Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/136

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022.06.22                                      2022/ШЦТ/136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0160/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Г.Довчинсүрэн,

Улсын яллагч                                             Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Л.Наранчимэг,

Шүүгдэгч                                                    О.А нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн О.А-д холбогдох 2239000000250 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.А нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах Өгөөмөр мал нядалгааны газрын хашаан дотор хамтран амьдрагч П.Э-г унтуулсангүй, өрөөнөөс түлхэж гаргасан гэх шалтгаанаар уруул, зүүн нүд хэсэг рүү нь гараараа цохиж П.Э-гийн биед зүүн нүдний алимны салстын болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, уруул хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч П.Э-гийн өгсөн: “ ...2022 оны 05 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчим би том хүүгээ аавыгаа ажил дээрээ байна уу хараад ир гээд “Өгөөмөр” мал нядалгааны газар руу явуулсан. Том хүү Шинэбаяр удалгүй миний гар утас руу залгаад аав ажпынхаа үүдний манаачийн өрөөнд согтуу унтаж байна гэж хэлсэн. Би гэрээсээ “Өгөөмөр” мал нядалгааны газар явж очоод манаачийн өрөөнд нөхөр А  согтуу унтаж байхаар нь татаж босгоод түлхсээр байгаад манаачийн өрөөнөөс гаргатал А  уурлаж гараараа миний уруул, зүүн нүдэнд тус бүр нэг удаа, нийт 2 удаа цохисон. Би А ээс зугтаж “Өгөөмөр”-н хашаанаас гараад цагдаад дуудлага өгсөн. Би хамтран амьдрагч А эд зодуулсны улмаас зүүн нүд, уруул хавдаж хөхөрсөн гэмтэл учирсан. Би нөхөр А ийг цохиж зодсон зүйл байхгүй. Нөхөр А  надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн тул надад одоо гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй... Манай нөхөр А  архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ их огцом ууртай болчихдог, архи уугаагүй эрүүл байх үедээ уур уцаар багатай, ажилтай ажилсаг хүн. Гэхдээ архи уухгүй эрүүл байх үе маш ховор ихдээ л 2 өдөр архи уухгүй өнждөг бөгөөд дуудаж дагуулж гэрт нь авчрахгүй л бол олон хоногоор архи уугаад явчихдаг...” гэх мэдүүлэг /хх-н 8-9 тал/

           

            2. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №366 дугаартай: “...П.Э-гийн биед зүүн нүдний алимны салстын болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн тохой, уруул хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...”  гэсэн дүгнэлт /хх-н 22-23 тал/

 

3. О.А ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний орой 19 цагийн орчим өөрийн ажилладаг “Өгөөмөр” мал нядалгааны газрын манаачийн байранд согтуу унтаж байхад манай эх*******Э  ирээд намайг сэрээгээд гэртээ харъя гээд түлхэж манаачийн байрнаас гаргахаар нь миний уур хүрээд эх*******Э г баруун гараараа зүүн нүд болон уруул хэсэгт нь 2 удаа цохисон. Манай эх*******надаас зугтаагаад “Өгөөмөр” мал нядалгааны газрын хашаанаас гараад гүйчихсэн. Манай эх*******намайг цохиж зодсон асуудал байхгүй. Би эх*******Э тай хамтран амьдраад 4 жил орчим болж байна... Би Амар гэх танилтайгаа 500 граммын “Хараа” архи хувааж уусан байсан, миний согтолтын хэмжээ дунд зэрэг байсан. Болсон үйл явдлыг бүрэн санаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 32 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч О.А нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Өгөөмөр мал нядалгааны газрын хашаан дотор хамтран амьдрагч П.Э-гийн уруул, зүүн нүд хэсэг рүү нь гараараа цохиж П.Э-гийн биед зүүн нүдний алимны салстын болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн тохой, уруул хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч П.Э-гийн өгсөн: “ ...2022 оны 05 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчим би том хүүгээ аавыгаа ажил дээрээ байна уу хараад ир гээд “Өгөөмөр” мал нядалгааны газар руу явуулсан. Том хүү Шинэбаяр удалгүй миний гар утас руу залгаад аав ажпынхаа үүдний манаачийн өрөөнд согтуу унтаж байна гэж хэлсэн. Би гэрээсээ “Өгөөмөр” мал нядалгааны газар явж очоод манаачийн өрөөнд нөхөр А  согтуу унтаж байхаар нь татаж босгоод түлхсээр байгаад манаачийн өрөөнөөс гаргатал А  уурлаж гараараа миний уруул, зүүн нүдэнд тус бүр нэг удаа, нийт 2 удаа цохисон. Би А ээс зугтаж “Өгөөмөр”-н хашаанаас гараад цагдаад дуудлага өгсөн. Би хамтран амьдрагч А эд зодуулсны улмаас зүүн нүд, уруул хавдаж хөхөрсөн гэмтэл учирсан. Би нөхөр А ийг цохиж зодсон зүйл байхгүй. Нөхөр А  надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн тул надад одоо гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй... Манай нөхөр А  архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ их огцом ууртай болчихдог, архи уугаагүй эрүүл байх үедээ уур уцаар багатай, ажилтай ажилсаг хүн. Гэхдээ архи уухгүй эрүүл байх үе маш ховор ихдээ л 2 өдөр архи уухгүй өнждөг бөгөөд дуудаж дагуулж гэрт нь авчрахгүй л бол олон хоногоор архи уугаад явчихдаг...” гэх мэдүүлэг /хх-н 8-9 тал/

           

            2. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №366 дугаартай: “...П.Э-гийн биед зүүн нүдний алимны салстын болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн тохой, уруул хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...”  гэсэн дүгнэлт /хх-н 22-23 тал/

 

3. О.А ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний орой 19 цагийн орчим өөрийн ажилладаг “Өгөөмөр” мал нядалгааны газрын манаачийн байранд согтуу унтаж байхад манай эх*******Э  ирээд намайг сэрээгээд гэртээ харъя гээд түлхэж манаачийн байрнаас гаргахаар нь миний уур хүрээд эх*******Э г баруун гараараа зүүн нүд болон уруул хэсэгт нь 2 удаа цохисон. Манай эх*******надаас зугтаагаад “Өгөөмөр” мал нядалгааны газрын хашаанаас гараад гүйчихсэн. Манай эх*******намайг цохиж зодсон асуудал байхгүй. Би эх*******Э тай хамтран амьдраад 4 жил орчим болж байна... Би Амар гэх танилтайгаа 500 граммын “Хараа” архи хувааж уусан байсан, миний согтолтын хэмжээ дунд зэрэг байсан. Болсон үйл явдлыг бүрэн санаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 32 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч О.А ийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  *******төр, алдар хүнд, ажил хэргийн *******хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг гаргаж хэрэгт /хх-н 71 тал/ хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч О.А эд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Эрдэнэ-Очирийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт  /хх-н 89 тал/ гаргаж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.А ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь    хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.А эд  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

6.   Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.А эд  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ