Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,

Улсын яллагч ,

Шүүгдэгч *******, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутагт байх өөрийн зуслангийн газарт нутаглаж байхдаа түүний малд нь 8 сарын өмнө ирж нийлсэн иргэн *******ын эзэмшлийн соёолон насны, сартай, хойд хоёр хөл нь шийр цагаан, халтар зүсмийн 1 тооны сарлагийн бухыг аймгийн харьяат , нарт худалдан борлуулж, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн *******т бага хэмжээнээс дээш буюу 1 200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутагт байх өөрийн зуслангийн газарт нутаглаж байхдаа түүний малд нь 8 сарын өмнө ирж нийлсэн иргэн *******ын эзэмшлийн соёолон насны, сартай, хойд хоёр хөл нь шийр цагаан, халтар зүсмийн 1 тооны сарлагийн бухыг аймгийн харьяат , нарт худалдан борлуулж, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн *******т бага хэмжээнээс дээш буюу 1 200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь...

Хохирогч *******ын... Би 2021 оны 03 дугаар сарын 10-ны үед үхрийнхээ бэлчээрт очиж үхэр сүргээ бүртгэхэд үхрүүд бүрэн байсан бөгөөд, Сайрын эхэнд манай нэг бух айлуудын бухтай хамт хээр дошсон байсан. Тэр өдрөөс хойш 2 сарын дараа дошсон бухаа тууж ирэхээр явж бэлчээрээр нь хайгаад олдохгүй байхаар нь ойр орчим байдаг бүх айлаар орж сурсан боловч сураг гараагүй. Тухайн үед чоно нохой идсэн байх гэж бодоод эрлээ зогсоосон. Би 2021 оны 10 дугаар сард өвөлжөөндөө буугаад гэртээ байж байтал манай хүргэн овогтой орж ирээд “танай нөгөө 3 сард алга болсон бух үхэртээ ирээд нийлсэн байна” гэж хэлсэн. Би тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа үхэрт нийлсэн байхаар нь өөрийн нүдээр харсан. Манайх өвлийн хүнсэндээ үхэр төхөөрөөд байж байтал аймгийн сумын иргэн гэдэг залуу надтай уулзаад “би энэ бухыг танай эндээс *******гийн ******* гэдэг залуугаас худалдан аваад аймгийн сумаас гүйлгээд алдчихсан чинь танай үхэрт байна бухаа авахаар ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи юу яриад байгаа юм энэ хавийн айлын хүмүүс бүгд мэднэ, би 2021 оны 03 дугаар сард эрээд олоогүй” гэж хэлтэл гараад явсан. Би тухайн үед *******тай тэгж байгаад уулзана гэж бодоод тоолгүй хаяад 2022 оны 03 сарын эхээр гар утсаар холбогдоод “чи яагаад миний бухыг аймаг руу хүнд зараад явуулсан юм бэ, гэдэг залуу манайд ирээд миний бухыг худалдаж авсан гээд авах гэж 2021 оны 11 дүгээр сарын эхээр ирлээ” гэж хэлтэл “чи тэгээд яадаг юм надаас юм олж долоогоорой” гэж хэлээд утсаа таслахаар нь 2-3 удаа дахин залгатал утсаа аваагүй. Миний бух одоо үхэр сүрэгтээ бүрэн бүтэн байгаа. Бухын содон шинж тэмдгийн талаар ярихад духан дээрээ хумсан сартай, буруу талын чих тайрсан хулгар, зөв талын чих ухмал имтэй 6 настай, халтар зүсмийн өнгөтэй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11/,

Гэрч ******* ...Манайх 2020 оны 11 сараас 2021 оны 02 дугаар сарын хооронд сумын нутаг гэдэг газар нутаглах байсан. ******* гэх айл манайхтай ойролцоо нутаглаж байсан. Ойролцоогоор 1 километрийн зайтай байсан. Манайхны мал ойрхон болохоор үхэр мал байнга нийлдэг байсан. Тэгээд малаа авах, шүүх асуудал өдөр болгон л байсан. ******* “манай үхэрт гадны үхэр байна” гэж хэлдэг байсан. Би харин одоо өнгө зүсийг нь сайн санахгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Гэрч гийн ... Би гэх аймгийн сумын 2 хүнтэй явж Баянхонгор аймгийн сумын нутаг дэвсгэрээс 2021 оны 06 дугаар сарын 20-ны үеэр бас 2021 оны 07 дугаар сарын 20-ны үеэр тус тус очиж үхэр авч байсан... ******* 2021 оны 07 дугаар сарын 20-нь үеэр сартай буруу талын хойд хөл нь шийр цагаан буруу чихэндээ ногоон өнгийн сийлкэн даавуутай соёолон насны бухыг 950.000 төгрөгөөр үнэлж надтай хамт явсан бид 2-т зарсан...******* гэх хүн нь , бид 3-т нийт 57 үхэр зарсан. ******* үхэр зарахдаа миний өөрийн үхэр гэж зарж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-32/,

Гэрч ...Би , гэх аймгийн сумын 2 хүнтэй явж Баянхонгор аймгийн сумын нутаг дэвсгэрээс 2021 оны 06 дугаар сарын 20, 2021 оны 07дугаар сарын 20-ны үеэр тус тус очиж үхэр авч байсан... ******* 2021 оны 07 дугаар сарын 20-ны үеэр сартай буруу талын хойд хөл нь шийр цагаан буруу чихэндээ ногоон өнгийн сийлкэн давуутай соёолон насны бухыг 950.000 төгрөгөөр үнэлж надтай хамт явсан нарт зарсан ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36/,

Гэрч ийн ...Би , гэх аймгийн сумын 2 хүнтэй явж Баянхонгор аймгийн сумын дэвсгэрээс 2021 оны 06, 07дугаар сарын 20-ны үеэр тус тус очиж үхэр авч байсан. ******* 2021 оны 07 дугаар сарын 20-ны үеэр сартай буруу талын хойд хөл нь шийр цагаан буруу чихэндээ ногоон өнгийн сийлкэн даавуутай соёолон насны бухыг 950.000 төгрөгөөр үнэлж надтай хамт явсан бид 2-т зарсан... ******* гэх хүн нь , бид 3-т нийт 57 үхэр зарсан... ******* гэх хүний 2021 оны 07 дугаар сарын 20-ны үеэр зарсан сартай буруу талын хойд хөл нь шийр цагаан буруу чихэндээ ногоон өнгийн сийлкэн даавуутай соёолон насны бух буцаж гүйсэн. Тэгэхээр би гэх хүнтэй хамт араас нь хайж ирэхэд гэх айлын үхэрт байсан. Тэгээд бухаа авах гэсэн чинь гэх хүн “энэ бух чинь манай ахын бух байна” гэхээр нь бид 2 “танай нутгийн ******* гэх хүнээс 2021 оны 07 дугаар сарын 20-ны үеэр худалдаж аваад эргүүлээд алдчихсан юм” гэж хэлээд ******* гэх хүн утсаар ярихад “таны бид 2- т зарсан бух чинь эргээд гүйгээд ирсэн тэгээд айлын үхэрт байхаар нь авах гэтэл манай ахын бух гээд өгөхгүй байна” гэхэд ******* гэх хүн “тэгвэл би өөрөө очиж үзнэ" гэхээр нь бид 2 “за тэгвэл очиж үзээд учрыг олоод энэ асуудлаа шийдэж өгөөрэй” гээд явсан. Тэгээд араас удалгүй ******* гэх хүн миний утас руу залгаад “би уг нь тэр бухыг хүнээс авсан чинь хулгайн бух байж таарлаа ахдаа дансаа өгчих би мөнгийг нь хийчихье” гэхээр нь би гийн дансны дугаарыг өгсөн. Тэгсэн чинь “над руу нөгөө хүн чинь 800.000 хийлээ би уг нь 950.000 өгсөн шдээ” гээд над руу ярьж байсан ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-41/,

Гэрч Н.ын ... ахын мал манайх дээр байдаг. Тэгээд манай хотноос ахын эзэмшлийн сартай, хойд 2 хөл шийр цагаан, халтар соёолон насны бух 2020 оны 10 дугаар сард дошуулаад тэгээд тэрнээс хойш хайгаад олоогүй. Тэгээд байж байтал 2021 оны 10 дугаар сард айлын үхрээс өөрийн үхэртээ ирж нийлсэн. Тэгээд байж байтал аймгийн сумын , гэх 2 ченж ирээд “бухаа авъя” гэхээр нь “юу яриад байгаа юм энэ чинь манай бух шүү дээ” гэхэд “бид 2 2021 оны 07 дугаар сарын сүүлээр ******* гэх хүнээс худалдаж авсан юмаа” гэсэн. Тэгэхээр нь би “та нар энэ бухыг зарсан ******* гэх хүнтэйгээ учраа ол энэ бол манай ахын бух байгаа юм” гэхэд “за за тэгвэл бид *******тай очиж уулзаад ирье” гээд явсан. Тэгээд орой ирж надтай ирж уулзаад “******* гэх хүн ирж уулзах байхаа” гээд нөгөө 2 хүн аймаг руугаа явсан. Тэгээд тэрнээс хойш ******* гэх хүн ч одоог хүртэл ирж уулзаагүй... Манай ах болох ын эзэмшлийн бух 2020 оны 10 сарын үеэр бух дошуулах цагаар алга болоод 2021 оны 10 сар гаргаад өөрийн үхэртээ хүрээд ирсэн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/,

Яллагдагч *******ы ...Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө хийсэн хэрэгт гэмшиж байна. , нарын 1 тооны бухыг худалдан авсан гэх мөнгийг би буцааж 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед төлж өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 112/,

Энх-Нахиа ХХК-ны 2022 оны 04 сарын 11-ний өдрийн 124 тоот эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн ...Сартай, шийр цагаан, халтар, соёолон насны бух 1 тооны хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 1.200.000 төгрөг болохыг тодорхойлов ...гэсэн дүгнэлт /хх-ийн 57/,

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Иймд шүүгдэгч ******* нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.  

Хохирогч ******* нь алдуул мал болох соёолон насны, сартай, хойд хоёр хөл нь шийр цагаан, халтар зүсмийн 1 тооны сарлагийн бухыг хохирогчид буцаан өгч, мөн эрж хайсан бензиний зардалд 300.000 төгрөгийг шүүгдэгч ******* нь бүрэн барагдуулж эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 120 дугаар талд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэж олсон орлого 950.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Улаан бор өнгийн хавтастай 19*26.5 хэмжээтэй 81 хуудас бүхий дэвтэр 1 ширхэг, Хүрэн бор өнгийн цэцгэн цоохор хавтастай 95 хуудастай дэвтэр 1 ширхэг зэргийг устгав.

Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Улаан бор өнгийн хавтастай 19*26.5 хэмжээтэй 81 хуудас бүхий дэвтэр 1 ширхэг, Хүрэн бор өнгийн цэцгэн цоохор хавтастай 95 хуудастай дэвтэр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******аас 950.000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.   

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ГЭРЭЛМАА