Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/134

 

2022.06.15                                        2022/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0157

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                 Г.Урантуяа,

Улсын яллагч                                             Б.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                    Ц.Б нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б д холбогдох 229000000217 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын 3 дугаар баг Хурх багийн төвд байрлах Л.Оюунбаатарын гэрт мөнгөний асуудлаас болж маргалдаж улмаар хохирогч Л.Э-ын нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж туүний эрүүл мэндэд нь доод уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            1. Хохирогч Л.Э-ын өгсөн: “...Би Батширээт сумын 3 дугаар баг Баянголд хөдөө малаа маллан амьдардаг. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хонио хариулаад бэлчээр дээр байж байхад манай найз Б  Өмнөдэлгэр сум яваад хүүхдээ хүргэж өгчихөөд ирлээ гээд ганцаараа архи үнэртүүлчихсэн ирсэн. Тэгээд Б  машинаасаа Соёрхол нэртэй 0.75 граммын шилтэй архи гаргаж ирээд бид хоёр юм ярингаа хониныхоо бэлчээр дээр ууж байгаад шилтэй архиа ууж дуусаад дахиж архи авахаар Гурван баян тосгон руу бид хоёр яваад соёрхол нэртэй 0.75 граммын 1 шил архи аваад Хурх багийн төв дээр байдаг Оюунбаатарын гадаа ирээд Б гийн машин дотор бид хоёр авчирсан архиа уусан. Оюунбаатар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, тэгээд авчирсан 0.75 граммын соёрхол нэртэй архиа бид хоёр ууж дуусахад би нэлээн согтсон байсан. Ямар учраас маргалдаж муудалцсныг нь сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн Оюунбаатарын гэрийн гадаа Б  миний уруул руу баруун гараараа 1 удаа цохиход уруулаас цус гарсан. Тэгээд Оюунбаатар Б г гэр рүү нь хүргэж өгөхөөр машиныг нь унаад явсан. Намайг Оюунбаатарын эхнэр Төвшинөө гэр рүү маань хүргэж өгсөн. Гэрт ирээд эх*******Нэргүйн хамт сумын төвийн эмнэлэгт ирж үзүүлэхэд уруулд чинь оёдол тавихгүй бол болохгүй гээд миний доод талын уруулд 4 оёдол тавьсан... Надад гомдол санал байхгүй...” гэх  мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/

 Хохирогч Л.Э-ын дахин өгсөн: “...Би тухайн үед архи авсан гээд Б гээс 80.000 төгрөг өг энэ тэр гээд л жаахан маргалдсан юм. Тэгээд Б  намайг гараараа миний нүүрэн тус газарт уруулын орчимд нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/

 

2. Гэрч Л.Оюунбаатарынн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр 11 цагийн үед би гэртээ байж байхад манай багийн Б , Э хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн манайд ирсэн. Тэгээд гэрт орж ирж юм ярьж сууж байгаад Б  Э хоёр хүнээс мөнгө зээлсэн тэрний талаар ярьж байгаад хоорондоо маргалдаад гэрээс гарсан. Тэгээд би араас нь гарахад Б гийн дээр Э давхралдаад унасан. Тэгээд би Э-ийг арагш татаж босгоод та хоёр юу болоод байгаа юм, больцгоо гээд би Б г гэр рүү нь хүргэж өгөхөөр машиныг нь бариад өөрийн машинаа эх*******Төвшинжаргалаар бариулаад Э-ийг суулгаад Б г эхнэрт нь хүлээлгэж өгчихөөд эх*******Төвшинжаргал бид хоёр Э-ийг гэрт нь хүргэж өгсөн. Тэр үед Эрдэнэчирийн доод талын уруулаас цус гарсан байсан... Б  Э хоёр мөнгөний талаар яриад маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/

 

3. Гэрч Ц.Төвшинжаргалын өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн үед би гэртээ байж байхад манай багийн Б , Э хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн манайд гадаа ирсэн. Тэгээд би гэрт Оюунбаатар байгаа гээд хурга ишгээ угжихаар явсан. Тэгээд төд удалгүй гэр рүү очиход гэрийн гадаа Б , Э хоёрыг салгаад манай нөхөр Оюунбаатар зогсож байсан. Тэгээд нөхөр бид хоёр гэрт нь хүргэж өгөхөөр би өөрийн машиндаа Э-ийг суулгаад манай нөхөр Б гийн машиныг бариад гэр гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед Э-ын доод талын уруулаас цус гарсан, Б  зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал /

4. Гэрч Б.Нэргүйн өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр манай нөхөр Э Баянголд хаваржаан дээрээ  хонио бэлчээхээр явсан байсан. Тэгээд 12 цагийн үед байх гэртээ хүүхдүүдтэйгээ байж байхад манай нөхрийг Оюунбаатар эх*******нь болох Төвшинөө хоёр хүргэж ирсэн. Манай нөхөр Э согтуу  байсан. Тэгээд Оюунбаатар надад Э  Баасанхүү хоёр архи уугаад хоорондоо муудалцаад бид хоёр хүргэж өгөхөөр ирлээ гээд ирсэн. Тэгээд нөхөр Э-ийг харахад доод уруул нь шалбарчихсан юм шиг харагдсан. тэгээд би малаа хашчихаад Э-ийг дагуулаад сумын төвийн эмнэлэг ороод үзүүлэхэд оёдол тавихгүй бол болохгүй гээд манай нөхрийн доод урууланд 4 оёдол тавьсан. Тэгээд сумын цагдаад хандсан... Б тэй л их найзууд байдаг өөр нийлээд байдаг хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

 

5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №336 дугаартай: “...Л.Э-ын биед доод уруулын язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....”  гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38 тал/

 

6. Ц.Б гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 04 сарын 25-ны өдөр өөрийн охин Ангирмааг аваад Өмнөдэлгэр сум хүргэж өгөөд буцаж явах замдаа Батширээт сумын Хурх баг Баянгол гэх газарт найз Э-ынд нэг шил 0.5 хараа архитай ирээд хувааж уусан. Тэднийд ирэхэд үдээс хойш 14-15 цагийн орчим ирсэн болов уу гэж бодож байна. Бид хоёр архи уугаад нэлээн халаад дахин юм ууя гээд дундаасаа 60.000 төгрөг нийлүүлээд Хурхын төв орж 2 шил 0.75 Соёрхол архи аваад буцахдаа найз бригадын төвийн баруун талд байх Оюунбаатарынд ирээд бид хоёр уусан. Тэр архинаас Оюунбаатар огт уугаагүй... Ингээд бид нэлээн согтсон үедээ мөнгө төгрөг ярьж байгаад муудалцаад би Э-ын уруул дээр нэг удаа цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын 3 дугаар баг Хурх багийн төвд байрлах Л.Оюунбаатарын гэрт Л.Эрдэнэ-Очиртой маргалдаж нүүрэн тус газар нь нэг удаа цохиж туүний эрүүл мэндэд доод уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Э-ын өгсөн: “...Би Батширээт сумын 3 дугаар баг Баянголд хөдөө малаа маллан амьдардаг. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хонио хариулаад бэлчээр дээр байж байхад манай найз Б  Өмнөдэлгэр сум яваад хүүхдээ хүргэж өгчихөөд ирлээ гээд ганцаараа архи үнэртүүлчихсэн ирсэн. Тэгээд Б  машинаасаа Соёрхол нэртэй 0.75 граммын шилтэй архи гаргаж ирээд бид хоёр юм ярингаа хониныхоо бэлчээр дээр ууж байгаад шилтэй архиа ууж дуусаад дахиж архи авахаар Гурван баян тосгон руу бид хоёр яваад соёрхол нэртэй 0.75 граммын 1 шил архи аваад Хурх багийн төв дээр байдаг Оюунбаатарын гадаа ирээд Б гийн машин дотор бид хоёр авчирсан архиа уусан. Оюунбаатар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, тэгээд авчирсан 0.75 граммын соёрхол нэртэй архиа бид хоёр ууж дуусахад би нэлээн согтсон байсан. Ямар учраас маргалдаж муудалцсныг нь сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн Оюунбаатарын гэрийн гадаа Б  миний уруул руу баруун гараараа 1 удаа цохиход уруулаас цус гарсан. Тэгээд Оюунбаатар Б г гэр рүү нь хүргэж өгөхөөр машиныг нь унаад явсан. Намайг Оюунбаатарын эхнэр Төвшинөө гэр рүү маань хүргэж өгсөн. Гэрт ирээд эх*******Нэргүйн хамт сумын төвийн эмнэлэгт ирж үзүүлэхэд уруулд чинь оёдол тавихгүй бол болохгүй гээд миний доод талын уруулд 4 оёдол тавьсан... Надад гомдол санал байхгүй...” гэх  мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/

 Хохирогч Л.Э-ын дахин өгсөн: “...Би тухайн үед архи авсан гээд Б гээс 80.000 төгрөг өг энэ тэр гээд л жаахан маргалдсан юм. Тэгээд Б  намайг гараараа миний нүүрэн тус газарт уруулын орчимд нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/

Гэрч Л.Оюунбаатарынн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр 11 цагийн үед би гэртээ байж байхад манай багийн Б , Э хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн манайд ирсэн. Тэгээд гэрт орж ирж юм ярьж сууж байгаад Б  Э хоёр хүнээс мөнгө зээлсэн тэрний талаар ярьж байгаад хоорондоо маргалдаад гэрээс гарсан. Тэгээд би араас нь гарахад Б гийн дээр Э давхралдаад унасан. Тэгээд би Э-ийг арагш татаж босгоод та хоёр юу болоод байгаа юм, больцгоо гээд би Б г гэр рүү нь хүргэж өгөхөөр машиныг нь бариад өөрийн машинаа эх*******Төвшинжаргалаар бариулаад Э-ийг суулгаад Б г эхнэрт нь хүлээлгэж өгчихөөд эх*******Төвшинжаргал бид хоёр Э-ийг гэрт нь хүргэж өгсөн. Тэр үед Эрдэнэчирийн доод талын уруулаас цус гарсан байсан... Б  Э хоёр мөнгөний талаар яриад маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/

Гэрч Ц.Төвшинжаргалын өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн үед би гэртээ байж байхад манай багийн Б , Э хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн манайд гадаа ирсэн. Тэгээд би гэрт Оюунбаатар байгаа гээд хурга ишгээ угжихаар явсан. Тэгээд төд удалгүй гэр рүү очиход гэрийн гадаа Б , Э хоёрыг салгаад манай нөхөр Оюунбаатар зогсож байсан. Тэгээд нөхөр бид хоёр гэрт нь хүргэж өгөхөөр би өөрийн машиндаа Э-ийг суулгаад манай нөхөр Б гийн машиныг бариад гэр гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед Э-ын доод талын уруулаас цус гарсан, Б  зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал /

Гэрч Б.Нэргүйн өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр манай нөхөр Э Баянголд хаваржаан дээрээ  хонио бэлчээхээр явсан байсан. Тэгээд 12 цагийн үед байх гэртээ хүүхдүүдтэйгээ байж байхад манай нөхрийг Оюунбаатар эх*******нь болох Төвшинөө хоёр хүргэж ирсэн. Манай нөхөр Э согтуу  байсан. Тэгээд Оюунбаатар надад Э  Баасанхүү хоёр архи уугаад хоорондоо муудалцаад бид хоёр хүргэж өгөхөөр ирлээ гээд ирсэн. Тэгээд нөхөр Э-ийг харахад доод уруул нь шалбарчихсан юм шиг харагдсан. тэгээд би малаа хашчихаад Э-ийг дагуулаад сумын төвийн эмнэлэг ороод үзүүлэхэд оёдол тавихгүй бол болохгүй гээд манай нөхрийн доод урууланд 4 оёдол тавьсан. Тэгээд сумын цагдаад хандсан... Б тэй л их найзууд байдаг өөр нийлээд байдаг хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №336 дугаартай: “...Л.Э-ын биед доод уруулын язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....”  гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38 тал/

Ц.Б гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 04 сарын 25-ны өдөр өөрийн охин Ангирмааг аваад Өмнөдэлгэр сум хүргэж өгөөд буцаж явах замдаа Батширээт сумын Хурх баг Баянгол гэх газарт найз Э-ынд нэг шил 0.5 хараа архитай ирээд хувааж уусан. Тэднийд ирэхэд үдээс хойш 14-15 цагийн орчим ирсэн болов уу гэж бодож байна. Бид хоёр архи уугаад нэлээн халаад дахин юм ууя гээд дундаасаа 60.000 төгрөг нийлүүлээд Хурхын төв орж 2 шил 0.75 Соёрхол архи аваад буцахдаа найз бригадын төвийн баруун талд байх Оюунбаатарынд ирээд бид хоёр уусан. Тэр архинаас Оюунбаатар огт уугаагүй... Ингээд бид нэлээн согтсон үедээ мөнгө төгрөг ярьж байгаад муудалцаад би Э-ын уруул дээр нэг удаа цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. 

Иймд шүүгдэгч Ц.Б г уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  *******төр, алдар хүнд, ажил хэргийн *******хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт  /хх-н 89 тал/ гаргаж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Ц.Б д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж түүний хөрөнгө орлогын байдлыг харгалзан сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын дотор төлж дуусгахыг даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Б г хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б г 1000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  /нэг сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000  төгрөг төлөхөөр буюу 5 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ГАНЗОРИГ