Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/148

 

 

 

 

 

 

 

 

2022.06.28                                              2022/ШЦТ/148

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0174/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Г.Довчинсүрэн,

Улсын яллагч                                             Б.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                    Э.М нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Э.М-д холбогдох 2239001790260 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 23-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 13а-02 тоотод байрлах гэртээ “хувцас тайлах гэлээ” гэх шалтгааны улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч П.Д-тэй маргалдаж улмаар гар утсаа чулуудаж, гарыг нь мушгиж, хэвлий хэсэг рүү нь өшиглөн зодож түүний эрүүл мэндэд нь хоёр хөмсөгний дунд хэсгийн язарсан шарх, дээд үүдэн баруун 1-р шүдний хугарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын баруун хэсэг, зүүн бугалганы дотор дээд хэсгүүдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч П.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой би ажпаа тараад Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 13-02а тоотод байх гэртээ шөнө 01 цагийн орчим ирээд гэртээ ороход манай нөхөр гэртээ ганцаараа гэрийн зүүн орон дээрээ хувцастайгаа унтаж байсан. Манай нөхөр М архи согтууруулах ундаа хэрэглэсэн их согтуу байсан. Би нөхөр М-д хандаж хувцсаа тайлаад унтахгүй яасан юм бэ гээд хувцсыг нь тайлахад нөхөр М чи миний хувцсыг тайлж яах гээд байгаа юм янхан минь гичий чинь банзалдаж байгаад ирсэн үү гэж хэлээд миний хэвлий рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би чамд ингэж зодуулж чадахгүй гээд гэрээс гараад явахад миний араас гарч ирээд хувцаснаас минь чангаагаад гэрт оруулаад миний баруун гарыг мушгиад янхан гичий гэх зэрэг үг хэлж хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд чи бүр гүйцээчихгүй юу гэж хэлсэн чинь М над руу гар утсаа чулуудаж миний нүүрэнд оносон. М миний нүүрэнд гар утас чулуудсаны улмаас хамрын дээд хэсэгт язарсан, дээд уруул баруун талдаа хөхөрч цус хурсан, дээд талын баруун үүдэн шүд хугарсан гэмтэл шарх учирсан. Үүний дараа би бие засах гээд гэрээс гарахад гэрийн гадаа нэг удаа алгадсан. Тэгээд би маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн. М миний биед хамрын дээд хэсэгт язарсан, дээд уруул баруун талдаа хөхөрч цус хурсан, дээд талын баруун үүдэн шүд хугарсан гэмтэл шарх учруулсан... Намайг урьд өмнө нь зодож байгаагүй...Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-н 11-12 тал/

           

            2. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №318 дугаартай: “...П.Д-ийн биед 2 хөмсөгний дунд хэсгийн язарсан шарх, дээд үүдэн баруун 1-р шүдний хугарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын баруун хэсэг, зүүн бугалганы дотор дээд хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...”  гэсэн дүгнэлт /хх-н 31-32 тал/

 

3. М-ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би эх******* П.Д-тэй 2021 оны 03 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа... 2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой 23 цаг өнгөрөөгөөд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 13а-02 тоот хашаанд байх өөрийн гэртээ ганцаараа унтаж байхад манай эх******* ажлаасаа ирсэн. Би гэрийн зүүн орон дээр хувцастайгаа унтаж байхад эх******* Д миний хувцсыг тайлах гэхээр нь миний уур хүрээд чи янхан минь, банзалдаж байгаад ирсэн үү гэж хэлээд эх******* рүү өөрийнхөө гар утсыг чулуудсан чинь эх*******ийн нүүрэнд нь оночихсон. Би гар утас чулуудсаны улмаас эх******* Д гийн 1 шүд хугарч, 2 хөмсөгний голд зулгарсан байсан... Би 750 граммын хэмжээтэй “Монгол-стандарт” *******тэй архи ганцаараа уусан. Миний согтолтын хэмжээ их байсан байх. Би эх*******ийн нүүр рүү өөрийнхөө гар утсаа чулуудсанаа сайн санаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 43 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч Э.М нь 2022 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 13а-02 тоотод байрлах гэртээ согтуугаар хамтран амьдрагч П.Д-тэй маргалдаж улмаар гар утсаа чулуудаж, гарыг нь мушгиж, хэвлий хэсэг рүү нь өшиглөн зодож хоёр хөмсөгний дунд хэсгийн язарсан шарх, дээд үүдэн баруун 1-р шүдний хугарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын баруун хэсэг, зүүн бугалганы дотор дээд хэсгүүдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч П.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой би ажпаа тараад Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 13-02а тоотод байх гэртээ шөнө 01 цагийн орчим ирээд гэртээ ороход манай нөхөр гэртээ ганцаараа гэрийн зүүн орон дээрээ хувцастайгаа унтаж байсан. Манай нөхөр М архи согтууруулах ундаа хэрэглэсэн их согтуу байсан. Би нөхөр М-д хандаж хувцсаа тайлаад унтахгүй яасан юм бэ гээд хувцсыг нь тайлахад нөхөр М чи миний хувцсыг тайлж яах гээд байгаа юм янхан минь гичий чинь банзалдаж байгаад ирсэн үү гэж хэлээд миний хэвлий рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би чамд ингэж зодуулж чадахгүй гээд гэрээс гараад явахад миний араас гарч ирээд хувцаснаас минь чангаагаад гэрт оруулаад миний баруун гарыг мушгиад янхан гичий гэх зэрэг үг хэлж хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд чи бүр гүйцээчихгүй юу гэж хэлсэн чинь М над руу гар утсаа чулуудаж миний нүүрэнд оносон. М миний нүүрэнд гар утас чулуудсаны улмаас хамрын дээд хэсэгт язарсан, дээд уруул баруун талдаа хөхөрч цус хурсан, дээд талын баруун үүдэн шүд хугарсан гэмтэл шарх учирсан. Үүний дараа би бие засах гээд гэрээс гарахад гэрийн гадаа нэг удаа алгадсан. Тэгээд би маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн. М миний биед хамрын дээд хэсэгт язарсан, дээд уруул баруун талдаа хөхөрч цус хурсан, дээд талын баруун үүдэн шүд хугарсан гэмтэл шарх учруулсан... Намайг урьд өмнө нь зодож байгаагүй...Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-н 11-12 тал/

           

            2. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №318 дугаартай: “...П.Д-ийн биед 2 хөмсөгний дунд хэсгийн язарсан шарх, дээд үүдэн баруун 1-р шүдний хугарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын баруун хэсэг, зүүн бугалганы дотор дээд хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...”  гэсэн дүгнэлт /хх-н 31-32 тал/

 

3. М-ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би эх******* П.Д-тэй 2021 оны 03 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа... 2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой 23 цаг өнгөрөөгөөд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 13а-02 тоот хашаанд байх өөрийн гэртээ ганцаараа унтаж байхад манай эх******* ажлаасаа ирсэн. Би гэрийн зүүн орон дээр хувцастайгаа унтаж байхад эх******* Д миний хувцсыг тайлах гэхээр нь миний уур хүрээд чи янхан минь, банзалдаж байгаад ирсэн үү гэж хэлээд эх******* рүү өөрийнхөө гар утсыг чулуудсан чинь эх*******ийн нүүрэнд нь оночихсон. Би гар утас чулуудсаны улмаас эх******* Д гийн 1 шүд хугарч, 2 хөмсөгний голд зулгарсан байсан... Би 750 граммын хэмжээтэй “Монгол-стандарт” *******тэй архи ганцаараа уусан. Миний согтолтын хэмжээ их байсан байх. Би эх*******ийн нүүр рүү өөрийнхөө гар утсаа чулуудсанаа сайн санаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 43 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Э.М-ыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг гаргаж хэрэгт /хх-н 91 тал/ хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Э.М-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ыг 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                       Д. ГАНЗОРИГ