Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзориг,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б*******д холбогдох эрүүгийн 2215000000140 дугаартай, 163/2022/0163/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г******* ш******* овогт Б******* Б*******, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд ... оны ...дугаар сарын ...-ний өдөр төрсөн, Орхон аймгийн Б....... оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, .....ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, 34 настай, эмэгтэй, урьд ял шийтгэлгүй, /....

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь 2022 оны 05 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын нутагт байрлах Ч.Б******* гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдах явцдаа Хараа нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архины шилийг авч шидэж, хохирогч О.Б******* толгойн тус газарт онож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******гийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000140 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь 2022 оны 05 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын нутагт байрлах Ч.Б******* гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр Д.Б******* “архи их уусан байна, одоо болно” гэх шаардлагыг эсэргүүцэж “би архи уусан, яахаараа архи ууж болдоггүй юм” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүн рүү Хараа нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архины шилийг авч шидэж, уг шил нөхөр Д.Б бус  гэрийн баруун хойд талд газарт унтаж байсан хохирогч О.Б******* толгойн тус газарт онож түүний биед гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун зулай ясны хугарал, хуйханд 1 тооны шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирогчид 1,500,000 төгрөг өгсөн. Үлдэх мөнгийг цалингаасаа бага багаар төлнө гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч О.Б******* өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багт байрлах найз Б******* гэрт эхнэр Ш, найз Б, түүний эхнэр Б******* нарын хамтаар очсон. Б******* гэрт авч очсон 1 шил архиа хувааж уугаад унтах гээд хэвтэж байхад Б нь эхнэр Б*******тай хэрүүл маргаан хийгээд байсан. Намайг Б******* гэрийн баруун хойд талд газар унтаж байхад Б******* нь миний толгой хэсэг рүү архины шилээр цохисон. Би тухайн үед унтаж байсан бөгөөд миний толгой руу юмаар цохиод тас хийх чимээ гарсан. Намайг өндийгөөд босоход миний толгой хэсгээс цус гарч байсан. Цагдаа болон түргэн тусламж дуудсан бөгөөд эмнэлэгт очоод толгойдоо 5 оёдол т*******сан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

2. Гэрч Д.Б******* өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт байрлах найз Б******* гэрт очсон. 1 шил архи хувааж уусан ба архи дуусах гэж байхад манай эхнэр Б******* нэлээд согтчихсон юм шиг харагдаад байхаар нь би чи архи бага уугаарай гэж хэлсэн. Манай эхнэр Б******* нь би архи ууж болдоггүй юм уу гэх зэргээр уурлаад над руу дайраад байсан. Ингээд бид хоёр хэрүүл маргаан хийсэн. Би газар хэвтэж байсан Б******* хажуу талд биеийг нь түшээд сууж байтал манай эхнэр Б******* нь над руу архины шил авч шидсэн чинь намайг онолгүй хажууд сууж байсан Б******* толгойг оносон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

3. Гэрч Б.Ш өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хангал сумын нутагт байрлах Б гэрт очсон. … Б манай нөхрийг газраар хэвтэж байхад нь налаад сууж байсан. Харин Б******* нь Б******* гэрийн зүүн талын орон дээр сууж байснаа уурлаад газраас архины шил авч нөхөр Б руугаа шидсэн. Гэтэл уг архины шил нь Б онолгүй манай нөхөр Б******* толгойг оносон. Дараа нь уг архины шилийг Барсайхан гэрээсээ гаргаж хаясан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

4. Гэрч Ч.Б******* өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хангал сумын нутагт байрлах манай гэрт манай найзууд ирсэн. … Б эхний 1 шил архийг хувааж уугаад л гэрийн хоймор хэсэгт хэвтсэн. Б*******, Б хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Б******* нь нөхөр Б руу архины шил шидэхэд газар унтаж байсан Б******* толгойг онож хагалсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

5. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 79 дугаартай дүгнэлтэд: О.Б******* биед гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун зулай ясны хугарал, хуйханд 1 тооны шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гавлын ясны хугарал Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хуйхны шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

6. Шүүгдэгч Б.Б*******гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: Би прокурорын тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Б.Б******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч Б.Б******* нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч О.Б, гэрч Д.Б, Б.Ш, Ч.Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Б*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Б.Б******* нь 2022 оны 05 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын нутагт байрлах Ч.Б******* гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр Д.Б******* “архи их уусан байна, одоо болно” гэх шаардлагыг эсэргүүцэж хэрүүл маргаан хийж улмаар Хараа нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архины шилийг түүн рүү авч шидэж, уг шилэнд нөхөр Д.Б бус, гэрийн баруун талд газарт унтаж байсан хохирогч О.Б******* толгойн тус газарт онож түүний биед гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун зулай ясны хугарал, хуйханд 1 тооны шарх гэмтэл бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Б*******гийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Б.Б*******гийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Б******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Б*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч О.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлох баримтгүйгээр 3,000,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Б******* нь хохирогчид 1,500,000 төгрөгийг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Б*******г энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хохирогч О.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б*******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Б*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 67-73 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн засаг даргын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, зөрчил шалган шийдвэрлэлтийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б******* нь ам бүл 2, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1............ амьдардаг, ......ч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, нэр дээр тээврийн хэрэгсэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 4/75 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Б*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******д оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг сар бүр хувь тэнцүүлсэн хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд сануулах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч О.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г******* ш******* овогт Б******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******г 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******д оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг сар бүр тэнцүүлсэн хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Б*******гаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ