Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2018/00320

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2018/00320

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Нарангэрэл даргалж,тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд  Амарын гудамж, Хас банкны төв байранд байрлах Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11  дүгээр хороо, 5 хэсэг, Дүнжингаравын 25 байр, 17 тоотод оршин суух Цэндийн Доржбадам /РД:ХЛ67032506/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 хэсэг, Стадион оргил 91в байр 4 тоотод оршин суух Доржбадамын Мөнх-Эрдэнэ /РД:ФА89112516/  нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 50.128.563 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 2017 оны 12 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэмүүлэн,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Д нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай банктай гэрээ байгуулж, 250.000.000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д.М гэрээнд гарын үсэг зурсан тул хэрэгт хариуцагчаар оролцоно. Зээлдэгч нар нь тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар 2014 оны 08 дугаар сарын 29-ний, 2014 оны 11 дүгээр сарийн 03-ны өдрүүдийн баталгаат ипотекийн гэрээгээр өөрсдийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2204033883 дугаартай, Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршоолол хотхон /13361/, 54-р байрны 08 тоот хаягт байрлалтай, 72.57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-2204033877 дугаартай Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршоолол хотхон /13361/, 54-р байрны 14 тоот хаягт байрлалтай, 72.57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-2204033888 дугаартай, Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршоолол хотхон /13361/, 54-р байрны 26 тоот хаягт байрлалтай, 72.57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-2204033880 дугаартай, Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршоолол хотхон /13361/, 54-р байрны 20 тоот хаягт байрлалтай, 70.57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-2204033884 дугаартай, Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршоолол хотхон /13361/, 54-р байрны 03 тоот хаягт байрлалтай, 40.05 м.кв талбайтай 1 өрөө орон сууцнуудыг барьцаалан зээл авсан байна. Гэрээний хугацаанд зээлдэгч нар нь үндсэн зээлээс 213.050.090 төгрөг, зээлийн хүүд 63.440.826,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 847.423.93 төгрөг нийт 277.338.340.25 төгрөгийг төлсөн байна. Уг Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан хэдий ч зээлдэгч Ц.Д, Д.М нар 1480010848 тоот зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн хугацаанд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, гэрээний 3.2.1-д заагдсан үүргээ биелүүлээгүй байна. Банкны зүгээс зээлдэгч Ц.Д, Д.М нарыг гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө гэрээнд тогтоосон хугацаанд төлөхийг удаа дараа утсаар мэдэгдэж, мэдэгдэх, шаардах хуудас хүлээлгэн өгөхөөр заагдсан хаягаар нь очиход хүнгүй, банкинд ирж уулзахыг шаардсан ч ирээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийгээгүй байдлаас нь харагдана. Үндсэн зээлийн төлбөр 36.949.909,18 төгрөг, зээлийн хүү 11.321.938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 856.716 төгрөг нийт 50.128 563.18 төгрөг болно. Иймд 1480010848 тоот зээлийн гэрээний төлбөр 50.128.563,18 төгрөг болон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалт, тус зээлийн гэрээний 3.2, 3.2.9 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал нотариатын үйлчилгээний хөлс 28.500 төгрөг, нийт 50.541.190,18 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг баталгаат ипотекийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Барьцааны хөрөнгөөс орон сууцнуудыг чөлөөлсөн, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс барьцаанд үлдсэн Улсын бүртгэлийн Ү-2204033883 дугаартай, Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршоолол хотхон /13361/, 54-р байрны 08 тоот хаягт байрлалтай, 72,57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-2204033880 дугаартай, Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршоолол хотхон /13361/, 54-р байрны 20 тоот хаягт байрлалтай, 70,57 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудыг битүүмжлэх, мөн уг хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3-т зааснаар хариуцагч нарын банкны харилцах болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнд зогсоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.Д нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай банктай гэрээ байгуулж, 250.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д.М гэрээнд гарын үсэг зурсан. Зээлдэгч нар нь тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар өөрсдийн өмчлөлийн орон сууцнуудыг барьцаалсан. Зээлдэгч нар нь үндсэн зээлээс 213.050.090 төгрөг, зээлийн хүү 63.440.826,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 847. 423.93 төгрөг нийт 277.338.340,25 төгрөгийг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан, Ц.Д, Д.М нарын зүгээс 1480010848 тоот зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн хугацаанд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, гэрээний 3.2.1-т заагдсан үүргээ биелүүлээгүй байна. Банкны зүгээс зээлдэгч Ц.Д, Д.М нарыг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар мэдэгдэж, мэдэгдэх болон шаардах хуудас хүлээлгэн өгөхөөр очиход хүнгүй, банкинд ирж уулзахыг шаарддаг боловч ирдэггүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд үндсэн зээлийн төлбөр 36. 949. 909,18 төгрөг, зээлийн хүү 11 321.938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 856.716 төгрөг, нийт 50.128.563,18 төгрөг болсон,  тус зээлийн гэрээний 3.2, 3.2.9 дэх заалтыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал нотариатын үйлчилгээний хөлс 28.500 төгрөг, нийт 50.541.190 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалт, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг баталгаат ипотекийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү  гэв. 

 

Хариуцагч Ц.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хас банктай зээлийн гэрээ байгуулж, 250.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан, би хугацаанд нь нийт 298.338.000 төгрөг төлсөн. Одоо зээлийн үндсэн төлбөр 16.338.000 төгрөг төлөх үүрэгтэй. Зээлийн үндсэн хүү нь 2.687.000 төгрөг нэмэгдүүлсэн хүү 417.000 төгрөг нийт зээлийн гэрээний үүрэгт 19.422.0000 төгрөг төлөх тооцоотой. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 27.062.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банкны нэхэмжлэлийнхээ эхний шаардлагад 46.512.690 төгрөг нэхэмжилсэн байна. Миний бие Хас банкнаас ямар нэгэн зээл аваагүй. Өөрөөр хэлбэл зээлийн болон барьцааны гэрээ байгуулж байгаагүй. Гэтэл зээлийн болон барьцааны гэрээнд хамтран зээлдэгч хэмээн миний нэрийг оруулсан байна. Иймд нэгдүгээрт зээлийн барьцааны гэрээнд зурагдсан гарын үсэг Д.М миний гарын үсэгтэй тохирч байгаа эсэхийг шүүхийн шинжилгээний үндэсний төвд хүргүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулах, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Ц.Д, Д.М нарт холбогдуулан үндсэн зээл 36.949.909 төгрөг, хүү 8.284.960 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.249.321 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 28.500 төгрөг 46.512.690 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хүү 3.036.978 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 607.395 төгрөг, нийт 3.644.373 төгрөг нийт 50.157.063 төгрөг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.

 

Хариуцагч Ц.Д зээлийн гэрээ байгуулсаныг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын 27.062.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй, Д.М нь зээлийн гэрээ байгуулаагүй, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1480010848 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2014 оны 1480010848 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөлд гарын үсэг зураагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж шүүхэд тус тус тайлбарласан байна.

 

 Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Ц.Д, Д.М нартай 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 250.000.000 төгрөгийг, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 24 сарын хугацаатай, 365 хоногт 28.8 хувийн хүүтэй, зээлийн гэрээ байгуулж, зээлийг Ц.Дын дансанд шилжүүлсэн болох нь талуудын хооронд байгуулсан 1480010848 тоот зээл болон барьцааны гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, нэмэлт нөхцөл болон баталгаат ипотекийн гэрээ, банкны дансны хуулга, зохигчдын хүсэлт, тайлбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

 

 Мөн зээлийн гэрээ болон нэмэлт өөрчлөлт, баталгаат ипотекийн гэрээний хавсралтаар Улсын бүртгэлийн Ү-2204033883 дугаартай, Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршоолол хотхон /13361/, 54-р байрны 08 тоот хаягт байрлалтай, 72.57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-2204033877 дугаартай, Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршоолол хотхон /13361/, 54-р байрны 14 тоот хаягт байрлалтай, 72.57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204033888 дугаартай Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршоолол хотхон /13361/, 54-р байрны 26 тоот хаягт байрлалтай, 72.57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204033880 дугаартай Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршоолол хотхон /13361/,  54-р байрны 20 тоот хаягт байрлалтай, 70.57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-2204033884 дугаартай Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршоолол хотхон /13361/, 54-р байрны 03 тоот хаягт байрлалтай, 40.05 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь нотлогдоно.

 

Хариуцагч Д.Мөнх-Эрдэнийн хүсэлтээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Улсын бүртгэлийн Ү-2204033888 дугаартай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/, 54 дүгээр байрны 26 тоот орон сууцны өмчлөгч иргэн З.Сугар /ХЗ75101009/, Улсын бүртгэлийн Ү-2204033880 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/, 54 дүгээр байрны 20 тоот орон сууцны өмчлөгч иргэн М.Тулга /ХН83031674/ бүртгэлтэй, Голомт банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаатай талаар 2017 оны 11  сарын 23-ны өдрийн 7/9710 тоот албан бичгээр ирүүлсэн баримтыг шүүх бүрдүүлсэн, хариуцагч үндсэн зээл 213.050.090 төгрөг, зээлийн хүү 63.440.826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 847.423 төгрөг нийт 277.338.340 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3.1-д хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн энэ гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэхийг зөвшөөрч гэрээнд Д.М гарын үсгээ зурсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийн дагуу гарын үсгийн шинжилгээ өгөөгүй, 2017 оны 11 сарын 16-ны өдөр хүсэлтээсээ татгалзсан, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж болохоор зохицуулсан тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд зээлдэгчийн дансны хуулга,  зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг үндэслэн хариуцагч Ц.Д, Д.М нараас үндсэн зээл 36. 949. 909 төгрөг, зээлийн хүү 11.321.938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.856.716 төгрөг, нийт 50.128.563 төгрөг, тус зээлийн гэрээний 3.2, 3.2.9 дэх заалтыг үндэслэн холбогдон гарсан зардал нотариатын үйлчилгээний хөлс 28.500 төгрөгийг нэмж, нийт 50.541.190 төгрөгийг гаргуулж, Х.Б ХХК-д олгох нь зүйтэй гэж үзнэ.

 

Хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр болон 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1480010152-01 дугаар баталгаат ипотекийн гэрээний зүйл Ц.Д, Д.М нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204033880 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон /13361/, 54 дүгээр байр, 20 тоот хаягт байрлалтай 70.57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204033883 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон /13361/, 54 дүгээр байр, 08 тоот хаягт байрлалтай, 72.57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн дуудлага худалдаагаар албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390.514+70.200+73.260 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 533.974 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч Ц.Д нэхэмжлэлийн шаардлагаас 27.062.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй, хариуцагч Д.М нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй боловч татгалзсан үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд өгөөгүй, шүүх хуралдаанд  биечлэн оролцож, тайлбар гаргаж мэтгэлцээгүй, тэдгээрийг оролцуулахаар шүүх хуралдаан удаа дараа хойшилсон, хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, төлөөлөгч буюу өмгөөлөгч ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч талыг эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын тэгш эрхийн зарчимд харшлаагүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Д, Д.М нараас үндсэн зээл 36.949. 909 төгрөг, зээлийн хүү 11.321.938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.856.716 төгрөг, нийт 50.128.563 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 28.500 төгрөг, нийт 50.541.190 /тавин сая таван зуун дөчин нэгэн мянга нэг зуун ерэн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгосугай.

 

 2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Д, Д.М нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204033880 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон /13361/, 54 дүгээр байр, 20 тоот хаягт байрлалтай 70.57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204033883 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон /13361/, 54 дүгээр байр, 08 тоот хаягт байрлалтай, 72.57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн дуудлага худалдаагаар албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533.974 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 533.974 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                       Л.НАРАНГЭРЭЛ