Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/147

 

 

 

 

 

 

 

 

 

2022.06.27                                          2022/ШЦТ/147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0173/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Г.Довчинсүрэн,

Улсын яллагч                                             Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Б.Төгсбаяр,

Шүүгдэгч                                                      Ч.Ц нарыг  оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Ч.Ц-д холбогдох 2139003560198 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны  06 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  Ч.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн нутаг “Ихтийн гол” гэх газраас тус сумын харьяат иргэн Г.Э-ын эзэмшлийн үхэр сүргээс 7 буюу олон тооны үхрийг уналга болох хул зүсмийн мориор тууж үхэр сүргээс нь тасалж Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг “Урт завсрын адаг” гэх газар руу тууж хулгайлж хохирогч Г.Э-т 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н12-15 тал/

 

2. Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...би 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эх******* хүүхэдтэйгээ Улаанбаатар хот ажлаар явсан. Явахдаа гэртээ манайхаас баруун тийш 5 км орчим зайд нутагладаг Батноров сумын 3 дугаар багийн малчин Оргио гэх хүнд хонио түр харж өгөөч гэж хэлээд гэртээ үлдээгээд явсан. Үхрээ бол ямар нэгэн хүнд захиж үлдээгээгүй. Манай үхэр гэрээсээ баруун тийш ойрхон “Ихтийн голын өлөн”-гөөр бэлчдэг, хол явдаггүй болохоор нь хүнд захиж үлдээгүй юм... хотоос 2021 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 01:00 цагийн үед гэртээ ирсэн... 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө үхрээ бүрсгэж үзэхэд тоогоороо 7 тооны үхэр дутсан. Тэгээд ойр орчмоор айлын үхрүүдээр 8 хоног хайгаад сураг ажиг гараагүй... Манай үхэр гэрээсээ баруун тийш 3 км зайд байх “Ихтийн гол” дагуу бэлчдэг тэндээсээ холдодгүй юм... 1. Хоёр чих нь араасаа ганзага имтэй, зүүн чихэндээ шар өнгийн бүсний өөдөс сөвлөж тэмдэглэсэн эрээн нүүртэй улаан зүсмийн хязаалан эр үхэр, 2. Хоёр чих нь араасаа ганзага имтэй, зүүн чихэндээ шар өнгийн бүсний өөдөс сөвлөж тэмдэглэсэн, бидэртэй хүрэн зүсмийн эр шүдлэн үхэр, 3. Хоёр чих нь араасаа ганзага имтэй, зүүн чихэндээ шар өнгийн бүсний өөдөс сөвлөж тэмдэглэсэн, хар халзан зүсмийн эр шүдлэн үхэр, 4. Хоёр чих нь араасаа ганзага имтэй, зүүн чихэндээ шар өнгийн бүсний өөдөс сөвлөж тэмдэглэсэн, хар үнээ, 5. Хоёр чих нь араасаа ганзага имтэй, зүүн чихэндээ шар өнгийн бүсний өөдөс сөвлөж тэмдэглэсэн, хар зүсмийн бяруу, 6. Хоёр чих нь араасаа ганзага имтэй, зүүн чихэндээ шар өнгийн бүсний өөдөс сөвлөж тэмдэглэсэн, эрээн нүүртэй улаан зүсмийн эр бяруу, 7. Хоёр чих нь араасаа ганзага имтэй, зүүн чихэндээ шар өнгийн бүсний өөдөс сөвлөж тэмдэглэсэн, бидэртэй хүрэн зүсмийн эр бяруу эдгээр 7 тооны үхэр маань алга болсон байсан... Би алдсан үхрүүдээ зах зээлийн ханшаар нийтэд нь 11.600.000 /арван нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-н 34-35 тал/

           Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Би Баян-Адрага сумын хэсгийн төлөөлөгчөөс 3 тооны үхрээ амьдаар нь хүлээж авсан, бусад үхрүүдийнхээ төлбөр тооцоог нь аваагүй байгаа...би гомдолтой байна. Тэр Ц  гэх хүнээс бусад үхрүүдээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 37 тал/

            3. Гэрч Э.Баярмагнайгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ч.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 10:00 цагийн орчимд манайхаар хар Баяраа буюу Гандоржийн Нандинбаяртай орж ирсэн. Тэр хоёр Нандинбаярын цагаан истима гэдэг машинтай явж байсан, нэлээн халамцуу байсан. Манайд орж ирээд хоёр том савтай боргио пиво хувааж уучихаад 13:00 цагийн орчимд манайхаас гарсан. Манайд байхад нь Э.Ц-ийн утас руу залгаад мал ажилламаар байна хурдан хүрээд ир гээд яриад байсан. Тэгээд манайхаас гарахдаа одоо шууд Өрөлтөөр даваад Сэр-Одынд очиж мал ажиллана гээд хамт явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-н 41-42 тал/

4. Гэрч М.Гүнсэмийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ч.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 10-11 цагийн хооронд байх манайд архи уусан бололтой халамцуу явган орж ирсэн юм... Манай эх*******т тэр үед гэрээсээ ирсэн, найзтайгаа хамт явж байгаа гэж хэлсэн байсан... манай хүүхдүүд манай баруун хашааны айлаас гарч ирэхийг нь харсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 45-46 тал/

 

5. Гэрч Д.Сэр-Одын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ч.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 08 цагийн үед намайг орондоо хэвтэж байхад манайд гэнэт ороод ирсэн. Тэгээд би босоод гэрээсээ гарахад хонины хашаанаас модон эмээлтэй ухаа морь уяатай байсан. Тухайн үед Ц  нь хүрэн эрээн хүрэмтэй, хөх дээлтэй явж байсан. Би Ц ыг хаанаас хаа хүрч яваа юм гэхэд Баян-Адрага сумын төв орно гэж байсан. Тэгээд манайд сууж байтал хар Баяраа буюу Нандинбаяр машинтайгаа ирсэн. Нандинбаяр хэлэхдээ манай хадам аав Сандагдоржийнд мал ажиллаж өгнө гэж байсан. Тэгээд тэр хоёр манайд цай унд ууж юм ярьж сууж байгаад 10:00 цагийн орчимд манайхаас гарч Ч.Ц нь манай гадаа морио эмээлтэй нь тэр чигт нь уяатай орхиод Нандинбаярын машинд суугаад сумын төв чиглээд яваад өгсөн. Тэрнээс хойш бараг 2 цагийн дараа Нандинбаяр миний утас руу залгаад би сумын төвд ирээд байна. Ц ыг сумын төв явж өгөөч гэж гуйхаар нь сумын төвд яваад ирлээ би очиж мал ажиллаж амжихгүй нь гэсэн. Тэгээд үдээс хойш 15 цагийн үед Нандинбаяр нь машинтайгаа Ц ыг манайд хүргэж өгөөд Нандинбаяр гэртээ харилаа гээд манайхаас хөдөлсөн. Харин Ч.Ц морио унаад сумын төв явлаа гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-н 49-50 тал/

 

6. Гэрч Ө.Сандагдоржийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ц ... 2021 оны 11-р сарын 13-ны орой бүрэнхий болох үед эрээн хүрэмтэй хөх дээлтэй манайд ороод ирсэн. Тэгээд тэр оройдоо манайд хоноод маргааш өглөө нь буюу 2021 оны 11-р сарын 14-ний өглөө 07 цагийн үед манайхаас явсан. Явахад нь би гарч харахад ухаа морь унаад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 54 тал/

 

7. Гэрч Ц.Төмөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай эх******* Гэрэлзаяа 2020 оны 6-р сарын сүүлээр facebook хаягаараа мал худалдаж авна гэж зар тавьж байсан юм. Тэгээд тэр зарын дагуу Биндэр сумын иргэн Ч.Ц нь манайд ганцаараа мал өгөх гэсэн юм гэж орж ирээд тэрнээс хойш зүс таньдаг болсон. Тухайн үед манайх Баян-Адарга сумын төвд байдаг байсан. Тэгээд дараа нь Ч.Ц аас 3 бяруу авна гээд урьдчилгаа гэж 400.000 төгрөг бэлнээр өгч байсан. Тэгтэл Ч.Ц нь мөнгө авснаас 20 хоногийн дараа утсаар яриад би Улаанбаатар хотод байна очиж байгаад 3 бяруу аваачиж өгнө үлдсэн мөнгөө шилжүүлээч гэж ярьсан. Тэгээд манай эх******* Ч.Ц д 700.000 төгрөг дансаар шилжүүлсэн юм. Тэгээд тэрнээс хойш нэг сарын дараа хотоос ирлээ гээд манайхаар Баян-Адарга сумын иргэн Магнай гэдэг залуутай хоёулаа орж ирсэн. Тэгээд манай эх*******ээс 2 хонь 2 ямааны мөнгө өгчих би долоо хоногийн дараа 3 бяруутайгаа нийлүүлээд бөөнд нь өгнө гээд бэлнээр 300.000 төгрөг авч, бяруу авчирч өгөөд үлдэгдлээ авна гэж үлдээсэн 100.000 төгрөгөндөө дэлгүүрээс архи, пиво авахуулж яваад эргэж уулзаагүй таг болсон... Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг “Урт завсарын адаг гэх газар хөдөө гэртээ ганцаараа байж байхад манай эх******* Гэрэлзаяа над руу залгаад Ч.Ц над руу залгаж одоо өр ширээ дармаар байна би 1 бяруу, 1 шүдлэн үхэр эхний ээлжинд өгье, би Онон голын хойноос гэрээсээ туугаад явж байна гэж ярилаа, чи мал сайн мэдэхгүй юм чинь би очих уу гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэгээд оройн 19:00 цагийн орчимд манай эх******* хүүхдүүд сумын төвөөс ирсэн... 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 07:00 цагийн орчимд зүүн зүгээс ухаа мортой эрээн хүрэмтэй хөх дээлтэй ганцаараа манайд ирсэн. Тэгээд Ч.Ц ыг гадаа ирэхээр нь орооч гэтэл морь хөлстэй байна тантай гадаа уулзачихаад явлаа гэсэн. Тэгээд Ч.Ц надад хэлэхдээ би танай эх*******тэй утсаар ярьсан би шөнжингөө туусаар байгаад 1 шүдлэн үхэр, 1 бяруу аваад ирлээ, шүдлэнг нь ажиллаад бярууг нь тэжээчихгүй юу даа, би өдөр эргэж ирээд шүдлэнг чинь ажлаад өгье гэж хэлээд буцаад зүүн тийшээ яваад өгсөн. Ч.Ц 13:00 цагийн орчимд эргээд ухаа морьтойгоо ганцаараа нэлээн халамцуу ирсэн, тэгээд надаас архины мөнгө байна уу? гэхээр нь би эх*******ээсээ мөнгө асуусан... манай эх******* Ч.Ц аас чи юмаа авчирсан юм уу авчирсан юм бол аваад ир тэгэж байж би чамд мөнгө өгнө гэж хэлсэн. Тэгтэл Ч.Ц за би одоо туугаад ирье гээд мориндоо мордоод мөн л зүүн тийшээ яваад өгсөн. Тэгээд Ч.Ц нь 40 орчим минутын дараа хазаараар хазаарласан ухаа бяруу, мөн эвэрт нь цагаан өнгийн олс уясан эрээн нүүртэй хар шүдлэн үхэр туугаад ирсэн. Тэгээд би тууж ирсэн хоёр үхрийг нь малынхаа саравчинд хашаад бид хоёр манайд орсон. Тэгээд би эх******* хүүхдээ аваад Ч.Ц тай бөөндөө миний портертой Баян-Адарга сумын төв рүү явцгаасан. Тэгээд бид нар сумын төвд ирээд Ч.Ц д нэг шил архи, нэг том пиво авч өгсөн. Тэр орой Ч.Ц Гүнсэнгийнд хүргүүлсэн, би эх******* хүүхдүүдтэйгээ сумын төвд гэртээ хоносон. Маргааш өглөө нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14:00 цагийн орчимд Ч.Ц ыг сумын төвийн цагаан худгийн хажуунаас суулгаад хөдөө гэр рүүгээ аваад явсан. Тэгээд манайд очоод байж байгаад 16:00 цагийн орчимд Ч.Ц ын авчирч өгсөн эрээн нүүртэй хар зүсмийн эр шүдлэн үхрийг нь ажилласан...” гэх мэдүүлэг /хх-н 57-59 тал /

 

8. Гэрч Г.Нандинбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ц тай 2021 оны 11 дүгээр сард... Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн малчин Сэр-Одынд таарсан юм. Намайг Сэр-Одынд өглөөний 09 цагийн орчимд очиход Сэр-Од эх******* хүүхэдтэйгээ байсан. Харин хэлгүй даадай буюу Ц  нь сая төвөөс ирлээ, төвөөр хоёр хоног архи уулаа гээд дөнгөж гэрт нь орж ирээд сууж байсан. Тэгээд би Ц ыг хоёр хоног архи уусан юм чинь шартаа л байлгүй гээд Сэр-Одынд байсан том савтай “Боргио пивийг задлаад уу гээд өгсөн. Тэгтэл аягаар хоёр гурав уугаад надад хийж өгөхөөр нь би ажилтай гээд уугаагүй. Тэгээд Ц  бид хоёр Сэр-Одынхоос гараад үхэр янзалхаа явъя гээд миний машинд суутал Ц  сумын төв яваад ирмээр байна. Хэдэн пиво авчирч үхэр янзлангаа ууя гэхээр нь би за хамаа байж уу гээд Ц тай хамт сумын төв явсан юм. Тэгээд сумын төвд ирээд Ц  хоёр том “Боргио пиво аваад хуучин эх*******ийнхээрээ ороод гармаар байна гэхээр нь зүүн эгнээнд очиж Гүнсэн гэх айлд ганцаараа орсон, би гадаа нь машиндаа үлдсэн. Тэгээд удалгүй эргээд гараад ирсэн.  Гүнсэнгийнхээс гараад Магнайгийнхаар ороод нэг пивийг нь уугаад нэгийг нь талд нь оруулаад би Ц ыг аваад гарсан. Тэгээд Магнайгийнхаас гараад дэлгүүрээр орж дахин нэг пиво аваад хөдөө Сэр-Одынд очиход үхэр малаа янзлаад дууссан байсан. Тэгэхээр нь би Ц ыг Сэр-Одынд орхиод шууд гэр рүүгээ явсан... Ц  нь тухайн үед ухаа морьтой, хөх дээлтэй гадуураа улаан хүрэн хүрэмтэй явж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 62-63 тал/

            9. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШД-187 дугаартай: “...1 тооны хул зүсмийн бүдүүн морины зах зээлийн үнэлгээг  1.200.000 / нэг сая хоёр зуун мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-28 тал/

 

10. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн  ШД212 дугаартай: “... 7 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг  7.200.000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөг байх боломжтой гэж  дүгнэж байна...”  гэсэн дүгнэлт /хх-ийн 85-87 тал/

 

11. Шүүгдэгч Ч.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн нутаг Ихтийн гол гэх газраас Э гэх хүний 7 тооны үхрийг өөрийн эзэмшлийн морь болох хул зүсмийн бүдүүн морийг ашиглан үхэр сүргээс нь тасалж хулгайлан тууж явахдаа 2 тооны үхрийг нь алдчихсан юм. Би Э гэх хүний үхэрнүүдийг хулгайлсан үйлдэлдээ маш их харамсаж байна, би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... 1. Эрээн нүүртэй улаан зүсний эр бяруу, 2. Хар халзан зүсний шүдлэн эр үхэр, 3. Хар зүсний эр бяруу, 4. Хар зүсний сувай үнээ, 5. Хүрэн зүсний шүдлэн эр үхэр зэрэг байсан. Харин үлдсэн 2 тооны үхрийг нь би шөнө тууж явж байгаад алдчихсан учир яг ямар нас, зүсний үхрүүд байсан болохыг нь бол хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 95-96 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр илрэн гардаг.  

Шүүгдэгч  Ч.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар баг “Ихтийн гол” гэх газраас Г.Э-ын 7 тооны үхрийг хулгайлж 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н12-15 тал/

Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...би 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эх******* хүүхэдтэйгээ Улаанбаатар хот ажлаар явсан. Явахдаа гэртээ манайхаас баруун тийш 5 км орчим зайд нутагладаг Батноров сумын 3 дугаар багийн малчин Оргио гэх хүнд хонио түр харж өгөөч гэж хэлээд гэртээ үлдээгээд явсан. Үхрээ бол ямар нэгэн хүнд захиж үлдээгээгүй. Манай үхэр гэрээсээ баруун тийш ойрхон “Ихтийн голын өлөн”-гөөр бэлчдэг, хол явдаггүй болохоор нь хүнд захиж үлдээгүй юм... хотоос 2021 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 01:00 цагийн үед гэртээ ирсэн... 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө үхрээ бүрсгэж үзэхэд тоогоороо 7 тооны үхэр дутсан. Тэгээд ойр орчмоор айлын үхрүүдээр 8 хоног хайгаад сураг ажиг гараагүй... Манай үхэр гэрээсээ баруун тийш 3 км зайд байх “Ихтийн гол” дагуу бэлчдэг тэндээсээ холдодгүй юм... 1. Хоёр чих нь араасаа ганзага имтэй, зүүн чихэндээ шар өнгийн бүсний өөдөс сөвлөж тэмдэглэсэн эрээн нүүртэй улаан зүсмийн хязаалан эр үхэр, 2. Хоёр чих нь араасаа ганзага имтэй, зүүн чихэндээ шар өнгийн бүсний өөдөс сөвлөж тэмдэглэсэн, бидэртэй хүрэн зүсмийн эр шүдлэн үхэр, 3. Хоёр чих нь араасаа ганзага имтэй, зүүн чихэндээ шар өнгийн бүсний өөдөс сөвлөж тэмдэглэсэн, хар халзан зүсмийн эр шүдлэн үхэр, 4. Хоёр чих нь араасаа ганзага имтэй, зүүн чихэндээ шар өнгийн бүсний өөдөс сөвлөж тэмдэглэсэн, хар үнээ, 5. Хоёр чих нь араасаа ганзага имтэй, зүүн чихэндээ шар өнгийн бүсний өөдөс сөвлөж тэмдэглэсэн, хар зүсмийн бяруу, 6. Хоёр чих нь араасаа ганзага имтэй, зүүн чихэндээ шар өнгийн бүсний өөдөс сөвлөж тэмдэглэсэн, эрээн нүүртэй улаан зүсмийн эр бяруу, 7. Хоёр чих нь араасаа ганзага имтэй, зүүн чихэндээ шар өнгийн бүсний өөдөс сөвлөж тэмдэглэсэн, бидэртэй хүрэн зүсмийн эр бяруу эдгээр 7 тооны үхэр маань алга болсон байсан... Би алдсан үхрүүдээ зах зээлийн ханшаар нийтэд нь 11.600.000 /арван нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-н 34-35 тал/

           Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Би Баян-Адрага сумын хэсгийн төлөөлөгчөөс 3 тооны үхрээ амьдаар нь хүлээж авсан, бусад үхрүүдийнхээ төлбөр тооцоог нь аваагүй байгаа...би гомдолтой байна. Тэр Ц  гэх хүнээс бусад үхрүүдээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 37 тал/

            Гэрч Э.Баярмагнайгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ч.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 10:00 цагийн орчимд манайхаар хар Баяраа буюу Гандоржийн Нандинбаяртай орж ирсэн. Тэр хоёр Нандинбаярын цагаан истима гэдэг машинтай явж байсан, нэлээн халамцуу байсан. Манайд орж ирээд хоёр том савтай боргио пиво хувааж уучихаад 13:00 цагийн орчимд манайхаас гарсан. Манайд байхад нь Э.Ц-ийн утас руу залгаад мал ажилламаар байна хурдан хүрээд ир гээд яриад байсан. Тэгээд манайхаас гарахдаа одоо шууд Өрөлтөөр даваад Сэр-Одынд очиж мал ажиллана гээд хамт явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-н 41-42 тал/

Гэрч М.Гүнсэмийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ч.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 10-11 цагийн хооронд байх манайд архи уусан бололтой халамцуу явган орж ирсэн юм... Манай эх*******т тэр үед гэрээсээ ирсэн, найзтайгаа хамт явж байгаа гэж хэлсэн байсан... манай хүүхдүүд манай баруун хашааны айлаас гарч ирэхийг нь харсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 45-46 тал/

Гэрч Д.Сэр-Одын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ч.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 08 цагийн үед намайг орондоо хэвтэж байхад манайд гэнэт ороод ирсэн. Тэгээд би босоод гэрээсээ гарахад хонины хашаанаас модон эмээлтэй ухаа морь уяатай байсан. Тухайн үед Ц  нь хүрэн эрээн хүрэмтэй, хөх дээлтэй явж байсан. Би Ц ыг хаанаас хаа хүрч яваа юм гэхэд Баян-Адрага сумын төв орно гэж байсан. Тэгээд манайд сууж байтал хар Баяраа буюу Нандинбаяр машинтайгаа ирсэн. Нандинбаяр хэлэхдээ манай хадам аав Сандагдоржийнд мал ажиллаж өгнө гэж байсан. Тэгээд тэр хоёр манайд цай унд ууж юм ярьж сууж байгаад 10:00 цагийн орчимд манайхаас гарч Ч.Ц нь манай гадаа морио эмээлтэй нь тэр чигт нь уяатай орхиод Нандинбаярын машинд суугаад сумын төв чиглээд яваад өгсөн. Тэрнээс хойш бараг 2 цагийн дараа Нандинбаяр миний утас руу залгаад би сумын төвд ирээд байна. Ц ыг сумын төв явж өгөөч гэж гуйхаар нь сумын төвд яваад ирлээ би очиж мал ажиллаж амжихгүй нь гэсэн. Тэгээд үдээс хойш 15 цагийн үед Нандинбаяр нь машинтайгаа Ц ыг манайд хүргэж өгөөд Нандинбаяр гэртээ харилаа гээд манайхаас хөдөлсөн. Харин Ч.Ц морио унаад сумын төв явлаа гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-н 49-50 тал/

Гэрч Ө.Сандагдоржийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ц ... 2021 оны 11-р сарын 13-ны орой бүрэнхий болох үед эрээн хүрэмтэй хөх дээлтэй манайд ороод ирсэн. Тэгээд тэр оройдоо манайд хоноод маргааш өглөө нь буюу 2021 оны 11-р сарын 14-ний өглөө 07 цагийн үед манайхаас явсан. Явахад нь би гарч харахад ухаа морь унаад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 54 тал/

Гэрч Ц.Төмөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай эх******* Гэрэлзаяа 2020 оны 6-р сарын сүүлээр facebook хаягаараа мал худалдаж авна гэж зар тавьж байсан юм. Тэгээд тэр зарын дагуу Биндэр сумын иргэн Ч.Ц нь манайд ганцаараа мал өгөх гэсэн юм гэж орж ирээд тэрнээс хойш зүс таньдаг болсон. Тухайн үед манайх Баян-Адарга сумын төвд байдаг байсан. Тэгээд дараа нь Ч.Ц аас 3 бяруу авна гээд урьдчилгаа гэж 400.000 төгрөг бэлнээр өгч байсан. Тэгтэл Ч.Ц нь мөнгө авснаас 20 хоногийн дараа утсаар яриад би Улаанбаатар хотод байна очиж байгаад 3 бяруу аваачиж өгнө үлдсэн мөнгөө шилжүүлээч гэж ярьсан. Тэгээд манай эх******* Ч.Ц д 700.000 төгрөг дансаар шилжүүлсэн юм. Тэгээд тэрнээс хойш нэг сарын дараа хотоос ирлээ гээд манайхаар Баян-Адарга сумын иргэн Магнай гэдэг залуутай хоёулаа орж ирсэн. Тэгээд манай эх*******ээс 2 хонь 2 ямааны мөнгө өгчих би долоо хоногийн дараа 3 бяруутайгаа нийлүүлээд бөөнд нь өгнө гээд бэлнээр 300.000 төгрөг авч, бяруу авчирч өгөөд үлдэгдлээ авна гэж үлдээсэн 100.000 төгрөгөндөө дэлгүүрээс архи, пиво авахуулж яваад эргэж уулзаагүй таг болсон... Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг “Урт завсарын адаг гэх газар хөдөө гэртээ ганцаараа байж байхад манай эх******* Гэрэлзаяа над руу залгаад Ч.Ц над руу залгаж одоо өр ширээ дармаар байна би 1 бяруу, 1 шүдлэн үхэр эхний ээлжинд өгье, би Онон голын хойноос гэрээсээ туугаад явж байна гэж ярилаа, чи мал сайн мэдэхгүй юм чинь би очих уу гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэгээд оройн 19:00 цагийн орчимд манай эх******* хүүхдүүд сумын төвөөс ирсэн... 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 07:00 цагийн орчимд зүүн зүгээс ухаа мортой эрээн хүрэмтэй хөх дээлтэй ганцаараа манайд ирсэн. Тэгээд Ч.Ц ыг гадаа ирэхээр нь орооч гэтэл морь хөлстэй байна тантай гадаа уулзачихаад явлаа гэсэн. Тэгээд Ч.Ц надад хэлэхдээ би танай эх*******тэй утсаар ярьсан би шөнжингөө туусаар байгаад 1 шүдлэн үхэр, 1 бяруу аваад ирлээ, шүдлэнг нь ажиллаад бярууг нь тэжээчихгүй юу даа, би өдөр эргэж ирээд шүдлэнг чинь ажлаад өгье гэж хэлээд буцаад зүүн тийшээ яваад өгсөн. Ч.Ц 13:00 цагийн орчимд эргээд ухаа морьтойгоо ганцаараа нэлээн халамцуу ирсэн, тэгээд надаас архины мөнгө байна уу? гэхээр нь би эх*******ээсээ мөнгө асуусан... манай эх******* Ч.Ц аас чи юмаа авчирсан юм уу авчирсан юм бол аваад ир тэгэж байж би чамд мөнгө өгнө гэж хэлсэн. Тэгтэл Ч.Ц за би одоо туугаад ирье гээд мориндоо мордоод мөн л зүүн тийшээ яваад өгсөн. Тэгээд Ч.Ц нь 40 орчим минутын дараа хазаараар хазаарласан ухаа бяруу, мөн эвэрт нь цагаан өнгийн олс уясан эрээн нүүртэй хар шүдлэн үхэр туугаад ирсэн. Тэгээд би тууж ирсэн хоёр үхрийг нь малынхаа саравчинд хашаад бид хоёр манайд орсон. Тэгээд би эх******* хүүхдээ аваад Ч.Ц тай бөөндөө миний портертой Баян-Адарга сумын төв рүү явцгаасан. Тэгээд бид нар сумын төвд ирээд Ч.Ц д нэг шил архи, нэг том пиво авч өгсөн. Тэр орой Ч.Ц Гүнсэнгийнд хүргүүлсэн, би эх******* хүүхдүүдтэйгээ сумын төвд гэртээ хоносон. Маргааш өглөө нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14:00 цагийн орчимд Ч.Ц ыг сумын төвийн цагаан худгийн хажуунаас суулгаад хөдөө гэр рүүгээ аваад явсан. Тэгээд манайд очоод байж байгаад 16:00 цагийн орчимд Ч.Ц ын авчирч өгсөн эрээн нүүртэй хар зүсмийн эр шүдлэн үхрийг нь ажилласан...” гэх мэдүүлэг /хх-н 57-59 тал /

Гэрч Г.Нандинбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ц тай 2021 оны 11 дүгээр сард... Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн малчин Сэр-Одынд таарсан юм. Намайг Сэр-Одынд өглөөний 09 цагийн орчимд очиход Сэр-Од эх******* хүүхэдтэйгээ байсан. Харин хэлгүй даадай буюу Ц  нь сая төвөөс ирлээ, төвөөр хоёр хоног архи уулаа гээд дөнгөж гэрт нь орж ирээд сууж байсан. Тэгээд би Ц ыг хоёр хоног архи уусан юм чинь шартаа л байлгүй гээд Сэр-Одынд байсан том савтай “Боргио пивийг задлаад уу гээд өгсөн. Тэгтэл аягаар хоёр гурав уугаад надад хийж өгөхөөр нь би ажилтай гээд уугаагүй. Тэгээд Ц  бид хоёр Сэр-Одынхоос гараад үхэр янзалхаа явъя гээд миний машинд суутал Ц  сумын төв яваад ирмээр байна. Хэдэн пиво авчирч үхэр янзлангаа ууя гэхээр нь би за хамаа байж уу гээд Ц тай хамт сумын төв явсан юм. Тэгээд сумын төвд ирээд Ц  хоёр том “Боргио пиво аваад хуучин эх*******ийнхээрээ ороод гармаар байна гэхээр нь зүүн эгнээнд очиж Гүнсэн гэх айлд ганцаараа орсон, би гадаа нь машиндаа үлдсэн. Тэгээд удалгүй эргээд гараад ирсэн.  Гүнсэнгийнхээс гараад Магнайгийнхаар ороод нэг пивийг нь уугаад нэгийг нь талд нь оруулаад би Ц ыг аваад гарсан. Тэгээд Магнайгийнхаас гараад дэлгүүрээр орж дахин нэг пиво аваад хөдөө Сэр-Одынд очиход үхэр малаа янзлаад дууссан байсан. Тэгэхээр нь би Ц ыг Сэр-Одынд орхиод шууд гэр рүүгээ явсан... Ц  нь тухайн үед ухаа морьтой, хөх дээлтэй гадуураа улаан хүрэн хүрэмтэй явж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 62-63 тал/

Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн  ШД212 дугаартай: “... 7 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг  7.200.000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөг байх боломжтой гэж  дүгнэж байна...”  гэсэн дүгнэлт /хх-ийн 85-87 тал/

Шүүгдэгч Ч.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн нутаг Ихтийн гол гэх газраас Э гэх хүний 7 тооны үхрийг өөрийн эзэмшлийн морь болох хул зүсмийн бүдүүн морийг ашиглан үхэр сүргээс нь тасалж хулгайлан тууж явахдаа 2 тооны үхрийг нь алдчихсан юм. Би Э гэх хүний үхэрнүүдийг хулгайлсан үйлдэлдээ маш их харамсаж байна, би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... 1. Эрээн нүүртэй улаан зүсний эр бяруу, 2. Хар халзан зүсний шүдлэн эр үхэр, 3. Хар зүсний эр бяруу, 4. Хар зүсний сувай үнээ, 5. Хүрэн зүсний шүдлэн эр үхэр зэрэг байсан. Харин үлдсэн 2 тооны үхрийг нь би шөнө тууж явж байгаад алдчихсан учир яг ямар нас, зүсний үхрүүд байсан болохыг нь бол хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 95-96 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын олон тооны  малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Ц.Ц ыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүх хуралдаан дээр талууд шүүгдэгчийн гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагч: Ч.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн нутаг “Ихтийн гол” гэх газраас тус сумын харьяат иргэн Г.Э-ын эзэмшлийн үхэр сүргээс 7 буюу олон тооны үхрийг уналга болох хул зүсмийн мориор тууж үхэр сүргээс нь тасалж Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг “Урт завсрын адаг” гэх газар руу тууж хулгайлж хохирогч Г.Э-т 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 тал/, хохирогч Г.Э-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, гэрч Э.Баярмагнайгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/, гэрч Д.Сэр-Одын өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/, гэрч Ө.Сандагдоржийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/, гэрч Ц.Төмөрийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-59 тал/, хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 462 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-87 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь гомдол саналгүй гэсэн учир бусдад төлөх төлбөргүй байна гэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруугийн хувьд ямар нэг маргаангүй. Прокурорын саналыг дэмжиж байна гэв.

 

Талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, түүний үйлдэл нь дээрх хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа тул шүүх шүүгдэгчийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э-т 7.200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Э-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “ ... санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талууд дараах дүгнэлтийг гаргав.

Улсын яллагч: Шүүгдэгч өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байсан ба яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрсөн болно. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих, Цагдан хоригдсон хоноггүй. Ч.Ц ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан загасан тамгатай, хул зүсмийн бүдүүн морийг битүүмжилсэн. Үнэлгээ 1.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах,  эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: 4 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Ч.Ц д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /шүүгдэгч өмнө нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан/, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан 4 жилийн хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.200.000 төгрөгийн үнэ бүхий хул зүсмийн бүдүүн морийг  шүүгдэгч Ч.Ц аас гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авч, уг морийг  битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын  2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

  

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Ц ыг бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Ц ыг 4 /дөрөв/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц д оногдуулсан 4 жилийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий хул зүсмийн бүдүүн морийг шүүгдэгч Ч.Ц аас гаргуулж улсын төсөвт шилжүүлж, уг морийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын  2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ГАНЗОРИГ