Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0815

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 22 өдөр                 Дугаар 128/ШШ2020/0815                 Улаанбаатар хот

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар Ж.Сын нэхэмжлэлтэй, ЧдЗдд холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: Ж овогт Ж-ийн С

Хариуцагч: ЧдЗд,

Нэхэмжлэлийн шаардлага: “ЧдЗдын 2018 оны 12 дугаар сарны 14-ний өдрийн А/745 дугаар захирамжийн Б.Ш, Ш.С, Ц.С нарт холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2018 оны А/632 дугаар захирамжийн Б.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С, түүний өмгөөлөгч С.О, гуравдагч этгээд Ц.С, гуравдагч этгээд бөгөөд Б.С, Б.Ш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, тэдний өмгөөлөгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нарыг оролцуулан хийв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Сос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан үндэслэл, тайлбартаа: “Ж.С миний бие ЧдЗдын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний А/274 дүгээр захирамжаар Жигжидийн зуслангийн засмал замын урд талд 200 м.кв газар эзэмших эрх авсан. Энэ газрын эрхийг авахад тухайн үед манай хадмынх гэртэй хашаа бариагүй байсан. Газрын албаны н.Б гэдэг хүн ирээд танайх хашаагаа бариад байшингаа босго тэгж байж танайд өгнө гэсэн. Тэгээд бид нар байшингаа босгоод энэ газрынхаа цэгүүдийг заалгаж аваад 2002 онд эрхийг авсан. Тухайн үед газрын эрхийг авсны дараа буюу 2019 он хүртэл ямар нэгэн газрын маргаан байгаагүй. Бид хууль ёсны дагуу газраа эзэмшээд, ашиглаад явж байсан. Анх айлуудад цагаан өнгөтэй гэрчилгээ олгож байсан. Манайд 2002 оны 1318 дугаартай гэрчилгээ олгосон байгаа. Энэ тухай хавтаст хэрэгт баримтаар авагдсан байгаа. Газрын албаны дарга н.Пүрэвсүрэн мөн кадастрын мэргэжилтэн н.Б нартай 2003 оны 6 дугаар сарын 18-нд газар ашиглах гэрээ байгуулсан. Энэ гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. 2003 онд 6:8 харьцаатай байшинг барьсан. Үүнээс хойш тасралтгүй 18 жил газрын төлбөрийг төлж явсан. Ш.Б гэдэг хүний төрсөн эгчийн охин н.Ч эгч биднийг байшин барих үед манайхтай нэг хашаанд байсан. Ингээд 3 айл нийлээд хашаа барьсан. н.Ч эгч ихэнх хашааг барьсан. Бусад үлдсэн хэсгийг манай нөхөр үргэлжлүүлээд барьсан.

2006 онд газар эзэмших эрхийн баталгаажуулах ажил зохиогдоод А/192 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдСн. Гэрчилгээний дугаар бол 0062943 дугаартай байгаа. Ингээд Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2005 онд Ж.С гэсэн миний нэртэй 1864136071109 дугаартай 236 м.кв талбайтай баталгаажсан кадастрын зураг өгсөн. Энэ кадастрын зургийн тухайд манай газар биш засмал замынхаа хойд талд байрлах П.А гэдэг хүний зуслангийн газрыг миний нэр дээр гаргаад өгсөн байсан. Энэ байдлыг бид нар тухайн үед ерөөсөө мэдэхгүй явж байсан. Ингээд 2019 оны сүүлээр байшингийн кадастр хийлгэж байсан н.У гэдэг хүнтэй уулзсан чинь таны энэ газар нь өөр хүний нэр дээр байна гэж хэлсэн. Тэгж бид нар мэдсэн. Кадастрын зураг хийдэг хүн газар дээр нь очиж хэмжээд танай энэ газар чинь хойд талдаа газаргүй юм байна гэсэн. Тэгэхээр нь юу гэсэн үг бэ? энэ чинь хойд талдаа газартай гээд анхныхаа зургийг үзүүлсэн. Тэгтэл тийм байна газар байна гэж хэлсэн. Гэтэл хойд талын газрыг Б.Ш гэдэг хүн 2012 онд авсан байна гэсэн. Та цахимын мэдээллийн сангаас үзээрэй гэж хэлсэн. Тэгээд танайх 398 м.кв хэмжээтэй газартай юм байна гэсэн. Бид нар энэ хэмжээгээр кадастр хийж өгнө гэсэн. Яагаад манай газрыг тастаад өгдөг юм бэ? гэхэд бид нар мэдэхгүй гэсэн. н.Б, н.Б гэдэг хоёр хүн танай газрыг холион болгоСн байна гэсэн. Та Газрын алба дээр очоод н.Ш гэдэг хүнтэй очоод уулзаарай. Тэр хүн сайн мэдэж байгаа гэсэн. Тэгээд бид нар н.Штэй очиж уулзсан. 2014 онд газар баталгаажуулах ажил явагдах үед би П.Аын газар дээр баталгаажсан байсан. н.Ш 2012 онд танай хойд талын газарт захирамж гаргаад Б.Ш гэдэг хүнд өгсөн гэсэн. Та нар Б.Штэй тохир гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар ингэж болохгүй бид нарт хэлэх ёстой гэсэн. Хариуцагч байгууллага хууль бус зүйл хийсэн. Тэгээд уурлаад байж байтал Газрын албаны дарга н.М гарч ирсэн. н.М ирээд 2012 онд н.Г гэдэг дарга Ш.С, Ц.С, Б.Ц нарт газар эзэмших эрх олгоод газрын хэмжээг өсгөөд өгсөн гэсэн. Та итгэхгүй бол хувийн хэрэг материалыг үз гэж хэлсэн. Үзэхэд газрын хэмжээг ихэсгэсэн байсан.

н.Шээс манай хадмын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хэн авсан бэ? гэхэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй гэж хэлсэн. н.М дарга Б.Ш манай дүү байгаа гэж хэлсэн. Б.Ш тэгж хүний юм авах ёсгүй гэж хэлж байсан. Б.Шийг дуудаад уулзахад Ц.С хүрээд ирсэн байсан. Ц.С бол Б.Шийн эгч Б.Цгийн хүү байгаа. Ц.С ирээд та нар манай аавын газар дээр байшингаа барьсан байж юу яриад байгаа вэ? гэсэн. Манай өвөө 2514 м.кв талбай эзэмшдэг гэсэн. Анх энэ газрыг манай хадам Ш.Б зааж өгсөн. Уулан бид нар доор аятайхан газартай байсан. Гэтэл хадмын зааж өгсөн газар юм. Би нөхөртөө Уул уусны ойр нь дээр, Ураг төрлийн хол нь дээр гэж хэлсэн нөхрийг чи яахын бэ гэхэд манай нөхөр уурлаад миний аавын оронд аав болж байсан хүн гэж хэлээд уурласан. Тэгэхээр нь би чи өөрөө мэд, гэхдээ би газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр авна шүү гэж хэлсэн. Тэгээд уулзаад газар заагаад явсан. н.Н гэдэг хүн болохоор уулын оройд ч хамаагүй газар өгнө гэж байсан. Тэгээд би энэ асуудал ойлгомжгүй санагдаад Нийслэлийн Засаг даргын газарт очСн.

Ингээд н.Мэс Газрын албанд дахин хандана уу? гэсэн албан бичиг ирсэн. Дахиад хандахад н.Ш хүлээж авахгүй байсан. Тэгээд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд очиход 6 сар шалгасан. Газрын албаны хүмүүс ерөөсөө хууль мэдэхгүй хүмүүс байсан. 6 сарын 02-нд н.Б гэдэг хүний гарын үсэгтэй албан бичиг ирсэн. Тэгээд энэ бичиг дээр шүүхэд хандана уу гэсэн байсан. Гуравдагч этгээдүүд яаж газар авсан бэ? гэхээр хуульд заасны дагуу газар эзэмших эрх олж аваагүй байсан. Ер нь бол хуульд заасны дагуу газар эзэмших эрх авах ёстой байсан. Хуульд заасан үндэслэлээр аваагүй гэдэг нь юугаар нотлогдож байгаа вэ? гэхээр Б.Ц, Б.Ш, Ц.С, Ш.С нар нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу газар эзэмших тухай хүсэлтээ төрийн захиргааны байгууллагын баталсан журмын дагуу гаргаагүй байдаг. Гуравдагч нар нь Газрын албанд нэг ч нотлох баримт өгөөгүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Гэтэл бидний эзэмшил давхацсан газар дээр кадастрын зураг хийлгэсэн байгаа. 2011 оны 11 дүгээр сарын 15-нд модон хашааны газар дээр ирээд н.Ч эгчийн газрыг хэмжээнд Б.Ш, Ш.С хоёрт, манай маам буюу н.Дын газрыг хэмжээд Б.Цд, манай газрыг хэмжээд Б.Шт кадастрын зураг хийлгээд өгсөн байгаа. Хуулийн давхцаагүй гэх заалт эдгээр нөхцөлд зөрчигдөөд байна.

Энэ кадастрын зургаа үндэслээд 2012 оны 01 дүгээр сарын 19-нд энэ 4 захирамж гаргуулаад газар авсан байгаа ... 537 м.кв газар байх ёстой. Манай хадам ээж амьд байхад газрын захирамж гаргуулаад авна гэдэг хууль бус юм. Хуурамч материал бүрдүүлж авсан газар тул ямар ч утгаараа боломжгүй зүйл болж байна. Засаг даргын хувьд хууль бусаар газар эзэмшүүлээд явсан. Б.Ц, Б.Ш нар анх 2004 онд газар эзэмших эрх авсан. Гэхдээ О Засаг дарга захирамждаа зөвхөн Жигжидийн зусланд газар эзэмших эрх заасан мөртлөө Жигжидийн зуслангийн яг хаана нь газар эзэмших эрхийн талаар тодорхой заагаагүй. Дээр үед нэгж талбарын дугаар тавьдаггүй байсан. 2012 онд мөн адил нэгж талбарын дугаар тавиагүй. Нэгж талбарын дугаарыг хэн заадаг вэ? гэхээр Очир дарга заадаг. Ингээд манайхтай давхацсан газрыг зааж гэрчилгээ олгоСн. Б.Цд гэрчилгээний дугаарыг ерөөсөө тавиагүй заасан байгаа. 2014 оны кадастрын зураг бүгд худлаа байж байгаа. 2011 онд хийсэн кадастрын зургаа хуулбарлаад хийсэн. 2013 онд Ц.С байшингаа барьсан байдаг. н.Ч эгчийн байшин 2013 онд татан буусан. Гэсэн мөртлөө байшин байгаад байдаг. 2018, 2019 оны сүүл гэхэд бид нар бие биедээ туслаад сайхан байсан. Манайх 2019 оны сүүлээр байшингаа зарах болоход эд нарын зан ааш хувирсан. Манай газар дээр танайх байшингаа барьсан гэж хэлсэн. Ингээд хувийн хэрэг материалыг үзэхэд 2005 онд 300 м.кв газрыг Ш.Б гэдэг хүн эзэмшихээр байгаа.

Тойм зураг байгаа. Газрын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө газраа хэмжүүлж авсан. Хариуцагч шүүхэд үнэн зөв нотлох баримт гаргаж өгөх ёстой ...манайхыг 2006 онд газар эзэмших эрхийг авсан гэж худлаа бичсэн. Ш.Сыг өвөөгийнхөө газрыг авсан гэж бас худлаа бичсэн. Мөн бид нарын газрыг давхцал байхгүй гэж худлаа бичсэн. Өнөөдөр мөн адил хуралдаан дээр ирээгүй байна. Ирэх нүүр угаасаа байхгүй. Дандаа хуурамч баримт гаргаж өгдөг. Иргэний хуулийн 77 дугаар зүйлд шүүхэд ирж тайлбараа өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээнэ зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Кадастрын зураг бүгд хуурамч болж байгаа. Энэ асуудал бол төрийн албан хаагчдын хууль бус болоод өргөсөн тангарагтаа үнэнч бус байдлаас болж ийм зүйл болж байна. Өнөөдөр би маш их хохирч байна. Би газраа тавиад зээл авах гэхээр зээл өгөхгүй. Эсвэл газраа зарна гэхээр зарж болохгүй байгаад байдаг. Энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа асуудал юм. Хууль бусаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд нотлох баримт судлахад харагдах байх. Шүүх эрх хэмжээний хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх байх.

Орлогч дарга н.Батбаярын шүүхэд ирүүлсэн албан бичигт анхааралтай хандана уу гэж хүсч байна. Бүх зүйл худлаа бичсэн байж байгаа. 2514 м.кв газар гэрчилгээ байхгүй байхад газрын албаны мэдээллийн санд оруулсан байна. Үүнийг хуваагдсан гэж яриад байгаа. Хуваагдахаар 2012 онд 98 дугаартай газар дээр 2514 м.кв газар яаж хуваагдсан бэ? гэхээр Ш.Сийн нэр дээр 2012 онд хуваагдаад ингээд нэгж талбарын 18640325546714 дугаартай 428 м.кв газар Б.Цгийн нэр дээр хуваасан. Мөн Б.Цд 2012 онд гэрчилгээний нэгж талбарын дугаар өгөөгүй байсан. Ерөөсөө газаргүй явж байсан. Ингээд 2018 онд 632 дугаар захирамжаар газар авч байгаа. Манайхыг болохоор 398 м.кв газар буюу хойноо газаргүй гэж байгаа” гэв.

                       

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч Ж.С нь 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдөр газрын жижиг цагаан гэрчилгээ авсан. Цагаан гэрчилгээ авахдаа Газрын албаны мэргэжилтэн байсан н.Б кадастрын зураглал хийж өгсөн байдаг. Кадастрын зураг хийхдээ 500 м.кв газраар зураглал хийж өгсөн. Тухайн үед 2002 онд газрын кадастрын зураглалыг хийхдээ агаараар хийдэггүй модон метр бариад хийдэг байсан. Үүнийг бол хүн болгон мэдэж байгаа. Ингээд н.Б гарын үсэг зураад кадастрын зургийг баталгаажуулж өгсний үндсэн дээр жижиг цагаан гэрчилгээ 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гарсан байгаа. Энэ талаар хавтаст хэргийн 110 дугаар хуудсанд авагдсан байгаа. Ингээд хуульд өөрчлөлт орсны дагуу 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 192 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газрыг 15 жилийн хугацаатай зуслангийн газар гэж гэрчилгээ олгоСн. Өнөөдрийн маргаж байгаа хамгийн гол чухал асуудал юу вэ? гэхээр талийгаач Ш.Б гэдэг хүн 2514 м.кв газар эзэмшиж байсан гэж ярьж байгаа. Гэтэл 2514 м.кв газрын гэрчилгээ өнөөдөр байхгүй. Зөвхөн 18640325529698 дугаар бүхий кадастрын зураглал байдаг. Энэ зураглалын эзэмшигч тодорхой биш байдаг.

2514 м.кв газрыг хүүхдүүд болон түүний ач зээ нар нь өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөж авсан гэж ярьж байна. Энэ асуудлыг харахаар 2012 оны 02 дугаар сард архивын зураг нь мэдээлэл гаргасан байдаг. Ш.Ст 695 м.кв газар, Б.Цд, 428 м.кв газар, Ц.Сд 699 м.кв, нэг нь тодорхой бус нэгж талбарын дугаар бичээд 425 м.кв газар нь эзэмшигчийн мэдээлэл байхгүйгээр бүртгэгдсэн байна гэж архивын лавлагаа байгаа. Б.Ц, Ш.С, Б.Ш нарын авсан газруудыг нэмэхээр 2514 м.кв хэмжээндээ хүрдэггүй байгаа. 2247 м.кв болж байгаа. Үлдсэн нь газар хаана байгаа вэ? гэхээр 425 м.кв газар нь байна гэж үзэхээр таарч байгаа. 425 м.кв газар нь эзэмшигчийн мэдээлэлгүй бүртгэгдсэн гэхээр Ж.Сын 500 м.кв газар энд ороод яваад байна гэж Газрын албанаас өгсөн баримтаас харагдаж байгаа. 2020 оны 9 дүгээр сард зураг нь мэдээлэл хийсэн байдаг. Энэ зурган мэдээллээр Ш.С 695 м.кв газар байснаа 694 м.кв газар болоод Б.Цд 427 м.кв, Ц.Сд 698 м.кв болоод Б.Шт 425 м.кв газар болоод тэгээд 186413260071109 дугаар бүхий 246 м.кв талбайтай газар нь нэгж талбарын 186413260071109 дугаар бүхий 298 дугаартай иргэн П.Аийн нэр дээр бүртгэгдсэн гээд ороод ирсэн. Эднийг бүгдийн нэмэхээр 2480 м.кв газар болж байгаа. Нөгөө 2514 м.кв газраас хүрэхгүй болж байгаа. Энэ газруудыг өвлөх эрхээр авсан гэж байгаа.

Өвлөх асуудал нь Иргэний хуульд заасны дагуу өвийг авч болно. Авахдаа хуульд заасны дагуу бүрдүүлбэр хийж өвлөх эрхийн гэрчилгээ авах ёстой. Гэтэл 2514 м.кв газар чинь Ш.Б гэдэг хүний эзэмшиж байгаа гэрчилгээтэй газар биш. Яаж ингээд өвлөх зарчмаар авсан бэ? гэдэг нь ойлгомжгүй байна. Гэтэл энэ хүмүүст өвлөх эрхийн гэрчилгээ нээгдээгүй байдаг. Нэр бүхий хүмүүст өвлөх эрхийн гэрчилгээг тус тусдаа нээлгэх ёстой. Гэтэл нээгдээгүй байна. Ш.Бт 2005 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар захирамжаар 300 м.кв 050604 дугаартай гэрчилгээтэй газрыг олгоСн байдаг. Гэхдээ 300 м.кв газрын гэрчилгээнд кадастрын зураг байдаггүй. Үүнийг өвлөөд өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэсэн асуудал харагдаж байгаа. Өвлөх эрхийн гэрчилгээ Ш.Ст 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нотариат нээсэн байдаг. Нотариатын гарын үсгийг мэдэхгүй байна. н.Дэгиймаа гэдэг нотариат нээсэн гэж сураг СнсСн. Ингэхдээ өвлөх эрхийн гэрчилгээний хойд талд өвлөгдөх хөрөнгө гэдэг дээр бичигдсэн зүйл юу вэ? гэхээр гэрчилгээний дугаар 300 м.кв газрын гэрчилгээний дугаар бичигдсэн байгаа. Нэгж талбарын дугаар нь 2514 м.кв газрын дугаар бичигдсэн байгаа. Ш.С 2514 м.кв нэгж талбарын газартай, 300 м.кв газрын гэрчилгээтэй газрыг өвлөж авсан. Тэгэхээр нотариатын өвлөх эрхийн гэрчилгээ нээгдсэн асуудал нь хууль бус болж байна.

Ингээд Чингэлтэй дүүргийн Газрын албанд Ш.С очиж өргөдөл өгсөн байдаг. Ш.С өргөдөл өгөхдөө тухайн өргөдөлд ямар нэгэн он сар өдөр байхгүй байдаг. Өргөдөл дээрээ би өвөөгийнхөө эзэмшиж байсан 300 м.кв газрыг би өв залгамжлалын гэрчилгээгээр өвлөж авч байгаа учраас надад энэ газрын гэрчилгээ олгож өгнө үү гэсэн байгаа. Гэтэл Газрын алба 695 м.кв газрын гэрчилгээ олгоСн байдаг. Газрын алба 300 м.кв газрыг дураараа 695 м.кв газар болгож байгаа нь хууль бус юм.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан. Ш.Бын эзэмшиж байсан 2514 м.кв газар газрын гэрчилгээгүй байна. Энэ бол хуулийг зөрчиж байна. Мөн хуулийн 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. 2514 м.кв газар хууль ёсны гэрчилгээ байна уу? гэвэл байхгүй. Ингээд 2514 м.кв газрыг хувааж авах эрх зүйн үндэслэл байхгүй. 30 дугаар зүйлийн 30.2-т Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болСнд тооцогдСн тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно гэж заасан. Гэтэл 300 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээгээр Ш.С газрыг авахдаа 685 м.кв газрыг шилжүүлээд авсан нь хуулийг зөрчиж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Гэтэл энэ заалтыг мөн адил зөрчсөн. Мөн хуулийн 32.2-т Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана гэж заасан. 32.2.2-т эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг гэж заасан. Гэтэл Ш.Сын өргөдөл хүсэлтэд хуульд заасан зүйлүүд ерөөсөө байхгүй байсан. Тийм учир хууль бус өргөдөл, хүсэлт юм.

Гэтэл Газрын алба бичиг баримт дутуу байхад бүртгэж бүртгэл хийсэн. ЧдЗд буцаах ёстой байсан. Энэ үүргээ Газрын алба биелүүлээгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдСн эрх, хууль ёсны ашиг Снирхлыг зөрчихгүй байх гэж заасан. Гэтэл Газрын алба иргэн Ж.Сын хууль ёсны ашиг Снирхлыг зөрчиж Ш.С, Б.Ц, Ц.С нарт давхцуулан газар олгоСн. 1967 оноос эхэлж манай өвөө амьдарч байсан гэж гуравдагч этгээд ярьж байна. 1967 оноос эхэлж амьдарсан бол хуулийн дагуу төлбөрөө төлөөд гэрчилгээ авсан байх ёстой. Энэ тухай баримтууд хэрэг дотор байхгүй байна. 2514 м.кв газрыг Ш.Бын хүүхдүүд өвлөж авах үндэслэлгүй юм. Гэрчилгээ үндэслэж өвлөх эрхийн гэрчилгээ нээгдэх ёстой. Энэ бол хууль бус өвлөх ажиллагаа явагдсан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.     

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ж.Сын нэхэмжлэлтэй ЧдЗдд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Ш.Бт ЧдЗдын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар захирамжаар газрыг 15 жилээр эзэмшүүлэх захирамж гаргасан. Улмаар Ш.Бын газрыг иргэн Ш.С нь нотариатаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу материалаа бүрдүүлж дүүргийн Засаг даргын 2012 оны А/14 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Жигжидэд байрлах 1501600820 дугаар бүхий газрыг Ш.Боос өв залгамжлан авсан байна. Уг газрыг дүүргийн Засаг даргын 2018 оны А/745 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгуулсан байдаг. Иргэн Ш.С нь уг газрын хууль ёсны эзэмшигч бөгөөд Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Жигжидэд байрлах 1501600820 дугаар бүхий газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй болно.

Иргэн Б.Цд ЧдЗдын 2004 оны 172 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгоСн байна. Б.Цгийн уг газар эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 2012 оны А/15, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/632 дугаар захирамжуудаар сунгасан байдаг бөгөөд дээрх газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй болно.

Иргэн Б.Шт ЧдЗдын 2004 оны 172 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгоСн байна. Б.Шийн уг газар эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 2012 оны А/15, 2018 оны А/745 дугаар захирамжуудаар сунгасан байдаг бөгөөд дээрх газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй болно.

Иргэн Ц.Сд ЧдЗдын 2012 оны А/13 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгоСн байна. Ц.Сд уг газар эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 2018 оны А/745 дугаар захирамжаар сунгасан байдаг бөгөөд дээрх газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй болно.

Иргэн Ж.Сд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжидзд байрлах 18641326071109 дугаар бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2006 оны А/192 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгоСн байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжидэд байрлах 18641326071109 дугаар бүхий газар нь 2006 оны 09 дүгээр сарын зурган мэдээлэлд 234м2 талбайтайгаар регистр /ХВ52111060/-ийн дугаартай газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байх бөгөөд өнөөг хүртэл өөрчлөлт ороогүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Б.Ш, Ш.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тус шүүхэд иргэн Ж.Сын гаргасан нэхэмжлэлтэй ЧдЗдд холбогдуулан гаргасан захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Б овогтой Ц миний бие дараах тайлбарыг гаргаж байна.

Миний эцэг Шагдар овогтой Б нь 1968 онд төрийн холбогдох байгууллагын зөвшөөрлийн дагуу энэ байршилд зуслангийн байшин барьсан. \Миний өсвөр болон залуу насны зун 1968 оноос хойш энэ байршил дахь зуслангийн байшинд өнгөрсөн билээ\.

Улмаар Монгол Улс шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш мөрдөгдөж буй Газрын тухай хууль, үүнтэй холбогдон гарсан дүрэм журмын дагуу, 18640325529698 нэгж талбарын дугаартай, 2514.32 квм газрыг эзэмших эрхийн үндсэн дээр эзэмшиж, 39 жил ээжтэй хамт энэ газар дээрх байшиндаа зусч байгаад 2007 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.

1992 онд Шинэ Үндсэн хууль батлагдаж, түүнтэй уялдан Газрын тухай хууль хэрэгжин газрын нэгж талбарыг дугаартай болгох, газар эзэмших гэрчилгээ шинэчлэгдэх зэрэг үйл явдлууд өрнөсөн бөгөөд энэхүү 2514.32 мкв газрыг аав Ш.Б. миний бие Б.Ц, миний дүү Б.Ш бид 3 эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр эзэмшиж ирсэн.

Аав өнгөрсний дараа миний ээж Гарамжав овогтой Д, миний бие Б.Ц, дүү Б.Ш, миний хүү Ц.С, дүү Ш.С бид бүгд байлцан 2008 онд нотариатын газарт өв нээлгэх хүсэлт гарган шийдвэрлүүлж. газар эзэмших эрхийг Ц.С, Ш.С нарын нэр дээр гаргуулан, газрыг хүвааж эзэмших болСн.

Харин хамаатан П.Д, түүний гэргий Ж. С нар Гүнтийн ам руу явах замын зүүн талд автобусны буудлын ойролцоо газар эзэмшиж зуслангийн байшинтай байснаа 2003-2004 оны үеэр манай зуслангийн хашаанд байшин барьж, хамт зусдаг болСн. Жигжидийн амны доор байшинтай мөртлөө манай энд яагаад дахин байшин барьсан тухай ээжээс асуухад: “өвгөн бид хоёрт Д хань болж ойр зуурын зүйлд туслана гэсэн” гэж хэлсэн тул миний бие болон дүү Б.Ш бид дургүйцсэн тохиолдол байгаагүй, айл хөрш явсаар өдийг хүрсэн.

П.Д ахын гэргий Ж.С нь 2019 оны зун зуслангийн байшингаа зарна гэсэн зар тараасныхаа дараа 2020 оны 02-р сард миний бие, дүү Б.Ш. Шийн хүү С, миний хүү Сгийн газар эзэмших эрхийг хууль бус мэтээр Газрын албанд гомдол гаргаж. Газрын албаны ажлын өрөөнд хүмүүсийг доромжлон хэрүүл шуугиан үүсгэсэн гэр үед тэд зуслангийнхаа өмнөх байршилд хийлгэсэн кадастрын зураг бүхий газрын гэрчилгээтэй болохыг мэдсэн. Тэднийх өмнөх газраа хүнд зарсан гэж яригдаж байсан, одоо манай хашаан дахь байшингаа мөн зарна гэж байгаа. Ийнхүү өмнөх байршлынхаа баримт бичгээ ашиглан шүүхэд ор үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ.

Хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хуц манайх гэсэн Монгол ардын зүйр үг лугаа үйл явдал болж байгааг. иргэн С бидний эрх, нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул түүний үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Ж.С прокурорын газарт ажиллаж байхдаа тэр үед Чингэлтэй дүүргийн Газрын албанд ажиллаж байсан н.Б гэдэг хүнийг дарамталж байгаад газрын гэрчилгээг гаргуулсан гэж ярьж байсан. Энэ тухай би СнсСн. Гэрчилгээг хүртэл албан тушаал урвуулж ашиглаж авсан ёс суртахуунгүй зан гаргасан гэж үзэж байгаа. Манай хашааны газраа худалдана гэж зар гаргахдаа өмнө нь эзэмшиж байсан кадастрын зургаа харуулж тэр газрын кадастрын зургаа худалдаж авсан хүнд өгөөгүй. Одоо энд байгаа байшингаа зарахдаа тэр кадастрын зургаа хавсаргаж байгаа. Манай эзэмшилд байгаа газрын гэрчилгээг хүчингүй болгуулаад өөрөө манай эзэмшилд байгаа газрыг эзэмшээд энэ газрыг худалдана гэж байгаа. Нилээн шуналтай газрын наймаачин гэж харагдаж байгаа. Ж.С нь их бие муутай гэсэн мөртлөө жил гаруй хугацаанд энд тэнгүй явж хэрүүл маргаан үүсгээд тэр байтугай төрийн байгууллагын албан өрөөнд очиж хууль зөрчсөн. Жигжидийн зусланд бид нар хүүхэд байхаасаа гардаг байсан. Миний 4 сартай үеийн зураг байж байдаг. 1968 онд газар олгоод тэгээд модон байшин барьсан байгаа. Модон байшингийн оронд миний хүү надад байшин барьж өгсөн. Газрын хууль гарсантай холбоотойгоор бид 4 газар эзэмшихээр болСн. Тэрнээс хойш газрын гэрчилгээг аваад сунгуулах шаардлагатай бол сунгуулаад явж байгаа. Б.Ш, Ц.С, нар надтай адилхан газар эзэмшиж байсан учраас өвөлж авсан байгаа” гэв.

 

Гуравдагч этгээд Ц.С шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний өвөө Ш.Б нь Жигжид зусланд газар эзэмшин зуссаар олон жил өнгөрсөн бөгөөд өвөөг нас барсан 2007 оны дараа эмээ, ээж, ээжийн дүү, үеэл дүү бид нар ярилцан өвийн журмаар ач хүүхдүүд болох Ц.С, Ш.С бид хоёр зуслангийн газар эзэмших эрхийг хуулийн дагуу өвлөж авч байсан.

Үүнээс хойш газар эзэмших эрхийг хуулийн дагуу сунгуулах байдлаар газрын гэрчилгээ Слигдож байсан ба хамгийн сүүлд 2018 оны 12-р сарын 14-ний өдрийн 000008512 тоот гэрчилгээний дагуу 1501600848 нэгж талбарын дугаартай 698 мкв газрыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эзэмшин амьдарч байгаа ба 2020 он хүртэл хамаатны ах П. Дийн гэр бүлтэй хөршлөн ямар нэгэн асуудалгүй амьдарсаар ирсэн юм.

2019 оны зун П.Д, Ж.С нар нь байшингаа надад зарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ба би тэр үед нь газрын гэрчилгээг нь харж байж шийдмээр байна гэж хэлсэн ба хэд хоногийн дараа П.Д, Ж.С нар надад Жигжидийн аманд байрлах боловч талбайн дугаар тодорхойгүй нэг газрын гэрчилгээг болон мөн Жигжидийн аманд гэхдээ манай тэндэхийн биш байрлалтай байшингуудын зураглал бүхий кадастрын зургийн хамт үзүүлсэн юм. Үүнийг би “Энэ өөр газрын зураг байна та хэд яг зарах гэж байгаа байшингийнхаа зургийг үзүүлнэ үү” гэж хэлээд орхиСн юм. Гэтэл 2020 оны 2-р сарын үед намайг Чингэлтэй дүүргийн газрын албанд дуудсан ба яваад очтол П.Д, Ж.С нар манай нагац ах болох Б.Шийн газар нь хууль бусаар хулгайлж авсан газар байна, тэр газраасаа 3 метр өргөнтэй газрын тасдаж өг, эсвэл танайхныг шүүхэд өгч газрын гэрчилгээг чинь хүчингүй болгоно гэж айлган сүрдүүлсэн юм. Миний зүгээс уг сүрдүүлгэнд “Хууль журмын дагуу авсан газраа манай ах яагаад танайд өгөх ёстой билээ?” гэж асуухад намайг хулгайч гэж доромжилСн ба үүгээр тэрхүү уулзалт өндөрлөсөн юм.

Ийнхүү 2020 оны 02-р сард П.Д ах түүний гэр бүл болох С нар ах Б.Шийн газар эзэмших эрх хууль бус мэтээр газрын албанд гомдол гарган, хэрүүл шуугиан үүсгэх үед өөр байршилд хийлгэсэн кадастрын зураг, хугацаа нь дууссан, байршил тодорхойгүй цагаан түр гэрчилгээтэй болохыг мэдсэн ба энэхүү баримт бичгээ ашиглан шүүхэд ор үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Иймд иргэн Ж. Сын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Газрын албанд хандаад бичиг авахад ямар ч давхцал байна гэж хэлээгүй. н.Ч гэдэг хүн түр байшингаа манай газар дээр барьсан байсан. Тэгээд тэр хүн бол газрын гэрчилгээг аваагүй байсан. Би ингээд байшингаа бариад явсан. 2020 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Төр засгийн шийдвэрийг үндэслээд байшингаа барьсан. Бүх байшинг дээрэмдэж авах байдлаар явж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээд Б.Ш шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний эцэг Шагдар овогтой Б нь миний 3 настай байхад буюу 1968 оноос хойш Жигжидийн зусланд гардаг байсан. Улмаар Монгол Улс шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш мөрдөгдөж буй газрын тухай хууль, түүнтэй холбогдон гарсан дүрэм журмын дагуу, 18640325529698 нэгж талбарын дугаартай, 2514.32 квм газрыг эзэмших эрхийн үндсэн дээр эзэмшиж, зусланд гарч байгаад 2007 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.

1992 онд Шинэ Үндсэн хууль батлагдаж, түүнтэй уялдан Газрын тухай хууль хэрэгжиж, газрын нэгж талбарыг дугаартай болгох, газар эзэмших гэрчилгээ шинэчлэгдэх зэрэг үйл явдлууд өрнөсөн бөгөөд энзхүү 2514.32 мкв газрыг аав Ш.Б, эгч Б.Ц, миний бие Б.Ш бид 3 эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр эзэмшиж ирсэн.

Эгч бид хоёр эцэг эхээс хоёулаа бөгөөд ээж Гарамжав овогтой Д, эгч Б.Ц, миний бие Б.Ш, дүү Ц.С. миний хүү Ш.С бид бүгд байлцан 2008 онд нотариатын газарт өв нээлгэх хүсэлт гарган, газар эзэмших эрхийг Ц.С, Ш.С нарын нэр дээр гаргуулан газрыг хувааж эзэмших болСн.

2003-2004 оны үеэр манай хашаанд хамаатан П.Д ах зуслангийн байшин барьж, хамт зуслан гарах болСн. Тэр үед миний аав. ээж настай байсан тул ханьтай байж, ойр зуурын зүйлд нь туслаж байна гэж анх хэлж байсан нь итгэсэн боловч манай гэр бүлийнхнийг мэхлэж байгаад байшин барьсныг энэхүү нэхэмжлэлээс ойлголоо.

2020 оны 02-р сард П.Д ах, түүний гэр бүл болох С нар иргэн Б.Ш газар эзэмших миний эрхийг хууль бус мэтээр Газрын албанд гомдол гарган, Газрын албаны албан ажлын өрөөнд хэрүүл шуугиан үүсгэх тэр үед өөр байршилд хийлгэсэн кадастрын зураг бүхий газрын гэрчилгээтэй болохыг мэдсэн. Энэхүү нэхэмжлэлээс харахад иргэн Ж.С нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж луйврын аргаар хүний газрыг эзэмшин түүнийгээ зарж хөлжих бодолтой нэгэн гэж ойлгож байна.

Миний бие Б.Ш, миний хүү Ш.С, эгч Б.Ц болон эгчийн хүү Ц.С бид нар хэзээ ч хууль зөрчиж байгаагүй, хууль бусаар газар эзэмших талаар /Ж.Сын нэхэмжлэлд бичсэнээр/ хүмүүстэй хуйвалдах явдал хийж байгаагүй, энэ эрх зүйт нийгэмд хуулиа баримтлан амьдарч байгаа нийгмийн ухамсартай хүмүүс гэдгээ шүүхэд илэрхийлж, ямар ч үндэслэлгүй энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээд Ш.С шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Миний өвөө Ш.Б нь Жигжид зусланд газар эзэмшин зуссаар олон жил өнгөрсөн бөгөөд өвөө нас барсан 2007 оны дараа эмээ, аавын эгч, аав, үеэл ах бид нар ярилцан нотариат очиж өвийн журмаар ач, зээ хүүхдүүд нь болох Ц.С, Ш.С бид хоёр зуслангийн газар эзэмших эрхийг өвлөж авч байсан.

Манай гэр бүлийнхнийг хууль бус үйлдэлд гүтгэн нэхэмжлэл гаргасан Ж.Сын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээд Ц.С, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Б.Ш, Ш.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цгийн өмгөөлөгч Л.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Газрын тухай хуулийн 27.3-д Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан. Энэ талбай бүгд гуравдагч этгээд 4 хүний газар эзэмших эрхийн гэрчилгээ нэгж талбарын дугаартай. Ямар нэгэн өөр гуравдагч этгээдийн газар эзэмших эрхтэй давхцаагүй байгаа. Ийм байдлаар 2012, 2018 онуудад олгогдСн. Харин эгүүлээд нэхэмжлэл гаргаад мөн нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа баримт бичгүүдийг судалж үзэхэд нэхэмжлэгч 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн цагаан захирамжийг үндэслэж нэхэмжлэл гаргасан гэж байна.

Энэ гэрчилгээ Газрын тухай хууль шинэчлэгдсэний дараа 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 236 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ н.Очирбатын гарын үсэгтэй гэрчилгээ, кадастртай гарсан байгаа. Шүүхэд хандсан эрхийн үндэслэл болж байгаа эрх нь газар эзэмших эрхийн гэрчилгээ юм. Энэ нь өөрөө үзлэг хийсэн газартай хамаагүй өөр газар байж байгаа гэдэг нь мэдээллийн санд гарч ирнэ. Энэ газрыг зарсан юм шиг ярьж байна. Бичиг баримтаа үндэслээд энэ миний одоо барьсан байшингийн айлын газар байгаа гэж тайлбарлаж байгаа нь өөрөө хууль бус юм. 2006 онд мэдсэн бол тухайн үед маргаанаа гаргаад шийдвэрлэх боломжтой байсан.

Эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй газар дээр маргаан үүсгэж байгаа нь хамгийн гол онцлог юм. Эзэмших эрхийн гэрчилгээтэй байгаа газар дээрээ маргаан үүсгэх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг Снирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг Снирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан. Нэхэмжлэгч нь П.А гэдэг хүнтэйгээ маргаан хийх ёстой. Гуравдагч нартай маргаан хийх ямар ч хуулийн үндэслэл байхгүй.

2514 м.кв байсан тухайд орц гарц гаргаад ингээд хуулийн дагуу төлбөрөө төлөөд эзэмшээд явж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах юм бол гуравдагч этгээдийн өмчлөх эрх юу болж хувирах вэ? гэдэг асуудал байна. Гуравдагч этгээдийн алдааны тухайд бичиг баримтыг нягталж үзэхгүйгээр гэрчилгээ авсандаа энэ хүмүүс өнөөдөр шүүхийн танхимд сууж байна. Хэрвээ бичиг баримт нягталж үзсэн бол энэ газрыг оролцуулаад хуваагаад хэмжээ өөрчлөөд хийсэн бол өнөөдөр энэ маргаан гарахгүй. Зөрчигдсөн эрх давхцаж байгаа бол энэ ажиллагаа явагдаж болно. Гэтэл ямар ч давхцал байхгүй мөн гэрчилгээ, кадастрын зураг байхгүй улмаар өөр газрын гэрчилгээг үндэслэж маргаж байгаа нь хууль бус юм. Хэрвээ шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээнэ авахаас татгалзах ёстой. Газар эзэмших гэрчилгээ нь нэхэмжлэгчийг хууль ёсоор газар эзэмшиж байгаа гэдгийг нотлохгүй байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг зөрчиж байна. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.С нь ЧдЗдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/745 дугаар захирамжийн иргэн Б.Ш, Ш.С, Ц.С нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл анх гаргаж, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “ЧдЗдын 2018 оны А/632 дугаар захирамжийн Б.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн[1].

Шүүх нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

ЧдЗдын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/632 болон мөн оны 12 дугаар сарын 14-ны өдрийн А/745 дугаар захирамжуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт ирүүлсэн  иргэдийн газар эзэмших эрхийг сунгасан байх ба тус дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зусланд байрлах Б. Цгийн эзэмшил газрыг 429мкв[2] талбайтайгаар, Ц.Сгийн газрыг 699 мкв, Б.Шийн газрыг 425мкв, Ш.Сын газрыг 695 мкв талбайтайгаар тус тус баталгаажуулжээ[3].

Ж.С-с 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нийслэлийн Засаг даргад хандаж гаргасан гомдлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын А/04 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулж шалгасан байх ба тус албаны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03-06/2700 тоот албан бичгээр “... тус асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг өгсөн байна[4].

 

Нэхэмжлэгч Ж.Сд анх ЧдЗдын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 274 тоот шийдвэрээр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Жигжид зусланд байрлах 200мкв газрыг 3 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж[5] байсан байх ба тус дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192 дугаар захирамжаар Ж.Сын  зуслангийн зориулалттай газрын хэмжээг 236мкв талбайтайгаар, эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар баталгаажуулж 0062943 тоот гэрчилгээ олгоСн байна[6].

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “миний эзэмшил газрыг 0,05га талбайтай байхаар анх зураг үйлдэж /байшингаа ард 3,5м зайтай/ гэрээ байгуулсан байхад газрыг хэмжээгээр багасгаж мэдээллийн санд оруулан гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хууль бус” гэж маргасан бол хариуцагчаас “маргаан бүхий захирамжуудаар олгогдСн газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцалгүй тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй” гэсэн тайлбарыг ирүүлж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх үүссэн, эрх сунгагдсан шийдвэрүүдийг цаг хугацаагаар жагсаавал:

- Анх ЧдЗдын 2004 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 172 дугаар захирамжаар Б.Цгийн 500 мкв,  Б.Шийн 300мкв газрыг[7], 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар захирамжаар Шагдарын Бын 300мкв[8] зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийг тус бүр 15 жилийн хугацаатайгаар анх баталгаажуулж байжээ[9].

Улмаар,

- ЧдЗдын 2013 оны А/13 дугаар захирамжаар Ц.Сд 699мкв газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгож[10],

- Ш.Саас гаргасан “...өвөө Ш.Бын эзэмшиж байсан 300мкв газрыг өвлөж авсан тул үргэлжлүүлэн эзэмших”[11] тухай хүсэлтийг үндэслэн 2012 оны А/14 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар 695мкв газар эзэмших эрхийг Ш.Ст 5 жилийн хугацаатайгаар олгож[12], 2 дахь заалтаар дүүргийн Засаг даргын 2005 оны 153 дугаар захирамжийн Ш.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож,

- Дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/15 дугаар 1 дэх заалтаар Б.Шийн эзэмшиж байсан газрыг хэмжээг 425мкв болгон нэмэгдүүлж, Б.Цгийн эзэмшил газрын хэмжээг 429мкв болгон багасгаж[13], 2 дахь заалтаар дүүргийн Засаг даргын 2004 оны 172 дугаар захирамжийн Б.Ш, Б.Ц нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, 

- Маргаан бүхий ЧдЗдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/745 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Ц.С, Б.Ш, Ш.Ст нарын зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2 дахь заалтаар дүүргийн Засаг даргын 2012 оны А/13 дугаар захирамжийн Ц.С, А/14 дүгээр захирамжийн Ш.С, А/15 дугаар захирамжийн Б.Ш нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож,

- Маргаан бүхий ЧдЗдын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/632 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Б.Цгийн зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2 дахь заалтаар дүүргийн Засаг даргын 2012 оны А/15 дугаар захирамжийн Ц.Цд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх нөхцөл байдлаас нэгтгэж үзвэл, хариуцагч ЧдЗд нь маргаан бүхий А/745 дугаар захирамжаар Б.Шийн эзэмшил газрын хэмжээг 425мкв талбайтайгаар, эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж тодруулаагүй, Ж.Сын бодитоор эзэмшиж буй газартай давхцуулсан гэж үзэхээр байна. Учир нь:

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 1/2714 тоот лавлагаанд Ж.Сын анх эзэмшиж байсан гэх хэмжээгээр “Гурван” Хорол” ХХК-иар зуруулсан 537мкв талбайтай газар нь регистр тодорхойгүй бүртгэгдсэн 398мкв газартай бүхэлдээ Б.Шийн эзэмшиж буй нэгж талбарын 1501612666 дугаар бүхий газартай хэсэгчлэн давхцалтай гэжээ[14].

Ж.С болон Чингэлтэй дүүргийн Газрын албаны хооронд 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Газар ашиглах гэрээ”-нд газрын хэмжээг 200мкв, 0,05га гэж зөрүүтэй бичсэн байх ба 576мкв талбай бүхий зураг хавсаргасан[15], тухайн газрын хэмжээ нь  Ж.Сд олгосон 2006 оны 0062943 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээнд 236мкв, газрын кадастрын мэдээллийн санд 398 мкв талбайтайгаар бүртгэгдсэн[16] зэргээс үзвэл нэхэмжлэгчийн “би анхнаасаа 0,05га газар эзэмшиж байсан” гэсэн тайлбарыг үгүйсгэхээргүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ж.С болон гуравдагч этгээд Ц.С, Б.Ц, Б.Ш, Ш.С нар нь маргаан бүхий газар дээр 2003 оноос тус тусын сууцыг барьж хөрш зэргэлдээ амьдарч байгаа тухайдаа маргаагүй, тэдний амьдарч буй газар нь нэгдсэн нэг хашаатай байна[17].

Дээрхээс үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь газрын тухай хууль тогтоомж хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнөх цаг хугацаанд бодитойгоор эзэмшил үүссэн, хөрш зэргэлдээ газруудын талбайн хэмжээ болон хил заагийг нарийвчлан тогтоолгүйгээр Б.Шийн эзэмшиж байсан 300мкв газрыг хэмжээг 425мкв болгон нэмэгдүүлсэн шийдвэрийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” хуулийн зарчимд нийцэхгүй байна.

Өөрөөр  хэлбэл, иргэнээс гаргасан хүсэлтийг үндэслэн иргэний эзэмшилд олгогдСн газрыг хэмжээг хуульд заасан хэмжээний дотор нэмэгдүүлэн эзэмшүүлэх дүүргийн Засаг даргын эрх хэмжээг хуулиар хязгаарлаагүй боловч бусдын эзэмшиж буй газартай давхцалгүй байх талаарх хуулийн шаардлага нь газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлсэн газрын эрхийг сунгах тохиолдолд мөн хамаарахаар байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгчээс өөрийнхөө эзэмшиж буй газрын хэмжээг зөв эсэхийг нягтлаагүй, гомдол хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй байх боловч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас анх үйлдэж Ж.Сд өгсөн 236мкв газрын кадастрын зураг нь түүний амьдарч байгаагаас өөрт газарт байсан болох нь тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас залруулж 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15-60 дугаартай албан бичгээр мэдэгдсэн[18] байдлаар тогтоогдож байхын зэрэгцээ газрын хэмжээ болон байршлыг зөв тогтоож зураг үйлдэх, зургийг мэдээллийн санд бүртгэх, Газрын тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнөх цаг хугацаанд бодитойгоор эзэмшил үүссэн, хөрш зэргэлдээ газруудын хувьд кадастрын зураглалыг давхцуулахгүйгээр үйлдэх нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг байх тул Ж.Сын эзэмшил газрын хэмжээ нь эрх бүхий байгууллагаас олгоСн баримтуудад зөрүүтэй тусгагдсанд нэхэмжлэгчийн буруутгах үндэслэлгүй байна.

Энэ үндэслэлээр Ж.Сын 200мкв эсхүл 236мкв газар эзэмшдэг, мөн ийм талбайгаар гуравдагч этгээдүүдийн эзэмшилд олгогдСн газартай кадастрын зургийн хувьд давхцалгүй гэж үзэх, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хэт өрөөсгөл болохоор байна.

Өөрөөр хэлбэл, Ж.Сд зуслангийн зориулалттай газар эзэмшүүлж гаргасан шийдвэр, уг шийдвэрийг үндэслэж олгоСн газар эзэмших тухай гэрчилгээ болон гэрээ, түүнчлэн газрын кадастрын зурган мэдээллийн санд түүний эзэмшиж буй газрын хэмжээ бүгд зөрүүтэйгээр тусгагдсан байхад хариуцагч захиргааны байгууллагаас энэхүү зөрүүг арилгах арга хэмжээ авалгүйгээр маргаан бүхий газарт байрлах газрын эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “маргаан бүхий захирамжуудаар олгогдСн газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцалгүй тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй” гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчээс Б.Шийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлж шийдвэрлэсэн ЧдЗдын 2012 оны А/15 дугаар захирамжтай маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй хэдий ч уг захирамжаар газар эзэмшүүлсэн хугацаа нэгэнт дуусгавар болсны зэрэгцээ маргаан бүхий А/745 дугаар захирамжийн 2 дахь заалтаар газрын хэмжээг нэмэгдүүлсэн дүүргийн Засаг даргын 2012 оны А/15 дугаар захирамжийн Б.Шт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгоСн, эрх зүйн үйлчлэлгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ЧдЗдын 2018 оны оны 12 дугаар сарны 14-ний өдрийн А/745 дугаар захирамжийн Б.Шт холбогдох хэсгээс Ж.Сын газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй бодит хэмжээгээгээрээ газар эзэмших эрхээ баталгаажуулах эрх сэргэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2/2618 тоот лавлагаанд “...2006 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд нэг талбарын 18640325529698 дугаар бүхий 2514мкв газар нь эзэмшигчийн мэдээлэл тодорхойгүй бүртгэгдсэн, ...2012 оны 02 дугаар сарын архивын зурган мэдээлэлд уг газар нь хуваагдан бүртгэгдсэн” гэсний дотор Ж.Сын амьдарч буй газар 398мкв талбайтайгаар зураглагдсан, энэ нь бүхэлдээ гуравдагч этгээдүүдийн тайлбарлаж буй 2514мкв талбайд хамаарч байна.

Гуравдагч этгээдүүд болон хариуцагчаас дээрх 2714 мкв талбайтай газар нь Ш.Бын болон гуравдагч этгээдүүдийн эзэмшил ашиглалтад олгогдож байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ хэмжээгээр газар эзэмшүүлэх эрх аль ч Засаг даргад хуулиар олгогдоогүй тул “манай аав Ш.Б нь 1967 оноос хойш тухайн газар дээр зусланд гарч байсан, маргаан бүхий газар нь анх 2514мкв талбайтай байсныг бид хувааж авсан тул маргаан бүхий захирамжууд хууль тогтоомжид нийцсэн” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгчийн бодитоор эзэмшиж буй гэх 537мкв газар нь ЧдЗдын 2018 оны 12 дугаар сарны 14-ний өдрийн А/745 дугаар захирамжаар эзэмшиж буй Ш.Сын 695мкв, Ц.Сгийн 699мкв, мөн Засаг даргын 2018 оны А/632 дугаар захирамжаар эзэмшиж буй Б.Цгийн 429мкв газартай тус тус давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх тул уг захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг Снирхол зөрчигдсөн гэж үзэхгүй тул үүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Сын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ЧдЗдын 2018 оны 12 дугаар сарны 14-ний өдрийн А/745 дугаар захирамжийн Б.Шт холбогдох хэсгээс Ж.Сын газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Сд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 85-86 дахь талд

[2] 1 дүгээр хавтас хэргийн 181-183 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 100-123 дахь талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь талд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь талд

[7] 2 дугаар хавтаст хэргийн 87-89 дэх талд

[8] 2 дугаар хавтаст хэргийн 78-79 дэх талд

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь талд

[10] 2 дугаар хавтаст хэргийн 85-86 дахь талд

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 237 дахь талд

[12] 2 дугаар хавтаст хэргийн 82-84 дэх талд

[13] 2 дугаар хавтаст хэргийн 80-81 дэх талд

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 154-157 дахь талд

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 188 дахь талд

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 135-145 дахь талд

[17] 2 дугаар хавтаст хэргийн 91-102 дахь талд

[18] 1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь талд