| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0056/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/294 |
| Огноо | 2022-07-05 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,
Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-т холбогдох эрүүгийн 2134001150338 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд ар хороолол 5а байрны 5 тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ..н овогт Г. Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Цагаан булаг” гэх газар байрлах “Монгол шин буо да” ХХК-ийн хүчингүй ашигт малтмалын МВ002185 тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 24-нийг хүртлэх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, экологи эдийн засагт 4179287/дөрвөн сая нэг зуун далан есөн мянга хоёр зуун долоон/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б: “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахиж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Цагаан булаг” гэх газар байрлах “Монгол шин буо да” ХХК-ийн хүчингүй ашигт малтмалын МВ002185 тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 24-нийг хүртлэх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, экологи эдийн засагт 4179287/дөрвөн сая нэг зуун далан есөн мянга хоёр зуун долоон/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Энэ нь эрүүгийн 2134001150338 дугаартай хэрэгт авагдсан
Хэргийн газар үзлэг хийсэн “Үзлэг явуулж байгаа газар нь Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших бөгөөд Заамар сумын төвөөс баруун хойд зүгт 40 км зайд “Цагаан булаг” гэх газар байв. Уг газарт ашигт малтмалын хайгуул олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбай байв. Эвдэгдсэн талбайгаас баруун зүгт 50 орчим метрийн зайд уурхайн кемп байрлаж байх ертөнцийн зүгээр зүүн зүгт харуулан барьсан 6 гэрийг эгнүүлэн хойд талд нэг контейнер байрлуулсан байх ба гэрүүдийн зүүн талд 50 метрийн зайд хар өнгийн алт угаах төхөөрөмж байх ба GJS 650 орон зайн байршил тогтоогч багажаар тогтооход Е104 34 37.2 И48023047.3 гэсэн солбилцол байв, түүний зүүн хойд талд гүний худаг гаргаж уурхайд ус ашиглаж байсныг GJS 650 орон зайн байршил тогтоогч багажаар тогтооход Е104 34 46.0, И48 23 46.0 гэсэн солбилцол байв. Уурхайн кемпийг GJS 650 орон зайн тогтоож багажаар хэмжихэд Е104 34 27.1, N48 23 44.3 гэсэн солбилцол байв ... уурхайн эвдрэлд оруулсан талбайн гол хэсэгт цагаан өнгийн 0882 ТТА улсын дугаартай 371 маркийн өөрөө буулгагч/хово/ шар өнгийн 8854 УН улсын дугаартай Hyundai3000LС маркийн экскеватор байсныг GJS 650 орон зайн байршил тогтоогч багажаар тогтооход Е104 34 44.2, И48 23 46.1 гэсэн солбилцол байсныг гаргаж уурхайн кемпийн урд зогсоол байрлуулж шар өнгийн 8854 УН улсын дугаартай Hyundai3000LС маркийн экскеватораас Моdel: Роbех 3000LC7, Раг1 No: 21И8-32204 бичиглэл бүхий 1 ширхэг компьютер, алт угаах төхөөрөмж буюу скуберээс 22.9 грамм шаргал өнгийн алт гэх зүйлийг хураан авав. Кемпээс ертөнцийн зүгээр зүүн зүгт 50 орчим метрийн зайд уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд оруулсан талбай байв. Эвдрэлд оруулсан талбай дээр 0149 УР улсын дугаартай шар өнгийн CTLJ-956 маркийн түрэгч техник /ковш/ байрлуулсан байсныг GJS650 орон зайн байршил тогтоогч багажаар тогтооход Е104 34 38.4, М48 23 45.3 гэсэн солбилцолд байх ба түүнийг гаргаж уурхайн урд зогсоол дээр байрлуулав. Арвижих баясгалант заамар нөхөрлөлийн явуулсан үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон ... гэх талбай нь уурхайн кемпээс зүүн зүгт 50 метрийн зайд
Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/2497 дугаартай албан бичиг/хх-ийн 188-189-р тал/, Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 8/25271 дугаартай албан бичиг/хх-ийн 191-193-р тал/, Нөхөн сэргээлтийн №01 дугаартай гэрээ /хх-ийн 24-25-р тал/,
Иргэний нэхэмжлэгч О.Ган-Очирын “...ашиглалтын хугацаа дууссан талбайн нөхөн сэргээлтийн зардлыг тухайн талбайд ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, нөхөрлөлүүд 100 хувь хариуцна. Ашигт малтмалын чиглэлээр олборлолт явуулж буй аж ахуй нэгж нь Төрийн захиргааны байгууллагаас нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах эрх авсан аж ахуйн нэгж, компанитай гэрээ байгуулж, нөхөн сэргээлтийг хийлгүүлж болно. Зөвхөн төрийн захиргааны байгууллагаас нөхөн сэргээлтийн эрхтэй аж ахуй нэгжээр нөхөн сэргээл хийлгүүлнэ. Тухайн нөхөн сэргээлтийн зардлыг нөхөн сэргээлт хийлгүүлж буй аж ахуйн нэгж бүрэн хариуцна. Ашиглалт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан талбай нь орон нутгийн мэдэлд шилждэг, харин нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэн өгөх үүрэг нь тухайн эзэмшиж байсан аж ахуйн нэгжид хамаарагдана” гэх мэдүүлэг /2-р хав 48-49-р тал/,
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ зөвлөх үйлчилгээний “Говь Эко” ХХК-ний мэргэшсэн үнэлгээчин Б.Цэвээндарийн гаргасан 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №214 дугаартай “Иргэн Г.Бын ашигт малтмал хайх, олборлох зорилгоор үйл ажиллагааг явуулсан талбай нь уурхайлалтын үйл ажиллагаагаар эвдэрсэн талбайн захад үргэжлэл орших бөгөөд нийт 1319.77м2 буюу 0.132га талбайд техникийн нөлөөгөөр эвдрэлд оруулж 3-8 метрийн гүнтэй 1 ш ухаш нүх бүхий 3862.16м3 эзлэхүүнтэй хоосон орон зай үүсгэн, 3859.66м3 хөрс шороог ашигласан байв. Уг талбай орчимд овоолго үүсээгүй байсан бөгөөд шороог зөөвөрлөн баруун талд байрлах тунгаагуур бүхий 3 нууртай, угаасан шорооны овоолготой механизм, кемпийн гэрүүд болон усан буу байрлах талбай руу зөөвөрлөн угаадаг байна. Иргэн Г.Бын ухсан нүхний баруун талаар зон буюу шороо асгаж оруулсан болох нь харагдаж байна. Иргэн Г.Бын ашигт малмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн нийт 1319,77м2 буюу 0,132 га талбайд 3862,16м3 эзлэхүүн хоосон орон зай үүсгэн, 3859,66м3 хөрс шороог ашиглан техникийн нөлөөгөөр эвдрэлд оруулсан уг талбайд Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын нийт үнэлгээ нь 4.179.287 /дөрвөн сая нэг зуун далан есөн мянга хоёр зуун наян долоон/ төгрөг болж байна. Иргэн Г.Бын ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардлын нийт хэмжээ нь 3.383.687 /гурван сая гурван зуун наян гурван мянга зургаан зуун наян долоон” төгрөг болж байна...” гэх дүгнэлт/хх-ийн 127-184-р тал/,
Иргэний харицагч Л.Оюунцэцэгийн гэрчээр мэдүүлсэн “...2021 оны 04 дүгээр сард Ганбатын Б гэх залуутай нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан юм. ...Г.Б Арвижих баясгалант заамар гэх нэртэй нөхөрлөлтэй юм билээ. Гэрээ байгуулснаас хойш бол Заамар руу дахин яваагүй. Тэнд нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Г.Б тус талбайд нөхөн сэргээлт хийхдээ надаас болон “Монгол шин буо да” ХХК-аас ямар нэгэн зардал, мөнгө нэхэмжлэхгүйгээр нөхөн сэргээлтийг гүйцэтгэж өгнө гэж гэрээ байгуулсан ... гэрээ анх байгуулахдаа хөлс мөнгийг нь өгсөн л юм тэгсэн гэрээнийхээ дагуу ажлаа гүйцэтгэхгүй л байна....”гэх мэдүүлэг/хх-ийн 64-65-р тал/,
Гэрч Ч.Бат-Эрдэний “Би 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Арвижих баясгалант Заамар” нөхөрлөлийн ахлагч Ганбатын Б Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цагаан жалга-5 гэх газарт байх “Монгол Ший Буо да” ХХК-ний эзэмшилд байж байгаад нөхөн сэргээлт хийгдээгүй улмаас цуцлагдсан ашиглалтын 2185А дугаартай талбайд 24га газарт нь техник, 1 га газарт нь биологийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхэд техникээ түрээслэхээр гэрээ байгуулсан. ...нийт 4 техник буюу Hyundai Robex 3000LC-ZA маркийн экскеватор 1, Хово 3.71 маркийн ачааны машин 2, SDLG 9.56 маркийн ковш 1-г нийт 45 сая төгрөгөөр нөхөн сэргээлтийг ажлыг хийж гүйцэтгэх хүртэлх хугацаанд түрээлсэн ажиллуулж байгаа юм. ...нөхөн сэргээлтийг ажил 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хийгдэж байгаа юм..., 2021 оны 05 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгээгүй. Харин уг талбайгаас алт олборлох зорилгоор олборлолтын үйл ажиллагаа явуулсан. 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олборлолт явуулж 37 грамм алт боловсруулан гаргаж авсан. Уг алтыг Б зарж борлуулан техник хэрэгсэлд ашиглах түлш, тослох материал ажилчдын хоолны хүнс худалдан авч ашигласан. Арвижих баясгалант нөхөрлөл нь ашигт малтмал хайх, ашиглах олборлох ямар нэгэн зөвшөөрөлгүй ... зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан ... 2021 оны 05 дугаар сарын 23-нд олборлосон баяжмалаа гаргаж аваагүй скубер буюу усан буундаа байж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62, 79-р тал/,
Гэрч Т.Лхагва-Эрдэний “...2021 оны 05 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд шөнийн ээлжинд буюу орой 20 цагаас өглөө 08 цаг хүртэл ажилласан. Усан буучнаар ажиллах хугацаанд миний баясжуулсан шорооноос нөхөрлөлийн ахлагч гэх Б алт гаргаж авч явдаг. Би 2 удаа л ажилласан ажлаас буух үед өглөө 1 удаа алт боловсруулж авдаг. Би хэдий хэмжээний алт гаргаж авсныг мэдэхгүй ... Шөнийн ээлжийн хугацаанд 1 цагт 7 ковш шороо буюу 50 гаруй ковш баяжмалтай шороо баяжуулдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 67-р тал/,
Гэрч Р.Болдзоригийн “Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг Цагаан булаг гэх газар алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа Бын нөхөрлөлд скубер буюу усан бууны буучнаар 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ажиллаж байна. Ажилд орсноос хойш 2 удаа ажилласан. Би өдрийн ээлжинд нь ажилладаг, орой ээлжинд Лхагва-Эрдэнэ гэх залуу ажилладаг ... шламаа Б гаргаж авдаг, хэдий хэмжээтэйг авдгийг би мэдэхгүй ... 1 ээлжинд ойролцоогоор 100 куб метр шороо угааж скуберээр бууддаг” гэх мэдүүлэг /хх-ийн 69-р тал/,
Гэрч Э.Батцэрэнгийн “2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанаа буюу Бат-Эрдэнэ гэх хүнтэй зарын дагуу холбогдож сарын 1.8-2 сая төгрөгөөр цалинжиж ковшны жолоочоор ажиллахаар ирсэн. Тэгээд тус газар ирээд 2021 оны 05 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд ковшны жолоочоор ажиллаж скубер буюу усан буу руу шороо хийсэн. Миний усан буу руу хийсэн шороог усан буунаас зүүн урд зүгт байрлах газраас зөөвөрлөн авчирсан. Би ойролцоогоор 1 удаа ажиллахдаа 4 хово орчим шороо скубер буюу усан бууруу зөөвөрлөж хийн буудуулан баяжуулдаг байсан, хэдий хэмжээний алт олборлоснийг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 71-р тал/
Гэрч Г.Батдоржийн “2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр уг газарт ажиллаж байгаа талаар таньдаг хүнээсээ мэдээд экскеваторы оператороор ажиллахаар Улаанаа буюу Бат-Эрдэнэтэй холбоо барьж ирсэн...сүүлийн 2 хоногт одоогийн экскеватор байгаа газраас олборлолт явуулж ховонд ачиж усан бууруу шороог тээвэрлэсэн. Тус газраас шороо олборлох талаар Бат-Эрдэнэ зааж өгсөн. ...олборлолт явуулж байгаад цагдаа ирж зогсоосон газар бол эвдэгдээгүй хөрснөөс нь олборлолт явагдсан газар байсан. ...тус газраас 2 өдөр ажиллахдаа нийт 15 орчим хово шороог экскеватороор олборлож ачуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р тал/,
Гэрч Г.Анхмагнайгийн “Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг Цагаан булаг гэх газар хово маркийн ачааны автомашины жолоочоор 2021 оны 04 дүгээр сарын сүүлээс эхлэн ажиллаж байгаа юм. Тус газарт жолооч ажилд авна гэх газрын дагуу Улаанаа буюу Бат-Эрдэнэ гэх залуутай утсаар холбогдон сарын 1.8 сая төгрөгийн цалинтай ажиллахаар ирсэн ... 2021 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө цагдаа нар ирж зогсоосон талбайгаас 5 удаа 08-82 ТТА улсын дугаартай хово маркийн машинаар олборлосон шороог уг газраас баруун хойд зүгт, 500 орчим метр газар байрлах скубер буюу усан буу руу тээвэрлэсэн. 2021 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Лхагва-Эрдэнэ жолоочоор ажилласан. Улаанаа буюу Бат-Эрдэнэ өдөр тутмын ажлыг зааж олборлолт явуулсан газраас шороо зөөх, асгах газрыг зааж өгдөг...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77-р тал/,
Гэрч Г.Батбаатарын “Би Арвижих баясгалант заамар нөхөрлөлд ямар нэгэн ажил албан тушаал хашдаггүй. Харин миний төрсөн дүү болох Г.Б 2020 оны 12 дугаар сард шиг санаж байна нөхөрлөл байгуулах гэсэн юм бичиг баримтаа өгөөч, гишүүн дутаад байна гэхлээр иргэний үнэмлэхээ хуулбарлан өгч явуулсан. Би тухайн нөхөрлөлийн нэрийг ч мэдэхгүй, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг ч мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 81-р тал/,
Гэрч Б.Лутсүхийн “Үнэт метал сорьцын хяналтын газарт улсын байцаагчаар 2009 оноос хойш эхлэн ажиллаж байгаа юм. Тус албан тушаал нь үнэт металл үйлдвэрэгч олборлогч борлуулагчдийн үнэт металлд сольц тогтоолгосон байдалд хяналт тавьдаг. Шинжилгээ дүгнэлтийг манай ажлын лаборторт химийн асуудал хариуцсан мэргэжилтэнгүүд дүгнэлт гаргадаг. Байгалийн алтыг 100 граммаас дээш хэмжээтэй тохиолдолд хайлуулж цул нэг биет болгон гулдмайлдаг юм. Түүнээс бага хэмжээтэй болохоор манай Сорьцын хяналтын хайлуулах зууханд хайлуулах боломжгүй байдаг юм. Цул нэг биет болсноороо шинжилгээ, сорьц тогтоох боломжтой болдог. 100 грамм хэмжээтэй болон бага хэмжээгээр хайлуулах тоног төхөөрөмжтэй алт, мөнгөний дарханы газруудад хайлуулж цул нэг биет болгох нь зөв байдаг. Нунтаг металлаас дээж авч, шинжилгээ хийх боломжгүй байдаг. Металлын шинж ерөнхий байдалд өөрчлөлт орохгүй. Харин тодорхой хэмжээнд жингээс хоргодол үүснэ. Хорогдол нь тухайн металлын найрлага агууламжаас хамаарч янз бүр байдаг...”гэх мэдүүлэг/хх-ийн 83-р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №2721 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 21,7 грамм шаргал өнгийн метал нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 21,7 грамм шаргал өнгийн металл алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн 21.7 грамм алт нь 73,6 хувийн агууламжтай 17 каратын сорьцтой алт байна. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг шаргал өнгийн металл нь 21,7 грамм жинтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 90-92-р тал/,
Гзмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх техник хэрэгслүүдийг үнэлсэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 97-105-р тал/,
Алт угаах төхөөрөмж ХХК-ний “Хос итгэл төгс” ХХК-ний үнэлгээний тайлан /хх-ийн 110-116-р тал/,
Г.Бын гэрчээр өгсөн “... 2021 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд ажилдчын хоол, хүнс, техник хэрэгслин түлш, тослох материал авах мөнгө олох зорилгоор нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж байгаа талбайгаасаа 200 орчим куб шороо авч, 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 37 грамм алт гарган авснаа Заамар сумын Хайлааст багийн төвд үйл ажиллагаа явуулдаг Дэлгэрэх нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг нэрийг нь мэдэхгүй хүнд 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөртөө 1 граммыг нь 110.000 төгрөгөөр тооцон, бэлнээр 4 сая 70 төгрөгийг авсан. ...2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гарган авсан алтыг цагдаагийн байгууллагаас хураан авсан. ...”гэх мэдүүлэг/хх-ийн 85-86-р тал/зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас экологи эдийн засагт 4179287 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар “хорих ял оногдуулах “гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “торгох ял оногдуулах “ саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэх зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Г.Б нь аж ахуй нэгжид ажиллаж, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд ар хороолол 5а байрны 5 тоотод оршин суудаг, урьд Төв аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан талаар хэрэгт авагдсан ял шийтгэгсэн хуудас, шийтгэх тогтоолын хуулбар авагдсан, одоо 33 настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул шүүх хэрэгт авагдсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5500000/таван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар торгох ял оногдууллаа.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол нь 2021 оны 07 дүгээр сарын 01-ний өдрийн 214 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирол нийт үнэлгээ 4179287 төгрөгөөр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Б нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэм буруутайд тооцсон тул экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирол нийт үнэлгээ 4179287 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 дахин нэмэгдүүлэн тооцоход нийт 8358574 төгрөг болж байх бөгөөд үүнээс шүүгдэгч Г.Б нь төлсөн 4200000 төгрөгийг төлснийг, хасч үлдэгдэл 4158574 төгрөгийг шүүгдэгч Г.Б-аас гаргуулж,
Мөн шүүгдэгч Г.Б нь байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ Л.Оюунцэцэгтэй хуурамч гэрээ хийж уг гэмт хэргийг үйлдсэн / Л.Оюунцэцэг нь учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн / байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 6.000.000 төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмж,
30.000.000 төгрөгийн үнэ бүхий хьюндай робех 3000-7А экскаватор, 28.300.000 төгрөгийн үнэ бүхий 08-81 ТТА улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл, 31.000.000 төгрөгийн үнэ бүхий SDLG 956 маркийн 0149 УР улсын дугаартай авто ачигч тээврийн хэрэгслүүдийн нийт үнэ болох 95.300.000 төгрөгийг хувь тэнцүүлэн Л.Оюунцэцэг, шүүгдэгч Г.Б нараас тус бүрээс 47.650.000 төгрөгийн тус тус гаргуулж улсын орлого болговол зохино.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21.7 граммын шар өнгийн металь зэргийг улсын орлого/Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгын газарт/ болгохоор хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 47.650.000 төгрөг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үлдэгдэл 4158574 төгрөгийг нэмж нийт 51808574 төгрөгийг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Б-ыг 2022 оны 12 сарын 01-ний дотор төлж арилгах үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч, үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Б төлснийг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй тул прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 15 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж,
Эрүүгийн 2134001150338 дугаартай хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ... овогт Г.Б-ыг хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г. Б-ыг 5500/таван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5500000/таван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г. Б-т оногдуулсан 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б-т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 4,5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Б-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 47.650.000 төгрөг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үлдэгдэл 4158574 төгрөгийг нэмж нийт 51808574 төгрөгийг,
Иргэний хариуцагч Л.Оюунцэцэгээс 47.650.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого/Төв аймгийн Заамар сумын ЗДТГ-т/ болгож,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21.7 граммын шар өнгийн металийг /алтыг/ улсын орлого/Төв аймгийн Заамар сумын ЗДТГ-т/ болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1, 21.4, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар Г.Б-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 6.000.000 төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмж, 30.000.000 төгрөгийн үнэ бүхий хьюндай робех 3000-7А экскаватор, 28.300.000 төгрөгийн үнэ бүхий 08-81 ТТА улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл, 31.000.000 төгрөгийн үнэ бүхий SDLG 956 маркийн 0149 УР улсын дугаартай авто ачигч тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын 15 дугаартай тогтоолыг хэвэээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг энэ шийтгэх тогтоолоор гаргасан 51808574 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлж арилгах үүрэг хүлээлгэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-ыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулсугай.
9.Хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б-т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ