Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/145

 

          

 

 

 

2022.06.27                                        2022/ШЦТ/145  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0171/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Г.Довчинсүрэн,

Улсын яллагч                                             Ж.Батбаатар,

Шүүгдэгч                                                    О.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-т холбогдох 2239000000235 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2.01% согтолттой байх үедээ Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны төвийн 56 дугаар байрны 03-25 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Б.Б-тэй урьдны амьдралаас нь болж маргалдан улмаар алгадах, үсдэх, түлхэх хэлбэрээр зодож Б.Б-ийн эрүүл мэндэд нь толгойн дагзны хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хенгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          

           1. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Бэрх тосгоны төвд барилгын засал чимэглэл хийхээр нөхөр Б , найз Төрбат, найз Тогтхаан нарын хамтаар ирсэн. Бэрх тосгоны төвд цахилгааны хангамжийн байранд засал чимэглэл хийж дуусаж байгаа. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны 21 цагийн орчим хамт ажиллаж байгаа нөхөр Б , найз Төрбат, найз Тогтхаан нарын хамтаар 750 гр савалгаатай Соёрхол *******тэй архи 2 шилийг, сэнгүүр *******тэй 2.5 литрийн пиво зэргийг Бэрх тосгоны төвд байх 56 байрны 25 тоотод хөлсний байрандаа уусан. Тэгээд бид нар шөнийн 02 цаг хүртэл хамт сууж байгаад Төрбат, Тогтхаан нар хөлсний байрнаас архи олох гэж гарсан, харин би нөхөр болох Б ийн хамтаар үлдсэн. Тэгээд бид хоёр орон дээр хэвтэж байгаад урьдах амьдралаас болж хоорондоо хэрүүл маргаан гарсан. Манай хамтран амьдрагч Б  намайг 1 удаа хацар орчим алгадаж, улмаар үснээс зулгааж шалан дээгүүр чирч гал тогооны өрөөнд оруулж толгойн ар хэсэгт юмаар цохиж гэмтэл учруулсан. Тухайн үед би шал руу харж чирэгдсэн болохоор толгойн тус газарт юугаар цохисон талаар бол харж чадаагүй. Толгойноос цус гарахаар нь өөрийн гар утсаа авахаар нөгөө өрөөнд ороод гар утсаа олохгүй болохоор нь хамтран амьдрагч Б ийн гар утсаар цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад Бэрх тосгоны эрүүл мэндийн төвд очиж үзүүлээд толгойн ар хэсэгт 3 ширхэг оёдол тавиулсан... Би Б тэй хамтран амьдраад 7 жил болж байна...” гэх мэдүүлэг /хх-н 10 тал/

          

Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 15 тал/

 

            2. Гэрч Э.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний шөнийн 02 цагийн орчим Батноров сум дахь цагдаагийн тасаг дээр үүрэг гүйцэтгэх хугацаанд Бэрх тосгоны 56-03-25 тоотод манай нөхөр миний толгойн тус газарт гэмтэл учруулсан гэх дуудлага ирсэн. Тэгээд дуудлагын дагуу Бэрх тосгоны төвд байх 56 дугаар байрын 03-25 тоотод очиход Улаанбатаар хотоос Бэрх тосгоны төвд ажил хийхээр ирсэн гэх Б  нь хамтран амьдрагч Б-ийн  толгойн ар хэсэгт гэмтэл учруулсан байсныг хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж Б-ийг  эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхээр Бэрх тосгоны эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн. Дуудлагаар анх очиход нэг өрөө байр байсан, том өрөөнд нь шалан дээр ор зассан байдалтай байсан. Орны хажуугаар цус дуссан байдалтай, харин гал тогооны өрөөнд ороход мөн шалан дээр нь цус дуссан байдалтай харагдаж байсан.Тухайн хэрэг гарах үед Б , Б  нар байсан... Тэгээд тухайн хоёр иргэнийг цагдаагийн тасаг дээр авчирч согтуурал хэмжих багажаар шалгахад Б  нь 2.01 хувь, Б  нь 1.23 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23 тал/

 

3. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №350 дугаартай: “...Б.Б-ийн биед толгойн дагзны хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 36-37 тал/

 

4. О.Б ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 49-50 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 02 цагийн орчимд 2.01% согтолттой байх үедээ Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны төвийн 56 дугаар байрны 03-25 тоотод хамтран амьдрагч Б.Б-тэй маргалдан зодож толгойн дагзны хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хенгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:                  

Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Бэрх тосгоны төвд барилгын засал чимэглэл хийхээр нөхөр Б , найз Төрбат, найз Тогтхаан нарын хамтаар ирсэн. Бэрх тосгоны төвд цахилгааны хангамжийн байранд засал чимэглэл хийж дуусаж байгаа. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны 21 цагийн орчим хамт ажиллаж байгаа нөхөр Б , найз Төрбат, найз Тогтхаан нарын хамтаар 750 гр савалгаатай Соёрхол *******тэй архи 2 шилийг, сэнгүүр *******тэй 2.5 литрийн пиво зэргийг Бэрх тосгоны төвд байх 56 байрны 25 тоотод хөлсний байрандаа уусан. Тэгээд бид нар шөнийн 02 цаг хүртэл хамт сууж байгаад Төрбат, Тогтхаан нар хөлсний байрнаас архи олох гэж гарсан, харин би нөхөр болох Б ийн хамтаар үлдсэн. Тэгээд бид хоёр орон дээр хэвтэж байгаад урьдах амьдралаас болж хоорондоо хэрүүл маргаан гарсан. Манай хамтран амьдрагч Б  намайг 1 удаа хацар орчим алгадаж, улмаар үснээс зулгааж шалан дээгүүр чирч гал тогооны өрөөнд оруулж толгойн ар хэсэгт юмаар цохиж гэмтэл учруулсан. Тухайн үед би шал руу харж чирэгдсэн болохоор толгойн тус газарт юугаар цохисон талаар бол харж чадаагүй. Толгойноос цус гарахаар нь өөрийн гар утсаа авахаар нөгөө өрөөнд ороод гар утсаа олохгүй болохоор нь хамтран амьдрагч Б ийн гар утсаар цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад Бэрх тосгоны эрүүл мэндийн төвд очиж үзүүлээд толгойн ар хэсэгт 3 ширхэг оёдол тавиулсан... Би Б тэй хамтран амьдраад 7 жил болж байна...” гэх мэдүүлэг /хх-н 10 тал/

           Гэрч Э.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний шөнийн 02 цагийн орчим Батноров сум дахь цагдаагийн тасаг дээр үүрэг гүйцэтгэх хугацаанд Бэрх тосгоны 56-03-25 тоотод манай нөхөр миний толгойн тус газарт гэмтэл учруулсан гэх дуудлага ирсэн. Тэгээд дуудлагын дагуу Бэрх тосгоны төвд байх 56 дугаар байрын 03-25 тоотод очиход Улаанбатаар хотоос Бэрх тосгоны төвд ажил хийхээр ирсэн гэх Б  нь хамтран амьдрагч Б-ийн  толгойн ар хэсэгт гэмтэл учруулсан байсныг хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж Б-ийг  эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхээр Бэрх тосгоны эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн. Дуудлагаар анх очиход нэг өрөө байр байсан, том өрөөнд нь шалан дээр ор зассан байдалтай байсан. Орны хажуугаар цус дуссан байдалтай, харин гал тогооны өрөөнд ороход мөн шалан дээр нь цус дуссан байдалтай харагдаж байсан.Тухайн хэрэг гарах үед Б , Б  нар байсан... Тэгээд тухайн хоёр иргэнийг цагдаагийн тасаг дээр авчирч согтуурал хэмжих багажаар шалгахад Б  нь 2.01 хувь, Б  нь 1.23 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №350 дугаартай: “...Б.Б-ийн биед толгойн дагзны хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 36-37 тал/

О.Б ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 49-50 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч О.Б ийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийг шүүх хуралдаанд дуудахад “...шүүх хуралд оролцохгүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч О.Б-т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /өмнө нь энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан  500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Б ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б ийг 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                       Д. ГАНЗОРИГ