаан хийгээгүй хаваржаа сайхан байна гээд л ойр зуурын юм яриад архиа уугаад л байж байсан юм. Тэгээд нэг мэдэхэд л би согтоод тасарчихсан Г гэх хүн намайг хутаглаж байсан. Зүүн гарын булчиндаа хутгалуулсан мөн зүүн талын дал хэсэгтээ хутгалуулсан мөн баруун гарын мөр хэсэгтээ хутгалуулсан хамрын баруун талд зүсэгдсэн зүүн гарын булчингийн ар хэсэгт зүсэгдсэн, зүүн суга орчимд зүсэгдсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/,
*Гэрч Э.Цгийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн орчим К.Г манайд ирээд явсан гэсэн тухайн үед нь би байгаагүй ингээд оройн 23 цагийн орчим К.Г дахин манайд явган ирсэн бөгөөд орж ирээд Г ахад хутгалуулчихлаа манай дүү рүү яриад эмнэлэг дуудаад өг гэж гуйсан өөр их юм яриагүй ингээд манай эхнэр Гийн дүү рүү утсаар ярьж Г энд хутгалуулаад ирсэн манайд байна гэж хэлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа эмч ирж Гийг аваад явсан. Тухайн үед манай эхнэр бид хоёр байсан өөр хүн байгаагүй. Тухайн үед яг хэдэн удаа биеийнхээ аль аль хэсэгт хутгалуулсан талар би мэдээгүй тэрийг нь үзсэн эмч нь сайн мэдэж байгаа байх. Тухайн үед Г өөрөө хэдэн удаа биеийнхээ аль аль хэсэгт хутгалуулсан талаараа яриагүй. Бодонт багийн эмч ирж үзээд авч явсан нэрийг нь хэн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 2 километр зайтай байдаг юм. Зүүн гар даагдахгүй-байна гээд ёоолоод байсан өөр их юм яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/,
*Гэрч Б.Оийн өгсөн: “…2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн орчим К.Г гэх залуу манай гадаа ирсэн бөгөөд тухайн үед манайхан бүгд ямаа самнаж байсан юм ингээд Г ах тэр хоёр Г ахын гэрт орсон бөгөөд гарч ирэхгүй байгаад байсан хурга ишиг тавих болчоод би Г ахын гэр орох үед Г ах Г хоёр архи уугаад сууж байсан бөгөөд ярьж байгаад нь хальт сонсоход маргалдах гээд байгаа юм шиг санагдсан ингээд би гараад явсан хэсэг хугацааны дараа тэр хоёр Г ахын машинтай айл руу явсан бөгөөд байж байгаад ирсэн тухайн үед бид нар гадуур мал ахуйн ажил ихтэй байсан тул Г ахынд ороогүй байж байгаад орой яг хэдэн цаг болж байсныг одоо сайн хэлж мэдэхгүй байна ямар ч гэсэн гадаа харанхуй болсон байхад би Г ахынд ороход Г ах би Гийг хутгалчихлаа гээд сууж байсан юм. Ингээд би тэр Г хаана байгаа юм гэж асуухад зугтаагаад явсан гэж хэлсэн бөгөөд би гэртээ ороод унтсан юм. Яг юу гэж ярьж байсан талаар би сайн сонсож чадаагүй би бодохдоо маргах гээд байна уу гэж л дотороо бодсон юм. Г ганцаараа байсан өөр хүн байгаагүй. Надаас өөр хүн Г ахынд ороогүй гэж бодож байна. Тэрийг нь би мэдэхгүй надад яриагүй. Даруу төлөв зантай хүнтэй их эвсэг амьдардаг өмнө нь алдаж онож шоронд сууж байгаад гарч ирсэн ч гэсэн одоо бол янз бүрийн буруу зан авир байхгүй ганц бие амьдардаг хүн байгаа юм. Архи байнга уугаад байдаггүй хааяа нэг нутгийн хүмүүстэй архи уух тохиолдол байдаг боловч архи уусан үедээ хүнтэй маргалдаад байдаггүй хүн байгаа юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/,
*Гэрч Т.Тын өгсөн: “... Тухайн өдөр Т.Г, К.Г нар манайд 20 цагийн орчим гэж санаж байна манайд ирсэн бөгөөд манайд нэг шил архи ууж байгаад хагасыг нь уугаагүй аваад явсан. Т.Г, К.Г нар нь манайхаас нэлээд халамцуу явсан бөгөөд К.Гийг би гэрт нь хүргээд өгье гэхэд би мотоциклио Гийн гадаа орхичихсон очиж авна гээд хамт явцгаасан юм. Хэрүүл маргаан гэх зүйл болоогүй. Харин Г нь ыи ногоог Ганаагаар хүргүүлнэ гэж яриад Г нь чи намайг ногоон цагаанаар нь дуудаад байгаарай гэх мэтийн юм яриад байсан. Хоёулаа нэлээн халамцуу К.Ганзоиг нь илүү согтуу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/,
*Гэрч Н.Угийн өгсөн: “...Тухайн өдөр би ойрын дуудлагын жижүүргэй байсан манай сумын эмч нар сургалтад явчихсан байсан юм. Орой 22 цаг 50 минутын үед ******* багийн нутаг ******* гэх газар хүн хутгалуулсан байна гэж дуудлага ирсэний дагуу би тухайн дуудлагад 23 цаг өнгөрч байхад очиход К.Г гэх хүнийг Т.Г гэх хүнд хутгалуулсан гээд Ц гэх айлын баруун талын орон дээр нүүр гар буюу ил харагдах хэсэг бүгд цус болсон байдалтай хэвтэж байсан. Тухайн хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Гэхдээ бүх болсон зүйлийг ярих чадвартай ухаан санаа зүгээр байсан. Тэгээд би тухайн хүний цусыг цэвэрлээд асуумж асуухад зүүн гар даагдахгүй өвдөлт ихтэй байна гэж хэлсэн тухайн хүний хувцасыг тайлж үзлэг хийхэд баруун мөрний гадна хэсэгт 2 см орчим зүсэгдсэн шарх байсан гүнийг нь би үзээгүй, зүүн бугалганы урд булчин хэсэгт 2.5-3 см орчим зүсэгдсэн шархтай байсан гүнийг нь үзээгүй, зүүн далны доод хэсэгт 3 ширхэг шархтай байсан ба голын шарх нь 3 см орчим зүсэгдсэн шархтай, баруун хацрын урд хэсэгт зулгарсан шархтай байсан тэгээд би тухайн хүний шархыг цэвэрлээд даралттай боолт хийгээд цус тогтоох, өвчин намдаах, шингэн нөхөх эмчилгээ хийгээд сумын эрүүл мэндийн төв рүү тээвэрлэж авч ирээд баруун мөр, зүүн бугалага, зүүн далны доод хэсгийн зүсэгдсэн шархуудад оёдол тавьж эмчилгээ хийсэн. Тухайн айлын эзэн Ц гэх залуу эхнэртэйгээ байсан. Тухайн Г гэх хүн Т.Г гэх айлд хутгалуулаад Цоом буюу Ц гэх айлд явган гүйж ирсэн гэж байсан. Намайг очиход ногоон өнгийн цамцтай дотуураа улбар шар өнгийн богино ханцуйтай цамцтай байсан. Өмсөн явсан дээл нь гээд цусаар бохирлогдсон хөх өнгийн дээл үүдэнд тайлаад тазьчихсан байсан эрүүл мэндийн төв рүү явахад дээлээ торонд хийгээд авч явсан болохоор санаж байна. Яг хэдэн оёдол аль шарханд тавьсан талаараа санахгүй байна өвчний түүхээс харвал тодорхой байгаа, тухайн шархууд дотогш нэвтрээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/,
*Т.Гийн яллагдагчаар өгсөн: “...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Өөрийн эрхийн дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнээ зөвөөр мэдүүлсэн байгаа. Хохирлыг төлж барагдуулахаар К.Гтой тохиролцсон байгаа. Одоогоор бол барагдуулж амжаагүй байна. Би хохиролгүй болгох болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 хуу/,
*Хэргийн газрын үзлэг, гэрэл зураг /хх-ийн 02-05 хуу/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 06-08 хуу/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 45-49 хуу/,
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 04 дүгээр сарын 28-ны 40 дугаартай дүгнэлт:
1. Шинжилгээнд ирүүлсэн К.Гийн өмсөж явсан гэх хувцаснуудад үүссэн
гэмтлүүд нь зүсэгдэлт байна.
2. Үүссэн гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Тухайн гэмтэл учруулсан багажны хэмжээг тодорхойлох боломжгүй.
4. Үүссэн гэмтлүүд нь өнгөө алдаж гандаагүй, шинэ зүсэгдэлт байна. Үүссэн цаг
хугацааг тодорхойлох боломжгүй... гэх дүгнэлт /хх-ийн 56-58 хуу/,
*Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6095 дугаартай дүгнэлт:
1. К.Гийн биед зүүн бугалга, ар нуруу, баруун мөрний зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
3. Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр
хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 70-71 хуу/,
*Эмчлүүлэгчийн картын хуулбар /хх-ийн 75-80 хуу/,
*Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57 хуу/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 83 хуу/,
*Т.Г өмнө нь ял шийтгэгдэж байсан 2000 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоол, 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 86-89, 90-92 хуу/,
* Архангай аймгийн ******* сумын Хөшөөт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 101 хуу/,
* Мал, тэжээвэр амьтад, худгийн тооллого хуулбар /хх-ийн 104-108 хуу/,
* Оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 110 хуу/,
*Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 127-128 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Г нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ........... аймгийн ............ сумын ..............багийн нутаг дэвсгэрт иргэн К.Гтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг 3 удаа хутгалж эрүүл мэндэд нь зүүн бугалга, ар нуруу, баруун мөр зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Гэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 000000000 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Г нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ........... аймгийн ............ сумын ............. багийн нутаг дэвсгэрт иргэн К.Гтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг 3 удаа хутгалж, эрүүл мэндэд нь зүүн бугалга, ар нуруу, баруун мөр зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч К.Гийн:.. Г намайг хутгалаад байхаар нь би гараад зугтаахад гадаа харанхуй болсон байсан. Би зугтаагаад явж байхдаа явж чадахаа болиод хээр хэсэг амарч явсаар байж Ц гэх айлд очсон. Намайг зугтаахад Г араас хөөгөөгүй гэртээ үлдсэн юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/, гэрч Э.Цгийн: “...23 цагийн орчим К.Г дахин манайд явган ирсэн бөгөөд орж ирээд Г ахад хутгалуулчихлаа манай дүү рүү яриад эмнэлэг дуудаад өг гэж гуйсан өөр их юм яриагүй ингээд манай эхнэр Гийн дүү рүү утсаар ярьж Г энд хутгалуулаад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/, гэрч Б.Оийн: “...үед Г ах Г хоёр архи уугаад сууж байсан бөгөөд ярьж байгаад нь хальт сонсоход маргалдах гээд байгаа юм шиг санагдсан... Г ах би Гийг хутгалчихлаа гээд сууж байсан юм...”гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/, гэрч Т.Тын:“...Т.Г, К.Г нар нь манайхаас нэлээд халамцуу явсан бөгөөд К.Гийг би гэрт нь хүргээд өгье гэхэд би мотоциклио Гийн гадаа орхичихсон очиж авна гээд хамт явцгаасан юм. Хэрүүл маргаан гэх зүйл болоогүй. Харин Г нь би ногоог Ганаагаар хүргүүлнэ гэж яриад Г нь чи намайг ногоон цагаанаар нь дуудаад байгаарай гэх мэтийн юм яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/, гэрч Н.Угийн: “...Орой 22 цаг 50 минутын үед ******* багийн нутаг Зэгэстэй гэх газар хүн хутгалуулсан байна гэж дуудлага ирсэний дагуу би тухайн дуудлагад 23 цаг өнгөрч байхад очиход К.Г гэх хүнийг Т.Г гэх хүнд хутгалуулсан гээд Ц гэх айлын баруун талын орон дээр нүүр гар буюу ил харагдах хэсэг бүгд цус болсон байдалтай хэвтэж байсан. Тухайн хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Гэхдээ бүх болсон зүйлийг ярих чадвартай ухаан санаа зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6095 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.У нь шүүгдэгч Т.Гийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд шүүгдэгч Т.Г нь хохирогч К.Гийн биед зүүн бугалга, ар нуруу, баруун мөрний зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6095 дугаартай дүгнэлт дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Т.Гийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Гийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч К.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүгдэгчээс хохирол 5.000.000 /таван сая/ төгрөг нэхэмжилсэн боловч хохирлын баримт гаргаж өгөөгүй шүүгдэгч нь хохирогчид 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлсөн хохирогч хүлээн авсан талаар мөн дахин хохирол нэхэмжлэхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Гийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн хуванцар иштэй 23.5 см урттай 13.5 см ажлын хэсгийн урттай, 10 см бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Гэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч Н.Э оролцож байсан боловч шүүгдэгч Т.Г нь өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлт ирүүлсэн байх тул өмгөөлөгч Н.Эыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ты Гийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь торгох ялын 800.000 /найман зуун мянга / төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн хуванцар иштэй 23.5 см урттай 13.5 см ажлын хэсгийн урттай, 10 см бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ