Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/141

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022.06.24                                                        2022/ШЦТ/141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0162

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                М.Уугантуяа,

Улсын яллагч                                             Б.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                      Ц.Г нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г-т холбогдох 2139003700184 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Г нь Хэнтий  аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг “Хөх нуурын дунд булаг” гэх газар 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуу машин жолоодлоо” гэж хэлсэн гэх шалтгаанаар С.Н-таймаргалдаж улмаар С.Н-ын зүүн шанаа хэсэгт хутгаар 1 удаа зүсэж, мөн баруун нүд хэсэгт нь гараараа 1 удаа цохиж түүний биед эрүүний зүүн хэсгээс зүүн чихний омог хүртэл үргэлжилсэн зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

            1. Хохирогч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 09 цагийн үед Улаанбаатар хотын Багануур дүүргээс Баасанхүүгийн хамт Цэнхэрмандал сумын Согоот багийн Хөх нуурын дунд булаг гэх газар руу хүний автомашинаар хүргүүлсэн. Тэгээд бид хоёр гэрт очиход хэн ч байгаагүй. Гэрт нь гал түлээд сууж байтал гаднаас Баасанхүүгийн ах буюу Г  согтуу орж ирсэн. Би “та яагаад согтуу машин жолоодоод байгаа юм” гэж хэлтэл Г  “Чамд хамаагүй, энэ хоёр гэр, энд байгаа бүх мал, гадаа байгаа машин бүгд миний эд хөрөнгө. Та хоёр энэ гэрээс зайл” гэж хөөсөн. Тэгээд Г  шургуулганаас хоёр хутга гаргаж ирээд хооронд нь хавиралдуулаад байхаар нь айлгах гэж байгаа байх гэж бодтол над руу хутгаараа далайх шиг болсон. Гэтэл миний хүзүүнээс халуу төөнөөд цус гарч эхэлсэн. Тэгтэл миний яг зүүн эрүүний тэр хавьд хутгаараа ширвэж зүссэн. Та намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлтэл Г  “Амин тус газар биш ээ, үхэхгүй за юу?” гэж хэлсэн. Тэгээд машин тэргээ өгөхгүй согтуурахаад байсан. Тэгээд сум руу дуудлага өгсөн, одоо эмнэлэг, цагдаа ирнэ гэж хэлэхээр нь хүлээгээд суугаад байсан. Гэтэл худлаа ярьж хэлээгүй байсан. Би анх 16 цагийн орчимд хутгалуулсан тэгээд хүлээгээд байсан ирээгүй. Би Баасанхүүг эсвэл чи мотоциклоо асаа намайг хүргээд өг гэсэн чинь Баасанхүү мотоциклоо асаагаад яг явах гэж байтал Г  нь “За за би машинаараа хүргээд өгье” гэж хэлээд хамт шар өнгийн Портер маркийн автомашинтай Баасанхүү, Г  бид гурав хөдөө гэрээс нь хөдөлсөн. Тэгээд Г  шууд сум руу явах байтал албаар тойрч явсан. Замаараа Энх-Амгалан гэх айлд бараг 30 минут болсон.  Би гадаа машин дотор нь хүлээгээд л байсан. Дараа нь явж байгаад Баадай гэх хүнтэй замд таарч бүүр архи уугаад зогсоод байсан. Би сүүлдээ “Би үхлээ ш дээ” гэж хэлсэн чинь Баадай ах “Хүүе Г өө хурдан яв гэсэн”. Тэгээд Г  замдаа “Муу новшийг дутуу хутгалчихаж, нэг мөсөн гүйцээгээд тэвшин дээрээ ачих байсан юм” гэсэн. Тэгээд явж байснаа намайг Баадайд чи хэллээ гээд миний нүүр рүү 5 удаа цохисон. Хамар руу 2 удаа, баруу нүд рүү 3 удаа цохисон. Хажуу талаас нь Баасанхүү өмөөрч Г  ахтайгаа хэрэлдээд байсан. Тэгээд замд машин нь гэнэт асахаа байгаад, тэгээд ч утасны сүлжээ ороод би өөрөө цагдаа руу залгаж мэдэгдсэн. Тэр үед цаг 18 цаг болж байсан. Тэгээд Цэнхэрмандалын цагдаа, эмнэлгийн машин ирээд би Баасанхүүтэй хамт эмнэлгийн машинд суугаад явсан. Цагдаа нар Г ийг аваад явсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд 4 оёдол тавиулсан. Мэдээ алдуулагч хийгээд байсан хэдий ч гүн шарх учир үйлчлэхгүй их өвдөж байсан... Г  Баасанхүүгийн ах... эх нэгтэй эцэг өөртэй ах дүү нар... Зүүн эрүүний мэсний шарх, зүүн чихний дэлбээ сэтэрсэн, баруун нүд хөхөрч хавдсан... Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

 

            2. Гэрч Н.Эрдэнэтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн үед Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төвд хүнд хутгалуулсан гүн шархтай байна гэх дуудлага ирсний дагуу Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн нутаг Мөнхмандал *******тэй цайны газрын урд очиход цагдаагийн алба хаагч болон Г , Баасанхүү, Н  нар байсан ба Н  зүүн талын эрүүний доод хэсгээ бараан өнгийн  даавуугаар дарчихсан цус нь нэвтэрчихсэн байсан. Тэгээд Н ыг эрүүл мэндийн төвд авчираад шархыг цэвэрлэж цэгцлээд оёдол тавьж шингэн хийсэн. Н ын зүүн талын эрүүний доод хэсэгт 11 см урттай 2 см орчим гүнтэй хурц иртэй зүйлээр зүсэгдсэн шарх учирсан байсан... Би Н аас юу болсон талаар асуухад манай нөхрийн ах Г  намайг хутгалсан гэж хэлсэн... Н ын зүүн талын эрүүний доод хэсэгт 11 см урттай 2 см орчим гүнтэй хурц иртэй зүйлээр зүсэгдсэн мөн баруун нүдний дээд доод зовхи хөхөрч  хавдсан байдалтай байсан өөр гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг  / хх-ийн 32-33 тал/

            3. Гэрч Б.Баатарбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр өдөр эх*******ийн хамтаар хөдөө гэрээсээ сумын төв ороод Буцай таарсан. Ц.Г өөрийн шар өнгийн Портертэй явж байсан. Дотор нь өөрийнх нь төрсөн дүү Бааска, Бааскагийн эх******* байсан. Эх******* нь нүүрээ цагаан ороолт юм уу маарал юм уу тийм зүйлээр ороосон байсан. Тэр Бааска эх*******тэйгээ бууж ирээгүй. Г  өөрөө бууж  ирж надтай уулзсан. Сумын төв орж байна дүүгийн эх*******ийг зүсээд эмнэлэг орох гэж байна гэсэн. Надаас хаашаа явж байгааг асуусан. Би гэр рүүгээ харих гээд явж байна гэж хэлсэн. Тэгээд Г  явлаа гээд явсан. Би эх*******тэйгээ ч гэр рүүгээ явсан... Халамцуу байх шиг байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 36 тал/

           

4. Гэрч М.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр өдөр миний бие эх*******ийн хамтаар гэртээ байж байсан. Үдээс хойш гаднаас Ц.Г бага зэрэг халамцуу “танай гэрийн утсаар ярих гэсэн юм” гэж орж ирсэн. Утсаар юу гэж ярьсан талаар сонсоогүй. Ярьж дууссаны дараа юу болсон талаар асуутал Бааскагийн эх******* бага зэрэг маргалдаад сумын төвийн эмнэлэг рүү явах санаатай явж байна гэж хэлсэн. Манайд удалгүй гараад явсан... шар өнгийн портер маркийн автомашинтай явж байсан. Дотор нь Ц.Г ийн дүү Бааска, Бааскагийн эх******* Н  нар хамт явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/

            5. Гэрч Ж.Баасанхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот  дугаар баг Дунд булаг гэх газарт ах Ц.Г ийн хамтаар мал маллаж амьдардаг юм л даа. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрийнхээ зурагтны станцыг янзлуулахаар Улаанбаатар хотын Багануур дүүрэг рүү яваад 11 дүгээр сарын 12-ны өдөр танилцаад хамтран амьдрах гэж байсан С.Н ыг дагуулж хөдөө гэртээ ирсэн. Тухайн үед ах маань гэртээ байхгүй байсан бөгөөд С.Н  бид хоёрыг ирсний дөнгөж ард дээр ирсэн. Тэр үед С.Н  гэрээс гараад Г  ахад хандан чамаас архи ү*******тэж байна яагаад машин бариад яваад байгаа юм наад машин чинь чиний ******* дээр биш Баасанхүүгийн ******* дээр байдаг, түлхүүрээ нааш өг гээд тэр 2 маргалдсан. Тэгээд тэр 2 маргалдан гэр рүү ороод бас хэрэлдсэн. Тэр үед С.Н , Г  ахад хандан “чи их хүн алдаг гэсэн, намайг одоо ал” гээд ах руу дайраад байсан. Тэр үед ах хоолны шүүгээн дээр байсан хутгыг аваад гараараа далайж байх шиг байсан. Удалгүй С.Н-ын эрүүний доод хэсгээс цус гарсан. Тэгээд цус нь тогтохгүй болохоор нь бид 3 Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төв рүү явсан.  Ингээд замдаа машинд явж байхад С.Н  нь дуугүй байхгүй бас ахыг хэл амаар доромжлоод машины руль булаагаад байсан чинь Г  ах машин дотор бас С.Н-ын нүүр рүү нь гараараа цохисон... Анх хэрүүл маргааныг манай хамтран амьдрах гэж байсан С.Н  хэрүүл маргаан үүсгэж Г  ахыг хэл амаар доромжлоод хэрэг явдал болсон... Тухайн үед С.Н  архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин Ц.Г ахаас өчигдөр уусан юм уу гэлтэй биенээс нь архи ү*******тэж байсан. Тэгэхдээ согтуу бол байгаагүй. С.Н , Ц.Г нар 2-уулаа л их түргэн ууртай хүмүүс байгаа юм л даа. Хэрэв С.Н  эхэлж хэрүүл өдөөгүй бол Ц.Г ах зүгээр л байх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/

 

6. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №607 дугаартай: “...С.Н-ын биед эрүүний зүүн хэсгээс зүүн чихний омог хүртэл үргэлжилсэн зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх баруун нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, эрүүний зүүн хэсгээс зүүн чихний омог хүртэл үргэлжилсэн зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 57-58 тал/

           
            7
. Ц.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...би хүлээн зөвшөөрч байна.. Би өөрийн дүү Ц.Баасанхүүгийн хамтаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар баг хөдөө хэсэг “Цагаан даваа дунд булаг” гэх газарт мал маллаж амьдардаг юм. Дүү маань 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэг рүү зурагтынхаа станцыг янзлууллана гээд явсан. Ингээд тэр орой би ганцаараа хоноод маргааш өдөр нь 12 цагийн үед манай гэрийн урд машин суучихаар нь машинтайгаа очиж тэр машиныг татаж гаргасан чинь тэр жолооч нь баярласан таларахснаа илэрхийлж надад 2 лааз пиво өгсөн. Ингээд би тэр 2 лааз пивийг нь уугаад төрсөн ах маань надаас өвлийн идэш авна Улаанбаатар хотоос гарч байна гэж утсаар ярихаар нь сүлжээтэй газар очиж ахтай яриад гэртээ ирэхэд дүү маань Багануур дүүргээс өөрийн хамтран амьдрагч С.Н-тайирчихсэн гэрээ онгойлгох гээд байсан. Тэгээд би буугаад очсон чинь С.Н  нь надад хандан “Чи муу шоронгийн хулгайч яагаад машин тэрэг бариад байгаа юм, машины түлхүүр өг чамд машинаа өгөхгүй” гэх зэргээр хэл амаар доромжилж намайг загинаж бид 2 хэрэлдэж хэрэлдэж гэр рүү орсон. Тэгээд гэрт ороод С.Н  бас л надад хандан: “Чи муу шоронгийн хулгайч алуурчин” гээд амар тайван байлгахгүй байхаар нь гал тогооны шүүгээ хэсэг рүү харахад дээр нь шүүгээн дээр цагаан өнгийн төмөр хутга байхаар нь тэр хутгыг аваад С.Н д хандан: “Би чамайг алахгүй ээ харин нүүрэнд чинь юм үлдээе гээд түүний зүүн шанаа хэсгээс зүүн чиг рүү чиглэлтэй хутгаар зүссэн. Тэгээд С.Н-ын шанаа хэсгээс цус гараад тогтохгүй болохоор нь Цэнхэрмандал сумын эмнэлэг рүү би шар өнгийн портер машинаа жолоодож дүү Ц.Баасанхүү болон С.Н  нарыг суулгаад явж байхад замд С.Н  нь дахиад машины руль булаагаад намайг цохиж зодоод байхаар нь гараараа С.Н-ын баруун нүдний орчимд 1 удаа цохисон. Тэгээд Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвд ирж С.Н-ын эрүү болон зүүн чихэнд 4 оёдол тавиулаад цагдаа руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

Шүүгдэгч  Ц.Г нь Хэнтий  аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар баг “Хөх нуурын дунд булаг” гэх газар 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн орчим согтуугаар С.Н-таймаргалдаж хутгаар зүүн шанаа хэсэгт зүсэж, мөн баруун нүд хэсэгт нь гараараа цохиж эрүүний зүүн хэсгээс зүүн чихний омог хүртэл үргэлжилсэн зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь: 

Хохирогч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 09 цагийн үед Улаанбаатар хотын Багануур дүүргээс Баасанхүүгийн хамт Цэнхэрмандал сумын Согоот багийн Хөх нуурын дунд булаг гэх газар руу хүний автомашинаар хүргүүлсэн. Тэгээд бид хоёр гэрт очиход хэн ч байгаагүй. Гэрт нь гал түлээд сууж байтал гаднаас Баасанхүүгийн ах буюу Г  согтуу орж ирсэн. Би “та яагаад согтуу машин жолоодоод байгаа юм” гэж хэлтэл Г  “Чамд хамаагүй, энэ хоёр гэр, энд байгаа бүх мал, гадаа байгаа машин бүгд миний эд хөрөнгө. Та хоёр энэ гэрээс зайл” гэж хөөсөн. Тэгээд Г  шургуулганаас хоёр хутга гаргаж ирээд хооронд нь хавиралдуулаад байхаар нь айлгах гэж байгаа байх гэж бодтол над руу хутгаараа далайх шиг болсон. Гэтэл миний хүзүүнээс халуу төөнөөд цус гарч эхэлсэн. Тэгтэл миний яг зүүн эрүүний тэр хавьд хутгаараа ширвэж зүссэн. Та намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлтэл Г  “Амин тус газар биш ээ, үхэхгүй за юу?” гэж хэлсэн. Тэгээд машин тэргээ өгөхгүй согтуурахаад байсан. Тэгээд сум руу дуудлага өгсөн, одоо эмнэлэг, цагдаа ирнэ гэж хэлэхээр нь хүлээгээд суугаад байсан. Гэтэл худлаа ярьж хэлээгүй байсан. Би анх 16 цагийн орчимд хутгалуулсан тэгээд хүлээгээд байсан ирээгүй. Би Баасанхүүг эсвэл чи мотоциклоо асаа намайг хүргээд өг гэсэн чинь Баасанхүү мотоциклоо асаагаад яг явах гэж байтал Г  нь “За за би машинаараа хүргээд өгье” гэж хэлээд хамт шар өнгийн Портер маркийн автомашинтай Баасанхүү, Г  бид гурав хөдөө гэрээс нь хөдөлсөн. Тэгээд Г  шууд сум руу явах байтал албаар тойрч явсан. Замаараа Энх-Амгалан гэх айлд бараг 30 минут болсон.  Би гадаа машин дотор нь хүлээгээд л байсан. Дараа нь явж байгаад Баадай гэх хүнтэй замд таарч бүүр архи уугаад зогсоод байсан. Би сүүлдээ “Би үхлээ ш дээ” гэж хэлсэн чинь Баадай ах “Хүүе Г өө хурдан яв гэсэн”. Тэгээд Г  замдаа “Муу новшийг дутуу хутгалчихаж, нэг мөсөн гүйцээгээд тэвшин дээрээ ачих байсан юм” гэсэн. Тэгээд явж байснаа намайг Баадайд чи хэллээ гээд миний нүүр рүү 5 удаа цохисон. Хамар руу 2 удаа, баруу нүд рүү 3 удаа цохисон. Хажуу талаас нь Баасанхүү өмөөрч Г  ахтайгаа хэрэлдээд байсан. Тэгээд замд машин нь гэнэт асахаа байгаад, тэгээд ч утасны сүлжээ ороод би өөрөө цагдаа руу залгаж мэдэгдсэн. Тэр үед цаг 18 цаг болж байсан. Тэгээд Цэнхэрмандалын цагдаа, эмнэлгийн машин ирээд би Баасанхүүтэй хамт эмнэлгийн машинд суугаад явсан. Цагдаа нар Г ийг аваад явсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд 4 оёдол тавиулсан. Мэдээ алдуулагч хийгээд байсан хэдий ч гүн шарх учир үйлчлэхгүй их өвдөж байсан... Г  Баасанхүүгийн ах... эх нэгтэй эцэг өөртэй ах дүү нар... Зүүн эрүүний мэсний шарх, зүүн чихний дэлбээ сэтэрсэн, баруун нүд хөхөрч хавдсан... Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

            Гэрч Н.Эрдэнэтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн үед Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төвд хүнд хутгалуулсан гүн шархтай байна гэх дуудлага ирсний дагуу Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн нутаг Мөнхмандал *******тэй цайны газрын урд очиход цагдаагийн алба хаагч болон Г , Баасанхүү, Н  нар байсан ба Н  зүүн талын эрүүний доод хэсгээ бараан өнгийн  даавуугаар дарчихсан цус нь нэвтэрчихсэн байсан. Тэгээд Н ыг эрүүл мэндийн төвд авчираад шархыг цэвэрлэж цэгцлээд оёдол тавьж шингэн хийсэн. Н ын зүүн талын эрүүний доод хэсэгт 11 см урттай 2 см орчим гүнтэй хурц иртэй зүйлээр зүсэгдсэн шарх учирсан байсан... Би Н аас юу болсон талаар асуухад манай нөхрийн ах Г  намайг хутгалсан гэж хэлсэн... Н ын зүүн талын эрүүний доод хэсэгт 11 см урттай 2 см орчим гүнтэй хурц иртэй зүйлээр зүсэгдсэн мөн баруун нүдний дээд доод зовхи хөхөрч  хавдсан байдалтай байсан өөр гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг  / хх-ийн 32-33 тал/

            Гэрч Б.Баатарбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр өдөр эх*******ийн хамтаар хөдөө гэрээсээ сумын төв ороод Буцай таарсан. Ц.Г өөрийн шар өнгийн Портертэй явж байсан. Дотор нь өөрийнх нь төрсөн дүү Бааска, Бааскагийн эх******* байсан. Эх******* нь нүүрээ цагаан ороолт юм уу маарал юм уу тийм зүйлээр ороосон байсан. Тэр Бааска эх*******тэйгээ бууж ирээгүй. Г  өөрөө бууж  ирж надтай уулзсан. Сумын төв орж байна дүүгийн эх*******ийг зүсээд эмнэлэг орох гэж байна гэсэн. Надаас хаашаа явж байгааг асуусан. Би гэр рүүгээ харих гээд явж байна гэж хэлсэн. Тэгээд Г  явлаа гээд явсан. Би эх*******тэйгээ ч гэр рүүгээ явсан... Халамцуу байх шиг байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 36 тал/

            Гэрч М.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр өдөр миний бие эх*******ийн хамтаар гэртээ байж байсан. Үдээс хойш гаднаас Ц.Г бага зэрэг халамцуу “танай гэрийн утсаар ярих гэсэн юм” гэж орж ирсэн. Утсаар юу гэж ярьсан талаар сонсоогүй. Ярьж дууссаны дараа юу болсон талаар асуутал Бааскагийн эх******* бага зэрэг маргалдаад сумын төвийн эмнэлэг рүү явах санаатай явж байна гэж хэлсэн. Манайд удалгүй гараад явсан... шар өнгийн портер маркийн автомашинтай явж байсан. Дотор нь Ц.Г ийн дүү Бааска, Бааскагийн эх******* Н  нар хамт явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/

            Гэрч Ж.Баасанхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот  дугаар баг Дунд булаг гэх газарт ах Ц.Г ийн хамтаар мал маллаж амьдардаг юм л даа. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрийнхээ зурагтны станцыг янзлуулахаар Улаанбаатар хотын Багануур дүүрэг рүү яваад 11 дүгээр сарын 12-ны өдөр танилцаад хамтран амьдрах гэж байсан С.Н ыг дагуулж хөдөө гэртээ ирсэн. Тухайн үед ах маань гэртээ байхгүй байсан бөгөөд С.Н  бид хоёрыг ирсний дөнгөж ард дээр ирсэн. Тэр үед С.Н  гэрээс гараад Г  ахад хандан чамаас архи ү*******тэж байна яагаад машин бариад яваад байгаа юм наад машин чинь чиний ******* дээр биш Баасанхүүгийн ******* дээр байдаг, түлхүүрээ нааш өг гээд тэр 2 маргалдсан. Тэгээд тэр 2 маргалдан гэр рүү ороод бас хэрэлдсэн. Тэр үед С.Н , Г  ахад хандан “чи их хүн алдаг гэсэн, намайг одоо ал” гээд ах руу дайраад байсан. Тэр үед ах хоолны шүүгээн дээр байсан хутгыг аваад гараараа далайж байх шиг байсан. Удалгүй С.Н-ын эрүүний доод хэсгээс цус гарсан. Тэгээд цус нь тогтохгүй болохоор нь бид 3 Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төв рүү явсан.  Ингээд замдаа машинд явж байхад С.Н  нь дуугүй байхгүй бас ахыг хэл амаар доромжлоод машины руль булаагаад байсан чинь Г  ах машин дотор бас С.Н-ын нүүр рүү нь гараараа цохисон... Анх хэрүүл маргааныг манай хамтран амьдрах гэж байсан С.Н  хэрүүл маргаан үүсгэж Г  ахыг хэл амаар доромжлоод хэрэг явдал болсон... Тухайн үед С.Н  архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин Ц.Г ахаас өчигдөр уусан юм уу гэлтэй биенээс нь архи ү*******тэж байсан. Тэгэхдээ согтуу бол байгаагүй. С.Н , Ц.Г нар 2-уулаа л их түргэн ууртай хүмүүс байгаа юм л даа. Хэрэв С.Н  эхэлж хэрүүл өдөөгүй бол Ц.Г ах зүгээр л байх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №607 дугаартай: “...С.Н-ын биед эрүүний зүүн хэсгээс зүүн чихний омог хүртэл үргэлжилсэн зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх баруун нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, эрүүний зүүн хэсгээс зүүн чихний омог хүртэл үргэлжилсэн зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 57-58 тал/

Ц.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...би хүлээн зөвшөөрч байна.. Би өөрийн дүү Ц.Баасанхүүгийн хамтаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар баг хөдөө хэсэг “Цагаан даваа дунд булаг” гэх газарт мал маллаж амьдардаг юм. Дүү маань 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэг рүү зурагтынхаа станцыг янзлууллана гээд явсан. Ингээд тэр орой би ганцаараа хоноод маргааш өдөр нь 12 цагийн үед манай гэрийн урд машин суучихаар нь машинтайгаа очиж тэр машиныг татаж гаргасан чинь тэр жолооч нь баярласан таларахснаа илэрхийлж надад 2 лааз пиво өгсөн. Ингээд би тэр 2 лааз пивийг нь уугаад төрсөн ах маань надаас өвлийн идэш авна Улаанбаатар хотоос гарч байна гэж утсаар ярихаар нь сүлжээтэй газар очиж ахтай яриад гэртээ ирэхэд дүү маань Багануур дүүргээс өөрийн хамтран амьдрагч С.Н-тай ирчихсэн гэрээ онгойлгох гээд байсан. Тэгээд би буугаад очсон чинь С.Н  нь надад хандан “Чи муу шоронгийн хулгайч яагаад машин тэрэг бариад байгаа юм, машины түлхүүр өг чамд машинаа өгөхгүй” гэх зэргээр хэл амаар доромжилж намайг загинаж бид 2 хэрэлдэж хэрэлдэж гэр рүү орсон. Тэгээд гэрт ороод С.Н  бас л надад хандан: “Чи муу шоронгийн хулгайч алуурчин” гээд амар тайван байлгахгүй байхаар нь гал тогооны шүүгээ хэсэг рүү харахад дээр нь шүүгээн дээр цагаан өнгийн төмөр хутга байхаар нь тэр хутгыг аваад С.Н д хандан: “Би чамайг алахгүй ээ харин нүүрэнд чинь юм үлдээе гээд түүний зүүн шанаа хэсгээс зүүн чиг рүү чиглэлтэй хутгаар зүссэн. Тэгээд С.Н-ын шанаа хэсгээс цус гараад тогтохгүй болохоор нь Цэнхэрмандал сумын эмнэлэг рүү би шар өнгийн портер машинаа жолоодож дүү Ц.Баасанхүү болон С.Н  нарыг суулгаад явж байхад замд С.Н  нь дахиад машины руль булаагаад намайг цохиж зодоод байхаар нь гараараа С.Н-ын баруун нүдний орчимд 1 удаа цохисон. Тэгээд Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвд ирж С.Н-ын эрүү болон зүүн чихэнд 4 оёдол тавиулаад цагдаа руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74 тал/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Ц.Г ийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүх хуралд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Ц.Г т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /өмнө нь ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан  720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба эд мөрийн баримтаар хураагдсан цагаан төмөр хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 1 дэх   хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г ийг 720 / долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан төмөр хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ГАНЗОРИГ