Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

2016        10           26                                     94

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох /томилолтоор/,

хохирогч Н.Бямбадорж,

шүүгдэгч Ё.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа /үнэмлэхийн дугаар 0257/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Ёндонжамцын Пүрэвдоржид холбогдох 201626030928 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр  сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 9-371 тоот оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Ёндонжамцын Пүрэвдорж /РД:ШЕ82042930/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ё.Пүрэвдорж нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Саямаа нэртэй биллъяард тоглоомын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт тоглож байсан Н.Бямбадоржийг бооцоо тавьж тоглосон 5000 төгрөгөө өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөж бие махбодид хөнгөн гэмтэл учруулж олон нийтийг илтэд хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ё.Пүрэвдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би Нисэхийн эцэст байдаг Саямаа нэртэй биллъяард тоглоомын ойролцоо танидаг Цэнгэл болон  Баттүшиг, хохирогч Н.Бямбадорж нартай тааралдаад нэг шил архи хувааж уусан. Тэр үед бид хоорондоо ямар нэгэн байдлаар маргалдаагүй бөгөөд хамт биллъяард тоглохоор болоод бид дөрөв тоглоомын газарт 20 цаг өнгөрч байхад орсон. Тэгээд би өөртөө байсан 1500 төгрөгийг төлөөд 30 минут тоглохоор дунд талын ширээг аваад эхлээд Бямбадорж бид хоёр тоглохоор болсон ба нэгэндээ 5000 төгрөг өгнө шүү гэж хэлэхэд Н.Бямбадорж за тэгье гэж хэлсэн. Тэгээд Бямбадорж бид хоёр тоглоод би хожоод Бямбадорж хожигдсон. Бид тоглож байхдаа ямар нэгэн маргаан, зодоон огт хийгээгүй бөгөөд эвтэй тоглосон. Би Н.Бямбадоржийг хожсон болохоор түүнийг за бооцоогоо өгчихөө гэж хэлэхэд Бямбадорж надад 1000 төгрөг өгчихөөд энийг ав гэсэн. Тэгэхээр нь би 5000 төгрөгөнд тоглосон биз дээ, чи эр хүн шиг байгаач гэж хэлэхэд Бямбадорж нэг удаа тоглочихоод 5000 төгрөг байхдаа яадаг юм гээд тоглоод хожигдчихоод бооцооныхоо 5000 төгрөгийг өгөхгүй гээд миний өөдөөс маргалдахаар нь би уурандаа хоёр гараараа барьж аваад толгойныхоо дух хэсгээр түүний дух, баруун нүд хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Гэтэл Бямбадорж хойшоо ухраад сандал дээр очоод духаа дараад суусан. Тэгээд гадагшаа гараад такси барьж Бямбадоржийг суулгаад Гэмтлийн эмнэлэг дээр 22 цагийн үед очоод Бямбадоржийг үзүүлэхэд манайд хэвтэн эмчлүүл гэж хэлсэн. Тэгээд Н.Бямбадорж тэр эмнэлэгт очсон өдрөө хэвтсэн. Гэмтлийн эмнэлэг рүү явж байхдаа Бямбадорж эгч рүүгээ залгаад болсон асуудлын талаар хэлж байсан. Би Н.Бямбадоржийг мөргөе гэж мөргөөгүй, харин бооцооныхоо мөнгийг өгөхгүй байхаар нь мөргөсөн. Одоо би энэ үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна. Би Н.Бямбадоржид 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хохирлын мөнгө гэж 90.000 төгрөг өгсөн, үүнээс өөр нэмж хохирол төлөөгүй. Гэмтлийн эмнэлгийн эмч нар Н.Бямбадоржид хагалгаа хийнэ гэж хэлээгүй. Тухайн үед Н.Бямбадорж согтуу байсан болохоор 5000 төгрөгийн бооцоотой тоглоно гэдгийг сайн ойлгоогүй байх, харин би эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39-р хуудас/,

...Би хохирогч Н.Бямбадоржийн эмчилгээний зардалд нийтдээ 235.000 төгрөг төлсөн гэв.

Хохирогч Н.Бямбадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 19-ний орой Ё.Пүрэвдоржтой автобусны буудалд тааралдаад нэг шил архи уугаад би хамт явж тоглоё гээд биллъяард тоглоомын газар орж тоглосон. Тэгээд 5000 төгрөгийн бооцоотой тоглоё гэж ярилцаад би Ё.Пүрэвдоржтой тоглоод хожигдсон. Би Ё.Пүрэвдоржоос эмчилгээний зардалд нийтдээ 235.000 төгрөг авсан. Эмчилгээний мөнгө гэж 3,0 сая төгрөг нэхэмжилж байснаа болиод одоо Ё.Пүрэвдоржоос 1,0 сая төгрөг нэхэмжилж байна гэв.

Мөн хавтаст хэргээс:

 ...Хохирогч Н.Бямбадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Нисэхийн эцэст ажлаа тараад 19 цагийн үед ажлынхаа Болорчулуун гэх ахтайгаа хамт Боргио нэртэй 2,5 литрийн пиво уусан юм. Болорчулуун ахын гэр Био-д байдаг тул бид хоёр Нисэх хүртэл хамт яваад салсан. Тэгээд би Нисэхийн эцэст буугаад ойролцоох Саямаа нэртэй дэлгүүрийн биллъяард тоглоомын газар руу явахад зүс таних Ё.Пүрэвдорж гэх залуутай тааралдахад тэрээр 2 найзынхаа хамт явж байсан бөгөөд би тэр 2 найзыг нь танихгүй. Тэгснээ Ё.Пүрэвдорж дундаасаа мөнгө гаргаад архи авч уух уу гэхээр нь тэгье гэж хэлсэн. Тухайн үед надад 190.000 төгрөг байсан ба бид 4 ойролцоох дэлгүүрээс 0,75 хэмжээтэй стандарт нэртэй архинаас нэг шилийг аваад гудамжинд сууж байгаад уусан. Би архи авах гэж 5000 төгрөг гаргасан, үлдсэн мөнгийг нь нөгөө хэд гаргасан. Тухайн үед бид хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан огт хийгээгүй, Ё.Пүрэвдорж надтай анх таарахдаа эрүүл байсан байх, би сайн мэдэхгүй байна. Тэгээд бид архиа ууж дуусаад Саямаа биллъяард тоглоомын газарт тоглохоор ирсэн. Тэгээд анх Ё.Пүрэвдорж бид 2 тоглосон. Тухайн үед би нилээд халчихсан, харин Ё.Пүрэвдорж бага зэрэг согтуу байсан. Тэгээд тоглоод би хожигдоход Ё.Пүрэвдорж 5000 төгрөгөө өг, хоёулаа 5000 төгрөгөөр тоглосон биз дээ, хожигдсон нь хожсондоо 5000 төгрөг өгнө гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би түүнд яахаараа нэг л удаа тоглочихоод 5000 төгрөг өгдөг юм бэ гэсэн. Гэтэл Ё.Пүрэвдорж бооцооныхоо мөнгө өг гэхээр нь би өгөхгүй гээд дахиж тоглохоор биллъяардны бөмбөгнүүдийг ширээн дээр гаргаж байтал Ё.Пүрэвдорж намайг урдаас ирээд мөргөхдөө өөрийнхөө дух, зулай хэсгээр миний баруун нүдэнд нэг удаа мөргөсөн. Намайг мөргөхдөө тийм их хүчтэй оч манартал мөргөөгүй, нэг хүрэх шиг л болж бага зэрэг өвдөлт мэдрэгдсэн. Би мөргүүлээд газар унаагүй, бага зэрэг хойшоо ухарсан. Би та намайг мөргөчихлөө ш дээ гэж хэлээд нүдээ дараад хартал нүднээс цус гараагүй, хамарнаас цус гарсан. Тэгээд гадаа гартал биллъяард тоглоомын газрын эзэн намайг харснаа өө наад хөмсөгний чинь яс цөмөрчихсөн юм шиг байна, цаашаа хонхойчихсон байна, одоо түргэн яв гэж хэлэхээр нь би Пүрэвдорж болон түүний найзын хамт такси бариад Гэмтлийн эмнэлэгт очиж толгойныхоо зургийг авахуулахад эмч намайг гадуур явж болохгүй хэвтүүлнэ гээд Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Пүрэвдорж тэр үед надаас уучлалт гуйсан, буруугаа хүлээн зөвшөөрсөн. Би Ё.Пүрэвдоржоос 3,0 сая төгрөг нэхэмжилж байна. Учир нь цаашид толгойндоо бариа заслын эмчилгээ хийлгэнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

Гэрч Б.Батболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би хувиараа Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Нисэхийн эцэст Саямаа нэртэй хүнсний зах болох биллъяард тоглоомын газар ажиллуулдаг юм. Тэр хоёр халамцуу бага зэрэг согтуу байгаа харагдсан. Тэр хоёр тоглож байхдаа 5000 төгрөгийн бооцоотой тоглож байгаа шүү гэж байсан. Гэтэл Бямбадорж нь би 5000 төгрөгийн бооцоотой тоглохгүй, ширээн дээрээ 500 төгрөгийн бооцоотой тоглоно гэж хэлсэн. Гэтэл сүүлийн буюу хожлын хар шайркийг Пүрэвдорж цохьж оруулаад Бямбадоржийг хожчихсон. Тэгээд Бямбадоржоос 5000 төгрөг авъя гэсэн чинь Бямбадорж 5000 төгрөгөнд тоглоогүй, ширээн дээрээ 500 төгрөгөөр тоглосон гээд түүнд мөнгө өгөхгүй байсан. Пүрэвдоржийн найзууд ч бас Бямбадоржийг 5000 төгрөгийн бооцоотой тоглосон ш дээ, чи 5000 төгрөгөө өгөөч гэж байсан. Тэгэхээр нь би тэр үед та нар больцгоо, та нар хүүхдээс битгий мөнгө нэхээд бай гэж Пүрэвдорж болон түүний найз нарт хэлсэн. Тэгтэл Пүрэвдорж бооцооны 5000 төгрөгөө өг гээд Бямбадоржтой маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад Пүрэвдорж нь Бямбадорж руу ойртоод хоёр гараараа хоёр чихнийх нь харалдаа барьж байгаад өөр рүүгээ татаад нэг удаа толгойныхоо дух хэсгээр Бямбадоржийн баруун дээд хэсэгт мөргөсөн. Өөр байдлаар цохиж зодоогүй. Тэгэхээр нь би тэднийг салгасан. Мөргүүлснээс болж Бямбадоржийн баруун хөмсөгнөөс цус гарсан. Тэгээд тэднийг салгаад Пүрэвдоржийг чи яаж байгаа юм, одоо гарцгаа, энэ хүнээ эмнэлэгт аваачиж үзүүл гэж хэлэхэд Пүрэвдорж нь Бямбадоржийг эмнэлэгт үзүүлэхээр аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Гэрч О.Дэлгэрмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Намайг гэртээ байж байхад дүү Бямбадорж нь Гэмтлийн эмнэлэг дээр байна, 9 дүгээр хорооны биллъяард тоглоомын газарт хүнд цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гэмтлийн эмнэлэг дээр 23 цагийн үед бэр дүү Б.Оюун-Эрдэнэтэй хамт очоод Бямбадоржтой уулзтал гавал, нүүрний тасагт нь хэвтээд дусал хийлгэж байсан тул өөртэй нь ярьж чадаагүй. Эмч нар энэ хүнтэй одоохондоо ярьж болохгүй, та нар гадаа хүлээж бай гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт 5 орчим хоног хэвтэн эмчлүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Гэрч Д.Долгор мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 06 дугаар сарын 19-ний оройн 21 цаг өнгөрч байхад хүү Пүрэвдорж залгаад ээжээ би нэг хүн зодчихлоо, яаралтай Гэмтлийн эмнэлэг орох хэрэгтэй байна гэсэн. Тэгээд удалгүй Пүрэвдоржтой таарахад нэг машинд нөгөө зодуулсан гэх залуугийнхаа хамт суучихсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Ё.Пүрэвдорж нь уг залуутай бооцоотой тоглоод мөнгөө өгөхгүй байхаар нь муудалцаад би нэг удаа толгойгоороо мөргөчихсөн юм гэж хэлсэн. Бямбадоржийг харахад толгойгоо бариад ёо ёо гээд суугаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн ¹8767 дугаартай дүгнэлтэнд:

- Н.Бямбадоржийн биед духны хөндийн урд хананы цөмөрсөн далд хугарал, баруун нүдний зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27-р хуудас/,

Хохирогч Н.Бямбадоржийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 6-р хуудас/,

Саямаа биллъяард тоглоомын газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 75-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

           Шүүгдэгч Ё.Пүрэвдорж нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний орой Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Саямаа нэртэй биллъяард тоглоомын газарт бусдыг илтэд үл хүндэтгэн хамт тоглож байсан Н.Бямбадоржийг бооцоо тавьж тоглосон 5000 төгрөгөө өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөж бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж догшин авирлаж танхайрсан болох нь:

 

Хохирогч Н.Бямбадоржийн ...Би ажлаа тараад 19 цагийн үед би ажлынхаа Болорчулуун гэх ахтайгаа хамт Боргио нэртэй 2,5 литрийн пиво уусан юм. Болорчулуун ахын гэр Био-д байдаг тул бид хоёр Нисэх хүртэл хамт яваад салсан. Тэгээд би Нисэхийн эцэст буугаад ойролцоох Саямаа нэртэй дэлгүүрийн биллъяард тоглоомын газар руу явахад зүс таних Ё.Пүрэвдорж гэх залуутай тааралдахад тэрээр 2 найзынхаа хамт явж байсан. Тэгснээ Ё.Пүрэвдорж дундаасаа мөнгө гаргаад архи авч уух уу гэхээр нь тэгье гэж хэлсэн. Тухайн үед надад 190.000 төгрөг байсан ба бид 4 ойролцоох дэлгүүрээс 0,75 хэмжээтэй стандарт нэртэй архинаас нэг шилийг аваад гудамжинд сууж байгаад уусан. Би архи авах гэж 5000 төгрөг гаргасан, үлдсэн мөнгийг нь нөгөө хэд гаргасан. Тухайн үед бид хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан огт хийгээгүй, Ё.Пүрэвдорж надтай анх таарахдаа эрүүл байсан байх, би сайн мэдэхгүй байна. Тэгээд бид архиа ууж дуусаад Саямаа биллъяард тоглоомын газарт тоглохоор ирсэн. Тэгээд анх Ё.Пүрэвдорж бид 2 тоглосон. Тухайн үед би нилээд халчихсан, харин Ё.Пүрэвдорж бага зэрэг согтуу байсан. Тэгээд тоглоод би хожигдоход Ё.Пүрэвдорж 5000 төгрөгөө өг, хоёулаа 5000 төгрөгөөр тоглосон биз дээ, хожигдсон нь хожсондоо 5000 төгрөг өгнө гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би түүнд яахаараа нэг л удаа тоглочихоод 5000 төгрөг өгдөг юм бэ гэсэн. Гэтэл Ё.Пүрэвдорж бооцооныхоо мөнгө өг гэхээр нь би өгөхгүй гээд дахиж тоглохоор биллъяардны бөмбөгнүүдийг ширээн дээр гаргаж байтал Ё.Пүрэвдорж намайг урдаас ирээд мөргөхдөө өөрийнхөө дух, зулай хэсгээр миний баруун нүдэнд нэг удаа мөргөсөн. Намайг мөргөхдөө тийм их хүчтэй оч манартал мөргөөгүй, нэг хүрэх шиг л болсон. Бага зэрэг өвдөлт мэдрэгдсэн. Би мөргүүлээд газар унаагүй, бага зэрэг хойшоо ухарсан. Би та намайг мөргөчихлөө ш дээ гэж хэлээд нүдээ дараад хартал нүднээс цус гараагүй, хамарнаас цус гарсан. Тэгээд гадаа гартал биллъяард тоглоомын газрын эзэн намайг харснаа өө наад хөмсөгний чинь яс цөмөрчихсөн юм шиг байна, цаашаа хонхойчихсон байна, одоо түргэн яв гэж хэлэхээр нь би Пүрэвдорж болон түүний найзын хамт такси бариад Гэмтлийн эмнэлэгт очиж толгойныхоо зургийг авахуулахад эмч намайг гадуур явж болохгүй хэвтүүлнэ гээд Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Пүрэвдорж тэр үед надаас уучлалт гуйсан, буруугаа хүлээн зөвшөөрсөн. Би Ё.Пүрэвдоржоос 3,0 сая төгрөг нэхэмжилж байсан, одоо 1,0 сая төгрөг нэхэмжилж байна. Учир нь цаашид толгойндоо бариа заслын эмчилгээ хийлгэнэ гэв.

 

Гэрч Б.Батболдын ...Би хувиараа Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Нисэхийн эцэст Саямаа нэртэй хүнсний зах болох биллъяард тоглоомын газар ажиллуулдаг юм. Тэр хоёр халамцуу бага зэрэг согтуу байгаа харагдсан. Тэр хоёр тоглож байхдаа 5000 төгрөгийн бооцоотой тоглож байгаа шүү  гэж байсан. Гэтэл Бямбадорж нь би 5000 төгрөгийн бооцоотой тоглохгүй, ширээн дээрээ 500 төгрөгийн бооцоотой тоглож гэж тоглож байхдаа хэлсэн. Гэтэл сүүлийн буюу хожлын хар шайркийг Пүрэвдорж цохьж оруулаад Бямбадоржийг хожчихсон. Тэгээд Бямбадоржоос 5000 төгрөг авъя гэсэн чинь Бямбадорж 5000 төгрөгөнд тоглоогүй, ширээн дээрээ 500 төгрөгөөр тоглосон гээд түүнд мөнгө өгөхгүй байсан. Пүрэвдоржийн найзууд ч бас Бямбадоржийг 5000 төгрөгийн бооцоотой тоглосон ш дээ, чи 5000 төгрөгөө өгөөч гэж байсан. Тэгэхээр нь би тэр үед та нар больцгоо, та нар хүүхдээс битгий мөнгө нэхээд бай гэж Пүрэвдорж болон түүний найз нарт хэлсэн. Тэгтэл Пүрэвдорж бооцооны 5000 төгрөгөө өг гээд Бямбадоржтой маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад Пүрэвдорж нь Бямбадорж руу ойртоод хоёр гараараа хоёр чихнийх нь харалдаа барьж байгаад өөр рүүгээ татаад нэг удаа толгойныхоо дух хэсгээр Бямбадоржийн баруун нүдний дээд хэсэгт мөргөсөн. Өөр байдлаар цохиж зодоогүй. Тэгэхээр нь би тэднийг салгасан. Мөргүүлснээс болж Бямбадоржийн баруун хөмсөгнөөс цус гарсан. Тэгээд тэднийг салгаад Пүрэвдоржийг чи яаж байгаа юм, одоо гарцгаа, энэ хүнээ эмнэлэгт аваачиж үзүүл гэж хэлэхэд Пүрэвдорж нь Бямбадоржийг эмнэлэгт үзүүлэхээр аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

 

Гэрч О.Дэлгэрмаагийн ...Намайг гэртээ байж байхад дүү Бямбадорж нь Гэмтлийн эмнэлэг дээр байна, 9 дүгээр хорооны биллъяард тоглоомын газарт хүнд цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гэмтлийн эмнэлэг дээр 23 цагийн өнгөрч байхад бэр дүү Б.Оюун-Эрдэнэтэй хамт очоод Бямбадоржтой уулзтал гавал, нүүрний тасагт нь хэвтээд дусал хийлгэж байсан тул өөртэй нь ярьж чадаагүй. Эмч нар энэ хүнтэй одоохондоо ярьж болохгүй, та нар гадаа хүлээж бай гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт 5 орчим хоног хэвтэн эмчлүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

 

Гэрч Д.Долгорын ...2016 оны 06 дугаар сарын 19-ний оройн 21 цаг өнгөрч байхад хүү Пүрэвдорж залгаад ээжээ би нэг хүн зодчихлоо, яаралтай Гэмтлийн эмнэлэг орох хэрэгтэй байна гэсэн. Тэгээд удалгүй Пүрэвдоржтой таарахад нэг машинд нөгөө зодуулсан гэх залуугийнхаа хамт суучихсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Ё.Пүрэвдорж нь уг залуутай бооцоотой тоглоод мөнгөө өгөхгүй байхаар нь муудалцаад би нэг удаа толгойгоороо мөргөчихсөн юм гэж хэлсэн. Бямбадоржийг харахад толгойгоо бариад ёо ёо гээд суугаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн ¹8767 дугаартай дүгнэлтэнд:

- Н.Бямбадоржийн биед духны хөндийн урд хананы цөмөрсөн далд хугарал, баруун нүдний зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

          Шүүгдэгч Ё.Пүрэвдорж нь хохирогч Н.Бямбадоржийг бооцооныхоо 5000 төгрөгийг өгсөнгүй гэснээр шалтаглан маргаан үүсгэн улмаар хүч хэрэглэн хохирогчийн баруун нүдний дээд хэсэгт мөргөж, духны урд хананы цөмөрсөн далд хугарал, баруун нүдний зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь догшин авирлаж танхайрсан гэж үзнэ.

 

          Иймд шүүгдэгч Ё.Пүрэвдоржийг догшин авирлаж, танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

             Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Н.Бямбадорж нь шүүгдэгч Ё.Пүрэвдоржоос 1,0 сая төгрөг нэхэмжилж байна гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч Н.Бямбадоржийн эмчилгээний зардал 231.363 төгрөг /хх-ийн 26, 67-71-р хуудас/ гарсан байна. Үүнээс шүүгдэгч Ё.Пүрэвдорж нь мөрдөн байцаалтын шатанд гэм хорын хохиролд 90.000 төгрөг төлсөн /хх-ийн 75-р хуудас/,

Шүүхийн шатанд 145.000 төгрөг нийтдээ 235.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Ё.Пүрэвдоржийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Н.Бямбадорж нь гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан  гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ё.Пүрэвдорж нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүгдэгчид ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна.  

 

             Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 /нэг/ ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 299, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                    

                                                              ТОГТООХ НЬ:

 

           1. Боржигин овогт Ёндонжамцын Пүрэвдоржийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар Ё.Пүрэвдоржид 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Ё.Пүрэвдоржид оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ё.Пүрэвдоржид оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

        

5. Шүүгдэгч Ё.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан 1 /нэг/ ширхэг CD бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Ё.Пүрэвдорж нь хохирогч Н.Бямбадоржид 235.000 төгрөг төлсөн ба хохирогч Н.Бямбадорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Пүрэвдоржид авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР