| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 183/2018/00435/И |
| Дугаар | 183/ШШ2018/00732 |
| Огноо | 2018-03-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2018/00732
| 2018 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2018/00732 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хариуцагч: холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгч Ж.Жтай 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 5.000.000 төгрөгийг гүйцэтгээгүй үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Зээлийн гэрээгээр зээлийн хүүг тооцохдоо зээлдэгчийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 61 дүгээр байрны 7 тоот, 26 м.кв 1 өрөө байрыг зээлдүүлэгчид хөлслөн хүү авахгүй байхаар тохиролцон үлдсэн зээлийн гэрээний 5.000.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгөхөөр болж, хөлсөлж байгаа байрандаа шууд нүүж очсон. Байрыг очиж үзэхэд ус, дулаан төвийн шугаманд холбогдсон гэж хэлсэн. Гэтэл халаалт нь төвийн шугаманд холбогдоогүй тенээр цахилгаанд холбосон байсан. Байранд орсон эхний өдрүүдэд гадаа дулаан байсан болохоор ямар нэгэн асуудал гараагүй, гадаа хүйтэрч эхлэхэд байр хүйтэн, цахилгаан болон усны мөнгө их гарсан тул хар иуцагчид хэлсэн.Зээлээр авсан мөнгийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тэтгэврийн нэмэгдлээ авч зөрүү 5.000.000 төгрөгийг 2 хувааж өгнө, сүүлийн хугацаа 04 дүгээр сарын 30-ны өдөр төлнө гэсэн боловч өгөхгүй байна. Иймд 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 5.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний хувьд маргах зүйлгүй. Уг байрны 2019 оны 09 дүгээр сар хүртэл 5.000.000 төгрөг зээлүүлэхээр тохирч, уг байранд суулгахаар гэрээ хийсэн боловч байр хүйтэн, цахилгааны төлбөр их гарч байна гээд хугацаанаас өмнө мөнгөө нэхсэн. Би 1 дүгээр сарын 24-ний өдөр өгнө гэж хэлээгүй. Харин 02 дугаар сарын 09-ний өдөр, 04 дүгээр сарын 30-ны өдөр 2 хувааж төлөхөөр тохирсон боловч маргааш нь шүүхэд хандлаа гэсэн. Би түлхүүрээ очиж авахад байрны бүх сантехник хөлдөөсөн ариун цэврийн өрөөний бохир том өрөө рүү орсон байсан. Миний бие хорт хавдрын улмаас хагалгаанд орох гэж байгаа тул одоогоор мөнгөний боломжгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ж.Жд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ж.Ж нар нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөгийг, нэг жилийн хугацаатай, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцон 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаагаар тохиролцон зээлийн гэрээ байгуулсан, мөн өдөр орон сууц хөлслөх гэрээгээр Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Шархад гудамж, 61 дүгээр байр, 7 тоот, 26 м.кв 1 өрөө орон сууц хөлслөх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан болох нь зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч Ж.Ж нэхэмжлэлийн хувийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлыг зохигчид өөрсдөө нотлох үүрэгтэй болно.
Хариуцагч Ж.Ж нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн болон орон сууц хөлслөх гэрээний дагуу хариуцагч нь 5.000.000 /таван сая/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн ба буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, зохигч гэрээ байгуулсан эсэхэд маргаагүй, нэхэмжлэгч 5.000.000 /таван сая/ төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Жгаас 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгох нь зүйтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 94.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Хариуцагч Ж.Жгаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын тэгш эрхийн зарчимд харшлаагүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн дугаар зүйлийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дахь хэсэгт зааснаар хариуцагч Жаас 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шүүх зохигчид гардуулах, боломжгүй бол хүргүүлэх, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ