Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/146

 

 

 

 

 

 

 

2022.06.27                                                        2022/ШЦТ/146

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0172

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                            Г.Довчинсүрэн,

Улсын яллагч                                                            Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                          Б.Төгсбаяр,

Шүүгдэгч                                                                   А.А нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-д  холбогдох 2239001290220 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.А нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоноос зүүн зүгт 15.2 км зайд сайжруулсан шороон зам дээр 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед Тоyоtа Hilux маркийн 51-77 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн б-д заасан “...хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...”, 12.1-д заасан “... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар зорчигч Ц.Т-ийн эрүүл мэндэд зүүн 5, 6-р хавирганы зөрөөгүй далд хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-10 тал/,

 

2. Хохирогч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Би охиныхоо гэрт 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр очиж 2 хоноод 27-ны орой А  гэдэг танил эмэгтэйг гэр рүү минь буюу Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг руу хүргээд өгөөч гэсэн чинь орой болчихсон байна эгч ээ маргааш хүргээд өгье гэсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би А  руу залгаад эгчийгээ хүргээд өгөөч гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд А  нь хар өнгийн Тоyоtа Hilux маркийн 51-77 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож ирээд эгчээ гараад ирэх үү гээд залгахаар нь би гарч очоод Батноров сумын төвийн баг буюу 6 дугаар багийн зүгт Бэрх тосгоноос хөдөлсөн. Тухайн үед 14 цаг болж байсан. А  машинаа бариад би зүүн гар талынх нь зорчигчийн суүдал дээр суугаад Бэрх тосгоноос зүүн хойд зүгт сайжруулсан шороон  замаар явж байсан чинь А  машинтайгаа замынхаа баруун гар тал руу нь эвгүй дарж ороод машинтайгаа баруун гар талаараа уначихсан. Тухайн үед ямар нэгэн хөрвөөсөн юм байхгүй. Осол болох үед би машины рүүлний дээр зүүн хавирга хэсгээрээ цохиод 2 хавирга хугарсан ба би машиныхаа хойд зорчих хэсэг рүү харчихсан байдалтай А ын дээрээс дарчихсан хэвтэж байсан... Би суудлын бүс зүүгээгүй байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмнэлэг, эмчилгээний төлбөрөө А аас авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/

 

3. Иргэний нэхэмжлэгч Т.Нямцогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...А.А нь манай байгууллагын ******* дээр тээврийн хэрэгслээ барьцаалан худалдаж сар бүр тээврийн хэрэгслийн 1.109.155 төгрөгийн төлөлтөө хийж байгаа, манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/

 

4. Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 213 дугаартай: “...Ц.Т-ийн биед зүүн 5, 6-р хавирганы зөрөөгүй далд хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй....” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-37 тал/

 

5. Яллагдагчаар А.А ын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Тоyоtа Hilux маркийн 51-77 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад осолдож Н.Т эгчийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, мөн санаатайгаар зам тээврийн осол гаргаагүй тул хийсэн хэргийг минь хөнгөнөөр шийдэж өгнө үү. Мөн би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр илрэн гардаг.

 

Шүүгдэгч А.А нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоноос зүүн зүгт 15.2 км зайд сайжруулсан шороон зам дээр 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед Тоyоtа Hilux маркийн 51-77 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн б-д заасан “...хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...”, 12.1-д заасан “... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Ц.Т-ийн эрүүл мэндэд зүүн 5, 6-р хавирганы зөрөөгүй далд хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:   

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-10 тал/,

Хохирогч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Би охиныхоо гэрт 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр очиж 2 хоноод 27-ны орой А  гэдэг танил эмэгтэйг гэр рүү минь буюу Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг руу хүргээд өгөөч гэсэн чинь орой болчихсон байна эгч ээ маргааш хүргээд өгье гэсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би А  руу залгаад эгчийгээ хүргээд өгөөч гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд А  нь хар өнгийн Тоyоtа Hilux маркийн 51-77 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож ирээд эгчээ гараад ирэх үү гээд залгахаар нь би гарч очоод Батноров сумын төвийн баг буюу 6 дугаар багийн зүгт Бэрх тосгоноос хөдөлсөн. Тухайн үед 14 цаг болж байсан. А  машинаа бариад би зүүн гар талынх нь зорчигчийн суүдал дээр суугаад Бэрх тосгоноос зүүн хойд зүгт сайжруулсан шороон  замаар явж байсан чинь А  машинтайгаа замынхаа баруун гар тал руу нь эвгүй дарж ороод машинтайгаа баруун гар талаараа уначихсан. Тухайн үед ямар нэгэн хөрвөөсөн юм байхгүй. Осол болох үед би машины рүүлний дээр зүүн хавирга хэсгээрээ цохиод 2 хавирга хугарсан ба би машиныхаа хойд зорчих хэсэг рүү харчихсан байдалтай А ын дээрээс дарчихсан хэвтэж байсан... Би суудлын бүс зүүгээгүй байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмнэлэг, эмчилгээний төлбөрөө А аас авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 213 дугаартай: “...Ц.Т-ийн биед зүүн 5, 6-р хавирганы зөрөөгүй далд хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй....” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-37 тал/

Яллагдагчаар А.А ын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Тоyоtа Hilux маркийн 51-77 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад осолдож Н.Т эгчийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, мөн санаатайгаар зам тээврийн осол гаргаагүй тул хийсэн хэргийг минь хөнгөнөөр шийдэж өгнө үү. Мөн би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч А.А ыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.  

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, саналгүй мөн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолтыг /хх-ийн 104 тал/ гаргаж хэрэгт хавсаргасан, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...санал гомдолгүй, хуралд оролцохгүй...”  гэсэн, иргэний нэхэмжлэгч Т.Нямцогтод шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хуралд оролцохгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ. 

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч С.Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.А ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдлын  журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч А.А ыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А ад  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 300.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

6.   Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.А ад авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ГАНЗОРИГ