Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/144

 

 

 

 

 

 

 

 

 

2022.06.27                                          2022/ШЦТ/144

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0168/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Г.Довчинсүрэн,

Улсын яллагч                                             Ж.Батбаатар,

Шүүгдэгч                                                      Б.С нарыг  оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох 2139001820173 дугаартай эрүүгийн хэргийг  2022 оны 05 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.С нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нугаар 2 дугаар багийн нутаг “Хавтгай” гэх газраас  2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр машин механизм буюу улсын дугаар тодорхойгүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикль ашиглан ганцаараа О.А-ийн адуун сүргээс 13 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж, түүнд 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Нугаарын эх Шавартын хөндий гэх газар мал маллан амьдардаг юм. Тэгтэл өнөөдөр буюу 2021.05.31-ний өдөр хонин дээр явж байсан чинь  манай хамаатны залуу Болд над руу залгаад адуу зарна гэсэн зараар очоод үзсэн чинь танай адууг Багануур дүүргийн Талын толгой гэх газар авчраад хашчихсан байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд Багануурт давхиад ирсэн чинь манай халиун азрагатай 13 тооны адууг маань туугаад авчирчихсан байсан. Би энэ азрагатай адуугаа 2021 оны 4 сараас хойш Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар баг Хавтгай гэх газарт нутаглаж байгаа аав Оюунбаатарынд аваачсан байсан юм. Аав маань одоогоор адуу алдагдсанг мэдээгүй байгаа. Энэ адуунууд бүгд миний ******* дээр А данстай байдаг... Манай ширээтэй арвай тамгатай халиун азрагатай саарал даага, арвай болон 2 талдаа зуузай тамгатай халтар халиун гүү, тамгагүй цагаан халиун унага, зуузай тамгатай халтар алаг гүү, тамгагүй хонгор унага, зуузай тамгатай гүү, зуузай тамгатай зээрд байдас, зуузай тамгатай улаан хүрэн гүү, зуузай тамгатай шодон сүүлтэй саарал будан гүү зэрэг нийт 13 адуу байсан. Бүгд бүрэн бүтэн байна... Би Халиун азрагаа 5.000.000 төгрөгөөр үнэлнэ. Энэ азрага маань Хэнтий аймгийн Галшарын угшилтай 7 настай азрага байгаа. Өмнө нь 1 удаа  уяж байсан боловч одоогоор амжилт үзүүлээгүй байгаа. Хээр алаг шүдлэн байдас нь 50 хувийн цустай адуу байгаа юм. 3 сая төгрөгөөр үнэлнэ. 2 унагатай гүүгээ нэгийг нь 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. 2 даага тус бүр 1.000.000 төгрөгөөр, хүрэн гүүг 1.200.000 төгрөгөөр, хээр байдас 1.200.000 төгрөгөөр, саарал бузан гүү 2.000.000 төгрөгөөр, зээрд гүүгээ 2.000.000  төгрөгөөр, зээрд байдсаа 1.000.000 төгрөгөөр тус тус үнэлнэ...Адуугаа бүрэн бүтнээр нь хүлээн авсан болохоор гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...’ гэх мэдүүлэг /хх-н 31-32 тал /

 

2. Иргэний нэхэмжлэгч Э.Одхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн малчин О.А нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 13 тооны адуу алдсан гэх хэрэгт үнэлгээ хийсэн. Уг үнэлгээний хөлс нь 80.000 төгрөг гарсан тул нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 36 тал/

3. Гэрч Л.Төмөрхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 05 сарын 31-ны өдөр 14 цагийн үед Хүрлээ ах орж ирээд бугуйлаа өгч байгаач адуу тууж яваа нэг залуу надад адуу бэлэглэсэн тэрийг барих хэрэгтэй байна. Бас нэг адуу энд зарах юм тэрийг ч бас барих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би бугуйлаа Хүрлээ ахад өгсөн... Арваад л юм байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-н 39 тал/

 

4. Гэрч Г.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 05 сарын 30-ны орой 21 цагийн үед гадаа мотоциклтой хүн ирээд гаднаас дуудсан. Эх******* Майцэцэг гараад тэр ирсэн хүнтэй уулзаад орж ирэхдээ “морь хашчихаар газар байна уу? гэж байна чи гараад уулз” гэхээр нь би гараад очтол “Ахаа морь хашчих газар байна уу? дүү нь 2 хоног морио туугаад явж байна. Өнөөдөр нэг дулаахан газар хономоор байх юм, та надад тус болооч, би таньд нэг даага өгье” гэсэн. Тэгэхээр нь тэр залууг гэртээ хонуулсан. Маргааш өглөө нь тэр залуу босоод “морь худалдаж авах хүн байна уу? би морио зараад мотоцикпоо янзлаад цаашаа явмаар байна” гэхээр нь би таньдаг Бор гэдэг залуутай холбож өгсөн. Тэгээд Бороо явуулсан гээд хоёр хүн ирээд нэг морийг нь худалдаж авсан. Хашсан морийг бариулахын тулд урд хашаанд амьдардаг Улаанаа гэх залууг гуйгаад буйгуулдаж бариулсан. Тэгээд ирсэн хоёр залуу морио аваад гарах үед л цагдаа нар ирсэн... Надад өөрийгөө Отгоо гэж танилцуулсан... Отроор явж байгаад буцаж явна. Хот руу 61-ийн гарам орж явна гэж хэлсэн. Тэнд бусад морь нь байгаа гэж хэлсэн... 2021 оны 05 сарын 31-ний өглөө нэг шил архи уусан...” гэх мэдүүлэг /хх-н 41 тал/

 

            5. Гэрч Г.Болдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр найз Борчулуун 99989921 утсаар надтай ярихдаа Багануур дүүргийн 3 дугаар хорооны Талын толгой гэдэг газарт нэг танихгүй залуу адуу, мал хямд зарна гэж байна. Чи тэрнийг очоод үзэж, хараад ямархуу мал, ямар үнээр зарах гэж байгааг надад хэлээд өгөөч гэж хэлсэн. Ингээд би 80993189 утасны дугаар руу залгаад байгаа газарт нь буюу Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой хэсэгт очиход айлгүй хоосон хашаанд азрагатай 13 тооны адуу зарна гэж байсан. Ингээд мал зарах гэж байгаа гэх намхан нуруутай бор царайтай, туранхай, өөрийгөө С  гэж танилцуулсан залуутай уулзаж ярилцсан. Тэр залуу надад хэлэхдээ Төв аймгийн Жаргалант сумаас малаа туугаад явж байна. Бэлэн мөнгө хэрэгтэй болсон тул яаралтай зармаар байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би өөрийн ах Гэлэгравжаа /98307755/ гэх хүнд хэлээд бэлнээр 1000000 төгрөг гаргуулж аваад буцаад адуу мал хашаанд хийсэн байсан хүнтэй уулзаад 1 тооны шүдлэн насны, хээр алаг зүсмийн адууг бэлнээр 1000000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд худалдаж авсан малаа аваад явж байхад цагдаа нар асуухаар нь шууд үнэнээ хэлээд адууг нь буцааж хашаанд нь буюу адуунд нь тавьсан юм... намайг худалдаж авах гэж байсан адуугаа хашаанд барьж байхад тэр Хүрлээ гэдэг түлэнхий нүүртэй ах бас тэр адуунаас 1 тооны даага авч байгаа юм гээд бариад уяж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 46-47 тал/

            6. Гэрч Т.Майцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021.05.30-ны өдөр 21 цагийн орчимд  гэртээ хөзөр тоглоод байж байтал гэрийн гадаа мотоцикл дуугараад нэг хүн хашгирч дуудаад байхаар нь би эхлээд гарахад 20 гаран настай улаан мотоциклтой хүн ирээд олон хоног адуу туугаад нойр хоолгүй явж байна өнөөдөр танайд амарч болох уу. Монгол хүн байна туслах юм байгаа биз дээ  гэхээр нь би  манайх олон хүүхэдтэй юу ч гэсэн нөхөртөө хэлье гээд нөхөртөө хэлэхэд манай нөхөр зөвшөөрөөд гэртээ хонуулахаар болсон. Тэр залуу тууж яваа адуугаа хаших гэсэн юм хашаа байна уу гэхээр нь манай нөхөр айлын хашаа гуйгаад хашаанд оруулсан. Нөгөө залуу нь манай нөхөрт даага бэлгэнд өгье гэсэн байна лээ. Тэгээд тэр оройдоо манайд унтаж амарсан. Ингээд маргааш нь нөгөө хүн нэг адуу зарах гэсэн юм та адуу худалдаж авах хүн олж өгөөч гэж гуйхаар нь манай нөхөр хүн олж өгсөн байсан... Манайх Багануур дүүргийн  3 дугаар хороо талын толгой гэдэг газарт байсан. Энэ газар нь Багануур дүүргээс урагш 7 км газарт байдаг юм...Тэр хүн өөрийгөө Отгоо гэдэг гэж өөрийгөө танилцуулсан. Мөн морин тойруулгын уяач гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 50-51 тал/

            7. Гэрч Д.Гэлэгравжаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багт мал маллаж амьдардаг. 2021 оны 5-р сарын 31-ний  өдөр Багануур дүүрэг орж вакцин хийлгэх ажлаар явсан юм. Манайхтай ойролцоо нутагладаг Болдоо Мөнхдэлгэр нарынх мөн вакцин хийлгэхээ явсан байсан. Ингээд Багануурт очоод байж байхад манай нутгийн Болдоо утсаар залгаад А-гийн  халиун азрагатай адууг нь Багануурт хашчихаад байна цуг очьё гэхээр нь би Болдтой хамт адуу хашсан газар руу нь очсон. Тэнд А-гийн  адуу хашаатай байгааг нь Болдоо эхэлж мэдсэн юм. Болд руу Улаанбаатар хотоос нэг найз нь утсаар яриад адуу байгаа газрын хаягийг заагаад очоод үзээдэх гэсэн байсан. Нөгөө хүн нь хямдхан адуу зарна гэж зарлал тавьсан юм шиг байсан. Тэгээд Болдоо очиж үзтэл А-гийн  халиун азагатай 13 тооны адуу байсан гэсэн. Тэгээд надад хэлсэн юм. Намайг очиход А-гийн  адуунууд нь Багануурын урд талын  Талын толгой  гэх газарт  гэр хорооллын  хашаанд хашаатай байсан...” гэх мэдүүлэг /хх-н 54-55 тал/

8. Гэрч Г.Буян-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...С  бол хэдэн жилийн өмнө манайд туслах малчнаар орж мал хариулж байсан. Тэгээд хэдэн сар ажиллаад манайхаас явсан. Тухайн үед манай нөхрийн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг аваад явсан. Тэр үед нь араас нь хэлж яриад улаан мотоциклийнхоо оронд нэг мотоцикл авч байсан. Тэр мотоциклийг нь одоо манай хүүхдүүд унаад малдаа явдаг... Манай нөхрийн эзэмшлийн мотоцикл байсан. Одоо манай нөхрийн бие муу сэхээнд байгаа учраас мэдүүлэг өгөх боломжгүй байгаа. Тийм учраас миний бие мэдүүлэг өгч байна... Дээрх мотоциклийнхоо оронд өөр мотоцикл авсан. Манай нөхөр болон миний бие улаан өнгийн мотоциклтой холбоотой ямар нэг санал хүсэлт, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-н 59-60 тал/

9. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 06 дугаар сарын  28-ны өдрийн 2021/ШД/239 дугаартай: “... 13 тооны адууг зах зээлийн үнэлгээг  9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 66-68 тал/

 

10. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн  2022/ШД191 дугаартай: “...мотоциклийн зах зээлийн үнэлгээг  490.000 /дөрвөн зуун ерэн мянга/  төгрөг байх боломжтой гэж  дүгнэж байна...”  гэсэн дүгнэлт /хх-ийн 73-75 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр илрэн гардаг.  

Шүүгдэгч  Б.С нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нугаар 2 дугаар багийн нутаг “Хавтгай” гэх газраас  2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр машин механизм буюу улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикль ашиглан О.А-ийн 13 тооны адууг хулгайлж 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Нугаарын эх Шавартын хөндий гэх газар мал маллан амьдардаг юм. Тэгтэл өнөөдөр буюу 2021.05.31-ний өдөр хонин дээр явж байсан чинь  манай хамаатны залуу Болд над руу залгаад адуу зарна гэсэн зараар очоод үзсэн чинь танай адууг Багануур дүүргийн Талын толгой гэх газар авчраад хашчихсан байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд Багануурт давхиад ирсэн чинь манай халиун азрагатай 13 тооны адууг маань туугаад авчирчихсан байсан. Би энэ азрагатай адуугаа 2021 оны 4 сараас хойш Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар баг Хавтгай гэх газарт нутаглаж байгаа аав Оюунбаатарынд аваачсан байсан юм. Аав маань одоогоор адуу алдагдсанг мэдээгүй байгаа. Энэ адуунууд бүгд миний ******* дээр А данстай байдаг... Манай ширээтэй арвай тамгатай халиун азрагатай саарал даага, арвай болон 2 талдаа зуузай тамгатай халтар халиун гүү, тамгагүй цагаан халиун унага, зуузай тамгатай халтар алаг гүү, тамгагүй хонгор унага, зуузай тамгатай гүү, зуузай тамгатай зээрд байдас, зуузай тамгатай улаан хүрэн гүү, зуузай тамгатай шодон сүүлтэй саарал будан гүү зэрэг нийт 13 адуу байсан. Бүгд бүрэн бүтэн байна... Би Халиун азрагаа 5.000.000 төгрөгөөр үнэлнэ. Энэ азрага маань Хэнтий аймгийн Галшарын угшилтай 7 настай азрага байгаа. Өмнө нь 1 удаа  уяж байсан боловч одоогоор амжилт үзүүлээгүй байгаа. Хээр алаг шүдлэн байдас нь 50 хувийн цустай адуу байгаа юм. 3 сая төгрөгөөр үнэлнэ. 2 унагатай гүүгээ нэгийг нь 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. 2 даага тус бүр 1.000.000 төгрөгөөр, хүрэн гүүг 1.200.000 төгрөгөөр, хээр байдас 1.200.000 төгрөгөөр, саарал бузан гүү 2.000.000 төгрөгөөр, зээрд гүүгээ 2.000.000  төгрөгөөр, зээрд байдсаа 1.000.000 төгрөгөөр тус тус үнэлнэ...Адуугаа бүрэн бүтнээр нь хүлээн авсан болохоор гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...’ гэх мэдүүлэг /хх-н 31-32 тал /

Гэрч Л.Төмөрхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 05 сарын 31-ны өдөр 14 цагийн үед Хүрлээ ах орж ирээд бугуйлаа өгч байгаач адуу тууж яваа нэг залуу надад адуу бэлэглэсэн тэрийг барих хэрэгтэй байна. Бас нэг адуу энд зарах юм тэрийг ч бас барих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би бугуйлаа Хүрлээ ахад өгсөн... Арваад л юм байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-н 39 тал/

Гэрч Г.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 05 сарын 30-ны орой 21 цагийн үед гадаа мотоциклтой хүн ирээд гаднаас дуудсан. Эх******* Майцэцэг гараад тэр ирсэн хүнтэй уулзаад орж ирэхдээ “морь хашчихаар газар байна уу? гэж байна чи гараад уулз” гэхээр нь би гараад очтол “Ахаа морь хашчих газар байна уу? дүү нь 2 хоног морио туугаад явж байна. Өнөөдөр нэг дулаахан газар хономоор байх юм, та надад тус болооч, би таньд нэг даага өгье” гэсэн. Тэгэхээр нь тэр залууг гэртээ хонуулсан. Маргааш өглөө нь тэр залуу босоод “морь худалдаж авах хүн байна уу? би морио зараад мотоцикпоо янзлаад цаашаа явмаар байна” гэхээр нь би таньдаг Бор гэдэг залуутай холбож өгсөн. Тэгээд Бороо явуулсан гээд хоёр хүн ирээд нэг морийг нь худалдаж авсан. Хашсан морийг бариулахын тулд урд хашаанд амьдардаг Улаанаа гэх залууг гуйгаад буйгуулдаж бариулсан. Тэгээд ирсэн хоёр залуу морио аваад гарах үед л цагдаа нар ирсэн... Надад өөрийгөө Отгоо гэж танилцуулсан... Отроор явж байгаад буцаж явна. Хот руу 61-ийн гарам орж явна гэж хэлсэн. Тэнд бусад морь нь байгаа гэж хэлсэн... 2021 оны 05 сарын 31-ний өглөө нэг шил архи уусан...” гэх мэдүүлэг /хх-н 41 тал/

Гэрч Г.Болдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр найз Борчулуун 99989921 утсаар надтай ярихдаа Багануур дүүргийн 3 дугаар хорооны Талын толгой гэдэг газарт нэг танихгүй залуу адуу, мал хямд зарна гэж байна. Чи тэрнийг очоод үзэж, хараад ямархуу мал, ямар үнээр зарах гэж байгааг надад хэлээд өгөөч гэж хэлсэн. Ингээд би 80993189 утасны дугаар руу залгаад байгаа газарт нь буюу Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой хэсэгт очиход айлгүй хоосон хашаанд азрагатай 13 тооны адуу зарна гэж байсан. Ингээд мал зарах гэж байгаа гэх намхан нуруутай бор царайтай, туранхай, өөрийгөө С  гэж танилцуулсан залуутай уулзаж ярилцсан. Тэр залуу надад хэлэхдээ Төв аймгийн Жаргалант сумаас малаа туугаад явж байна. Бэлэн мөнгө хэрэгтэй болсон тул яаралтай зармаар байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би өөрийн ах Гэлэгравжаа /98307755/ гэх хүнд хэлээд бэлнээр 1000000 төгрөг гаргуулж аваад буцаад адуу мал хашаанд хийсэн байсан хүнтэй уулзаад 1 тооны шүдлэн насны, хээр алаг зүсмийн адууг бэлнээр 1000000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд худалдаж авсан малаа аваад явж байхад цагдаа нар асуухаар нь шууд үнэнээ хэлээд адууг нь буцааж хашаанд нь буюу адуунд нь тавьсан юм... намайг худалдаж авах гэж байсан адуугаа хашаанд барьж байхад тэр Хүрлээ гэдэг түлэнхий нүүртэй ах бас тэр адуунаас 1 тооны даага авч байгаа юм гээд бариад уяж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 46-47 тал/

            Гэрч Т.Майцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021.05.30-ны өдөр 21 цагийн орчимд  гэртээ хөзөр тоглоод байж байтал гэрийн гадаа мотоцикл дуугараад нэг хүн хашгирч дуудаад байхаар нь би эхлээд гарахад 20 гаран настай улаан мотоциклтой хүн ирээд олон хоног адуу туугаад нойр хоолгүй явж байна өнөөдөр танайд амарч болох уу. Монгол хүн байна туслах юм байгаа биз дээ  гэхээр нь би  манайх олон хүүхэдтэй юу ч гэсэн нөхөртөө хэлье гээд нөхөртөө хэлэхэд манай нөхөр зөвшөөрөөд гэртээ хонуулахаар болсон. Тэр залуу тууж яваа адуугаа хаших гэсэн юм хашаа байна уу гэхээр нь манай нөхөр айлын хашаа гуйгаад хашаанд оруулсан. Нөгөө залуу нь манай нөхөрт даага бэлгэнд өгье гэсэн байна лээ. Тэгээд тэр оройдоо манайд унтаж амарсан. Ингээд маргааш нь нөгөө хүн нэг адуу зарах гэсэн юм та адуу худалдаж авах хүн олж өгөөч гэж гуйхаар нь манай нөхөр хүн олж өгсөн байсан... Манайх Багануур дүүргийн  3 дугаар хороо талын толгой гэдэг газарт байсан. Энэ газар нь Багануур дүүргээс урагш 7 км газарт байдаг юм...Тэр хүн өөрийгөө Отгоо гэдэг гэж өөрийгөө танилцуулсан. Мөн морин тойруулгын уяач гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 50-51 тал/

            Гэрч Д.Гэлэгравжаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багт мал маллаж амьдардаг. 2021 оны 5-р сарын 31-ний  өдөр Багануур дүүрэг орж вакцин хийлгэх ажлаар явсан юм. Манайхтай ойролцоо нутагладаг Болдоо Мөнхдэлгэр нарынх мөн вакцин хийлгэхээ явсан байсан. Ингээд Багануурт очоод байж байхад манай нутгийн Болдоо утсаар залгаад А-гийн  халиун азрагатай адууг нь Багануурт хашчихаад байна цуг очьё гэхээр нь би Болдтой хамт адуу хашсан газар руу нь очсон. Тэнд А-гийн  адуу хашаатай байгааг нь Болдоо эхэлж мэдсэн юм. Болд руу Улаанбаатар хотоос нэг найз нь утсаар яриад адуу байгаа газрын хаягийг заагаад очоод үзээдэх гэсэн байсан. Нөгөө хүн нь хямдхан адуу зарна гэж зарлал тавьсан юм шиг байсан. Тэгээд Болдоо очиж үзтэл А-гийн  халиун азагатай 13 тооны адуу байсан гэсэн. Тэгээд надад хэлсэн юм. Намайг очиход А-гийн  адуунууд нь Багануурын урд талын  Талын толгой  гэх газарт  гэр хорооллын  хашаанд хашаатай байсан...” гэх мэдүүлэг /хх-н 54-55 тал/

Гэрч Г.Буян-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...С  бол хэдэн жилийн өмнө манайд туслах малчнаар орж мал хариулж байсан. Тэгээд хэдэн сар ажиллаад манайхаас явсан. Тухайн үед манай нөхрийн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг аваад явсан. Тэр үед нь араас нь хэлж яриад улаан мотоциклийнхоо оронд нэг мотоцикл авч байсан. Тэр мотоциклийг нь одоо манай хүүхдүүд унаад малдаа явдаг... Манай нөхрийн эзэмшлийн мотоцикл байсан. Одоо манай нөхрийн бие муу сэхээнд байгаа учраас мэдүүлэг өгөх боломжгүй байгаа. Тийм учраас миний бие мэдүүлэг өгч байна... Дээрх мотоциклийнхоо оронд өөр мотоцикл авсан. Манай нөхөр болон миний бие улаан өнгийн мотоциклтой холбоотой ямар нэг санал хүсэлт, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-н 59-60 тал/

Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 06 дугаар сарын  28-ны өдрийн 2021/ШД/239 дугаартай: “... 13 тооны адууг зах зээлийн үнэлгээг  9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 66-68 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн машин механизм ашиглаж бусдын олон тооны  малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Б.С г уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.  

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.А-д 9.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч О.А-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...13 тооны адуугаа авсан тул санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзэв. Харин иргэний нэхэмжлэгч Э.Одхүүд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...үнэлгээ хийсэн 80.000 төгрөгөө нэхэмжлэнэ...” гэсэн байх тул шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 80.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Фэйр Валуэшн ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Б.С-д  ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /бусдын 13 адууг хулгайлсан/, хувийн байдал /өмнө нь удаа дараа ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан 4 жилийн хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан заалтад хамрагдаж байх тул шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар оногдуулах 4 жилийн хугацаагаар хорих ялыг 4 жилийн хугацаагаар Улаанбаатар хот Сүхбаатар дүүргээс гарахгүй байх үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,  Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 490.000 төгрөгийнн үнэ бүхий мотоцилклийг  шүүгдэгч Б.С гаас гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Iphone  маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, Redmi гэсэн бичигтэй гар утас 1 ширхэг, цагаан хөх өнгийн утасны цэнэглэгч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.С-д буцаан олгож, хумсны хутга зүүсэн 3 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,  хар өнгийн хуйтай бор өнгийн иштэй 11 см ажлын хэсэгтэй  хутга 1 ширхэг,  хар өнгийн ширэн хуйтай хар өнгийн бариултай  8 см  урт ажлын хэсэгтэй эвхдэг  хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.С гийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс цагдан хоригдсон 55/ тавин тав/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 55 хоногоор тооцож энэ тогтоолоор оногдуулсан ялаас нь хасаж тооцох үндэслэлтэй юм.

Шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй бөгөөд мотоцилклийг  битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн  2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.С г машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар шүүгдэгч Б.С г  4 / дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 4 жилийн  хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар оногдуулах 4 жилийн хугацаагаар хорих ялыг 4 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс гарч явахгүй байх үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр  зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасны  дагуу  шүүгдэгч  Б.С-д энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар  Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс гарч явахгүй байх үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг  Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Б.С гийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 55 хоногоор тооцож энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас нь хасаж тооцсугай.  

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 490.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг шүүгдэгч Б.С гаас  гаргуулж улсын төсөвт шилжүүлж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн  2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С гаас 80.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Фэйр Валуэшн ХХК-нд олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Iphone маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, Redmi гэсэн бичигтэй гар утас 1 ширхэг, цагаан хөх өнгийн утасны цэнэглэгч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.С-д буцаан олгож, хумсны хутга зүүсэн 3 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,  хар өнгийн хуйтай бор өнгийн иштэй 11 см ажлын хэсэгтэй  хутга 1 ширхэг,  хар өнгийн ширэн хуйтай хар өнгийн бариултай  8 см  урт ажлын хэсэгтэй эвхдэг  хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

11. Энэ хэрэгт шүүгдэгч  нь хохирогчид төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

13. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ГАНЗОРИГ