Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
Хэргийн индекс | 180/2022/0158/Э |
Дугаар | 2022/ШЦТ/135 |
Огноо | 2022-06-21 |
Зүйл хэсэг | 27.10.2.1., |
Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0158/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг,
Шүүгдэгч С.Л нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн С.Л-д холбогдох 2239000000214 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 14-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэнтий аймгаас Батноров сумын Бэрх тосгоны чиглэлийн хатуу хучилттай замын 22 дахь км-т 30-76 УНЯ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн “А” хэсэгт заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан хохирогч Д.Н эрүүл мэндэд баруун дал яс болон зүүн хацар яснуудын далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8 тал/,
2. Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Батноров суманд ажиллаж хөдөлмөрлөж амьдардаг. 2011 оноос хойш тус сумандаа амьдарч байгаа. Тухайн хэрэг болдог өдрөөс хоёр хоногийн өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр миний бие өөрийнхөө эзэмшлийн Тоёота приус маркийн 30-76 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн найз болох Л-ээр бариулаад ойролцоогоор 22 цагийн үед Хэнтий аймаг руу орж машины сэлбэг авах зорилготойгоор 2-лаа гарсан. Тэгээд яваад шөнийн 01 цагт Хэнтий аймагт ирээд 3-р баг Баянмөнхөд найз Наранбатынд очоод амарцгаасан. Өглөө босож Хэнтий аймгаар машины сэлбэг хайгаад олоогүй. Тэгээд эргэж найз болох Наранбатын гэрт очиж Л биед хоёр 3 ширхэг сэрүүн гэдэг пиво хувааж уугаад дэлгүүрээс 0.75-н нэрийг нь мэдэхгүй архи авч аймгаас гарах гээд аймгийн зүүн захад очиж дэлгүүрээс авсан нэг шил архиа машиндаа 2-лаа хувааж уучихаад хөдлөх гээд цаг харахад 14-ний шөнийн 01 цаг болж байсан. Тэгээд ерөнхийдөө би бол тасарчихсан байна лээ. Яг зам тээврийн осол болох үеийг бол сайн санахгүй байна...Манай найз Л жолоо бариад би хажуу талын зорчигчийн суудал дээр суугаад явж байсан. Бид хоёр л явж байсан...Бид хоёр нийлээд айлд 3 ширхэг том сэрүүн гэдэг пиво уусан. Тэгээд тэндээс гараад Хэнтий аймгаас зүүн тийшээ гарах замд мөн 1 шил 0.75-н архи уусан. Би бол архи уугаад л тасарчихсан байсан. Л г хэр их согтсон байсан талаар сайн мэдэхгүй байна...Үгүй ээ бид хоёр хоёулаа суудлын бүс зүүгээгүй хэрэглээгүй байсан...Би тэр талаар нь мэдэхгүй байна. Хараагүй. Ер нь хэр хурдтай явж байсныг нь ч мэдэхгүй байна...30-76 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа. Би 2021 оны 07 дугаар сард Батноров сумын хүнээс нийт 9 сая 500 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үедээ тээврийн хэрэгслийг *******дээр шилжүүлэх гээд нотариатоор бичиг хийлгэж авч байсан. Тэгээд одоог хүртэл өөрийнхөө *******дээрээ шилжүүлж авч амжаагүй байгаа...Л нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй...Би үнэмлэхтэй...Би Батноров сумаас гарахдаа 1, 2 пиво уучихсан байсан. Тэгээд Л д машинаа бариулаад гарсан. Тэрнээс хойш л найз бариад явж байсан...Би тэр шороог ер нь бол зам дээр овоолсон талаар мэддэг байсан. Л мэдэх үгүйг мэдэхгүй байна...Миний дал бэртсэн, шанаа суларсан, уруул сэтэрч 4 оёдол тавиулсан... Надад энэ хэрэгтэй холбоотой ямар нэг гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй ээ. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/
3. Иргэний нэхэмжлэгч С.Номин-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие өөрийн *******дээр байдаг Тоёота Приус маркийн 30-76 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 02 сард нөхрийнхөө нутаг буюу Хэнтий аймгийн Батноров сумын иргэн Н гэх хүнд 10 сая төгрөгөөр зарж борлуулсан. Тухайн үедээ мөнгөө бүрэн бүтэн төлж барагдуулсан. Тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлнэ гэж бичиг хийлгэж авсан шилжүүлээгүй миний *******дээр байгаа юм байна. Гэхдзэ энэ тээврийн хэрэгсэл одоо надад ямар ч хамааралгүй. Мөнгө төгрөгний төлбөр тооцоо байхгүй ээ....” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/
4. Гэрч О.Наранбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 12-ны орой Л Н хоёр Хэнтий аймгийн Батноров сумаас ирлээ аймгаас сэлбэг авах гээд гэж орж ирсэн. Тэгээд манай гэрт амарцгаагаад 13-ны өглөө 09 цагийн үед байх гэрээс гарж яваад орой 19 цагийн үед манай гэрт 2-лаа хоёр ширхэг том пивотой орж ирээд хоол унд идэж ярьж сууж байгаад бид 3 авчирсан 2 пивийг хувааж уугаад орой 22 цагийн үед явна гээд гарцгаасан. Уул нь архи дарс хэрэглээд явахгүй гэж байснаа гэнэт явлаа ажил төрөл их гээд Н-ын эзэмшлийн т.приус маркийн тээврийн хэрэгсэлтэй явцгаасан. Тэгээд маргааш өдөр нь Л гийн эх*******над руу холбогдож осол болсон эмнэлэг дээр байгаа гэж хэлээд очиж уулзсан....Ер нь бол өдөр явахад орой ирэхэд Л машин бариад явж байсан. орой манайхаас Батноров явлаа гээд гарахад орой болчихсон байсан учраас хэн нь машин бариад явсан талаар хараагүй ээ...Би Л тэй 1998 онд Хэнтий аймгийн Бэрх тосгоны сургуульд нэг ангид суралцаж байсан. Ээж аав нь малчин хүмүүс байдаг. Өөрөө айлын бага. Зан байдлын хувьд бол ер нь төлөв даруу, хэрэг тариад яваад байдаггүй. Маш их хүмүүжилтэй залуу одоо Хэнтий аймгийн Батноров суманд эх*******2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг...Тамхи бол татдаг. Архи бол хааяа уудаг. Байнга бол биш, уулаа гээд ямар нэг асуудал гаргаж байгаагүй. Энэ нь анхных нь асуудал болоод байгаа... Үгүй ээ. Тийм асуудал гаргаж байгаагүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/
5. Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 329 дугаартай: “...1. Д.Н биед баруун дал яс болон зүүн хацар яснуудын далд хугарал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, хэлний хазагдсан шарх, нүүрний хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх баруун дал яс болон зүүн хацар яснуудын далд хугарал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 тал/
6. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ШД-189 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 30-76 УНЯ улсын дугаартай Тоёото приус 20 тээврийн хэрэгслийн хохирлын зах зээлийн үнэлгээг нийт 8.780.000 / найман сая долоон зуун наян мянга / төгрөг байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 73-75 тал/
7. Яллагдагчаар С.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр миний бие өөрийн найз Д.Н-ын хамтаар Хэнтий аймаг орох зорилгоор гараад би Н-ын эзэмшлийн Т.Приус маркийн 3076 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ойролцоогоор 22 цагийн үед сумаас гараад шөнийн 01 цагийн үед Хэнтий аймагт ирээд найз Наранбатын гэрт буюу Хэнтий аймгийн 3-р баг Баянмөнхөд очиж хоносон. Тэгээд 13-ны өглөө Н бид хоёр гадуур гарч машины сэлбэгээ хайгаад олдохгүй болохоор нь эргэж найз Наранбатын гэрт очиж 3 том пиво хувааж уугаад дууссаны дараа Батноров явах гэж аймгаас гарахдаа дэлгүүрээс 1 шил 0.75-н хараа нэртэй архи авч машиндаа хоёулаа хувааж уугаад хөдөлсөн. Тэгээд зүүн тийшээ Хэнтий аймгаас гарч явж байгаад ойролцоогоор 20-22 км-т гэнэт урд замд шороо тулахаар нь би тоормослоод тэгээд л осол болсон...Тухайн үед Н бид хоёр л явж байсан...Н бол тасраад унтчихсан байсан. Би ерөнхийдөө согтолт гайгүй байсан гэж бодож байна. Осол болох үйл явцыг ер нь бол санаж байгаа...Үгүй ээ аль аль нь суудлын бүс хэрэглээгүй байсан...Би тухайн үед 80 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд гэнэт урд овоолсон шороо гарч ирээд би тоормослож осол гарсан...30-76 УНЯ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл нь манай найз Н-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...Би 2013 онд Улаанбаатар хотод жолооны курсд сууж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авч байсан...Би тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа... Ер нь бол би тэнд овоолсон шороо байдаг талаар мэддэг байсан. Тухайн хэрэг болох үед бол би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дээр нь гадаа харанхуй байсан учраас шороог арай болоогүй байх гэж бодоод хурдтай явж байгаад осол гаргасан...Би шороог хараад шууд тоормос гишгэж эхэлсэн. Тэгээд ойрхон зай байсан учраас тулаад машин эргэж онхолдсон байна лээ...Миний хүзүүний сэртэн, эгэм, нурууны сэртэн болон 2 хавирга хугарсан гэж эмч хэлж байсан...Би одоогоор эмчилгээний зардалтай холбоотой төлбөрүүдийг төлж барагдуулсан байгаа. Цаашдаа гарах зардлуудыг мөн бүрэн төлж барагдуулна. Хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр илрэн гардаг.
Шүүгдэгч С.Л нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгаас Бэрх тосгоны чиглэлийн хатуу хучилттай замын 22 дахь км-т 30-76 УНЯ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн “А” хэсэгт заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Д.Н эрүүл мэндэд баруун дал яс болон зүүн хацар яснуудын далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8 тал/,
Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Батноров суманд ажиллаж хөдөлмөрлөж амьдардаг. 2011 оноос хойш тус сумандаа амьдарч байгаа. Тухайн хэрэг болдог өдрөөс хоёр хоногийн өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр миний бие өөрийнхөө эзэмшлийн Тоёота приус маркийн 30-76 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн найз болох Л-ээр бариулаад ойролцоогоор 22 цагийн үед Хэнтий аймаг руу орж машины сэлбэг авах зорилготойгоор 2-лаа гарсан. Тэгээд яваад шөнийн 01 цагт Хэнтий аймагт ирээд 3-р баг Баянмөнхөд найз Наранбатынд очоод амарцгаасан. Өглөө босож Хэнтий аймгаар машины сэлбэг хайгаад олоогүй. Тэгээд эргэж найз болох Наранбатын гэрт очиж Л биед хоёр 3 ширхэг сэрүүн гэдэг пиво хувааж уугаад дэлгүүрээс 0.75-н нэрийг нь мэдэхгүй архи авч аймгаас гарах гээд аймгийн зүүн захад очиж дэлгүүрээс авсан нэг шил архиа машиндаа 2-лаа хувааж уучихаад хөдлөх гээд цаг харахад 14-ний шөнийн 01 цаг болж байсан. Тэгээд ерөнхийдөө би бол тасарчихсан байна лээ. Яг зам тээврийн осол болох үеийг бол сайн санахгүй байна...Манай найз Л жолоо бариад би хажуу талын зорчигчийн суудал дээр суугаад явж байсан. Бид хоёр л явж байсан...Бид хоёр нийлээд айлд 3 ширхэг том сэрүүн гэдэг пиво уусан. Тэгээд тэндээс гараад Хэнтий аймгаас зүүн тийшээ гарах замд мөн 1 шил 0.75-н архи уусан. Би бол архи уугаад л тасарчихсан байсан. Л г хэр их согтсон байсан талаар сайн мэдэхгүй байна...Үгүй ээ бид хоёр хоёулаа суудлын бүс зүүгээгүй хэрэглээгүй байсан...Би тэр талаар нь мэдэхгүй байна. Хараагүй. Ер нь хэр хурдтай явж байсныг нь ч мэдэхгүй байна...30-76 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа. Би 2021 оны 07 дугаар сард Батноров сумын хүнээс нийт 9 сая 500 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үедээ тээврийн хэрэгслийг *******дээр шилжүүлэх гээд нотариатоор бичиг хийлгэж авч байсан. Тэгээд одоог хүртэл өөрийнхөө *******дээрээ шилжүүлж авч амжаагүй байгаа...Л нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй...Би үнэмлэхтэй...Би Батноров сумаас гарахдаа 1, 2 пиво уучихсан байсан. Тэгээд Л д машинаа бариулаад гарсан. Тэрнээс хойш л найз бариад явж байсан...Би тэр шороог ер нь бол зам дээр овоолсон талаар мэддэг байсан. Л мэдэх үгүйг мэдэхгүй байна...Миний дал бэртсэн, шанаа суларсан, уруул сэтэрч 4 оёдол тавиулсан... Надад энэ хэрэгтэй холбоотой ямар нэг гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй ээ. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/
Иргэний нэхэмжлэгч С.Номин-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие өөрийн *******дээр байдаг Тоёота Приус маркийн 30-76 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 02 сард нөхрийнхөө нутаг буюу Хэнтий аймгийн Батноров сумын иргэн Н гэх хүнд 10 сая төгрөгөөр зарж борлуулсан. Тухайн үедээ мөнгөө бүрэн бүтэн төлж барагдуулсан. Тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлнэ гэж бичиг хийлгэж авсан шилжүүлээгүй миний *******дээр байгаа юм байна. Гэхдзэ энэ тээврийн хэрэгсэл одоо надад ямар ч хамааралгүй. Мөнгө төгрөгний төлбөр тооцоо байхгүй ээ....” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/
Гэрч О.Наранбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 12-ны орой Л Н хоёр Хэнтий аймгийн Батноров сумаас ирлээ аймгаас сэлбэг авах гээд гэж орж ирсэн. Тэгээд манай гэрт амарцгаагаад 13-ны өглөө 09 цагийн үед байх гэрээс гарж яваад орой 19 цагийн үед манай гэрт 2-лаа хоёр ширхэг том пивотой орж ирээд хоол унд идэж ярьж сууж байгаад бид 3 авчирсан 2 пивийг хувааж уугаад орой 22 цагийн үед явна гээд гарцгаасан. Уул нь архи дарс хэрэглээд явахгүй гэж байснаа гэнэт явлаа ажил төрөл их гээд Н-ын эзэмшлийн т.приус маркийн тээврийн хэрэгсэлтэй явцгаасан. Тэгээд маргааш өдөр нь Л гийн эх*******над руу холбогдож осол болсон эмнэлэг дээр байгаа гэж хэлээд очиж уулзсан....Ер нь бол өдөр явахад орой ирэхэд Л машин бариад явж байсан. орой манайхаас Батноров явлаа гээд гарахад орой болчихсон байсан учраас хэн нь машин бариад явсан талаар хараагүй ээ...Би Л тэй 1998 онд Хэнтий аймгийн Бэрх тосгоны сургуульд нэг ангид суралцаж байсан. Ээж аав нь малчин хүмүүс байдаг. Өөрөө айлын бага. Зан байдлын хувьд бол ер нь төлөв даруу, хэрэг тариад яваад байдаггүй. Маш их хүмүүжилтэй залуу одоо Хэнтий аймгийн Батноров суманд эх*******2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг...Тамхи бол татдаг. Архи бол хааяа уудаг. Байнга бол биш, уулаа гээд ямар нэг асуудал гаргаж байгаагүй. Энэ нь анхных нь асуудал болоод байгаа... Үгүй ээ. Тийм асуудал гаргаж байгаагүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 329 дугаартай: “...1. Д.Н биед баруун дал яс болон зүүн хацар яснуудын далд хугарал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, хэлний хазагдсан шарх, нүүрний хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх баруун дал яс болон зүүн хацар яснуудын далд хугарал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 тал/
Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ШД-189 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 30-76 УНЯ улсын дугаартай Тоёото приус 20 тээврийн хэрэгслийн хохирлын зах зээлийн үнэлгээг нийт 8.780.000 / найман сая долоон зуун наян мянга / төгрөг байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 73-75 тал/
Яллагдагчаар С.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр миний бие өөрийн найз Дамдингомбын Н-ын хамтаар Хэнтий аймаг орох зорилгоор гараад би Н-ын эзэмшлийн Т.Приус маркийн 3076 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ойролцоогоор 22 цагийн үед сумаас гараад шөнийн 01 цагийн үед Хэнтий аймагт ирээд найз Наранбатын гэрт буюу Хэнтий аймгийн 3-р баг Баянмөнхөд очиж хоносон. Тэгээд 13-ны өглөө Н бид хоёр гадуур гарч машины сэлбэгээ хайгаад олдохгүй болохоор нь эргэж найз Наранбатын гэрт очиж 3 том пиво хувааж уугаад дууссаны дараа Батноров явах гэж аймгаас гарахдаа дэлгүүрээс 1 шил 0.75-н хараа нэртэй архи авч машиндаа хоёулаа хувааж уугаад хөдөлсөн. Тэгээд зүүн тийшээ Хэнтий аймгаас гарч явж байгаад ойролцоогоор 20-22 км-т гэнэт урд замд шороо тулахаар нь би тоормослоод тэгээд л осол болсон...Тухайн үед Н бид хоёр л явж байсан...Н бол тасраад унтчихсан байсан. Би ерөнхийдөө согтолт гайгүй байсан гэж бодож байна. Осол болох үйл явцыг ер нь бол санаж байгаа...Үгүй ээ аль аль нь суудлын бүс хэрэглээгүй байсан...Би тухайн үед 80 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд гэнэт урд овоолсон шороо гарч ирээд би тоормослож осол гарсан...30-76 УНЯ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл нь манай найз Н-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...Би 2013 онд Улаанбаатар хотод жолооны курсд сууж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авч байсан...Би тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа... Ер нь бол би тэнд овоолсон шороо байдаг талаар мэддэг байсан. Тухайн хэрэг болох үед бол би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дээр нь гадаа харанхуй байсан учраас шороог арай болоогүй байх гэж бодоод хурдтай явж байгаад осол гаргасан...Би шороог хараад шууд тоормос гишгэж эхэлсэн. Тэгээд ойрхон зай байсан учраас тулаад машин эргэж онхолдсон байна лээ...Миний хүзүүний сэртэн, эгэм, нурууны сэртэн болон 2 хавирга хугарсан гэж эмч хэлж байсан...Би одоогоор эмчилгээний зардалтай холбоотой төлбөрүүдийг төлж барагдуулсан байгаа. Цаашдаа гарах зардлуудыг мөн бүрэн төлж барагдуулна. Хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч С.Л г уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, *******төр, алдар хүнд, ажил хэргийн *******хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас Д.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь “миний биеийн байдал хэвийн... ямар нэгэн гомдол байхгүй...” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолтыг /хх-ийн 119 тал/ гаргаж хэрэгт хавсаргасан, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...санал гомдолгүй хуралд оролцохгүй...” гэсэн, иргэний нэхэмжлэгч С.Номин-Эрдэнэд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй хуралд оролцохгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч С.Л гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Л г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Л гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Л д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай
4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч С.Л г тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Л нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ