Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/138

 

 

 

 

 

 

 

 

2022.06.24                                           2022/ШЦТ/138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0159/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Г.Довчинсүрэн,

Улсын яллагч                                            Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.Ганхуяг,

Шүүгдэгч                                                    Б.У нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-т холбогдох 2239001480224 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.У нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг “Дулааны энгэр” гэх газарг байрлах өөрийн гэрийн гадна хохирогч И.Б-тэй“манай малчинг авч явах гэлээ” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гэрийн униар И.Б-ийн  зүүн гарын шуу болон толгой хэсэгт нь цохиж, зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн зулайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд зулгаралт, зүүн бугалга, шуу, бүсэлхийн зүүн хэсзгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч И.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Дулааны Энгэр гэх газарт эх******* 2 хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 08 цагийн орчимд өөрийн гэртээ байж байтал манай урд талд тариа тарьж амьдардаг У гэх манай гэрт ирээд тариа руу үхэр чинь орсон байна чи үхрээ ав гэхээр нь би охиноо хүргэж өгчихөөд авна чи манаач хүүгээр гаргуулаад байж бай гэж хэлтэл У одоо ав гээд манай гэрийн гадуур байсан нохойнуудыг дайрч ална гээд хөөгөөд бас намайг явуулахгүй байхаар машиндаа суугаад Хэрлэн сум руу хөдлөөд явтал миний араас дагаад Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг 6 дугаар цэцэрлэгийн гадаа ирсэн. Би хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд гараад иртэл У миний машины гадаа хүлээгээд зогсож байсан. Тэгтэл У чи яг одоо манай хашаанаас очиж үхрээ ав гээд уурлаад байхаар нь би чи яагаад байгаа юм чи өөрөө хашаагаа хаахгүй яасан юм гэж хэлээд би машиндаа суугаад явсан. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийн гэртээ байж байтал 11 цагийн үед Уын малчин гэх залуу манай эх*******ийн 88568722 гэсэн дугаар руу залгаад та хоёр манай гэрийг түр өөрийнхөө гадна хэд хоног байлгаад өгөөч би Баянмөнх сум руу явах гэсэн юм. У ахын эх******* нь бид хоёрыг хөөгөөд та ачааны машинтайгаа ирээд манай гэрийг ачаад өг гэхээр нь би эх******* Оюунтөгсийн хамтаар 13 цаг болж байхад Уын гадаа яваад очтол. У гадаанаа эх******* гэр дотроо орилоод байж байсан. Тэгтэл Ганаа гарч ирээд гэрийнхээ тавилгыг миний машин дээр ачаад байж байтал У Ганааг чи эндээс яваад яаж амьдрах юм над руу У би наадахаа 1.000.000 төгрөгөөр цалинжуулж чадах юм уу гээд над руу дайраад байсан тэгсэнээ хоёулаа зодолдъё гээд зуураад авахаар нь би зодолдоод яахав хоёулаа эр хүн шиг барилдъя гээд бид хоёр барилдсан чинь би нэг удаа унагасан. Тэгтэл гэрийнхээ хажуу талд байсан уньнаас аваад намайг цохихоор нь би зүүн гараараа хаахад миний шуу хэсэгт оносон. Тэгээд би явах гээд машинаа руу явж байтал миний араас дахин униар цохитол миний толгой хэсэгт оноод нөгөө унь нь хугарсан тэгтэл миний толгойноос цус гараад тэгээд би Уын хамтаар машинд нь суугаад Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явж байтал У замд зогсоод замын хажуу талаас том чулуу аваад чи намайг цохь гээд дайраад байж байтал эргүүлийн цагдаа ирээд би цагдаагийн машинд суугаад явсан.... Бид хоёрыг Уын гэрийн гадаа очиход У, Уын эх*******, Ганаа гэх залуугийн аав, хойд ээж, Ганаагийн эх******* хүүхдүүд байсан. У бид хоёр гэрийнх нь баруун талд барилдсан. Бид хоёрыг барилдахыг тэнд байсан бүх хүмүүс хараад байж байсан салгахаар ирсэн хүн байхгүй...Ганлхагва нь надтай хамт Б.Утай зууралдсан юм байхгүй. Харин Б.У нь Ганлхагвын хоолойг нь боогоод зууралдаж байсан. Ингэж байхад Б.Уын өмсөж байсан подволк нь урагдсан байсан...Тиймээ би 2021 оны 10 дугаар сараас хойш Б.Уыг зүс таньдаг болсон тэрнээс хоорондоо бол ямар нэгэн байдлаар юм ярьж байгаагүй. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага байхгүй мөн ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй намайг цохих болсон шалтгаан нь бол Б.У над руу хандаж манай малчин авч явлаа чи наад малчинаа өөрөө аваад яв өөрөө цалинжуул гээд над руу дайраад зодолдох гээд байхаар нь би хав золгоод мушгаад өвдөглүүлээд түлхээд гарыг нь тавиулаад цаашаа эргээд явсан чинь Б.У нь араас газар хэвтэж байсан хул шар өнгөтэй цэнхэр толгойтой унь аваад миний араас цохих гэж байхаар нь би эргэж хараад зүүн гараараа хаасан чинь Б.Уын цохисон унь миний зүүн гарын тохой хэсэгт оносон. Тэгээд би Б.Ут хандаж муу эр мод чулуу гэдэг юм шүү гэж хэлчихээд эргээд буцаад алхаж байхад Б.У нөгөө барьж байсан униараа миний толгойн ар буюу дагз хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үер нөгөө нь голоороо хугарсан. Тэгээд би толгойгоо барьж үзэхэд миний дагз хэсгээс цус гарч дотор муухайраад газар хагас суугаад 5-10 минут болсны дараа аймаг руу эмнэлэгт үзүүлнэ гээд Уын машинд суугаад явсан... Тухайн үед би ногоон эрээн өмдтэй түрийтэй гуталтай цэнхэр өнгийн ноосон цамцтай, хар ноосон малгайтай байсан. Миний хувцас бол шороо болсон байсан Харин малгай алга болсон мөн миний хувцас цус болон урагдсан зүйл байхгүй...Одоо миний бие гар болон толгой өвдөж байна. Би толгойн зураг авхуулсан. Эмчийн заавраар эмэн эмчилгээ хийлгэсэн. Тухайн баримтууд нь надад одоо байгаа...Бид зууралдаж байгаад зүүн гарын шуу хэсэг рүү цохихоор салаад нөгөө тийшээ хартал миний дагз хэсэг рүү униар цохисон...Миний шүдний бэхэлгээ угаасаа хугарсан байсан. Б.У миний шүдний бэхэлгээ рүү цохиогүй. Би шүдний бэхэлгээгээ 2019 онд Хэнтий аймгийн 4 дүгээр багт байрлах хувийн шүдний эмнэлэгт 45,000 төгрөгөөр хийлгэсэн баримт бол надад байхгүй. Би дахиад 60,000 төгрөгөөр дахин шүдний бэхэлгээ хийлгэсэн би энэ мэнгөө нэхэмжилнэ...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/

Хохирогч И.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...би урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй... би гомдолтой байна эмчилгээндээ зарцуулсан төлбөрөө гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/

 

2. Гэрч М.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Улаанбаатар хот Багануур дүүргийн 3 дугаар хороо 31-17 тоотод амьдардаг юм. Манай нөхөр У Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг Дулааны энгэрийн нутаг ногоон тэжээл тариад тэндээ байрлаж байдаг юм. 2022 оны 03 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч Улаанбаатар хотоос нөхөр Уын байрлаж байгаа газар ирсэн. 03 дугаар сарын 29-ний өглөө би манай нөхрийн туслах малчин Ганлхагвад хандаж чи ажлаа сайн хий чи хашаанд яагаад үхэр оруулсан энэ чиний ажил чи цалин авч байгаа биздээ гэж хэлтэл тэгтэл Ганлхагва би явлаа та нар өөр малчин ол би ажиллаж чадахгүй гээд гараад явсан. Удалгүй үл таних 2 хүн портер машинтай ирээд шууд бууж ирээд нэг эмэгтэй муу сайн гуйлгачингуудаа гээд та нар манай газраас зайл гээд байсан. Тэгтэл нэг залуу манай нөхрийг барьж аваад тэр 2 зууралдаад нөгөө залуу манай нөхрийг харааж байтал Ганлхагва бас ирээд манай нөхөртэй зууралдаад байсан. Тэгтэл нөгөө залуугийн эх******* нь утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхээр нь би боль гээд цамцнаас нь барьтал нөгөө эмэгтэй хойшоо ухархад нь цамц нь урагдсанн байх. Би тэрнээс биш тэр эмэгтэйг цохиж зодоогүй. Тэгтэл Ганлхагва нөгөө залуу хоёр манай нөхрийг боож унагаахаар нь би очиж салгатал нөгөө залуу манай нөхөр хоёулаа эр хүн шиг ярих уу гээд тэр хоёр машинд суугаад зүүн тийшээ явсан. Тэгэхээр нь би машиндаа суугаад араас нь яваад очтол буцаад зүүн тийшээ явсан...Би манай нөхөр У, Ганлхагва, эх*******тэйгээ Ганболд Отгонтуяа тэгээд нөгөө 2 хүн байсан...Манай нөхөр У Б-ийг цохиж зодсон зүйл байхгүй...Манай нөхрийг тэр хоёр нийлээд манай нөхрийг газар унагаагаад боосон. Тэгээд бас фудболк нь урагдсан байсан...Би тухайн эмэгтэйн нүүрийг маажсан зүйл байхгүй. Бичлэг хийх гээд байхаар нь би малгайгаанаас бариад автал өөрөө хойшилоод цамцаа урсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/

 

3. Гэрч Ц.Оюунтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би нөхөр 2 хүүхдийн хамт Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны Энгэр гэх газарт мал маллаж амьдардаг. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 08 цаг орчимд өөрийн гэртээ нөхөр Б, эцэг Цэрэнгомбо, эх Сэр-Од нарын хамтаар байж байтал манай урд талд тариа тарьж амьдардаг У гэх залуу манай гэрийн гадаа ирээд манай нөхөр Б хандаж танай үхэр манай тарианы хашаанд орчихсон байна үхрээ очоод ав гэхээр нь манай нөхөр Б би охиныгоо цэцэрлэгт хүргэж өгөөд ирээд авъя эсвэл чи манаачаараа гаргуулчихаа гэж хэлтэл У пизда одоо очиж ав гээд уурлаад байхаар нь манай нөхөр Б охиныгоо хүргэж өгөх гээд яваад өгтөл У араас дагаад явсан. Удалгүй У буцаж ирээд танай нохойг чинь дайрч ална гээд манай 3 нохойг хөөж байгаад яваад өгсөн. Тэгээд манай нөхрийн араас цэцэрлэг хүртэл дагаж явсан байсан. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Бтэй хамт өөрийн гэртээ байж байтал 11 цагийн орчим Уын малчин Ганлхагва гэх залуу миний 88568722 гэсэн дугаар руу залгаад У ах бид хоёр туугаад та хоёр ачааны машинаа аваад ирээч гэрээ танай гадна хураагаад үлдээж  болох уу гэхээр бид зөвшөөрөөд 1 цаг орчмын дараа Уын гадаа яваад очтол тэднийд У эх*******тэйгээ Ганлхагва эх******* хүүхдүүдтэйгээ, Ганлхагва эцэг, хойд эхийн хамт байсан. Тэгээд Ганлхагва өөрийнхөө гэрийг манай машин дээр ачиж байтал манай нөхөр Б У хоёр хэрэлдэж эхэлсэн. У манай нөхөр Б-ийг чи манай малчинг урвуулах гэлээ та хоёр сарын 1.000.000 төгрөгийн цалин өгч чадах уу муу хоёр гуйлгачин минь гээд дайраад байхаар нь би утсаа гаргаад бичлэг хийж эхэлтэл Уын эх******* миний утсыг булаах гээд дайрч байгаад миний цамцны юүдэнг ураад миний баруун хацарыг маажсан. Тэгтэл манай нөхрийг У гэх залуу араас униар толгой хэсэгт цохитол манай нөхрийн толгойноос цус гарахаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд У манай нөхрийг машиндаа суулгаад эхлээд зүүн тийшээ явсан. Удалгүй буцаад баруун тийшээ буюу Хэнтий аймгийн төв рүү явсан... Би У болон түүний эх*******ийг 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш таньдаг болсон. 2021 оноос 05 дугаар сараас хойш манай урд ирсэн. Хоорондоо ямар нэгэн харилцаа холбоо байхгүй...У гэрийнхээ гадаа эх*******тэй байсан. Ганлхагва нь Уын гэрийн хойд талд гэрийнхээ гадаа эх******* хүүхдүүд болон эцэг, эхийн хамт байсан...Малчинг нь авч явах гэлээ гэх шалтгааны улмаас зодохоор дайрсан. Уын эх******* бол гадаа байсан бусад хүмүүс нь гэрээ ачаад гадаа байсан. Ганлхагва тухайн үед эцгийн хамт гэрээ ачиж байсан. Ганлхагва манай нөхөртэй хамт Уыг заамдалдсан...Манай нөхөр Б нь Утай зууралдаж байгаад сүүлдээ барилдсан...У нь барилдаж уначихаад гэрийнхээ зүүн хойд талд байсан унийг авсан. 2 удаа цохисон эхний удаа гар хэсэгт цохисон 2 дахь удаагаа дагз хэсэгт униар цохисон. Утай маргалдаж байгаад манай нөхөр Б цаашаа хараад явах гэтэл араас цохисон...2022 оны 02 дугаар сард манай эгч Оюунгэрэл бэлэглэж байсан Би тухайн цамцаа нэхэмжлэхгүй...Манай нөхөр Бат-Эрдэнийн хиймэл шүд хөдөлчихсөн байсан гэхдээ бэхэлгээ нь хугараагүй байсан. Утай ноцолдож байгаад хугарсан гэж бодож байна...Манай нөхөр Б нь хар ногоон өнгийн даавуун өмд, хар өнгийн юүдэнтэй цамцтай байсан. Уыг Улаан алаг куртиктэй, хар өнгийн фудболк, өмдийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 тал/

 

4. Гэрч Г.Ганлхагвын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би И.Б, Б.У хоёрыг танина. И.Б нь миний хуурай ах байгаа юм. Б.Уын тухайд би түүний малыг Хэнтий аймгийн төвийн хажууханд Дулааны энгэр гэх газарт 2022 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын хооронд 1 сарын хугацаатай маллаж байсан юм...Тухайн өдөр “Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р баг Дулааны энгэр гэх газарт байх Б.Уын хашаанд И.Б ахын үхэр малнууд орж хоноод тэр өглөө нь ирээд үхрээ авсан юм. Гэтэл Б.У ах дээрхи асуудлаас болж И.Б ахын гэрт очиж хэрүүл маргаан үүсгэсэн юм байна лээ. Тэр өдөр Багануураас Б.Уын эх******* Хонгорзул ирээд надад хандаж чи И.Б-тэйхуйвалдаж манай хашаанд тэрний үхрийг орууллаа гэхээр нь би тийм юм байхгүй гэж эх*******тэй нь маргалдаад өөрийн гэрээ нүүлгэе танай малыг маллахаа больлоо гэж хэлээд И.Б ахыг дуудсан. Тэгээд И.Б ах өдөр 13:00 цаг болох гэж байхад ирээд манай гэрийг ачиж байхдаа Б.Ут хандаж чи адилхан хүний нутагт байж нэгнийгээ хөөж байдаг хуншгүй эр хүн юм даа гэж түүнд хэлэхэд Б.У ах И.Б ахтай маргалдах хооронд Б.Уын эх******* Хонгорзул бас хэрүүл хийгээд байхаар нь И.Б ах чи зүгээр хол бай гэж Хонгорзулд хэлтэл Б.У хоёулаа зодолъё гэж И.Б ахад хандаж хэлээд хувцсаа тайлаад уньж барьж дайраад И.Б ахын толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд И.Б ах эмнэлэгт үзүүлэхээр яваад эмнэлэгт үзүүлээд эргэж ирэхдээ миний толгой хагарсан байна гэж хэлж байсан...Хэрэг үйл явдал болсон өдөр Б.У, И.Б нар нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан юм...Би И.Б-ийтолгой руу Б.У нь униар 2-3 удаа цохиж байхыг харсан тэгэхдээ тухайн үед цус гоожиж байхыг хараагүй. И.Б эмнэлэг яваад ирэхдээ толгой хагарсан байна гэж хэлээд боолттой ирсэн юм...И.Б нь Б.Уын биед халдаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал /

 

            5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №281 дугаартай: “...И.Б-ийн  биед тархи доргилт, зүүн зулайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд зулгаралт, зүүн бугалга, шуу, бүсэлхийн зүүн хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 65-66 тал/

 

          6. Б.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би И.Б-ий биед халдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна... Би өөрийн малчин Ганлхагвад чи айлын мал хашаанд орууллаа гэж хэдэн үг хэлчихсэн чинь Ганлхагва И.Б гэгчийг дуудсан байсан. Тэр үед нь би И.Б Ганлхагвааг авч явах гэхээр нь явуулахгүй гэсний үүднээс чи энэ хүнийг хоолноос нь салгаж авч явчихаад миний өгдөг цалинг өгч чадах юм уу гэж хэлсэн чинь над руу уурлаад намайг үүрч унагаасан. Тэгээд тэр үед нь би газар унасан чинь миний дээрээс дараад хоолой боогоод байхаар нь би гарт ойр байсан униар нэг удаа цохичихсон юм... Бид хоёр урьд нь маргалдаж муудсан зүйл байхгүй. Энэ удаад анх удаа л ийм асуудал гаргасан. Бид хоёр хоёулаа эрүүл байсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн огтхон ч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 тал / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч Б.У нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг “Дулааны энгэр” гэх газар И.Б-тэймаргалдаж, униар зүүн гарын шуу болон толгой хэсэгт нь цохиж, зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн зулайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд зулгаралт, зүүн бугалга, шуу, бүсэлхийн зүүн хэсггт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь:

Хохирогч И.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Дулааны Энгэр гэх газарт эх******* 2 хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 08 цагийн орчимд өөрийн гэртээ байж байтал манай урд талд тариа тарьж амьдардаг У гэх манай гэрт ирээд тариа руу үхэр чинь орсон байна чи үхрээ ав гэхээр нь би охиноо хүргэж өгчихөөд авна чи манаач хүүгээр гаргуулаад байж бай гэж хэлтэл У одоо ав гээд манай гэрийн гадуур байсан нохойнуудыг дайрч ална гээд хөөгөөд бас намайг явуулахгүй байхаар машиндаа суугаад Хэрлэн сум руу хөдлөөд явтал миний араас дагаад Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг 6 дугаар цэцэрлэгийн гадаа ирсэн. Би хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд гараад иртэл У миний машины гадаа хүлээгээд зогсож байсан. Тэгтэл У чи яг одоо манай хашаанаас очиж үхрээ ав гээд уурлаад байхаар нь би чи яагаад байгаа юм чи өөрөө хашаагаа хаахгүй яасан юм гэж хэлээд би машиндаа суугаад явсан. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийн гэртээ байж байтал 11 цагийн үед Уын малчин гэх залуу манай эх*******ийн 88568722 гэсэн дугаар руу залгаад та хоёр манай гэрийг түр өөрийнхөө гадна хэд хоног байлгаад өгөөч би Баянмөнх сум руу явах гэсэн юм. У ахын эх******* нь бид хоёрыг хөөгөөд та ачааны машинтайгаа ирээд манай гэрийг ачаад өг гэхээр нь би эх******* Оюунтөгсийн хамтаар 13 цаг болж байхад Уын гадаа яваад очтол. У гадаанаа эх******* гэр дотроо орилоод байж байсан. Тэгтэл Ганаа гарч ирээд гэрийнхээ тавилгыг миний машин дээр ачаад байж байтал У Ганааг чи эндээс яваад яаж амьдрах юм над руу У би наадахаа 1.000.000 төгрөгөөр цалинжуулж чадах юм уу гээд над руу дайраад байсан тэгсэнээ хоёулаа зодолдъё гээд зуураад авахаар нь би зодолдоод яахав хоёулаа эр хүн шиг барилдъя гээд бид хоёр барилдсан чинь би нэг удаа унагасан. Тэгтэл гэрийнхээ хажуу талд байсан уньнаас аваад намайг цохихоор нь би зүүн гараараа хаахад миний шуу хэсэгт оносон. Тэгээд би явах гээд машинаа руу явж байтал миний араас дахин униар цохитол миний толгой хэсэгт оноод нөгөө унь нь хугарсан тэгтэл миний толгойноос цус гараад тэгээд би Уын хамтаар машинд нь суугаад Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явж байтал У замд зогсоод замын хажуу талаас том чулуу аваад чи намайг цохь гээд дайраад байж байтал эргүүлийн цагдаа ирээд би цагдаагийн машинд суугаад явсан.... Бид хоёрыг Уын гэрийн гадаа очиход У, Уын эх*******, Ганаа гэх залуугийн аав, хойд ээж, Ганаагийн эх******* хүүхдүүд байсан. У бид хоёр гэрийнх нь баруун талд барилдсан. Бид хоёрыг барилдахыг тэнд байсан бүх хүмүүс хараад байж байсан салгахаар ирсэн хүн байхгүй...Ганлхагва нь надтай хамт Б.Утай зууралдсан юм байхгүй. Харин Б.У нь Ганлхагвын хоолойг нь боогоод зууралдаж байсан. Ингэж байхад Б.Уын өмсөж байсан подволк нь урагдсан байсан...Тиймээ би 2021 оны 10 дугаар сараас хойш Б.Уыг зүс таньдаг болсон тэрнээс хоорондоо бол ямар нэгэн байдлаар юм ярьж байгаагүй. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага байхгүй мөн ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй намайг цохих болсон шалтгаан нь бол Б.У над руу хандаж манай малчин авч явлаа чи наад малчинаа өөрөө аваад яв өөрөө цалинжуул гээд над руу дайраад зодолдох гээд байхаар нь би хав золгоод мушгаад өвдөглүүлээд түлхээд гарыг нь тавиулаад цаашаа эргээд явсан чинь Б.У нь араас газар хэвтэж байсан хул шар өнгөтэй цэнхэр толгойтой унь аваад миний араас цохих гэж байхаар нь би эргэж хараад зүүн гараараа хаасан чинь Б.Уын цохисон унь миний зүүн гарын тохой хэсэгт оносон. Тэгээд би Б.Ут хандаж муу эр мод чулуу гэдэг юм шүү гэж хэлчихээд эргээд буцаад алхаж байхад Б.У нөгөө барьж байсан униараа миний толгойн ар буюу дагз хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үер нөгөө нь голоороо хугарсан. Тэгээд би толгойгоо барьж үзэхэд миний дагз хэсгээс цус гарч дотор муухайраад газар хагас суугаад 5-10 минут болсны дараа аймаг руу эмнэлэгт үзүүлнэ гээд Уын машинд суугаад явсан... Тухайн үед би ногоон эрээн өмдтэй түрийтэй гуталтай цэнхэр өнгийн ноосон цамцтай, хар ноосон малгайтай байсан. Миний хувцас бол шороо болсон байсан Харин малгай алга болсон мөн миний хувцас цус болон урагдсан зүйл байхгүй...Одоо миний бие гар болон толгой өвдөж байна. Би толгойн зураг авхуулсан. Эмчийн заавраар эмэн эмчилгээ хийлгэсэн. Тухайн баримтууд нь надад одоо байгаа...Бид зууралдаж байгаад зүүн гарын шуу хэсэг рүү цохихоор салаад нөгөө тийшээ хартал миний дагз хэсэг рүү униар цохисон...Миний шүдний бэхэлгээ угаасаа хугарсан байсан. Б.У миний шүдний бэхэлгээ рүү цохиогүй. Би шүдний бэхэлгээгээ 2019 онд Хэнтий аймгийн 4 дүгээр багт байрлах хувийн шүдний эмнэлэгт 45,000 төгрөгөөр хийлгэсэн баримт бол надад байхгүй. Би дахиад 60,000 төгрөгөөр дахин шүдний бэхэлгээ хийлгэсэн би энэ мэнгөө нэхэмжилнэ...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/

Гэрч М.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Улаанбаатар хот Багануур дүүргийн 3 дугаар хороо 31-17 тоотод амьдардаг юм. Манай нөхөр У Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг Дулааны энгэрийн нутаг ногоон тэжээл тариад тэндээ байрлаж байдаг юм. 2022 оны 03 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч Улаанбаатар хотоос нөхөр Уын байрлаж байгаа газар ирсэн. 03 дугаар сарын 29-ний өглөө би манай нөхрийн туслах малчин Ганлхагвад хандаж чи ажлаа сайн хий чи хашаанд яагаад үхэр оруулсан энэ чиний ажил чи цалин авч байгаа биздээ гэж хэлтэл тэгтэл Ганлхагва би явлаа та нар өөр малчин ол би ажиллаж чадахгүй гээд гараад явсан. Удалгүй үл таних 2 хүн портер машинтай ирээд шууд бууж ирээд нэг эмэгтэй муу сайн гуйлгачингуудаа гээд та нар манай газраас зайл гээд байсан. Тэгтэл нэг залуу манай нөхрийг барьж аваад тэр 2 зууралдаад нөгөө залуу манай нөхрийг харааж байтал Ганлхагва бас ирээд манай нөхөртэй зууралдаад байсан. Тэгтэл нөгөө залуугийн эх******* нь утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхээр нь би боль гээд цамцнаас нь барьтал нөгөө эмэгтэй хойшоо ухархад нь цамц нь урагдсанн байх. Би тэрнээс биш тэр эмэгтэйг цохиж зодоогүй. Тэгтэл Ганлхагва нөгөө залуу хоёр манай нөхрийг боож унагаахаар нь би очиж салгатал нөгөө залуу манай нөхөр хоёулаа эр хүн шиг ярих уу гээд тэр хоёр машинд суугаад зүүн тийшээ явсан. Тэгэхээр нь би машиндаа суугаад араас нь яваад очтол буцаад зүүн тийшээ явсан...Би манай нөхөр У, Ганлхагва, эх*******тэйгээ Ганболд Отгонтуяа тэгээд нөгөө 2 хүн байсан...Манай нөхөр У Б-ийг цохиж зодсон зүйл байхгүй...Манай нөхрийг тэр хоёр нийлээд манай нөхрийг газар унагаагаад боосон. Тэгээд бас фудболк нь урагдсан байсан...Би тухайн эмэгтэйн нүүрийг маажсан зүйл байхгүй. Бичлэг хийх гээд байхаар нь би малгайгаанаас бариад автал өөрөө хойшилоод цамцаа урсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/

Гэрч Ц.Оюунтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би нөхөр 2 хүүхдийн хамт Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны Энгэр гэх газарт мал маллаж амьдардаг. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 08 цаг орчимд өөрийн гэртээ нөхөр Б, эцэг Цэрэнгомбо, эх Сэр-Од нарын хамтаар байж байтал манай урд талд тариа тарьж амьдардаг У гэх залуу манай гэрийн гадаа ирээд манай нөхөр Б хандаж танай үхэр манай тарианы хашаанд орчихсон байна үхрээ очоод ав гэхээр нь манай нөхөр Б би охиныгоо цэцэрлэгт хүргэж өгөөд ирээд авъя эсвэл чи манаачаараа гаргуулчихаа гэж хэлтэл У пизда одоо очиж ав гээд уурлаад байхаар нь манай нөхөр Б охиныгоо хүргэж өгөх гээд яваад өгтөл У араас дагаад явсан. Удалгүй У буцаж ирээд танай нохойг чинь дайрч ална гээд манай 3 нохойг хөөж байгаад яваад өгсөн. Тэгээд манай нөхрийн араас цэцэрлэг хүртэл дагаж явсан байсан. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Бтэй хамт өөрийн гэртээ байж байтал 11 цагийн орчим Уын малчин Ганлхагва гэх залуу миний 88568722 гэсэн дугаар руу залгаад У ах бид хоёр туугаад та хоёр ачааны машинаа аваад ирээч гэрээ танай гадна хураагаад үлдээж  болох уу гэхээр бид зөвшөөрөөд 1 цаг орчмын дараа Уын гадаа яваад очтол тэднийд У эх*******тэйгээ Ганлхагва эх******* хүүхдүүдтэйгээ, Ганлхагва эцэг, хойд эхийн хамт байсан. Тэгээд Ганлхагва өөрийнхөө гэрийг манай машин дээр ачиж байтал манай нөхөр Б У хоёр хэрэлдэж эхэлсэн. У манай нөхөр Б-ийг чи манай малчинг урвуулах гэлээ та хоёр сарын 1.000.000 төгрөгийн цалин өгч чадах уу муу хоёр гуйлгачин минь гээд дайраад байхаар нь би утсаа гаргаад бичлэг хийж эхэлтэл Уын эх******* миний утсыг булаах гээд дайрч байгаад миний цамцны юүдэнг ураад миний баруун хацарыг маажсан. Тэгтэл манай нөхрийг У гэх залуу араас униар толгой хэсэгт цохитол манай нөхрийн толгойноос цус гарахаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд У манай нөхрийг машиндаа суулгаад эхлээд зүүн тийшээ явсан. Удалгүй буцаад баруун тийшээ буюу Хэнтий аймгийн төв рүү явсан... Би У болон түүний эх*******ийг 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш таньдаг болсон. 2021 оноос 05 дугаар сараас хойш манай урд ирсэн. Хоорондоо ямар нэгэн харилцаа холбоо байхгүй...У гэрийнхээ гадаа эх*******тэй байсан. Ганлхагва нь Уын гэрийн хойд талд гэрийнхээ гадаа эх******* хүүхдүүд болон эцэг, эхийн хамт байсан...Малчинг нь авч явах гэлээ гэх шалтгааны улмаас зодохоор дайрсан. Уын эх******* бол гадаа байсан бусад хүмүүс нь гэрээ ачаад гадаа байсан. Ганлхагва тухайн үед эцгийн хамт гэрээ ачиж байсан. Ганлхагва манай нөхөртэй хамт Уыг заамдалдсан...Манай нөхөр Б нь Утай зууралдаж байгаад сүүлдээ барилдсан...У нь барилдаж уначихаад гэрийнхээ зүүн хойд талд байсан унийг авсан. 2 удаа цохисон эхний удаа гар хэсэгт цохисон 2 дахь удаагаа дагз хэсэгт униар цохисон. Утай маргалдаж байгаад манай нөхөр Б цаашаа хараад явах гэтэл араас цохисон...2022 оны 02 дугаар сард манай эгч Оюунгэрэл бэлэглэж байсан Би тухайн цамцаа нэхэмжлэхгүй...Манай нөхөр Бат-Эрдэнийн хиймэл шүд хөдөлчихсөн байсан гэхдээ бэхэлгээ нь хугараагүй байсан. Утай ноцолдож байгаад хугарсан гэж бодож байна...Манай нөхөр Б нь хар ногоон өнгийн даавуун өмд, хар өнгийн юүдэнтэй цамцтай байсан. Уыг Улаан алаг куртиктэй, хар өнгийн фудболк, өмдийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 тал/

Гэрч Г.Ганлхагвын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би И.Б, Б.У хоёрыг танина. И.Б нь миний хуурай ах байгаа юм. Б.Уын тухайд би түүний малыг Хэнтий аймгийн төвийн хажууханд Дулааны энгэр гэх газарт 2022 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын хооронд 1 сарын хугацаатай маллаж байсан юм...Тухайн өдөр “Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р баг Дулааны энгэр гэх газарт байх Б.Уын хашаанд И.Б ахын үхэр малнууд орж хоноод тэр өглөө нь ирээд үхрээ авсан юм. Гэтэл Б.У ах дээрхи асуудлаас болж И.Б ахын гэрт очиж хэрүүл маргаан үүсгэсэн юм байна лээ. Тэр өдөр Багануураас Б.Уын эх******* Хонгорзул ирээд надад хандаж чи И.Б-тэйхуйвалдаж манай хашаанд тэрний үхрийг орууллаа гэхээр нь би тийм юм байхгүй гэж эх*******тэй нь маргалдаад өөрийн гэрээ нүүлгэе танай малыг маллахаа больлоо гэж хэлээд И.Б ахыг дуудсан. Тэгээд И.Б ах өдөр 13:00 цаг болох гэж байхад ирээд манай гэрийг ачиж байхдаа Б.Ут хандаж чи адилхан хүний нутагт байж нэгнийгээ хөөж байдаг хуншгүй эр хүн юм даа гэж түүнд хэлэхэд Б.У ах И.Б ахтай маргалдах хооронд Б.Уын эх******* Хонгорзул бас хэрүүл хийгээд байхаар нь И.Б ах чи зүгээр хол бай гэж Хонгорзулд хэлтэл Б.У хоёулаа зодолъё гэж И.Б ахад хандаж хэлээд хувцсаа тайлаад уньж барьж дайраад И.Б ахын толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд И.Б ах эмнэлэгт үзүүлэхээр яваад эмнэлэгт үзүүлээд эргэж ирэхдээ миний толгой хагарсан байна гэж хэлж байсан...Хэрэг үйл явдал болсон өдөр Б.У, И.Б нар нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан юм...Би И.Б-ийтолгой руу Б.У нь униар 2-3 удаа цохиж байхыг харсан тэгэхдээ тухайн үед цус гоожиж байхыг хараагүй. И.Б эмнэлэг яваад ирэхдээ толгой хагарсан байна гэж хэлээд боолттой ирсэн юм...И.Б нь Б.Уын биед халдаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал /

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №281 дугаартай: “...И.Б-ийн  биед тархи доргилт, зүүн зулайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд зулгаралт, зүүн бугалга, шуу, бүсэлхийн зүүн хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 65-66 тал/

Б.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ ярьсан. Надад дээр нь нэмж ярих зүйл байхгүй. Би И.Б-ийбиед халдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...Би өөрийн малчин Ганлхагвад чи айлын мал хашаанд орууллаа гэж хэдэн үг хэлчихсэн чинь Ганлхагва И.Б гэгчийг дуудсан байсан. Тэр үед нь би И.Б Ганлхагваг авч явах гэхээр нь явуулахгүй гэсний үүднээс чи энэ хүнийг хоолноос нь салгаж авч явчихаад миний өгдөг цалинг өгч чадах юм уу гэж хэлсэн чинь над руу уурлаад намайг үүрч унагаасан. Тэгээд тэр үед нь би газар унасан чинь миний дээрээс дараад хоолой боогоод байхаар нь зэрэг би гарт ойр байсан униар нэг удаа цохичихсон юм... Бид хоёр урьд нь маргалдаж муудсан зүйл байхгүй. Энэ удаад анх удаа л ийм асуудал гаргасан. Бид хоёр хоёулаа эрүүл байсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн огтхон ч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч  Б.Уыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч И.Б-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогчийг шүүх хуралдаанд дуудахад “...шүүх хуралд оролцохгүй, гомдолтой, хохирлын 96.000 төгрөг нэхэмжилнэ...” гэж мэдэгдсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй, нэмэлт нотлох баримт шаардлагатай байгаа тул хохирогч нь нотлох баримтуудаа хуульд заасан журмын дагуу бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульд заасан бөгөөд шүүгдэгч Б.Нэрэнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба эд мөрийн баримтаар хураагдсан унины 2 ширхэг хугархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000  /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 300.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан унины 2 ширхэг хугархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба хохирогч И.Б нь өөрт учирсан хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ут  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ГАНЗОРИГ