Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 772

 

МАГАДЛАЛ

 

2017.03.20                                               Дугаар 772                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Э.Батсуурийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00236 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Батсуурийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох,

Урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Амарсанаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Э.Батсуурь нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Төрийн банкны гүйцэтгэх захирлын Б/244 тоот тушаалаар Төрийн банкны хуулийн газрын захирлаар томилогдон, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан ажилласан. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэх хуудас гардуулан өгч комисс ажил хүлээлцэж, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус банкны гүйцэтгэх захирлын Б/1349 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлжээ. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1349 тоот тушаалд 2016 оны 09 дугээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Төрийн банкны зохион байгуулалтын бүтцэд хуулийн газрын захирал гэх албан тушаал байхгүй болсон гэсэн үндэслэл зааж Э.Батсуурийг ажлаас нь чөлөөлсөн атлаа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Төрийн банкны хуулийн газрын захирлын ажил хүлээлцсэн тухай тайландаа шинээр томилогдсон Хууль, эрх зүйн газрын захирап Б.Амарсанаад хүлээлцүүлж     байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. "Хуулийн газрын захирал гэх албан тушаал байхгүй болсон гэж Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн боловч бодит байдал дээр хуулийн газрын захирал гэх албан тушаал нь зөвхөн эрх зүйн гэсэн нэмэлт орж Хууль, эрх зүйн газрын захирал болж өөрчлөгдсөн бөгөөд уг ажлын байр үгүй болоогүй байна. Харин ч тус хуулийн гэх газрын орон тоо нэмэгдэж, улмаар шинээр Хууль, эрх зүй хариуцсан захирлыг бүтэц орон тоогоор нэмсэн болох нь Төрийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолын хавсралтаас харагдаж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн цалинтай тэнцэх олговорт 14 700 000 төгрөгийг гаргуулж     өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Төрийн банк ХХК нь Монгол Улсын Сангийн яам, Хадгаламж даатгалын корпораци ХХК нарын хувь нийлүүлсэн, Төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд Төрийн банкны эрх барих байгууллагын бүрэн эрхийг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлж ажилладаг. Хувь нийлүүлэгч Сангийн яам Төрийн банк ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа зохистой засаглал, харилцагч, үйлчлүүлэгч, ажиллагсдын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор 7-1/5765 тоот албан бичгийг манай банкинд 2016 оны 09 сарын 20-ны өдөр ирүүлж Бүтцийн өөрчөлөлтийг хийж, боловсон хүчний зардлыг бууруулж, цалингийн шатлалыг оновчтой боловсруулан дээд түвшингээс хэтрүүлэхгүйгээр шинэчлэн тогтоож, 2017 оны эцэс гэхэд нийт зардалд эзлэх боловсон хүчний зардлыг 15 хувиас хэтрүүлэхгүй байх тухай заасан. Төрийн банк 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор банкны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Түүнчлэн Төрийн банкны дүрэм-ийн 8 дугаар зүйлийн 8.3.17 дахь заалтын дагуу банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор өмнөх банкны зохион байгуулалтын бүтцэд Хуулийн газрын захирлын албан тушаалд ажиллаж байсан Э.Батсуурьтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах зөвшөөрлийг банкны ТУЗ-ийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 125 тоот тогтоолоор банкны гүйцэтгэх захиралд олгосон. Э.Батсуурьт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасны дагуу мэдэгдэх хуудас-ыг нэг сарын өмнө буюу 2016 оны 10 сарын 03-ны өдөр гардуулсан. Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн 1349 дүгээр тушаалаар Э.Батсуурьтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 ажил олгогчийн санаачилгаар Орон тоо хасагдсан үндэслэлийг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон. Төрийн банкны зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг мөрдлөг болгож, бүхий л үйл ажиллагаа хуулийн хүрээнд хийгдсэн тул Э.Батсуурийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан Э.Батсуурийг Төрийн банк ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14 700 000 төгрөгийг Төрийн банк ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Э.Батсуурьт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Төрийн банк ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн   7.1.2-т зааснаар хариуцагч Төрийн банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 231 450 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Тус банкны хувьцаа эзэмшигч болох Сангийн яам нь "Төрийн банк" ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа зохистой засаглал, харилцагч, үйлчлүүлэгч, ажиллагсдын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 7-1/5765 тоот албан бичгийг манай банкинд ирүүлсэн юм. Уг албан бичигт "Банкинд бүтцийн өөрчлөлтийг хийж, боловсон хүчний зардлыг бууруулж, цалингийн шатлалыг оновчтой боловсруулан дээд түвшингээс хэтрүүлэхгүйгээр шинэчлэн тогтоож, 2017 оны эцэс гэхэд нийт зардалд эзлэх боловсон хүчний зардлыг 15 хувиас хэтрүүлэхгүй байх" тухай заасан байна. 2015-2016 онд Төрийн банкны нийт зардлын 25 хувь нь ажиллагсдын цалин, хөлс буюу боловсон хүчний зардал эзэлсэн нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа банкуудаас даруй 10-15 хувиар илүү зардлыг ажиллагсдын цалин хөлс, бусад зардалд зарцуулж байсан өөрөөр хэлбэл арилжааны банкуудаас боловсон хүчний зардалд хамгийн их зардал гаргадаг банк нь 15 хувьтай байхад Төрийн банк 25 хувийг зарцуулж байгаад Сангийн яам шүүмжлэлтэй хандсан байдаг юм. Төрийн банкны ТУЗ нь дээрх байдлыг нарийвчлан судалж, банкны зохион байгуулалт, бүтцийг оновчтой, давхардалгүй, газар, хэлтсийн ажлын уялдаа холбоонд түшиглэсэн удирдлагын зөв тогтолцоо бий болгох, ингэснээрээ ажиллагсдын цалингийн шатлалыг тогтоон байгууллагын засаглалыг зохистой болгох зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тогтоолоор банкны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Анхан шатны шүүх "орон тоо хасагдах" гэдэг эрх зүйн ойлголтыг зөвхөн ажлын байр үгүй болсон байна гэсэн Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан тогтоолын 15.1.1 -д заасан агуулгыг баримтлан шийдвэрлэж байгаа нь бодит байдал, үйл баримтын агуулгатай нийцэхгүй өөрөөр хэлбэл хуулийг хэтэрхий явцуу байдлаар тайлбарласан тухайлбал хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүдийн ихэнх нь өөрчлөгдсөн тохиолдолд тухайн ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдснөөр гэрээг өөрчлөх эсхүл цуцлах, улмаар энэ байдал орон тоо байгаа гэж үзэх үндэслэл үгүй болсон зэрэгт дүгнэлт өгсөн гэж үзэх боломжгүй байна. Өнөө үед ажил олгогч бүтэц орон тоогоо тогтоох, уян хатан зохицуулах бололцоо, эрх зүйн орчин бүрдсэн ба ингэхдээ үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг гол болгож, зорилго чигтээ хүрэхийн тулд шаардлагатай мэргэжил ажлын байрыг зөв тодорхойлох явдал юм. Өөрөөр хэлбэл "орон тоо хасагдах" гэдэг нь уг ажлыг хэн гүйцэтгэж байгаагаас үл хамааран зөвхөн хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох, улмаар ажиллах хүчний тоо хэмжээг багасгах, тэдэнд тавигдах шаардлага, шалгуурыг өндөрсгөх зэрэг ажил олгогчид хэрэгцээ шаардлагатай байх явдлыг нэн тэргүүнд тавих учиртай. Түүнээс ажилтны гүйцэтгэх ажлын хэрэгцээ хэмжээ нэг орон тоог бүрдүүлэх эсэх эсхүл өөр ажлын байрны зарим ажлыг нэмж хийх, түүнчлэн ажлын байрны тодорхой болзол шаардлага нэмж тавигдах зэрэг боломжуудыг харгалзан үзэх ёстой болохоос ажлын байрны нэр өөрчлөгдөөгүй байх адил мэргэжлийн орон тоо байгаа зэргийг хамруулан  үзэх нь буруу гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн "40.1.1-т заасан "орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалт бүтцээс тодорхой ажил албан тушаалын ажлын байр үгүй боленыг ойлгох, "Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоол"-ын 15.1.1.Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-Д заасан "орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг онцолвол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн заалтыг баримтлан зөвхөн Хуулийн газрын захирлын ажлын байранд ажиллаж байсан Э.Батсуурьтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Түүнчлэн шүүх хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн хоёр өөр ойлголтыг зөв тайлбарлан хэрэглэх хэрэгцээ шаардлага байгааг анхаарах ёстой. Нэхэмжлэгч Э.Батсуурьтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч дуусгавар болгоогүй өөрөөр хэлбэл түүний хүсэл зоригоос үл хамаараагүй, харин захиргааны санаачлагаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудал яригдсан гэж үзнэ. Орон тоо хасагдах гэдэг ойлголтын агуулгыг тайлбарлахын тулд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг зайлшгүй тодорхойлох ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд ямар зүйлийг анх тохирсныг анхан шатны шүүх зөв үнэлж хуулийн оновчтой хэрэглэх байсан. Тодруулбал: тухайн ажилтны албан тушаалын нэр, ажлын байрны тодохойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин, хөдөлмерийн нөхцел зэргийг гэрээний гол нөхцөл болгодог. Үүнээс үзвэл эдгээр зүйл өөрчлөгдөх өөрөөр хэлбэл гэрээний гол зүйл өөрчлөгдснөөр тухайн гэрээ цуцлагдаж, тухайн ажлын байранд шинээр гэрээ байгуулах үндэслэл бий болж буй фактыг шүүх хуулийг явцуу байдлаар тайлбарлан ойлгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Орон тоо хасагдах үндэслэл нь тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болохоос гадна гэрээнд заасан гол нөхцлүүд өөрчлөгдөх замаар үгүй болсон тохиолдол байдгийг Давж заалдах шатны шүүх анхааран үзнэ гэдэгт итгэлтэй байна.

Банкны шинэчлэгдсэн бүтцээр Хууль, эрх зүйн газар нэршилтэйгээр шинээр байгуулагдаж, тусдаа бие даасан газар, шууд харьяалах хэлтэсгүйгээр Хууль, эрх зүй хариуцсан захиралд шууд ажлаа тайлагнах, цаашид Гүйцэтгэх захирлын Орлогч захиралд ажлаа харьяалагдаж үйл ажиллагаа нь шат дараалсан байдлаар зурагдаж, компанийн зохистой засаглалын шаардлагад нийцсэн, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн болно. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Э.Батсуурьтай Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байх үеийн тус банкны ТУЗ-ийн 2016 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн 49 дугаар тогтоол болон Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болсон ТУЗ-ийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 132 дугаар тогтоол буюу Төрийн банкны бүтцийн шинэ, хуучин схемээс тодорхой харагдана.

1. Э.Батсуурийн ажиллаж байсан Хуулийн газрын захирлын ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд түүний ажлын байрны үндсэн зорилго, гүйцэтгэх үндсэн үүрэг, ажилтанд тавигдах шаардлага нь Б.Амарсанаагийн ажиллаж байгаа Хууль эрх зүйн газрын захирлын ажиллах ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилго, гүйцэтгэх үндсэн үүрэг, ажилтанд тавигдах шаардлагаас өөр байсан нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтоос харагдана. Эдгээр ажлын байрны нэршил өөрчлөгдсөн нь ажилтны гүйцэтгэх чиг үүрэг шинээр "Эрх зүйн" чиглэлээр сурталчилгаа, хичээл, сургалт явуулахаар өргөжсөн байгааг харж болно. Түүнээс гадна тухайн ажлын байрны онцлог байдлаас шалтгаалан эрх зүйч мэргэжлээс гадна "Хуульч" цолтой /илүү мэргэшсэн байх, банк санхүүгийн салбарт мэргэжлээр ажилласан туршлагатай байх/ этгээд ажиллах болзлыг нэмсэн байна. Э.Батсуурийн ажлын байрны үндсэн үүргээс Б.Амарсанаагийн ажлын байрны үндсэн үүрэг нэг дахин илүү нэмэгдсэн байна.

2.Тухайн ажилтны шууд болон шууд бус удирдлага өөрчлөгдөх талаар, Э.Батсуурийн хариуцаж байсан Хуулийн газар нь банкны Комплаенсийн хэлтсийг шууд харьяалж, Хуулийн газрын захирал нь ажлаа Үйл ажиллагаа хариуцсан дэд захиралд тайлагнаж, босоо удирдлагаар шууд Гүйцэтгэх захирлын харьяанд байсан. Банкны шинэчлэгдсэн бүтцээр Хууль, эрх зүйн газар нэршилтэйгээр шинээр байгуулагдаж, тусдаа бие даасан газар, шууд харьяалах хэлтэсгүйгээр Хууль, эрх зүй хариуцсан захиралд шууд ажлаа тайлагнах цаашид Гүйцэтгэх захирлын Орлогч захиралд ажлаа тайлагнаж үйл ажиллагаа нь шат дараалалсан байдлаар тодорхойлогдсон Aokwi, ачбан туишапын шатлал өөрчлөгдсөн талаар. Э.Батсуурийн ажиллаж байсан ажлын байрны шатлал өөрчлөгдсөн. /өөрийн шууд харьяалах болон харьяалагдах нэгжийн зохион байгуулалт өөрчлөгдсөн, шатлал буурсан байдал ажлын байрны тодорхойлолтоос харагдана/

Үндсэн цалин буюу албан тушаалыы цалингийн хэмжээ өөрчлөгдсөн талаар. Шинэ бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор ажилтны цалингийн хэмжээнд өөрчлөлт орсон. /Б.Амарсанаагийн цалингийн тодорхойлолтоос харагдах ба Сангийн яамны чиглэл оновчтой бүтэц, зохион байгуулалт, цалингийн зардлын хэмнэлт хийгдсэн болох нъ харагдана. Энэ нъ Э.Батсуурийн цалин 5 000 000 төгрөг байсан бол Б.Амарсанаагигт цалин 3 200 000 төгрөг буюу цалингийн зөрүү 1 200 000 төгрөг зөрүүтэй байгаа юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 "... Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх", "'Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоол"-ын 17 "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан "сарын өмнө мэдэгдэх",..../тухай заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нъ ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна " гэж тус тус заасан. Хууль болон УДШ-ийн тайлбарт заасны дагуу Э.Батсуурь нь мэдэгдлийг өөрийн биеэр хүлээн авч, гарын үсэг зурж баталгаажуулсан энэ талаар ямарваа маргаангүйгээр ажлаа хүлээлгэн өгсөн, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д "Ажил олгогч нъ энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг cap, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно" гэсний дагуу ажил олгогч Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1349 тоот тушаалын 2 дахь хэсэгт зааснаар "Э.Батсуурьд 3 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээны нэг удаагийн тэтгэмж олгосныг Э.Батсуурь нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан байгаа зэрэг нь тухайн үед ажлаас халсан асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгааг давж заалдах шатны шүүх анхааран үзнэ үү. Дээрх асуудлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нъ үнэлнэ" гэж заасны дагуу анхан шатны шүүх нотлох баримтуудыг хангалттай хэмжээнд үнэлээгүй болно. Түүнчлэн тухайн банкинд хууль, эрх зүйн чиглэлээр ажиллаж байгаад ажлаас халагдах мэдэгдэл авсан ажилтан ажлын онцлог байдлаа ашиглан тушаал гарахаас өмнө банкинд их хэмжээний хохирол учруулж байсан хэд хэдэн тохиолдлоос үүдэн Э.Батсуурьт орон тoo хасах болсон тухай мэдэгдэх хуудас өгсөн өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр түүний ажлыг хүлээлцэх зайлшгүй шаардлагатай болох талаар мэдэгдэх хуудсанд тодорхой дурдаж, ажлыг хүлээлцсэн юм. Үүнд санхүүгийн жуучлалын үйл ажиллагаа явуулагч банкны үйл ажиллагааны аюулгүй байдал, ажлын өвөрмөц онцлог, хэрэгцээ шаардлага, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах аливаа эрсдэл үүсгэхгүй байх бодит хэрэгцээ шаардлага байсан болно.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад шүүхийн шийдвэр нийцсэн байна.

Нэхэмжлэгч Э.Батсуурь нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн гэж үзэхгүй тул ажлаас үндэслэлгүй халагдсан...” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1349 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн хуулийн 40.5 дахь хэсэгт заасан ажилтанд 1 сарын өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдэх журмаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн гэрээг цуцалж буй үндэслэл “орон тоо хасагдсан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Хуулийн газрын захирлын эрхэлж байсан ажил нь Хууль, эрх зүйн газрын захирал гэх нэршилээр өөрчлөгдсөн нь үйл ажиллагааны хувьд өөрчлөлт орсон, Э.Батсуурь тухайн ажлыг эрхлэх боломжгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Дээрх дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 231 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                            ШҮҮГЧИД                                                   Т.ТУЯА

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ