Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/149

 

 

 

 

 

 

 

 

 

2022.06.29                                       2022/ШЦТ/149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0166/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Г.Довчинсүрэн,

Улсын яллагч                                             Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Б.Болортунгалаг,

Шүүгдэгч                                                    Б.М нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б.М-д холбогдох 2239000000195 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караокены гадна талд хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Батхуяг, П.М нартай маргалдаж улмаар хохирогч П.М-ийн зүүн дал, зүүн бугалга хэсэгт хоёр удаа хутгалж түүний эрүүл мэндэд зүүн дал, зүүн бугалгад хутгалагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч П.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр миний бие ажлын найзууд болох Баярмаа, Ганчимэг, Байгальсүрэн болон түүний нөхөр Хуягаа бид тав уулзаж караокед орсон. Тухайн үед ойролцоогоор 21-22 цаг болж байсан. Бид нар ороод цаг гаран дуулж байгаад 0.75-н нэг шил архи хувааж уучихаад тэндээс гартал манай хүү М ирчихсэн байсан. Тэгээд гадаа байж байтал үүдэнд улаан дээлтэй гадуураа хүрэмтэй залууг нэг машинтай хүн ирчихээд дуудахад сонсохгүй болохоор нь манай найз болох Хуягаа нь тэр хүнд хандаж “чамайг тэнд хүн дуудаад байна” гэхэд хүрэмтэй залуу “намайг хэн дуудах нь чамд хамаагүй” гэсэн утгатай юм хэлээд манай найзтай маргалдаж эхлэхээр нь би боль гээд салгаж байтал гэнэт тэр улаан дээлтэй хүрэмтэй залуу өврөөсөө хутга гаргаж ирээд миний зүүн гарын булчин хэсэг рүү нэг удаа хутгалаад явах гэхээр нь би явуулахгүй гээд зууралдаж байтал эргэж хараад дахин нэг удаа миний зүүн дал хэсэгт мөн нэг удаа хуггалсан. Тэгээд манай хүү ирж түргэн болон цагдаа дуудсан... Тэр хутга бол тэр улаан хүрэмтэй залуугийн хутга байсан...“ гэх мэдүүлэг /хх-н 08-09 тал/

Хохирогч П.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Надад энэ хэрэгтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед гэмтэл учруулсан хүн хэрэг болсны дараа надтай холбогдож эмчилгээтэй холбоотой 103650 төгрөгийн эм тариа авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 10 тал/

 

2. Гэрч Х.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Миний бие 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ойролцоогоор 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караокед өөрийн эх*******ийн найзууд болох М , Баярмаа, Ганчимэг мөн эх******* Байгальсүрэн нартай орсон. Тэгээд бид нар нийлж 0.75-н архи хувааж уугаад тэндээ ойролцоогоор 1 цаг 30 минут дуулж архи ууж дуусаад байж байтал М-ийн хүү ирчихсэн гэхээр нь бид нар бөөндөө гараад зогсоолын хажуу тал руу явж байтал улаан өнгийн дээлтэй, гадуураа мөн улаан өнгийн хүрэмтэй залуу зогсоолын хажууд зогсож байсан. Тэгээд цаанаас цагаан өнгийн приустэй хүн ирээд тэр залууг дуудаад байхаар нь би тэр улаан дээлтэй хүрэмтэй залууд хандаж “чамайг цаанаас чинь дуудаад байгаа юм биш үү” гэхэд тэр залуу над руу ойртонгуутаа “чамд намайг хэн дуудах нь хамаагүй шүү” гэхээр нь дуудаад байхаар нь чамд хэлсэн юм гэтэл тэр залуу гэнэт өврөөсөө хутга гаргаж ирээд над руу хутгатай гараараа дайрахаар нь би больё гээд зууралдаж байтал тэр залуугийн найз болох хүрэн өнгийн дээлтэй залуу цаанаас ирээд дайрахаар нь би тэр залууг болиулах гэж байгаад тэр хүрэн дээлтэй залуутай хамт хажуу талын замын боржуур даваад унчихсан. Тэр хооронд М ирээд тэр улаан дээлтэй хүрэмтэй залууд хутгалуулчихсан байсан. Тэгээд би босоод хартал М-ийн зүүн гарнаас цус гарчихсан би хутгалуулчихлаа гэж хэлэхээр нь хартал тэр 2 залуу зугтаж байхааар нь бид нар араас нь очиж нэгийг нь барьж авсан... Тэр улаан дээлтэй гадуураа хүрэмтэй жижиг биетэй залуу нь хутга бариад дайрсны дараа М-ийн гараас цус гарч байсан... Тэр улаан дээлтэй гадуураа хүрэмтэй залуу л өврөөсөө хутга гаргаж ирсэн... Эвхдэг жижиг тонгорог байсан...” гэх мэдүүлэг /хх-н 14-15 тал/

3. Гэрч А.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай найзууд болох М , Ганчимэг, Байгальсүрэн, түүний нөхөр Хуягаа болон миний бие “Андууд” караокед 21 цагийн үед уулзаад 1 цаг 30 минут караокедож 0.75-н соёрхол *******тэй архийг 5-лаа хувааж уугаад тэндээс гарах гээд М ахын хүүг дуудаад Андууд караокенаас гарч байтал гадаа үүдэнд монгол дээлтэй малгайтай 2 залуу манай 2 найз болох Хуягаа М хоёр руу  дайраад хоорондоо муудалцаж байсан. Тэгээд дотуураа улаан өнгийн дээлтэй, дээлнийхээ гадуур улаан өнгийн хүрэмтэй, хүрэм нь дээгүүрээ шар хээтэй мөн улаан өнгийн дээшээ шовгор малгай өмссөн шар царайтай залуу нь манай найз М рүү гэнэт хутга буюу эвхдэг тонгорог барьж дайраад 1 удаа далайсны дараа М-ийн зүүн гарнаас цус гарч байсан. Тэгээд тэр 2 залуу андууд караокеноос баруун хойшоо зүгт зугтахаар нь бид нар араас нь хөөж хүрэн дээлтэй давхараатай нүдтэй залууг нь барьж аваад улаан өнгийн шаргал хээтэй хүрэмтэй залууг нь алдчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19 тал /

 

4. Гэрч Э.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай ажлын найзууд болох Баярмаа, М , Байгальсүрэн болон түүний нөхөр Хуягаа бид нар 5-лаа ойролцоогоор 21 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг Андууд караокед орж 1 цаг 30 минут дуулж суунгаа 0.75-н нэг шилтэй архийг хувааж уусан. Тэгээд цаг дуусаад бид нар караокеноос гарч байтал М-ийн хүү замын хойд талд ирчихсэн байхаар нь бид нар машинд нь суух гээд очиж байтал замын хажууд улаан өнгийн дээлтэй, гадуураа улаан өнгийн шаргал хээтэй хүрэмтэй дээгүүрээ мөн улаан өнгийн малгайтай залуу зогсож байсан. Тэр хүн дээр цагаан саарал өнгийн жижиг тэрэг ирж зогсоод сигналдсан чинь манай Байгальсүрэнгийн нөхөр Хуягаа нь тэр хүн рүү хандаж чамайг дуудаад байна гэж хэлэхэд тэр улаан хүрэмтэй залуу “чамд намайг хэн дуудах хамаагүй” гээд өврөөсөө нэг хутга буюу тонгорог байх гаргаж ирээд “чамд хамаагүй хутгална" гэж хэлэхээр нь Хуягаа “юу яриад байгаа юм бэ” гэхэд хутгална шүү гээд дайрахад нөгөө цагаан саарал машинаас хүрэн өнгийн дээлтэй махлагдуу залуу гарч ирээд улаан хүрэмтэй залууг машинд суу гэж байсан. Тэгээд М тэр хүмүүс рүү ойрттол тэр улаан хүрэмтэй залуу М-ийг зүүн гар руу нь хутгалаад хутгаа шидээд нөгөө машин руугаа суух гэж байхад нь бид нар гүйж очиж барьж авсан. Тэр улаан дээлтэй залуу нь зугтаад машиндаа суух гэж байхад М-ий хүү хүрмийг нь тайлж аваад үлдсэн. Тэгээд гараас нь цус гараад байсан...Улаан өнгийн шаргал хүрэмтэй залуу хутгалчихаад хутгаа шидээд зугтсан...” гэх мэдүүлэг /хх-н 23 тал/

 

5. Гэрч Л.Пүрэвбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...М  ах бид 2 Хэнтий аймгийн Хэрлэн сум 8-р багт харьяалагддаг 2-р фермээс ойролцоогоор 17 цагийн орчимд Хэнтий аймагт орж ирсэн. Тэгээд Хэнтий аймгийн Хэрлэн сум 2-р багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караоке руу орж 2 ширхэг 0.75-н соёрхол *******тэй архийг хувааж уугаад дараа нь дахин нэмж 0.75-н нэг шил архи нэмж авч уусан... Бид нар отрын улсууд учраас хөдөө гадаа явахдаа хоол унданд хэрэглэх зорилгоор М  ах биедээ нэг тонгорог авч явдаг байсан. Дэлгэгддэг хүрэн өнгийн иштэй тонгорог...” гэх мэдүүлэг /хх-н 28 тал/

6. Гэрч Г.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-ны... ойролцоогоор 23 цагийн үед “Хэнтий аймгийн Хэрлэн сум 2-р багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караокены гадаа хүмүүс маргалдаж муудалцаад байна” гэх дуудлаганы дагуу очиход хэргийн газарт эмнэлгийн байгууллага ирчихсэн гараас нь цус гарчихсан, мөн тэнд байсан хүмүүсийн өгүүлэмжээр хутгалсан хүн нь улаан өнгийн дээлтэй зугтчихсан гэж хэлэхээр нь би тэр хавийг ажиглаж байтал замын хойд талд шийдний зүүн талд 2 иргэн сууж байхаар нь очтол зугтаад гүйхээр нь араас нь очиж нэгийг нь барьж аваад эргэж хэрэг болсон газарт иртэл бас нэг улаан өнгийн дээлтэй гадуураа мөн улаан өнгийн хүрэмтэй жижигхэн залууг хохирогчтой цуг хүмүүс барьчихсан энэ залуу хутгалсан гээд зогсож байхаар нь бид нар тэр 2 залууг аваад 102 дээр ирж мөрдөгчид хүлээлгэж өгсөн... хохирогчийг хутгалсан гэх хүн нь миний харснаар дотуураа улаан өнгийн дээлтэй, гадуураа мөн улаан өнгийн хүрэмтэй, толгойдоо шовгор улаан өнгийн малгай өмссөн, шар царайтай жижигхэн эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 36 тал/

7. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №302 дугаартай: “...П.М-ийн биед зүүн дал, зүүн бугалганд хутгалагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн дал, зүүн бугалганд хутгалагдсан шарх нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...”  гэсэн дүгнэлт /хх-н 58-59 тал/

 

8.  Б.М гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр миний бие өөрийн хуурай дүү Пүрэвбаатарын хамтаар Хэнтий аймгийн Хэрлэн сум 8-р баг хоёрдугаар фермээс ойролцоогоор 17 цагийн орчимд Хэнтий аймаг руу бинзен тос авах зорилгоор орж ирсэн. Тэгээд аймагт орж ирээд шууд Хэнтий аймгийн хэрлэн сум 2-р багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караоке руу орж 0.75-н соёрхол *******тэй архийг хоёулаа хувааж уугаад тасарчихсан байсан. Тухайн үед яг юу болсон талаар би санахгүй байгаа... Миний тонгорог хүрэн өнгийн модон иштэй, эвхдэг, ишин дээрээ таван хошууны тэмдэгтэй жижиг тонгорог байсан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... Би дотуураа улаан өнгийн дээлтэй, гадуураа шаргал өнгийн хээтэй улаан хүрэмтэй, доогуураа урт түрийтэй хар гуталтай, толгойдоо улаан өнгийн шовгор малгайтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 88-89 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Андууд караокены гадна Х.Батхуяг, П.М нартай маргалдаж П.М-ийн зүүн дал, зүүн бугалга хэсэгт хоёр удаа хутгалж зүүн дал, зүүн бугалганд хутгалагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч П.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр миний бие ажлын найзууд болох Баярмаа, Ганчимэг, Байгальсүрэн болон түүний нөхөр Хуягаа бид тав уулзаж караокед орсон. Тухайн үед ойролцоогоор 21-22 цаг болж байсан. Бид нар ороод цаг гаран дуулж байгаад 0.75-н нэг шил архи хувааж уучихаад тэндээс гартал манай хүү М ирчихсэн байсан. Тэгээд гадаа байж байтал үүдэнд улаан дээлтэй гадуураа хүрэмтэй залууг нэг машинтай хүн ирчихээд дуудахад сонсохгүй болохоор нь манай найз болох Хуягаа нь тэр хүнд хандаж “чамайг тэнд хүн дуудаад байна” гэхэд хүрэмтэй залуу “намайг хэн дуудах нь чамд хамаагүй” гэсэн утгатай юм хэлээд манай найзтай маргалдаж эхлэхээр нь би боль гээд салгаж байтал гэнэт тэр улаан дээлтэй хүрэмтэй залуу өврөөсөө хутга гаргаж ирээд миний зүүн гарын булчин хэсэг рүү нэг удаа хутгалаад явах гэхээр нь би явуулахгүй гээд зууралдаж байтал эргэж хараад дахин нэг удаа миний зүүн дал хэсэгт мөн нэг удаа хуггалсан. Тэгээд манай хүү ирж түргэн болон цагдаа дуудсан... Тэр хутга бол тэр улаан хүрэмтэй залуугийн хутга байсан...“ гэх мэдүүлэг /хх-н 08-09 тал/

Гэрч Х.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Миний бие 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ойролцоогоор 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караокед өөрийн эх*******ийн найзууд болох М , Баярмаа, Ганчимэг мөн эх******* Байгальсүрэн нартай орсон. Тэгээд бид нар нийлж 0.75-н архи хувааж уугаад тэндээ ойролцоогоор 1 цаг 30 минут дуулж архи ууж дуусаад байж байтал М-ийн хүү ирчихсэн гэхээр нь бид нар бөөндөө гараад зогсоолын хажуу тал руу явж байтал улаан өнгийн дээлтэй, гадуураа мөн улаан өнгийн хүрэмтэй залуу зогсоолын хажууд зогсож байсан. Тэгээд цаанаас цагаан өнгийн приустэй хүн ирээд тэр залууг дуудаад байхаар нь би тэр улаан дээлтэй хүрэмтэй залууд хандаж “чамайг цаанаас чинь дуудаад байгаа юм биш үү” гэхэд тэр залуу над руу ойртонгуутаа “чамд намайг хэн дуудах нь хамаагүй шүү” гэхээр нь дуудаад байхаар нь чамд хэлсэн юм гэтэл тэр залуу гэнэт өврөөсөө хутга гаргаж ирээд над руу хутгатай гараараа дайрахаар нь би больё гээд зууралдаж байтал тэр залуугийн найз болох хүрэн өнгийн дээлтэй залуу цаанаас ирээд дайрахаар нь би тэр залууг болиулах гэж байгаад тэр хүрэн дээлтэй залуутай хамт хажуу талын замын боржуур даваад унчихсан. Тэр хооронд М ирээд тэр улаан дээлтэй хүрэмтэй залууд хутгалуулчихсан байсан. Тэгээд би босоод хартал М-ийн зүүн гарнаас цус гарчихсан би хутгалуулчихлаа гэж хэлэхээр нь хартал тэр 2 залуу зугтаж байхааар нь бид нар араас нь очиж нэгийг нь барьж авсан... Тэр улаан дээлтэй гадуураа хүрэмтэй жижиг биетэй залуу нь хутга бариад дайрсны дараа М-ийн гараас цус гарч байсан... Тэр улаан дээлтэй гадуураа хүрэмтэй залуу л өврөөсөө хутга гаргаж ирсэн... Эвхдэг жижиг тонгорог байсан...” гэх мэдүүлэг /хх-н 14-15 тал/

Гэрч А.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай найзууд болох М , Ганчимэг, Байгальсүрэн, түүний нөхөр Хуягаа болон миний бие “Андууд” караокед 21 цагийн үед уулзаад 1 цаг 30 минут караокедож 0.75-н соёрхол *******тэй архийг 5-лаа хувааж уугаад тэндээс гарах гээд М ахын хүүг дуудаад Андууд караокенаас гарч байтал гадаа үүдэнд монгол дээлтэй малгайтай 2 залуу манай 2 найз болох Хуягаа М хоёр руу  дайраад хоорондоо муудалцаж байсан. Тэгээд дотуураа улаан өнгийн дээлтэй, дээлнийхээ гадуур улаан өнгийн хүрэмтэй, хүрэм нь дээгүүрээ шар хээтэй мөн улаан өнгийн дээшээ шовгор малгай өмссөн шар царайтай залуу нь манай найз М рүү гэнэт хутга буюу эвхдэг тонгорог барьж дайраад 1 удаа далайсны дараа М-ийн зүүн гарнаас цус гарч байсан. Тэгээд тэр 2 залуу андууд караокеноос баруун хойшоо зүгт зугтахаар нь бид нар араас нь хөөж хүрэн дээлтэй давхараатай нүдтэй залууг нь барьж аваад улаан өнгийн шаргал хээтэй хүрэмтэй залууг нь алдчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19 тал /

Гэрч Э.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай ажлын найзууд болох Баярмаа, М , Байгальсүрэн болон түүний нөхөр Хуягаа бид нар 5-лаа ойролцоогоор 21 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг Андууд караокед орж 1 цаг 30 минут дуулж суунгаа 0.75-н нэг шилтэй архийг хувааж уусан. Тэгээд цаг дуусаад бид нар караокеноос гарч байтал М-ийн хүү замын хойд талд ирчихсэн байхаар нь бид нар машинд нь суух гээд очиж байтал замын хажууд улаан өнгийн дээлтэй, гадуураа улаан өнгийн шаргал хээтэй хүрэмтэй дээгүүрээ мөн улаан өнгийн малгайтай залуу зогсож байсан. Тэр хүн дээр цагаан саарал өнгийн жижиг тэрэг ирж зогсоод сигналдсан чинь манай Байгальсүрэнгийн нөхөр Хуягаа нь тэр хүн рүү хандаж чамайг дуудаад байна гэж хэлэхэд тэр улаан хүрэмтэй залуу “чамд намайг хэн дуудах хамаагүй” гээд өврөөсөө нэг хутга буюу тонгорог байх гаргаж ирээд “чамд хамаагүй хутгална" гэж хэлэхээр нь Хуягаа “юу яриад байгаа юм бэ” гэхэд хутгална шүү гээд дайрахад нөгөө цагаан саарал машинаас хүрэн өнгийн дээлтэй махлагдуу залуу гарч ирээд улаан хүрэмтэй залууг машинд суу гэж байсан. Тэгээд М тэр хүмүүс рүү ойрттол тэр улаан хүрэмтэй залуу М-ийг зүүн гар руу нь хутгалаад хутгаа шидээд нөгөө машин руугаа суух гэж байхад нь бид нар гүйж очиж барьж авсан. Тэр улаан дээлтэй залуу нь зугтаад машиндаа суух гэж байхад М-ийхүү хүрмийг нь тайлж аваад үлдсэн. Тэгээд гараас нь цус гараад байсан...Улаан өнгийн шаргал хүрэмтэй залуу хутгалчихаад хутгаа шидээд зугтсан...” гэх мэдүүлэг /хх-н 23 тал/

Гэрч Л.Пүрэвбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...М  ах бид 2 Хэнтий аймгийн Хэрлэн сум 8-р багт харьяалагддаг 2-р фермээс ойролцоогоор 17 цагийн орчимд Хэнтий аймагт орж ирсэн. Тэгээд Хэнтий аймгийн Хэрлэн сум 2-р багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караоке руу орж 2 ширхэг 0.75-н соёрхол *******тэй архийг хувааж уугаад дараа нь дахин нэмж 0.75-н нэг шил архи нэмж авч уусан... Бид нар отрын улсууд учраас хөдөө гадаа явахдаа хоол унданд хэрэглэх зорилгоор М  ах биедээ нэг тонгорог авч явдаг байсан. Дэлгэгддэг хүрэн өнгийн иштэй тонгорог...” гэх мэдүүлэг /хх-н 28 тал/

Гэрч Г.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-ны... ойролцоогоор 23 цагийн үед “Хэнтий аймгийн Хэрлэн сум 2-р багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караокены гадаа хүмүүс маргалдаж муудалцаад байна” гэх дуудлаганы дагуу очиход хэргийн газарт эмнэлгийн байгууллага ирчихсэн гараас нь цус гарчихсан, мөн тэнд байсан хүмүүсийн өгүүлэмжээр хутгалсан хүн нь улаан өнгийн дээлтэй зугтчихсан гэж хэлэхээр нь би тэр хавийг ажиглаж байтал замын хойд талд шийдний зүүн талд 2 иргэн сууж байхаар нь очтол зугтаад гүйхээр нь араас нь очиж нэгийг нь барьж аваад эргэж хэрэг болсон газарт иртэл бас нэг улаан өнгийн дээлтэй гадуураа мөн улаан өнгийн хүрэмтэй жижигхэн залууг хохирогчтой цуг хүмүүс барьчихсан энэ залуу хутгалсан гээд зогсож байхаар нь бид нар тэр 2 залууг аваад 102 дээр ирж мөрдөгчид хүлээлгэж өгсөн... хохирогчийг хутгалсан гэх хүн нь миний харснаар дотуураа улаан өнгийн дээлтэй, гадуураа мөн улаан өнгийн хүрэмтэй, толгойдоо шовгор улаан өнгийн малгай өмссөн, шар царайтай жижигхэн эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 36 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №302 дугаартай: “...П.М-ийн биед зүүн дал, зүүн бугалганд хутгалагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн дал, зүүн бугалганд хутгалагдсан шарх нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...”  гэсэн дүгнэлт /хх-н 58-59 тал/

Б.М гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр миний бие өөрийн хуурай дүү Пүрэвбаатарын хамтаар Хэнтий аймгийн Хэрлэн сум 8-р баг хоёрдугаар фермээс ойролцоогоор 17 цагийн орчимд Хэнтий аймаг руу бинзен тос авах зорилгоор орж ирсэн. Тэгээд аймагт орж ирээд шууд Хэнтий аймгийн хэрлэн сум 2-р багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караоке руу орж 0.75-н соёрхол *******тэй архийг хоёулаа хувааж уугаад тасарчихсан байсан. Тухайн үед яг юу болсон талаар би санахгүй байгаа... Миний тонгорог хүрэн өнгийн модон иштэй, эвхдэг, ишин дээрээ таван хошууны тэмдэгтэй жижиг тонгорог байсан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... Би дотуураа улаан өнгийн дээлтэй, гадуураа шаргал өнгийн хээтэй улаан хүрэмтэй, доогуураа урт түрийтэй хар гуталтай, толгойдоо улаан өнгийн шовгор малгайтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 88-89 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. 

Иймд шүүгдэгч Б.М г уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Б.М гаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болно...” гэх  нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт  /хх-н 79 тал/ гаргаж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Б.М д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу 800 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж түүний хөрөнгө орлогын байдлыг харгалзан сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор төлж дуусгахыг даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М г хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М г  800  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/  төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000  төгрөгөөр  төлөхөөр буюу 4 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.М д   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ГАНЗОРИГ