Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/140

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0150

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Г.Урантуяа,

Улсын яллагч                                            Б.Нарангэрэл,

Шүүгдэгч                                        Б.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 2239000000234 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Далбан” гэх газарт байх Д.Баяржаргалын гэрт тус багийн харьяат Н.М-тай хувийн таарамжгүй харилцаааас үүдэн маргалдаж “цайтай аягаар шидлээ” гэх шалтгаанаас үүдэн Н.М-ыг цохих, өшиглөх, унагаах зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь баруун болон зүүн нүдний доод ухархайн хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун гарын бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны 13 цагийн үед малдаа явж байтал манай үхэр усаа уугаад явж байхаар нь үхрээ очиж авахаар Б-ын  гэрийн гадаа байж байтал Б  мотоциклтой ирээд Б ыг дагаад явж байсан Баярсайхан гэх хүн бид гурав Б-ын  гэрт ороод цай уугаад бид гурав Цэнхэрмандал сумын Мөнхмандал гэх цайны газар руу тамхи авахаар очсон. Цайны газарт очоод 2 шил архи аваад Цэнхэрмандал сумын иргэн Машбатын гэрт очиж архи ууж эхэлсэн. Архи ууж байх үед Б  намайг иргэдийн хурлын идэмхий луйварчин хулгайч нар, та нар орон нутгаа зарж идсэн гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан юм. Тухайн үедээ бид хоёр маргалдаж байтал Б  намайг хулгайчийг хулгайчийнх нь гэрт нь буулгана гээд Цэнхэрмандал сумын иргэн Найдан даргын гэрийн гадаа үлдээгээд Баярсайхантай хамт яваад өгсөн. Тэгээд би Байгальмаа гэх хүнээр гэртээ хүргүүлэх гээд явж байтал Баяржаргал гэх айлын гадаа Б-ын  машин байхаар нь машин дотроос нь дээлээ авахаар очоод Баяржаргалын гэрт Байгальмаа бид хоёр ортол Б  гэрийн зүүн орон дээр суучихсан намайг дахиад хэл амаар доромжилж эхэлсэн. Тухайн үед надтай хамт ирсэн Байгальмаа гараад явчихсан байсан ба намайг хэл амаар доромжлоод байхаар нь би ууж байсан цайныхаа аягыг Б-ын  сууж байсан  зүг рүү Б ыг чиглүүлээд шидчихсэн юм. Тэгтэл Б  босож ирээд тухайн аягыг аваад миний толгой руу цохиод нүүр рүү нэг цохиод авсан. Тэгтэл Баяржаргал бид хоёрыг гэрт битгий зодолд гэж хэлтэл Б  намайг түлхээд авч гараад газар унагаагаад маш олон удаа миний толгой хүзүү рүү өшиглөөд байсан. Тухайн үед би одоо болно аллаа гэж хэлээд хөлийг нь тэвэртэл намайг ална надад бодсон юм бий гээд намайг дахин өшиглөөд байсан. Тэгсэн би ухаан алдчихсан байсан. Тэгээд Баяржаргал намайг манай эгчийнд хүргэж өгсөн... Миний толгой битүү хавдартай, дагзандаа 5 оёдол тавиулсан, нүдний ухархай тойрсон ясны хугарал, баруун мөр өвчтэй хөдөлхөд хэцүү байгаа... Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/,

 

2. Гэрч Б.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө Цэнхэрмандал сумын иргэн Б аас хонинд унах морь гуйж авахаар гэрт нь ирээд байж байтал Мөнхжаргал Б-ын  гэрт хүрээд ирсэн юм. Тэгээд Б , М бид гурав Цэнхэрмандал сумын нэг цайны газарт очоод хоол идээд 2 шил архи аваад цайны газрын хойд талд 1 шил архиа уусан юм. Тухайн үед Б  хойгуур хүмүүс мод бэлдээд байна чи иргэдийн хуралд байдаг байж хэлж өгсөнгүй гээд маргалдаж эхэлсэн. Тухайн үедээ зодоон цохион болоогүй бид гурав цааш Баяржаргалын гэрт очоод цай уугаад сууж байтал М Б  руу цайтай аягаа шидээд нүүрийг нь оночихсон юм. Тэгтэл Б  нөгөө аягаа аваад буцаагаад Мөнхжаргал руу шидээд тэр хоёр барьцалдаад авахаар нь гэрийн эзэн гарцгаа гэтэл тэр хоёр барьцалдсан чигээрээ гараад явсан. Удалгүй Баяржаргал бид хоёр араас нь гартал Б , М хоёр барьцалдчихсан М-ын хамарнаас цус гарсан байсан. Тэгээд бид хоёр салгаад М-ыг Баяржаргал хүргэж өгөхөөр явсан... М-ын хамраас нь цус гойжсон, толгойноос нь цус гарсан байсан... М, Б  хоёр согтсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

 

3. Гэрч Б.Навчаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны үдээс хойш 17 цагийн үед Б , Баяраа хоёр манай гэрт орж ирсэн ба удалгүй араас нь М орж ирсэн юм. Тэгтэл М цай уугаад сууж байгаад Б тай маргалдаж эхлээд М аягаа Б  руу шидчихсэн. Тэгээд Б  босож ирээд М тэр хоёр зууралдаад эхлэхээр нь манай нөхөр болох Баяржаргал та нар битгий гэрт муудалцаад бай гээд гаргасан. Тэгээд тэр хоёрыг гарсны дараа Баяржаргал, Баяраа хоёр араас нь гарсан. Удалгүй манай нөхөр намайг дуудаад нойлын цаас гаргаад ир гэхээр нь аваад гартал М-ын хамраас нь цус гарч байсан. Тэгээд Баяржаргал М-ыг хүргэж өгөхөөр явсан... М Б ыг чи яагаад намайг орхиод явчихваа гээд газар яриад маргалдаад байсан... М, Б  хоёр хоёулаа согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/

 

4. Гэрч Д.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны 17 цагийн үед Цэнхэрмандал сумын 3 дугаар баг Далбан гэх газарт байх манай гэрт Б , Баяраа хоёр орж ирээд байж байтал араас нь удалгүй М орж ирээд сууж байгаад М Б  хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл М цайтай аягаа Б-ын  нүүр рүү нь шидтэл Б  газраас аягаа аваад босож ирээд тэр хоёр нэг нэгнийхээ энгэрээс зууралдаад байхаар нь би тэр хоёрыг гэрт битгий зодолдоод бай гар гэтэл зууралдаатай чигээрээ гэрээс гарсан. Удалгүй би араас нь гартал М-ын хамраас нь цус гарчихсан Б  тэр хоёр зууралдаад зогсож байсан. Тэгээд Баярсайхан бид хоёр Б , М хоёрыг салгаж байтал Б  М-ыг 2 удаа цохиод 1 өшиглөж байсан. Тэгээд бид салгаад би М-ыг эгчийнд нь хүргэж өгсөн... Б  нь М-ыг та нар газар зарж баяжсан, нам дагадаг зэргээр хэлээд байсан. Тэрнээс болж маргалдаж эхэлсэн... Б-ын  нүүр хэсэг нь шалбарсан байсан. М-ын биед гэрт байхад толгойноос нь цус гарч байсан, гадаа гараад хамраас нь цус гарсан байсан... Б  газраас аяга авч байсан. Б  тэр аягаа шидсэн үү эсвэл аягаараа цохисон байх, тэр хэсгийг би хараагүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/

 

            5. Шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 232 дугаартай:  “...Үзүүлэгч Н.М-ын биед баруун болон зүүн нүдний доод ухархайн хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх Ухархайн хананы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 тал/

            6.  Яллагдагчаар Б.Б-ын  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Хөдөө гэр болох Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн “Өндөр толгой” гэх газар нутаглах гэртээ байж байхад зүс таних хуурай ах Баярсайхан ирээд хонинд унах номхон морь гуйсан юм. Тэгээд би Баярсайхан ахын хамт адууны хашаан дотор морь барьчихаад гэр рүүгээ ирж байхад манай гэрийн хойд талд М ахыг манай нохой дайрч ээрээд байж байхаар нь би очиж нохойгоо хориод манай гэрт М, Баярсайхан ах бид гурав хамт орсон. Манай гэрт цай уучихаад Баярсайхан ах тамхинд явна гэхээр нь бид гурав хамт гараад “Мөнхмандал” *******тэй дэлгүүр ороод тамхи авч хоол идсэн. Би уг дэлгүүрээс 750, 500 граммын хэмжээтэй 2 шил “Хараа” архи авсан. Бид гурав “Мөнхмандал” дэлгүүрээс гараад уг дэлгүүрийн хойд талд байх манай найз Машбатын гэрт очиход Машбат эх******* хамт гэртээ байж байсан. Машбатын гэрт Б, М ах бид гурав 750 грамм хэмжээтэй архийг хуваагаад ууж эхэлсэн. Машбат эмчилгээ хийлгэж байгаа гээд архи уугаагүй. Мөнхжаргал ах Цэнхэрмандал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч юм. Архи ууж байх явцдаа би Мөнхжаргал ахад хандаж та хурлын тэргүүлэгч байж иргэдийн өмнөөс дуу хоолой болж чадахгүй байна, энэ орон нутгийн чинь мод, чулууг гаднаас мөнгөтэй хүмүүс ирээд аваад дууслаа, эсвэл та нар нийлж идэж уугаад байдаг юм уу гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгээд ууж байсан 750 граммын архиа ууж дуусгаад Машбатын гэрээс Баярсайхан, М, Машбат бид дөрөв гараад Машбатын гэрийн хойд талд байх Найдандорж ахын гэрийн гадаа Мөнхжаргал ахыг буулгаад бид гурав машинтай Баяржаргал ахын гэрт ирсэн... Баярсайхан ах бид хоёр Баяржаргал ахын гэрт ороод цай уугаад сууж байхад араас Мөнхжаргал ах Найдандорж ахын эх******* болох Байгаль эгчээр машинтай хүргүүлээд Баяржаргал ахын гэрт ирсэн. Байгаль эгч гэрт орж ирчихээд л буцаад гарсан. М ах гэрт орж ирээд л чи намайг хулгайч гэж хэллээ гээд ууж байсан цайтай аягаа над руу чулуудаад миний баруун шанаа хэсэгт онохоор нь би аягыг нь буцааж авч чулуудаад М ахын толгойн орой хэсэгт оносон. Тэгээд М ах бид хоёр барьцалдаж авахад Баяржаргал ах та хоёр айлд битгий зодолдоод бай гэхээр нь бид хоёр гэрээс барьцалдаатай гарсан. Гэрээс гарч байхдаа М ах баруун гараараа миний хүзүү шанаа хэсэгт нийт 2 цохисон. Би гэрээс гараад баруун гараараа М ахын нүүр хэсэгт 2-3 удаа цохиод газар унахаар нь цээжинд нь 1 удаа, нүүрэнд нь 1 удаа өшиглөсөн. М ах бид хоёрыг зодолдож байхад Баярсайхан, Баяржаргал ах нар салгасан. М ахын 2 нүд хавдсан, хамраас нь цус гарсан байсан. М ахын биед учирсан дээрх гэмтлыг би учруулсан. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Миний согтолтын хэмжээ дунд зэрэг байсан. Би болсон үйл явдлыг бүрэн санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд согтуугаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар баг “Далбан” гэх газар Д.Баяржаргалын гэрт тус багийн харьяат Н.М-тай маргалдаж цохих, өшиглөх, унагаах зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь баруун болон зүүн нүдний доод ухархайн хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун гарын бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны 13 цагийн үед малдаа явж байтал манай үхэр усаа уугаад явж байхаар нь үхрээ очиж авахаар Б-ын  гэрийн гадаа байж байтал Б  мотоциклтой ирээд Б ыг дагаад явж байсан Баярсайхан гэх хүн бид гурав Б-ын  гэрт ороод цай уугаад бид гурав Цэнхэрмандал сумын Мөнхмандал гэх цайны газар руу тамхи авахаар очсон. Цайны газарт очоод 2 шил архи аваад Цэнхэрмандал сумын иргэн Машбатын гэрт очиж архи ууж эхэлсэн. Архи ууж байх үед Б  намайг иргэдийн хурлын идэмхий луйварчин хулгайч нар, та нар орон нутгаа зарж идсэн гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан юм. Тухайн үедээ бид хоёр маргалдаж байтал Б  намайг хулгайчийг хулгайчийнх нь гэрт нь буулгана гээд Цэнхэрмандал сумын иргэн Найдан даргын гэрийн гадаа үлдээгээд Баярсайхантай хамт яваад өгсөн. Тэгээд би Байгальмаа гэх хүнээр гэртээ хүргүүлэх гээд явж байтал Баяржаргал гэх айлын гадаа Б-ын  машин байхаар нь машин дотроос нь дээлээ авахаар очоод Баяржаргалын гэрт Байгальмаа бид хоёр ортол Б  гэрийн зүүн орон дээр суучихсан намайг дахиад хэл амаар доромжилж эхэлсэн. Тухайн үед надтай хамт ирсэн Байгальмаа гараад явчихсан байсан ба намайг хэл амаар доромжлоод байхаар нь би ууж байсан цайныхаа аягыг Б-ын  сууж байсан  зүг рүү Б ыг чиглүүлээд шидчихсэн юм. Тэгтэл Б  босож ирээд тухайн аягыг аваад миний толгой руу цохиод нүүр рүү нэг цохиод авсан. Тэгтэл Баяржаргал бид хоёрыг гэрт битгий зодолд гэж хэлтэл Б  намайг түлхээд авч гараад газар унагаагаад маш олон удаа миний толгой хүзүү рүү өшиглөөд байсан. Тухайн үед би одоо болно аллаа гэж хэлээд хөлийг нь тэвэртэл намайг ална надад бодсон юм бий гээд намайг дахин өшиглөөд байсан. Тэгсэн би ухаан алдчихсан байсан. Тэгээд Баяржаргал намайг манай эгчийнд хүргэж өгсөн... Миний толгой битүү хавдартай, дагзандаа 5 оёдол тавиулсан, нүдний ухархай тойрсон ясны хугарал, баруун мөр өвчтэй хөдөлхөд хэцүү байгаа... Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/,

Гэрч Б.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө Цэнхэрмандал сумын иргэн Б аас хонинд унах морь гуйж авахаар гэрт нь ирээд байж байтал Мөнхжаргал Б-ын  гэрт хүрээд ирсэн юм. Тэгээд Б , Мөнхжаргал бид гурав Цэнхэрмандал сумын нэг цайны газарт очоод хоол идээд 2 шил архи аваад цайны газрын хойд талд 1 шил архиа уусан юм. Тухайн үед Б  хойгуур хүмүүс мод бэлдээд байна чи иргэдийн хуралд байдаг байж хэлж өгсөнгүй гээд маргалдаж эхэлсэн. Тухайн үедээ зодоон цохион болоогүй бид гурав цааш Баяржаргалын гэрт очоод цай уугаад сууж байтал М Б  руу цайтай аягаа шидээд нүүрийг нь оночихсон юм. Тэгтэл Б  нөгөө аягаа аваад буцаагаад М руу шидээд тэр хоёр барьцалдаад авахаар нь гэрийн эзэн гарцгаа гэтэл тэр хоёр барьцалдсан чигээрээ гараад явсан. Удалгүй Баяржаргал бид хоёр араас нь гартал Б , М хоёр барьцалдчихсан М-ын хамарнаас цус гарсан байсан. Тэгээд бид хоёр салгаад М-ыг Баяржаргал хүргэж өгөхөөр явсан... М-ын хамраас нь цус гойжсон, толгойноос нь цус гарсан байсан... М, Б  хоёр согтсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

Гэрч Б.Навчаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны үдээс хойш 17 цагийн үед Б , Баяраа хоёр манай гэрт орж ирсэн ба удалгүй араас нь М орж ирсэн юм. Тэгтэл М цай уугаад сууж байгаад Б тай маргалдаж эхлээд М аягаа Б  руу шидчихсэн. Тэгээд Б  босож ирээд М тэр хоёр зууралдаад эхлэхээр нь манай нөхөр болох Баяржаргал та нар битгий гэрт муудалцаад бай гээд гаргасан. Тэгээд тэр хоёрыг гарсны дараа Баяржаргал, Баяраа хоёр араас нь гарсан. Удалгүй манай нөхөр намайг дуудаад нойлын цаас гаргаад ир гэхээр нь аваад гартал М-ын хамраас нь цус гарч байсан. Тэгээд Баяржаргал М-ыг хүргэж өгөхөөр явсан... М Б ыг чи яагаад намайг орхиод явчихваа гээд газар яриад маргалдаад байсан... М, Б  хоёр хоёулаа согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/

Гэрч Д.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны 17 цагийн үед Цэнхэрмандал сумын 3 дугаар баг Далбан гэх газарт байх манай гэрт Б , Баяраа хоёр орж ирээд байж байтал араас нь удалгүй М орж ирээд сууж байгаад М Б  хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл М цайтай аягаа Б-ын  нүүр рүү нь шидтэл Б  газраас аягаа аваад босож ирээд тэр хоёр нэг нэгнийхээ энгэрээс зууралдаад байхаар нь би тэр хоёрыг гэрт битгий зодолдоод бай гар гэтэл зууралдаатай чигээрээ гэрээс гарсан. Удалгүй би араас нь гартал М-ын хамраас нь цус гарчихсан Б  тэр хоёр зууралдаад зогсож байсан. Тэгээд Баярсайхан бид хоёр Б , М хоёрыг салгаж байтал Б  М-ыг 2 удаа цохиод 1 өшиглөж байсан. Тэгээд бид салгаад би М-ыг эгчийнд нь хүргэж өгсөн... Б  нь М-ыг та нар газар зарж баяжсан, нам дагадаг зэргээр хэлээд байсан. Тэрнээс болж маргалдаж эхэлсэн... Б-ын  нүүр хэсэг нь шалбарсан байсан. М-ын биед гэрт байхад толгойноос нь цус гарч байсан, гадаа гараад хамраас нь цус гарсан байсан... Б  газраас аяга авч байсан. Б  тэр аягаа шидсэн үү эсвэл аягаараа цохисон байх, тэр хэсгийг би хараагүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/

Шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 232 дугаартай:  “...Үзүүлэгч Н.М-ын биед баруун болон зүүн нүдний доод ухархайн хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх Ухархайн хананы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 тал/

Яллагдагчаар Б.Б-ын  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Хөдөө гэр болох Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн “Өндөр толгой” гэх газар нутаглах гэртээ байж байхад зүс таних хуурай ах Баярсайхан ирээд хонинд унах номхон морь гуйсан юм. Тэгээд би Баярсайхан ахын хамт адууны хашаан дотор морь барьчихаад гэр рүүгээ ирж байхад манай гэрийн хойд талд М ахыг манай нохой дайрч ээрээд байж байхаар нь би очиж нохойгоо хориод манай гэрт М, Баярсайхан ах бид гурав хамт орсон. Манай гэрт цай уучихаад Баярсайхан ах тамхинд явна гэхээр нь бид гурав хамт гараад “Мөнхмандал” *******тэй дэлгүүр ороод тамхи авч хоол идсэн. Би уг дэлгүүрээс 750, 500 граммын хэмжээтэй 2 шил “Хараа” архи авсан. Бид гурав “Мөнхмандал” дэлгүүрээс гараад уг дэлгүүрийн хойд талд байх манай найз Машбатын гэрт очиход Машбат эх******* хамт гэртээ байж байсан. Машбатын гэрт Баярсайхан, М ах бид гурав 750 грамм хэмжээтэй архийг хуваагаад ууж эхэлсэн. Машбат эмчилгээ хийлгэж байгаа гээд архи уугаагүй. Мөнхжаргал ах Цэнхэрмандал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч юм. Архи ууж байх явцдаа би М ахад хандаж та хурлын тэргүүлэгч байж иргэдийн өмнөөс дуу хоолой болж чадахгүй байна, энэ орон нутгийн чинь мод, чулууг гаднаас мөнгөтэй хүмүүс ирээд аваад дууслаа, эсвэл та нар нийлж идэж уугаад байдаг юм уу гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгээд ууж байсан 750 граммын архиа ууж дуусгаад Машбатын гэрээс Баярсайхан, М, Машбат бид дөрөв гараад Машбатын гэрийн хойд талд байх Найдандорж ахын гэрийн гадаа М ахыг буулгаад бид гурав машинтай Баяржаргал ахын гэрт ирсэн... Баярсайхан ах бид хоёр Баяржаргал ахын гэрт ороод цай уугаад сууж байхад араас М ах Найдандорж ахын эх******* болох Байгаль эгчээр машинтай хүргүүлээд Баяржаргал ахын гэрт ирсэн. Байгаль эгч гэрт орж ирчихээд л буцаад гарсан. М ах гэрт орж ирээд л чи намайг хулгайч гэж хэллээ гээд ууж байсан цайтай аягаа над руу чулуудаад миний баруун шанаа хэсэгт онохоор нь би аягыг нь буцааж авч чулуудаад М ахын толгойн орой хэсэгт оносон. Тэгээд М ах бид хоёр барьцалдаж авахад Баяржаргал ах та хоёр айлд битгий зодолдоод бай гэхээр нь бид хоёр гэрээс барьцалдаатай гарсан. Гэрээс гарч байхдаа М ах баруун гараараа миний хүзүү шанаа хэсэгт нийт 2 цохисон. Би гэрээс гараад баруун гараараа М ахын нүүр хэсэгт 2-3 удаа цохиод газар унахаар нь цээжинд нь 1 удаа, нүүрэнд нь 1 удаа өшиглөсөн. М ах бид хоёрыг зодолдож байхад Баярсайхан, Баяржаргал ах нар салгасан. Махын 2 нүд хавдсан, хамраас нь цус гарсан байсан. М ахын биед учирсан дээрх гэмтлыг би учруулсан. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Миний согтолтын хэмжээ дунд зэрэг байсан. Би болсон үйл явдлыг бүрэн санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.  

Иймд шүүгдэгч Б.Б ыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой, шүүх хуралд оролцохгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.  

 

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Б.Б д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн шаазан аяга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 600 /зургаан зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн шаазан аяга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ГАНЗОРИГ