Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/143

 

2022   06   24                                     2022/ШЦТ/143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 2022/ШЦТ/143

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Г.Довчинсүрэн,

Улсын яллагч                                             Б.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                    А.М нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М-д холбогдох 2239000000233 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.М нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Х  сумын 4 дүгээр баг Хорихын байрны гадна орчинд байрлах сагсны тоглоомын талбайгаас насанд хүрээгүй хохирогч Э.Х-ийн гадуур хувцасны халааснаас унасан 950.000 төгрөгийн үнэ бүхий “HUAWEI NOVA-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 10.000 төгрөгийн үнэ бүхий mobicom, unitel сүлжээний сим картыг хаяж нийт 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

1. Насанд хүрээгүй хохирогч Э.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ангийн хүүхэд болох Төгс-ялалт, Тэмүүлэн нарын хамтаар Х  сумын 4 дүгээр баг Хорихын байранд очиж сагс тоглох гэж 14 цагийн үед байх очоод тэгээд тэндээ сагс тоглож байсан... гар утсаа өөрийн өмсөж явсан куртекны халаасанд хийж сандал дээр тавиад тоглож дуусаад сандал дээрээс өөрийн куртекийг авахад миний гар утас байхгүй байсан. Тэгээд би тэр хавиар өөрийн гар утсаа хайсан боловч утсаа олохгүй болохоор нь гэртээ ирээд аав Эрдэнэбаярт хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм... Миний алдсан гэх гар утсыг 2022 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр лизенгээр 2 сая гаран төгрөгөөр манай аав авч өгсөн. HUAWEI NOVA-9 маркийн гар утас байгаа юм. Миний дугаар 95563181, 96562001 гэсэн 2 дугаартай байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-н 12-13 тал/

 

2. Б.Эрдэнэбаярын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай хүү Х  нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үдээс хойш ангийнхаа 2 хүүхэдтэй гэрээсээ тоглоно гээд гарсан. 19 цагийн үед гэртээ ирээд манай хүү Х  нь HUAWEI NOVA-9 маркийн гар утсаа тоглоомын талбай дээр тоглож байгаад хулгайд алдсан гэж байсан. Өөрөө надад хэлэхдээ куртекны халаасанд байсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. Би хүү Х д HUAWEI NOVA-9 гар утсыг 2022 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр лизенгээр 2 сая гаран төгрөгөөр худалдаж авсан... 95563181, 96562001 гэсэн 2 дугаар хийж өгсөн юм... Надад санал хүсэлт алга, би хүүгийнхээ гар утсыг цагдаагаас хүлээж авсан...”  гэх мэдүүлэг /хх-н 16-17 тал/

 

3. Насанд хүрээгүй гэрч О.Халиунболорын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай найз Х  Тэмүүлэн нарын хамтаар Х  сумын 4 дүгээр багийн нутагт байрлах тоглоомын талбай дээр 13 цагийн үед очиж тоглосон. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад манай найз Х  гар утсаараа өөрийн эмээ рүүгээ ярих гээд куртекнээс авах гэхэд нь гар утас нь алга болсон байсан. Тэгээд бид нар гар утас хулгайд алдсан талаар дуудлага өгсөн юм. Тухайн үед  М  гэх нэг өндөр ах ирж тоглож байгаад явсан, тэр ах авсан байж магадгүй... Манай найз HUAWEI NOVA-9 маркийн гар утастай, тэр утсаа аваад удаагүй байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19 тал/

 

4. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШД-171 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд HUAWEI NOVA-9 маркийн гар утас зах зээлийн үнэлгээг 950.000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 36-38 тал/

 

5. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШД-181 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд mobicom, unitel сүлжээний сим карт зах зээлийн үнэлгээг 10.000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 45-47 тал/

 

6. А. М жамцийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... 2022 оны 04 дүгээр сарын 30-ны орой Хэнтий аймгийн Х  сумын 4 дүгээр баг Х гийн 7а-07 тоот гэрээсээ 18 цагийн үед гэрийн урд байх тогтоолын талбай дээр очиж тэнд байсан танихгүй хүүхдүүдтэй сагс тоглож байгаад тухайн талбайн хойд талын сандал дээр өөрийн үлдээсэн гадуур хувцсаа авахдаа цэнхэр өнгийн гадуур хувцсыг газар унагасан. Тэгтэл тэр хувцаснаас улаан эрээн өнгийн гэртэй гар утас унахаар нь тухайн утсыг аваад өөрийн энгэрийнхээ халаасанд хийгээд ээжийн дүүгийн гэр рүү явах замд таарсан саарал өнгийн том цементэн доогуур нуусан. Тухайн үед цаг багцаагаар 19 цаг болж байсан байх. Би энэ өдөр 19 цаг болж байхад гэртээ ирсэн. Миний хулгайлсан гар утас HUAWEI NOVA-9 маркийн гар утас байсан. Би утаснаас 2 ширхэг симийг гаргаж хаясан....” гэх мэдүүлэг /хх-н 59 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр илрэн гардаг.

 

Шүүгдэгч Л А.М нь 2022 оны 04 дүгээр сарын 30-нд Хэнтий аймгийн Х  сумын 4 дүгээр баг Хорихын байрны гадна орчинд байрлах сагсны талбайгаас насанд хүрээгүй хохирогч Э.Х-ийн гадуур хувцасны халааснаас унасан “HUAWEI NOVA-9” загварын гар утсыг хулгайлж 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Э.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ангийн хүүхэд болох Төгс-ялалт, Тэмүүлэн нарын хамтаар Х  сумын 4 дүгээр баг Хорихын байранд очиж сагс тоглох гэж 14 цагийн үед байх очоод тэгээд тэндээ сагс тоглож байсан... гар утсаа өөрийн өмсөж явсан куртекны халаасанд хийж сандал дээр тавиад тоглож дуусаад сандал дээрээс өөрийн куртекийг авахад миний гар утас байхгүй байсан. Тэгээд би тэр хавиар өөрийн гар утсаа хайсан боловч утсаа олохгүй болохоор нь гэртээ ирээд аав Эрдэнэбаярт хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм... Миний алдсан гэх гар утсыг 2022 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр лизенгээр 2 сая гаран төгрөгөөр манай аав авч өгсөн. HUAWEI NOVA-9 маркийн гар утас байгаа юм. Миний дугаар 95563181, 96562001 гэсэн 2 дугаартай байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-н 12-13 тал/

Б.Эрдэнэбаярын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай хүү Х  нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үдээс хойш ангийнхаа 2 хүүхэдтэй гэрээсээ тоглоно гээд гарсан. 19 цагийн үед гэртээ ирээд манай хүү Х  нь HUAWEI NOVA-9 маркийн гар утсаа тоглоомын талбай дээр тоглож байгаад хулгайд алдсан гэж байсан. Өөрөө надад хэлэхдээ куртекны халаасанд байсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. Би хүү Х д HUAWEI NOVA-9 гар утсыг 2022 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр лизенгээр 2 сая гаран төгрөгөөр худалдаж авсан... 95563181, 96562001 гэсэн 2 дугаар хийж өгсөн юм... Надад санал хүсэлт алга, би хүүгийнхээ гар утсыг цагдаагаас хүлээж авсан...”  гэх мэдүүлэг /хх-н 16-17 тал/

Насанд хүрээгүй гэрч О.Халиунболорын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай найз Х  Тэмүүлэн нарын хамтаар Х  сумын 4 дүгээр багийн нутагт байрлах тоглоомын талбай дээр 13 цагийн үед очиж тоглосон. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад манай найз Х  гар утсаараа өөрийн эмээ рүүгээ ярих гээд куртекнээс авах гэхэд нь гар утас нь алга болсон байсан. Тэгээд бид нар гар утас хулгайд алдсан талаар дуудлага өгсөн юм. Тухайн үед  М  гэх нэг өндөр ах ирж тоглож байгаад явсан, тэр ах авсан байж магадгүй... Манай найз HUAWEI NOVA-9 маркийн гар утастай, тэр утсаа аваад удаагүй байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19 тал/

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШД-171 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд HUAWEI NOVA-9 маркийн гар утас зах зээлийн үнэлгээг 950.000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 36-38 тал/

А. М жамцийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... 2022 оны 04 дүгээр сарын 30-ны орой Хэнтий аймгийн Х  сумын 4 дүгээр баг Х гийн 7а-07 тоот гэрээсээ 18 цагийн үед гэрийн урд байх тогтоолын талбай дээр очиж тэнд байсан танихгүй хүүхдүүдтэй сагс тоглож байгаад тухайн талбайн хойд талын сандал дээр өөрийн үлдээсэн гадуур хувцсаа авахдаа цэнхэр өнгийн гадуур хувцсыг газар унагасан. Тэгтэл тэр хувцаснаас улаан эрээн өнгийн гэртэй гар утас унахаар нь тухайн утсыг аваад өөрийн энгэрийнхээ халаасанд хийгээд ээжийн дүүгийн гэр рүү явах замд таарсан саарал өнгийн том цементэн доогуур нуусан. Тухайн үед цаг багцаагаар 19 цаг болж байсан байх. Би энэ өдөр 19 цаг болж байхад гэртээ ирсэн. Миний хулгайлсан гар утас HUAWEI NOVA-9 маркийн гар утас байсан. Би утаснаас 2 ширхэг симийг гаргаж хаясан....” гэх мэдүүлэг /хх-н 59 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч А. М жамцыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж тус тус заажээ. 

 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Х д 960.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбаярт  шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй“ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч А.М-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бор овогт Алтансүхийн  М жамцыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх   хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А. М жамцыг 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.М-д  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                       Д. ГАНЗОРИГ