Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

          

 

 

 

2022.06.24                                        2022/ШЦТ/142  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0163/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Г.Довчинсүрэн,

Улсын яллагч                                             Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                    Г.О нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-т холбогдох 2239001210211 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 10-03 тоотод байрлах гэртээ хардалтын улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч С.А-тай маргалдаж улмаар түүний толгой, мөр, хөл хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг, зүүн мөрний ар дээд хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хохирогч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би нөхөр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг Өлзийтийн 10-03 тоотод амьдардаг юм. 2022 оны 02 дугаар сарын 16-нд миний утас руу танихгүй дугаар залгаснаас болоод нөхөр О  уурлаж миний утсыг булааж миний цээж гар орчимд 1-2 удаа цохисон байх гэрээс гараад явахаар нь би уурлаад цагдаад дуудлага өгсөн... Миний биед учирсан гэмтлийг О  учруулсан... Анх утас аваад явахдаа  эрүүл байсан. Орой нь халамцуу ирээд  бас цээж, нуруу, хөл гар руу хэд хэдэн удаа цохисон....” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/

Хохирогч С.А-ийнмөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Манай хамтран амьдрагч О  нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 13-14 цагийн хооронд гэртээ бид нар байж байхад миний 99709169 гэсэн утсанд Хадаа гэх нэртэй хадгалсан дугаар залгасан юм. Тэгэхээр нь хамтран амьдрагч О ыг хардаж хэл амаар доромжилж байдаг болохоор нь би тухайн дуудлагыг аваагүй. Тэгтэл манай хамтран амьдрагч О  нь Хадаа гэж хэн юм утсаа яагаад авахгүй байгаа юм гээд миний утсыг булааж авах гэхээр нь би утсаа өгөхгүй гэхэд миний тохойн баруун дээд хэсэгт зангидсан гараараа нэг цохиод миний зүүн талын бүдүүн гуя руу хөлөөрөө хөшиглөж зүүн талын гарыг мушгиж байгаад миний гар утсыг аваад нөгөө дугаар руу залгахад тэр дугаар нь холбогдоогүй гэсэн. Би утсаа өгөөд шууд гэрээс гарч хажуу айл руу орж дуудлага өгсөн... цагдаа нар ирэхэд манай хамтран амьдрагч О  гэрээс гараад явсан байсан. Тэгээд орой гэртээ охин Мишээлийн хамт амарч байхад 23 цаг өнгөрч байхад манай хамтран амьдрагч О  хашааны гадаа ирээд хашааны хаалга эвдэж хашаанд орж ирээд гэрийн хаалга түгжээтэй байхад хаалганы цоож эвдэн гэрт орж ирээд намайг хойд талын орон дээр хоёр гараараа багалзуурдаж газар унагаад хөлөөрөө намайг хаа хамаагүй өшиглөж байхад манай охин Мишээл цагдаад дуудлага өгсөн юм... Манай хамтран амьдрагч О  нь миний гуя болон гэдэс толгой чих зэрэг газарт ойрхон зуур гараараа болон хөлөөрөө цохисон юм... 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр миний биеийг Ариунзаяа гэх эмч шүүх шинжилгээний дүгнэлт гаргана гээд өөрийн биеэр үзэхэд нь би хамтран амьдрагч О т зодуулсан гэж хэлсэн... О  бид хоёр 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Алтан-Овоо руу явсан юм. Замд явж байхад манай хамтран амьдрагч О  миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Бүүр машин зосоож байгаад үсдэхийг нь болиулсан. Үүнээс өөрөөр намайг цохиж зодсон асуудал байхгүй... Тухайн үед хамтран амьдрагч О  нь согтуу байсан... Надад гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/

2. Насанд хүрээгүй гэрч Б.Мишээлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 23 цаг өнгөрч байхад манай ээж А  бид хоёр унтах гээд гэртээ хэвтэж байхад гэрийн хойно хашааны гадаа хашааны хаалга нүдэж хөөе А  ээ гээд өндөр дуугаар хойд аав болох О  дуугарч хашааны түгжээтэй байсан хаалга хүчтэй татаж онгойлгож гэрт орж ирээд үгийн солио байхгүй манай ээж А ийг хойд талын орон дээр хоёр гараараа багалзуурдаж унагаад тэгээд шууд татаж газар унагаж байгаад гараараа болон хөлөөрөө цохиод байсан, би айсандаа цагдаад дуудлага өгсөн юм. Би өөрөө их айсан болохоор хэдэн удаа хаана нь цохиж байгааг хараагүй ээ. Манай хойд аав О  гэрийн зүүн талд байсан ширээн дээрээс хутга бариад эргэхэд нь манай ээж А  гар руу нь хөлөөрөө өшиглөж хутгыг нь газар хаяулсан. Тэгээд эргэж хараад ээжийг зодоод л байсан, би өөр юу ч санахгүй байна... Манай хойд аав болох О  нь манай ээж А ийг өмнө согтуу ирээд зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/

3. Гэрч Д.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай найз А  болон түүний хамтран амьдрагч О  бид нар Сүхбаатар аймгийн Алтан-Овоо гэх газар руу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр явсан. Тэгэхэд манай найз О  нь архи уугаад согтоод А ийг үсдээд авсан. Тэгээд машинд явсан хүмүүс болон би салгасан юм... Манай найзын хамтран амьдрагч О  нь их хартай, тэгээд А ийг хардаж зоддог гэсэн. Би бол 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр их хартайг нь харсан... 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А  утсаар яриад хамтран амьдарч О  намайг зодсон гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

4. Гэрч Ж.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэн С.А  нь өөрийн биеэр ирж үзүүлсэн. Үзлэгээр баруун нүдний алимны салстад улаан хүрэн өнгийн, баруун нүдний дээд доод зовхины хэсгүүдэд хөхөлбөр шар ногоон өнгийн, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг 1*03 см хөхөлбөр өнгийн, зүүн мөрний ар дээд хэсэгт 2*1 см хөхөлбөр өнгийн, зүүн гуяны гадна дунд хэсэгт 10*2 хөхөлбөр өнгийн шинэ цус хуралтай байсан. Шинжээч томилсон тогтоолд болохоор 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мөн 16-ны өдөр хамтран амьдрагч Г.О т зодуулсан гэх утгатай шинжээч томилсон юм. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үүсэх боломжтой гэмтэл нь баруун нүдний алимны салстад улаан хүрэн өнгийн, баруун нүдний дээд доод зовхины хэсгүүдэд  хөхөлбөр шар ногоон өнгийн гэж дүгнэлтэд байгаа бусад гэмтэл нь буюу зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг 1*03 см хөхөлбөр өнгийн, зүүн мөрний ар дээд хэсэгт 2*1 см хөхөлбөр өнгийн, зүүн гуяны гадна дунд хэсэгт 10*2 хөхөлбөр өнгийн шинэ цус хуралттай гэх гэмтэл шинээр буюу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл юм. Би тухайн үед шинжээч томилсон тогтоол дээр О т зодуулсан гэж бичсэн байсны дагуу асуухад тиймээ гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/

 

5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №166 дугаартай: “...С.А-ийнбиед ...зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг, зүүн мөрний ар дээд хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 34-35 тал/

            6. Г.О ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ойролцоогоор 13-14 цаг болж байсан байх, эх*******бид хоёр гэртээ байж байтал эхнэрийн утас нь дуугараад байсан ба эх*******утсаа авахгүй байсан. Түүнээс болж бид хоёр маргалдсан юм. Тэр өдрөөс хэд хоногийн өмнөөс эх*******рүү нэг дугаар байн байн залгаад байх болсон юм. Тэр үед би утсыг нь аваад ярих гэсэн чинь надад өгөхгүй утсаа булаацалдаад байсан ба тухайн утасны дугаарыг манай эх*******Хадаа гэх эмэгтэй найзынхаа нэрээр хадгалчихсан байсан. Яагаад авахгүй байгаа юм гэхээр бид хоёр муудчихаад байгаа юмаа, надаас архи нэхээд байгаа юм гээд байсан. Тэгээд гарч гүйгээд айлаас цагдаад дуудлага өгсөн юм билээ, тэр үед бол би зодоогүй, би гарч яваад архи уугаад шөнө 00 цагийн орчим ирээд ганц хоёр удаа бугалга орчимд нь цохисон, ганц хоёр удаа өшиглөсөн. Тэр үед эх*******мөн цагдаа дуудсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 74 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

Шүүгдэгч  Г.О нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 10-03 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.А-тай маргалдаж улмаар түүний толгой, мөр, хөл хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг, зүүн мөрний ар дээд хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:                  

Хохирогч С.А-ийнмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би нөхөр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг Өлзийтийн 10-03 тоотод амьдардаг юм. 2022 оны 02 дугаар сарын 16-нд миний утас руу танихгүй дугаар залгаснаас болоод нөхөр О  уурлаж миний утсыг булааж миний цээж гар орчимд 1-2 удаа цохисон байх гэрээс гараад явахаар нь би уурлаад цагдаад дуудлага өгсөн... Миний биед учирсан гэмтлийг О  учруулсан... Анх утас аваад явахдаа  эрүүл байсан. Орой нь халамцуу ирээд  бас цээж, нуруу, хөл гар руу хэд хэдэн удаа цохисон....” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/

Хохирогч С.А-ийнмөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Манай хамтран амьдрагч О  нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 13-14 цагийн хооронд гэртээ бид нар байж байхад миний 99709169 гэсэн утсанд Хадаа гэх нэртэй хадгалсан дугаар залгасан юм. Тэгэхээр нь хамтран амьдрагч О ыг хардаж хэл амаар доромжилж байдаг болохоор нь би тухайн дуудлагыг аваагүй. Тэгтэл манай хамтран амьдрагч О  нь Хадаа гэж хэн юм утсаа яагаад авахгүй байгаа юм гээд миний утсыг булааж авах гэхээр нь би утсаа өгөхгүй гэхэд миний тохойн баруун дээд хэсэгт зангидсан гараараа нэг цохиод миний зүүн талын бүдүүн гуя руу хөлөөрөө хөшиглөж зүүн талын гарыг мушгиж байгаад миний гар утсыг аваад нөгөө дугаар руу залгахад тэр дугаар нь холбогдоогүй гэсэн. Би утсаа өгөөд шууд гэрээс гарч хажуу айл руу орж дуудлага өгсөн... цагдаа нар ирэхэд манай хамтран амьдрагч О  гэрээс гараад явсан байсан. Тэгээд орой гэртээ охин Мишээлийн хамт амарч байхад 23 цаг өнгөрч байхад манай хамтран амьдрагч О  хашааны гадаа ирээд хашааны хаалга эвдэж хашаанд орж ирээд гэрийн хаалга түгжээтэй байхад хаалганы цоож эвдэн гэрт орж ирээд намайг хойд талын орон дээр хоёр гараараа багалзуурдаж газар унагаад хөлөөрөө намайг хаа хамаагүй өшиглөж байхад манай охин Мишээл цагдаад дуудлага өгсөн юм... Манай хамтран амьдрагч О  нь миний гуя болон гэдэс толгой чих зэрэг газарт ойрхон зуур гараараа болон хөлөөрөө цохисон юм... 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр миний биеийг Ариунзаяа гэх эмч шүүх шинжилгээний дүгнэлт гаргана гээд өөрийн биеэр үзэхэд нь би хамтран амьдрагч О т зодуулсан гэж хэлсэн... О  бид хоёр 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Алтан-Овоо руу явсан юм. Замд явж байхад манай хамтран амьдрагч О  миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Бүүр машин зосоож байгаад үсдэхийг нь болиулсан. Үүнээс өөрөөр намайг цохиж зодсон асуудал байхгүй... Тухайн үед хамтран амьдрагч О  нь согтуу байсан... Надад гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/

Насанд хүрээгүй гэрч Б.Мишээлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 23 цаг өнгөрч байхад манай ээж А  бид хоёр унтах гээд гэртээ хэвтэж байхад гэрийн хойно хашааны гадаа хашааны хаалга нүдэж хөөе А  ээ гээд өндөр дуугаар хойд аав болох О  дуугарч хашааны түгжээтэй байсан хаалга хүчтэй татаж онгойлгож гэрт орж ирээд үгийн солио байхгүй манай ээж А ийг хойд талын орон дээр хоёр гараараа багалзуурдаж унагаад тэгээд шууд татаж газар унагаж байгаад гараараа болон хөлөөрөө цохиод байсан, би айсандаа цагдаад дуудлага өгсөн юм. Би өөрөө их айсан болохоор хэдэн удаа хаана нь цохиж байгааг хараагүй ээ. Манай хойд аав О  гэрийн зүүн талд байсан ширээн дээрээс хутга бариад эргэхэд нь манай ээж А  гар руу нь хөлөөрөө өшиглөж хутгыг нь газар хаяулсан. Тэгээд эргэж хараад ээжийг зодоод л байсан, би өөр юу ч санахгүй байна... Манай хойд аав болох О  нь манай ээж А ийг өмнө согтуу ирээд зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/

Гэрч Д.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай найз А  болон түүний хамтран амьдрагч О  бид нар Сүхбаатар аймгийн Алтан-Овоо гэх газар руу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр явсан. Тэгэхэд манай найз О  нь архи уугаад согтоод А ийг үсдээд авсан. Тэгээд машинд явсан хүмүүс болон би салгасан юм... Манай найзын хамтран амьдрагч О  нь их хартай, тэгээд А ийг хардаж зоддог гэсэн. Би бол 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр их хартайг нь харсан... 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А  утсаар яриад хамтран амьдарч О  намайг зодсон гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

Гэрч Ж.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэн С.А  нь өөрийн биеэр ирж үзүүлсэн. Үзлэгээр баруун нүдний алимны салстад улаан хүрэн өнгийн, баруун нүдний дээд доод зовхины хэсгүүдэд хөхөлбөр шар ногоон өнгийн, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг 1*03 см хөхөлбөр өнгийн, зүүн мөрний ар дээд хэсэгт 2*1 см хөхөлбөр өнгийн, зүүн гуяны гадна дунд хэсэгт 10*2 хөхөлбөр өнгийн шинэ цус хуралтай байсан. Шинжээч томилсон тогтоолд болохоор 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мөн 16-ны өдөр хамтран амьдрагч Г.О т зодуулсан гэх утгатай шинжээч томилсон юм. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үүсэх боломжтой гэмтэл нь баруун нүдний алимны салстад улаан хүрэн өнгийн, баруун нүдний дээд доод зовхины хэсгүүдэд  хөхөлбөр шар ногоон өнгийн гэж дүгнэлтэд байгаа бусад гэмтэл нь буюу зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг 1*03 см хөхөлбөр өнгийн, зүүн мөрний ар дээд хэсэгт 2*1 см хөхөлбөр өнгийн, зүүн гуяны гадна дунд хэсэгт 10*2 хөхөлбөр өнгийн шинэ цус хуралттай гэх гэмтэл шинээр буюу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл юм. Би тухайн үед шинжээч томилсон тогтоол дээр О т зодуулсан гэж бичсэн байсны дагуу асуухад тиймээ гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №166 дугаартай: “...С.А-ийнбиед ...зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг, зүүн мөрний ар дээд хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 34-35 тал/

Г.О ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ойролцоогоор 13-14 цаг болж байсан байх, эх*******бид хоёр гэртээ байж байтал эхнэрийн утас нь дуугараад байсан ба эх*******утсаа авахгүй байсан. Түүнээс болж бид хоёр маргалдсан юм. Тэр өдрөөс хэд хоногийн өмнөөс эх*******рүү нэг дугаар байн байн залгаад байх болсон юм. Тэр үед би утсыг нь аваад ярих гэсэн чинь надад өгөхгүй утсаа булаацалдаад байсан ба тухайн утасны дугаарыг манай эх*******Хадаа гэх эмэгтэй найзынхаа нэрээр хадгалчихсан байсан. Яагаад авахгүй байгаа юм гэхээр бид хоёр муудчихаад байгаа юмаа, надаас архи нэхээд байгаа юм гээд байсан. Тэгээд гарч гүйгээд айлаас цагдаад дуудлага өгсөн юм билээ, тэр үед бол би зодоогүй, би гарч яваад архи уугаад шөнө 00 цагийн орчим ирээд ганц хоёр удаа бугалга орчимд нь цохисон, ганц хоёр удаа өшиглөсөн. Тэр үед эх*******мөн цагдаа дуудсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 74 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Г.О ыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  *******төр, алдар хүнд, ажил хэргийн *******хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.А-ийнэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогчийг шүүх хуралдаанд дуудахад “...шүүх хуралд оролцохгүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Г.О т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан  600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.О ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О ыг 600 /зургаан зуу/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.О т  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                       Д. ГАНЗОРИГ