Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 00937

 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 73, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                     

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ч.Г, Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар  2004.10.28-ны өдөр төрсөн охин Г.-г эх Б.Бгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2004.10.28-ны өдөр төрсөн охин Г.Е-г 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр Ч.Гоос гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн дундын өмчлөлийн хөрөнгө болох Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Гэгээнтэн зайсан гудамж, ************** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-************* дугаартай орон сууцыг охин Г.Е болон хариуцагч нарын эзэмшил, ашиглалтад үлдээж орон сууцны зээлийн төлбөрийг нэхэмжлэгч зээлийн гэрээний хуваарийн дагуу 100% төлж барагдуулах бөгөөд орон сууцны зээл бүрэн төлөгдөж, орон сууц зээлийн барьцаанаас чөлөөлөгдсөний дараа нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс өөрийн нэрийг хасуулах буюу орон сууцыг 100% охин Г.Е болон хариуцагч нарын өмчлөлд бүрэн шилжүүлж,  автозогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд хэвээр үлдээж, хүүхдийн сургуулийн төлбөрийг нэхэмжлэгч 100 хувь төлөхөөр харилцан тохиролцсоныг дурдсугай.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Бгаас 70 200 төгрөг гаргуулж Ч.Год олгож, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, талуудын  улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                       Д.ЭНХЦЭЦЭГ