Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
Хэргийн индекс | 180/2022/0161/Э |
Дугаар | 2022/ШЦТ/139 |
Огноо | 2022-06-24 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/139
2022.06.24 2022/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0161/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,
Шүүгдэгч Г.Мнарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох 2239000000219 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Ноосны үйлдвэрийн хашаанд байрлах өөрийн гэртээ “Урианхайн шээс” гэлээ гэх шалтгааны улмаас Л.Г-тоймаргалдаж улмаар баруун гараараа зүүн нүдэнд нь нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч Л.Г-ынмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байж байсан чинь манай найз М миний утас руу залгаад Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бор хоолой гэх газарт очиж айлын борлон ямаа самнах уу гээд асуухаар нь би тэгье гэж хэлсэн чинь М манайд хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би Хэнтий аймгийн 5 дугаар баг Ноосны үйлдвэрийн хашаанд байрлах Мгийн гэр рүү явж байсан чинь М дахин утсаар залгаад чи мөнгөтэй бол 1 шил 0.75 граммын архи аваад ирээч гээд гуйхаар нь би за гээд дэлгүүрээс 1 шил 0.75 граммын архи худалдан аваад гэрт нь орсон чинь М нь эх*******Лхагватайгаа цугтаа сууцгааж байсан. Тэгээд гэрт нь ороод сууж байгаад архиа гаргаад Мд өгсөн чинь М нь тухайн 0.75 граммын архийг задлаад Баянхутаг сумаас унаа ирж байгаа 2 лаа эндээ гялс уучихья гэхээр нь би зөвшөөрөөд бид 2 архиа хувааж уугаад дуусгасан. Түүнийхээ дараа бид 2 дэлгүүрээс дахин 1 шил 0.75 граммын архи худалдаж аваад хувааж уугаад дууссан. Тухайн үед би нэлээн согтчихсон Мтэй гадаа гараад зогсож байсан чинь намайг М нь баруун гараа зангидаж байгаад зүүн нүд хэсэгт минь 1 удаа цохьсон. Харин би нүдээ дараад нүдээ нээж чадахгүй байсан болохоороо чи намайг яаж байгаа юм бэ гэсэн чинь М чи намайг Урианхайн шээс гэж хэлэх болоогүй шүү гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би шууд уурандаа гэртээ очоод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... Би Мг ганц ч удаа цохиогүй... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/
2. Гэрч Н.Лхагвын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай нөхөр М бид хоёр 2022 оны 04-р сарын 22-ны өдөр гэртээ байж байсан чинь Баянхутаг сумын Алтанбаяр гэх залуу утсаар залгаад хэдэн борлон самнаад өгөөч гэхээр нь манай нөхөр зөвшөөрөөд найз Г руугаа залгаж цуг Баянхутаг сум явж борлон самнаад ирэх үү гээд дуудсан. Тэгээд Г ирэхдээ нэг шил архитай орж ирээд Мтэй хувааж ууцгаасан. Тэгээд 13 цагийн орчимд дахин нэг шил 0.75 граммын архи худалдаж аваад Г,М нар хувааж ууцгаагаад сууж байсан чинь 14 цагийн орчимд архиа бараг дуусаад байж байхад Г чи урианхай биз дээ урианхай шээс минь, манай эхнэрийн гэдсэнд чиний урианхай шээс байгаа гэх мэтээр агсан согтуу тавиад байсан. Тухайн үед М чи архи уухаараа энэ балиар зангаа болиорой гээд гэрээсээ гараад гадаа шээгээд зогсож байхад нь Г ардаас нь гарч очоод ардаас нь татаж чангаагаад элдвээр хэлээд байхаар нь М эргэж хараад баруун гараа зангидаж байгаад нүүр хэсэгт нь 1 удаа цохьчихоод гэр рүүгээ орсон чинь Г нүдээ дараад суугаад байж байснаа гэр рүүгээ явчихсан... Зүүн нүд орчимд нь л цохьчихлоо гэж харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал /
4. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №316 дугаартай: “...Л.Г-ынбиед зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 22-23 тал/
5. Г.Мгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... манай эх*******бид 2 цугтаа гэртээ байж байсан чинь Баянхутаг сумаас Алтанбаяр утсаар залгаад хэдэн борлон самнаад өгөөч гэхээр нь би за гэж хэлээд утсаа таслаад Г руу залгаад хэдэн борлон самнах уу гэсэн чинь за одоо очлоо гэсэн. Тэгээд би Г руу утсаар залгаад 1 шил архи аваад ирээч гэж захисан чинь за гээд Г нь утсаа салгасан. Тэгээд 13 цагийн орчимд манай гэрт орж ирэхдээ 1 щил 0.75 граммын архи авч орж ирэхээр нь Г бид 2 хувааж ууж дуусаад 14 цагийн орчимд дахин 1 шил архи авч Г бид 2 хувааж уугаад байж байсан чинь Г намайг урианхайн шээс, чиний шээс манай гэрт манай эхнэрээс гарчихаад байгаа биз дээ гэх мэтээр хэлээд байхаар нь би нээх муудахыг хүсээгүй гэрээс гараад шээж байсан чинь миний цамцны энгэрээс заамдаад байхаар нь би баруун гараараа зүүн нүд хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд би гэртээ орсон чинь Г орж ирчихээд гараад явсан чинь цагдаагийн байгууллагад гомдол гаргачихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч Г.М нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Ноосны үйлдвэрийн хашаанд байрлах өөрийн гэртээ Л.Г-тоймаргалдаж гараараа зүүн нүдэнд нь цохиж зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Л.Г-ынмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байж байсан чинь манай найз М миний утас руу залгаад Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бор хоолой гэх газарт очиж айлын борлон ямаа самнах уу гээд асуухаар нь би тэгье гэж хэлсэн чинь М манайд хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би Хэнтий аймгийн 5 дугаар баг Ноосны үйлдвэрийн хашаанд байрлах Мгийн гэр рүү явж байсан чинь М дахин утсаар залгаад чи мөнгөтэй бол 1 шил 0.75 граммын архи аваад ирээч гээд гуйхаар нь би за гээд дэлгүүрээс 1 шил 0.75 граммын архи худалдан аваад гэрт нь орсон чинь М нь эх*******Лхагватайгаа цугтаа сууцгааж байсан. Тэгээд гэрт нь ороод сууж байгаад архиа гаргаад Мд өгсөн чинь М нь тухайн 0.75 граммын архийг задлаад Баянхутаг сумаас унаа ирж байгаа 2 лаа эндээ гялс уучихья гэхээр нь би зөвшөөрөөд бид 2 архиа хувааж уугаад дуусгасан. Түүнийхээ дараа бид 2 дэлгүүрээс дахин 1 шил 0.75 граммын архи худалдаж аваад хувааж уугаад дууссан. Тухайн үед би нэлээн согтчихсон Мтэй гадаа гараад зогсож байсан чинь намайг М нь баруун гараа зангидаж байгаад зүүн нүд хэсэгт минь 1 удаа цохьсон. Харин би нүдээ дараад нүдээ нээж чадахгүй байсан болохоороо чи намайг яаж байгаа юм бэ гэсэн чинь М чи намайг Урианхайн шээс гэж хэлэх болоогүй шүү гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би шууд уурандаа гэртээ очоод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... Би Мг ганц ч удаа цохиогүй... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/
Гэрч Н.Лхагвын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай нөхөр М бид хоёр 2022 оны 04-р сарын 22-ны өдөр гэртээ байж байсан чинь Баянхутаг сумын Алтанбаяр гэх залуу утсаар залгаад хэдэн борлон самнаад өгөөч гэхээр нь манай нөхөр зөвшөөрөөд найз Г руугаа залгаж цуг Баянхутаг сум явж борлон самнаад ирэх үү гээд дуудсан. Тэгээд Г ирэхдээ нэг шил архитай орж ирээд Мтэй хувааж ууцгаасан. Тэгээд 13 цагийн орчимд дахин нэг шил 0.75 граммын архи худалдаж аваад Г,М нар хувааж ууцгаагаад сууж байсан чинь 14 цагийн орчимд архиа бараг дуусаад байж байхад Г чи урианхай биз дээ урианхай шээс минь, манай эхнэрийн гэдсэнд чиний урианхай шээс байгаа гэх мэтээр агсан согтуу тавиад байсан. Тухайн үед М чи архи уухаараа энэ балиар зангаа болиорой гээд гэрээсээ гараад гадаа шээгээд зогсож байхад нь Г ардаас нь гарч очоод ардаас нь татаж чангаагаад элдвээр хэлээд байхаар нь М эргэж хараад баруун гараа зангидаж байгаад нүүр хэсэгт нь 1 удаа цохьчихоод гэр рүүгээ орсон чинь Г нүдээ дараад суугаад байж байснаа гэр рүүгээ явчихсан... Зүүн нүд орчимд нь л цохьчихлоо гэж харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал /
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №316 дугаартай: “...Л.Г-ынбиед зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 22-23 тал/
Г.Мгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... манай эх*******бид 2 цугтаа гэртээ байж байсан чинь Баянхутаг сумаас Алтанбаяр утсаар залгаад хэдэн борлон самнаад өгөөч гэхээр нь би за гэж хэлээд утсаа таслаад Г руу залгаад хэдэн борлон самнах уу гэсэн чинь за одоо очлоо гэсэн. Тэгээд би Г руу утсаар залгаад 1 шил архи аваад ирээч гэж захисан чинь за гээд Г нь утсаа салгасан. Тэгээд 13 цагийн орчимд манай гэрт орж ирэхдээ 1 щил 0.75 граммын архи авч орж ирэхээр нь Г бид 2 хувааж ууж дуусаад 14 цагийн орчимд дахин 1 шил архи авч Г бид 2 хувааж уугаад байж байсан чинь Г намайг урианхайн шээс, чиний шээс манай гэрт манай эхнэрээс гарчихаад байгаа биз дээ гэх мэтээр хэлээд байхаар нь би нээх муудахыг хүсээгүй гэрээс гараад шээж байсан чинь миний цамцны энгэрээс заамдаад байхаар нь би баруун гараараа зүүн нүд хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд би гэртээ орсон чинь Г орж ирчихээд гараад явсан чинь цагдаагийн байгууллагад гомдол гаргачихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Г.Мг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, *******төр, алдар хүнд, ажил хэргийн *******хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Г-ынэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 7-8 тал/, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүх хуралд оролцохгүй, санал, гомдол, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Г.Мд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ