Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/137

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022.06.23                                      2022/ШЦТ/137

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0166/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Г.Довчинсүрэн,

Улсын яллагч                                             Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          О.Дүүриймаа

Шүүгдэгч                                                    Г.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-т холбогдох 2239000000253 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

           

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 19-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 60-1-04 тоотод байх гэртээ эх*******А.А-ийг “архи уулаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт 2 удаа цохиж, толгой руу нь хөлөөрөө дэвсэж, А.А-ийн биед зүүн нүдний гадна хажуу хэсэг, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанаа хэсэг, зүүн бугалга, зүүн шууны хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн зүүн хажуу хэсэг, баруун хөлийн тавхай хэсгүүдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч А.А-ийн өгсөн: “ ...2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай найзын маань төрсөн өдөр болоод би уг найзтайгаа бааранд орж юм ярьж суунгаа хэдэн пиво уусан юм. Тэгээд бид хоёр баарны хаах цаг болонгуут баарнаас гараад гадаа хэсэг хугацаанд юм ярьж суусан. Тэгээд бид хоёр гэр гэртээ харьцгаахаар болоод би найзыгаа гэрт нь хүргэж өгөөд гэр рүүгээ орсон. Тухайн үед ойролцоогоор 01-02 цагийн үе л байсан байх гэж бодож байна. Яг цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд намайг гэр рүү ороход манай нөхөр Б  нь унтаж байгаад сэрэхээр нь би нөхөртөө хандан хань нь найзтайгаа хэдэн лааз пиво ууж байгаад ирлээ гэсэн чинь манай нөхөр Б  нь надад хандан пизда чинь архи уулаа гээд уурласан. Тэгэхээр нь би нөхөртөө хандан ханийгаа уучлаарай гэж хэлээд нойл руу ороод нойлоос гараад ирсэн чинь миний гар утас, автомашины түлхүүр зэрэг эд зүйлс маань миний үлдээсэн газарт маань байхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн нөхөр Б ийг миний гар утас, автомашины түлхүүр зэргийг маань нуучихлаа гэж бодоод өөрийн нөхөр Б т хандан миний гар утас, автомашины түлхүүр маань хаана байна, чи нуучихсан юм уу гэхэд манай нөхөр Б  нь надад хандан пизда чинь яах гээд байгаа юм бэ гэж хэлээд намайг гараараа барьж орон дээр дарж унагаагаад миний нүүрэн тус газарт маань 2 удаа гараараа маш хүчтэй цохисон. Тэгэхээр нь би нөхөртөө хандан би чамд ингэж зодуулж байхаар тэгвэл цонхоор үсрээд үхчихье гээд цонх руу ойртоход манай нөхөр Б  нь намайг барьж аваад түлхээд газарт унагаасан. Би тухайн үед нөхөртөө зодуулаад ерөнхийдөө манаралтын байдалтай болчихсон байсан бөгөөд энэ үеэр нөхөр маань миний толгой руу хөлөөрөө дэвсэх шиг л болсон. Гэхдээ би нөхрийгөө яг миний толгой руу дэвссэн үгүйг нь бол сайн хэлж мэдэхгүй байна. Ингээд л би ухаан алдчихсан байсан бөгөөд нэг мэдэхэд гэрт маань эмч ирчихсэн надад тариа хийж, эм энэ тэр өгөөд байсан... бид хоёр гэр бүлийн баталгаатай...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, манай нөхөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгөөрөй гэж л хүсч байна... “ гэх мэдүүлэг /хх-н 23-25 тал/

           

            2. Гэрч Н.Энхтулгын өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Бэрх тосгоны эрүүл мэндийн төвд ажиллаж байх хугацаанд Амгаланбаатарын А  гэх 33 настай эмэгтэй нөхөртөө зодуулсан гэж биеийн байдлаа үзүүлж тодорхойлолт авсан. Тухайн эмэгтэй зүүн шанаа хавдсан хөхөрсөн эмзэглэл ихтэй, нурууны зүүн талд 3 см, баруун хөлийн шагайд 10 см орчим зүсэгдсэн зулгарсан шархтай байсан.  Өөр ямар нэгэн гэмтэл шарх сорив байхгүй байсан. Би тухайн биеийн байдлуудыг үзэж, шарх соривыг бичиж эмчийн тодорхойлдолт хийж өгсөн. А  нь надад үзүүлэхээс өмнөх шөнө нөхөртөө зодуулсан гэж эмнэлэгт дуудлага дуудаж жижүүрт гарч байсан эмч Булбулгүль гэх эмчид үзүүлж анхан шатны тусламж авсан байсан. Өглөө нь надад үзүүлж тодорхойлолт авсан...” гэх мэдүүлэг /хх-н 11 тал/

           

            3. Гэрч К.Булбулгүлийн өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 19-ний шөнө бэрх тосгоны эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө эмнэлэг дээр 03 цаг 50 минутанд 10 орчим насны эрэгтэй хүүхэд ирж манай ээж ухаан алдчилаа гэж дуудлага өгсөн. Тэгээд дуудлага хүлээн авч Бэрх тосгоны 60 дугаар байрны 01-04 тоотод байх Г.Б гэх айлд очсон. Очиж А.А  гэх эмэгтэй жижиг өрөөнд орон дээр хэвтсэн байдалтай нөхөр Г.Б т зодуулчихлаа гэж байсан. Биеийн байдлыг үзэхэд ухаан саруул орчиндоо харилцаатай байрлал идэвхитэй, үе мөчийн хөдөлгөөн чөлөөтэй, үг яриа тод ойлгомжтой, зүрхний авиа тод, хэм жигд, зүрхний цохилт минутанд 132, даралт баруунд 150, 90, зүүнд нь 140, 90 байсан. Уушиг хоёр талд хэвийн амьсгалтай хэл амны салст чийглэг хэвлий зөөлөн эмзэглэл байхгүй хэсэг газрын үзлэгээр нүүрний зүүн шанаа хөхөрсөн, зулгарсан байсан өөр ил харагдах шарх сорви харагдаагүй...Тэр айлд нөхөр 3 хүүхэд нь байсан. Харин А.А  гэх эмэгтэй өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Биеийн бусад хэсгийг үзүүлэхгүй гээд үзлэг хийлгээгүй. Нүүрэн дэх хэсгийн хөхөрсөн зулгарсан хэсгийг харуулж манай нөхөр энд цохиж ийм болгосон талаар хэлж байсан. Би А т даралт буулгах зорилгоор булчинд тариа хийж зүрхний цохилтын тоо их байсан учир эм уулгасан. Тэгээд гэр бүлийн маргаан байгаа тул та нар цагдаад мэдэгдэх хэрэгтэй гэж хэлэхэд А  нь намайг хамгаалах хүн байхгүй цагдаад дуудлага өгчих гэж хэлсэн. Тэгээд А т өглөө эмнэлэг дээр очиж үзүүлэх талаар хэлээд хамт явсан сувилагч Баяртуяа цагдаад дуудлага өгөөд явсан... Миний мэдэхээр А  нь унаж татаж манай эмнэлэгт ирж байсан талаар мэдэхгүй байна. Мөн татаж унахад ингэж нүүрэн тус газартаа болон бусад газарт олон тооны гэмтэл шарх авах боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-н 12-13 тал /

 

4. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №355 дугаартай: “...А.А-ийн биед зүүн нүдний гадна хажуу хэсэг, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанаа хэсэг, зүүн бугалга, зүүн шууны хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн зүүн хажуу хэсэг, баруун хөлийн тавхай хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... ”  гэсэн дүгнэлт /хх-н 36-37 тал/

 

 

            5. Г.Б ийн яллагдагчаар өгсөн: “...би 2022 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө ойролцоогоор 01-02 цагийн үед л байсан байх... Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 60-1-04 тоотод байх гэртээ өөрийн эх*******А тэйгээ маргалдаж муудалцаж, ноцолдож зууралдаж байгаад уурандаа эхнэрийгээ зодож цохиж биед нь гэмтэл шарх учруулсан. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал огт гаргахгүй. Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна....тухайн үед эх*******маань гаднаас согтуу орж ирээд согтуурхаад байгаа бололтой хачин, хачин юм яриад байсан. Мөн надаас гар утас, автомашины түлхүүр зэргээ нэхээд байсан. Би эхнэрээ гаднаас согтуу орж ирэхээр нь дургүйцсэн энэ шалтгаануудын улмаас би эхнэртэйгээ маргалдаж муудалцаж, ноцолдож зууралдаж байгаад уурандаа эхнэрийнхээ нүүр хэсэгт нь 2 удаа гараараа цохиж биед нь гэмтэл шарх учруулсан. Би энэнээс өөрөөр эхнэрийгээ зодож цохиогүй. Миний хувьд би эхнэрийнхээ толгой руу нь хөлөөрөө дэвсээгүй... Тухайн үед эх*******маань өөрөө л гар утас автомашиныхаа түлхүүрийг тавьсан газраа олохгүй  намайг нуучихлаа гээд л хайгаад байсан. Тэрнээс биш надад эхнэрийнхээ гар утас, автомашины түлхүүрийг нь нуусан асуудал байхгүй... би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 46-48 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 60-1-04 тоотод байх гэртээ эх*******А.А-ийг зодож биед зүүн нүдний гадна хажуу хэсэг, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанаа хэсэг, зүүн бугалга, зүүн шууны хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн зүүн хажуу хэсэг, баруун хөлийн тавхай хэсгүүдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч А.А-ийн өгсөн: “ ...2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай найзын маань төрсөн өдөр болоод би уг найзтайгаа бааранд орж юм ярьж суунгаа хэдэн пиво уусан юм. Тэгээд бид хоёр баарны хаах цаг болонгуут баарнаас гараад гадаа хэсэг хугацаанд юм ярьж суусан. Тэгээд бид хоёр гэр гэртээ харьцгаахаар болоод би найзыгаа гэрт нь хүргэж өгөөд гэр рүүгээ орсон. Тухайн үед ойролцоогоор 01-02 цагийн үе л байсан байх гэж бодож байна. Яг цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд намайг гэр рүү ороход манай нөхөр Б  нь унтаж байгаад сэрэхээр нь би нөхөртөө хандан хань нь найзтайгаа хэдэн лааз пиво ууж байгаад ирлээ гэсэн чинь манай нөхөр Б  нь надад хандан пизда чинь архи уулаа гээд уурласан. Тэгэхээр нь би нөхөртөө хандан ханийгаа уучлаарай гэж хэлээд нойл руу ороод нойлоос гараад ирсэн чинь миний гар утас, автомашины түлхүүр зэрэг эд зүйлс маань миний үлдээсэн газарт маань байхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн нөхөр Б ийг миний гар утас, автомашины түлхүүр зэргийг маань нуучихлаа гэж бодоод өөрийн нөхөр Б т хандан миний гар утас, автомашины түлхүүр маань хаана байна, чи нуучихсан юм уу гэхэд манай нөхөр Б  нь надад хандан пизда чинь яах гээд байгаа юм бэ гэж хэлээд намайг гараараа барьж орон дээр дарж унагаагаад миний нүүрэн тус газарт маань 2 удаа гараараа маш хүчтэй цохисон. Тэгэхээр нь би нөхөртөө хандан би чамд ингэж зодуулж байхаар тэгвэл цонхоор үсрээд үхчихье гээд цонх руу ойртоход манай нөхөр Б  нь намайг барьж аваад түлхээд газарт унагаасан. Би тухайн үед нөхөртөө зодуулаад ерөнхийдөө манаралтын байдалтай болчихсон байсан бөгөөд энэ үеэр нөхөр маань миний толгой руу хөлөөрөө дэвсэх шиг л болсон. Гэхдээ би нөхрийгөө яг миний толгой руу дэвссэн үгүйг нь бол сайн хэлж мэдэхгүй байна. Ингээд л би ухаан алдчихсан байсан бөгөөд нэг мэдэхэд гэрт маань эмч ирчихсэн надад тариа хийж, эм энэ тэр өгөөд байсан... бид хоёр гэр бүлийн баталгаатай...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, манай нөхөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгөөрөй гэж л хүсч байна... “ гэх мэдүүлэг /хх-н 23-25 тал/

            Гэрч Н.Энхтулгын өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Бэрх тосгоны эрүүл мэндийн төвд ажиллаж байх хугацаанд Амгаланбаатарын А  гэх 33 настай эмэгтэй нөхөртөө зодуулсан гэж биеийн байдлаа үзүүлж тодорхойлолт авсан. Тухайн эмэгтэй зүүн шанаа хавдсан хөхөрсөн эмзэглэл ихтэй, нурууны зүүн талд 3 см, баруун хөлийн шагайд 10 см орчим зүсэгдсэн зулгарсан шархтай байсан.  Өөр ямар нэгэн гэмтэл шарх сорив байхгүй байсан. Би тухайн биеийн байдлуудыг үзэж, шарх соривыг бичиж эмчийн тодорхойлдолт хийж өгсөн. А  нь надад үзүүлэхээс өмнөх шөнө нөхөртөө зодуулсан гэж эмнэлэгт дуудлага дуудаж жижүүрт гарч байсан эмч Булбулгүль гэх эмчид үзүүлж анхан шатны тусламж авсан байсан. Өглөө нь надад үзүүлж тодорхойлолт авсан...” гэх мэдүүлэг /хх-н 11 тал/

            Гэрч К.Булбулгүлийн өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 19-ний шөнө бэрх тосгоны эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө эмнэлэг дээр 03 цаг 50 минутанд 10 орчим насны эрэгтэй хүүхэд ирж манай ээж ухаан алдчилаа гэж дуудлага өгсөн. Тэгээд дуудлага хүлээн авч Бэрх тосгоны 60 дугаар байрны 01-04 тоотод байх Г.Б гэх айлд очсон. Очиж А.А  гэх эмэгтэй жижиг өрөөнд орон дээр хэвтсэн байдалтай нөхөр Г.Б т зодуулчихлаа гэж байсан. Биеийн байдлыг үзэхэд ухаан саруул орчиндоо харилцаатай байрлал идэвхитэй, үе мөчийн хөдөлгөөн чөлөөтэй, үг яриа тод ойлгомжтой, зүрхний авиа тод, хэм жигд, зүрхний цохилт минутанд 132, даралт баруунд 150, 90, зүүнд нь 140, 90 байсан. Уушиг хоёр талд хэвийн амьсгалтай хэл амны салст чийглэг хэвлий зөөлөн эмзэглэл байхгүй хэсэг газрын үзлэгээр нүүрний зүүн шанаа хөхөрсөн, зулгарсан байсан өөр ил харагдах шарх сорви харагдаагүй...Тэр айлд нөхөр 3 хүүхэд нь байсан. Харин А.А  гэх эмэгтэй өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Биеийн бусад хэсгийг үзүүлэхгүй гээд үзлэг хийлгээгүй. Нүүрэн дэх хэсгийн хөхөрсөн зулгарсан хэсгийг харуулж манай нөхөр энд цохиж ийм болгосон талаар хэлж байсан. Би А т даралт буулгах зорилгоор булчинд тариа хийж зүрхний цохилтын тоо их байсан учир эм уулгасан. Тэгээд гэр бүлийн маргаан байгаа тул та нар цагдаад мэдэгдэх хэрэгтэй гэж хэлэхэд А  нь намайг хамгаалах хүн байхгүй цагдаад дуудлага өгчих гэж хэлсэн. Тэгээд А т өглөө эмнэлэг дээр очиж үзүүлэх талаар хэлээд хамт явсан сувилагч Баяртуяа цагдаад дуудлага өгөөд явсан... Миний мэдэхээр А  нь унаж татаж манай эмнэлэгт ирж байсан талаар мэдэхгүй байна. Мөн татаж унахад ингэж нүүрэн тус газартаа болон бусад газарт олон тооны гэмтэл шарх авах боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-н 12-13 тал /

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №355 дугаартай: “...А.А-ийн биед зүүн нүдний гадна хажуу хэсэг, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанаа хэсэг, зүүн бугалга, зүүн шууны хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн зүүн хажуу хэсэг, баруун хөлийн тавхай хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... ”  гэсэн дүгнэлт /хх-н 36-37 тал/

Г.Б ийн яллагдагчаар өгсөн: “...би 2022 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө ойролцоогоор 01-02 цагийн үед л байсан байх... Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 60-1-04 тоотод байх гэртээ өөрийн эх*******А тэйгээ маргалдаж муудалцаж, ноцолдож зууралдаж байгаад уурандаа эхнэрийгээ зодож цохиж биед нь гэмтэл шарх учруулсан. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал огт гаргахгүй. Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна....тухайн үед эх*******маань гаднаас согтуу орж ирээд согтуурхаад байгаа бололтой хачин, хачин юм яриад байсан. Мөн надаас гар утас, автомашины түлхүүр зэргээ нэхээд байсан. Би эхнэрээ гаднаас согтуу орж ирэхээр нь дургүйцсэн энэ шалтгаануудын улмаас би эхнэртэйгээ маргалдаж муудалцаж, ноцолдож зууралдаж байгаад уурандаа эхнэрийнхээ нүүр хэсэгт нь 2 удаа гараараа цохиж биед нь гэмтэл шарх учруулсан. Би энэнээс өөрөөр эхнэрийгээ зодож цохиогүй. Миний хувьд би эхнэрийнхээ толгой руу нь хөлөөрөө дэвсээгүй... Тухайн үед эх*******маань өөрөө л гар утас автомашиныхаа түлхүүрийг тавьсан газраа олохгүй  намайг нуучихлаа гээд л хайгаад байсан. Тэрнээс биш надад эхнэрийнхээ гар утас, автомашины түлхүүрийг нь нуусан асуудал байхгүй... би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 46-48 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Г.Б ийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  *******төр, алдар хүнд, ажил хэргийн *******хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг гаргаж хэрэгт /хх-н 66 тал/ хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Г.Б т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Б ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 6 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6.   Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б т  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ГАНЗОРИГ