Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/150

 

2022.07.01                                                        2022/ШЦТ/150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0170/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Г.Урантуяа,

Улсын яллагч                                             Б.Нарангэрэл,

Хохирогчийн өмгөөлөгч                            Д.Ганхуяг,

Хохирогч                                                    Э.Д ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            О.Дүүриймаа,

Шүүгдэгч                                                    Б.О нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох 2239000000249 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн орчимд Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг Хэрэм гэх газарт байх Э.Д ийн гэрийн гадна талд бэлчээрийн маргаанаас үүдэн маргалдаж улмаар нүүр хэсэгт нь цохих, бургасаар зүүн гарын шуу орчимд нь цохих зэргээр зодож Э.Д ийн эрүүл мэндэд зүүн шууны ясны зөрөөгүй хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

1. Хохирогч Э.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Би 2022 сны 05 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн орчимд хаваржаанаасаа нүүх гээд өөрийн малын хашааг машиндаа ачиж байхад манай саахалт айлын Б.О мотоциклтой ганцаараа ирээд танайх манай худгийн хойд талд буух юм бол чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би чиний хүн алах гэж юу байсан юм бэ гэж хэлсэн чинь Б.О мотоциклоосоо бууж ирээд миний толгой хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би мөн адил баруун гараараа Б.О-ийн  нүүрэн хэсэг рүү нэг удаа цохисон. Ингээд бид хоёр барьцалдаж байгаад би доошоо харсан чинь газар уурганы засаагүй нэлээн бүдүүн бургас байхаар нь тэр бургасыг барьж аваад Б.О-ийн  нуруу хэсэг рүү нэг удаа цохисон чинь бургас хугарсан, харин хугарсан бургасны нэг хэсгийг Б.О барьж аваад намайг цохих гэхээр нь би арагшаа ухарсан. Тэгсэн Б.О барьж байсан бургасаараа намайг цохихоор нь би зүүн гараараа хаасан чинь миний зүүн гарын шуу хэсэг рүү нэг удаа барьж байсан модоороо цохисон. Тэгэхээр нь би гараа бариад явган зугтаасан. Ингээд Б.О мотоциклоо асаагаад танай малыг хөөнө гэж хэлээд манай хонь ямаа руу очоод хөөж байснаа цаашаа яваад өгсөн. Тэгээд сумаас цагдаа ирээд намайг эмнэлэг очиж гараа үзүүл гэж хэлсэн. Ингээд би гараа аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирж зургийг нь авхуулсан чинь миний зүүн гарын шуу хэсгийн яс хугарсан байна гэж хэлсэн... Одоо миний гар хугарснаар ямар ч ажил хийж чадахгүй хэдэн сар болно. Мөн би дээрээс нь зусландаа бууж чадахгүйд хүрлээ. Тийм болохоор би маш их гомдолтой байна... Миний гар хэзээ эдгэж дуусах хүртэл гарсан зардал мөнгийг бүгдийг нь нэхэмжлэх болно. Энэ гэрт би ганцаараа малдаа явж техник хэрэгслээ ашигладаг байсан, одоо манай гэр хэн ч машин мотоциклоо ашиглаж чадахгүй мөн малдаа явж чадахгүйд хүрээд байна. Тийм болохоор би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-н 11-12 тал/

Хохирогч Э.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...өөрийн эмчилгээний зардал, наашаа цаашаа явсан бензины зардалдаа нийтдээ 388.700 төгрөгийг зарцуулаад байна. Мөн миний зүүн гарын шууны яс хугарснаас болж би малаа хариулж чадахгүйд хүрээд байна.Энэнээсээ болж 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр миний тугалтай үнээ, хээлтэй байсан үнээ нийтдээ 2 тооны үхэр маань шаварт унаад би хугархай гартай учир уг хоёр тооны үхрээ шавраас нь гаргаж чадалгүй харсаар байгаад үхүүллээ. Иймд би О гэх залуугаас эмчилгээний зардал, наашаа цаашаа явсан бензины зардал, шаварт унаад гаргаж чадалгүй харсаар байгаад үхүүлсэн 2 тооны үхэр зэргээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 16-17 тал/

Хохирогч Э.Д ийн шүүх хуралдаан дээр өгсөн: “...Эм тариа 209.000 төгрөг, ирсэн очсон бензиний зардал 180.000 төгрөг, 315.000 төгрөг, 125.000 төгрөг, сүүлд нэмж хийсэн бензин 307.000 төгрөг, 2 үхрийн мөнгө 1.700.000 төгрөг, нэг нь 1.500.000 төгрөг, үнэлгээний зардал 30.000 төгрөг нэхэмжилж байгаа. Нийт 3.977.000 төгрөг байгаа. Сэтгэл санаа гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа... 387.000 төгрөг төлсөн...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

2. Гэрч Г.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн орчимд Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг баруун Хэрэм гэх газрын зүүн хойд талд хонио хараад машинд сууж байхад Хэрэмийн баруун талын замаар маш хурдтай дугуйтай хүн намайг чиглээд ирж байсан. Тэгээд манай хонин дээр ирээд мотоциклтойгоо дотуур нь тойрч эргэсэн, тэгэхээр нь би машинаа асаагаад очтол манай баруун айлын О хүү байсан. Ингээд би машинаас буугаад очтол О над руу хандаж та нар муу сайнууд энд бууна гэж байхгүй шүү гээд хашгирч байснаа урагшаа Хэрэм чиглээд явсан. Тэгээд би хойноос нь машинаа асаагаад араас нь очсон чинь О аав Батхишиг дээрээ очоод аавтайгаа хонио баруун тийш нь болгож байгаад гэр рүүгээ явсан. Би Батхишиг гуай дээр очоод танай хүүхэд яагаад манай малыг дайрч алчих гээд элдээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь Батхишиг гуай танайх айлтай бууж чаддаггүй, хүүхэд хулгайд сэрддэг биз дээ гэж хэлсэн. Тэгээд би та юу яриад байгаа юм бэ, яахаараа тэр хойно бууж болдоггүй юм бэ гэж хэлсэн чинь Батхишиг гуай надтай юм ярихгүй мориноосоо буухгүй цаашаа хонио туугаад яваад байсан. Тэгээд би утсаар өөрийн нөхрөө дуудсан чинь манай нөхөр Д  нь удаагүй хүрээд ирсэн. Д  ирээд би мотоцикл барьж чадахгүй байна учир нь О манай гэрт ирээд бургасаар миний гар хэсэг рүү нэг удаа цохисон чинь миний гар хөдөлж болохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийнхөө зүүн гарын шуу хэсгийг харахад улайсан мөн цохисон хэсгээрээ хавдсан байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-21 тал/

 

3. Гэрч Н.Өнөрбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Тэр хоёр өөрсдийн газар нутаг буюу малын бэлчээр дээрээс болоод хоорондоо маргасан гэж манай нөхөр О хэлсэн... Манай нөхөр Б.О-ийн  хэлснээр бол манай нөхөр О-ний нүд хэсэг рүү нь Д  нь гараараа нэг удаа цохисон мөн зүүн мөр хэсэг рүү нь буюу өмнө гэмтэлтэй байсан мөр рүү нь бургасаар цохисон гэж байсан. Д ийн зүүн гар нь хавдсан байсан мөн цагдаа очиход гараа шуусан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 29 тал/

 

4. Гэрч Г.Батхишигийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хонин дээрээ морьтой явж байхад манай хүү Б.О ирээд манай хаваржааны ойролцоо 1 км орчимд Э.Д  гуай ирж бууна гээд байна. Малаа манай худаг дээр услаад байна, би буулгахгүй гэж хэллээ гээд ирсэн. Тэгээд юм хэлэхийн завдалгүй манай хүү Д  гуайн хонь хаана байна гээд мотоциклоо асаагаад ямар нэгэн зүйл хэлэлгүй яваад өгсөн. Удаагүй буцаад гэр рүүгээ мотоциклтой явж байсан. Удалгүй Д ийн эх******* Байгаль маш их ууртай машинтай миний хажууд ирснээ та мориноосоо буугаад ир надтай ярь гээд байсан. Тэгэхээр нь Байгальд чамтай ярих юм байхгүй гээд хониныхоо хойноос яваад өгсөн. Тэгсэн араас Байгаль хүрч ирээд муу сайн хулгайчууд гээд манай хонийг машинтайгаа араас нь бага зэрэг тууж байгаад орхисон... Ингээд удаагүй сумаас цагдаа ирсэн би болон манай хүү О-ын хамт Д ийн гэрт очиход Д  танай хүү О ирээд намайг зодсон гээд зүүн гараа сойгоод боочихсон гэртээ байсан... Манай хүү сургууль соёлд багаасаа яваагүй учир хүнтэй хэл амаа ололцохдоо тааруу хүн, өөрийн хаваржааны бэлчээрийг хамгаалдаг хүн болоод ийм асуудал болсон... Тэр хоёр өөрсдийн газар нутаг буюу малын бэлчээр дээрээс болоод хоорондоо маргасан... Манай хүү О бургасаар цохисон гэж О ч хэлж байсан. Д  ч хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 32-33 тал/

 

5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №352 дугаартай: “...Э.Д ийн биед зүүн шууны ясны зөрөөгүй далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 38-39 тал/

 

6. Б.О-ийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...би 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ойролцоогоор 13 цагийн үед Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг Хэрэм гэх газарт Д  гэх хүнтэй бэлчээрийн маргаанаас болж маргалдаж муудалцан бургас модоор зүүн гарын шуу орчимд нь нэг удаа цохиж биед нь гэмтэл шарх учруулсан. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна, ахиж ийм асуудал огт гаргахгүй ...энэ Д  гэх хүн миний хаваржааны газар дээр маань 2 жил дараалан зуссан юм. Тэгээд энэ жил би өөрийнхөө хаваржаан дээр Д  гэх хүнийг зусуулахгүй гээд бэлчээрийн маргаанаас болж Д  гэх хүн бид хоёр тухайн үед хоорондоо маргалдаж муудалцсан. Тэгэхэд Д  гэх хүн эхлээд миний нүүр рүү маань гараараа нэг удаа цохиж газарт байсан бургас модыг аваад уг бургас модоороо миний зүүн дал, мөрний орчимд маань нэг удаа цохисон. Тэгэхээр нь би уг бургас модыг нь булааж аваад уг бургас модоороо Д  гэх хүний зүүн гарын шуу орчимд нь нэг удаа цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-н 53-54 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч  Б.О нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны 13 цагийн орчимд Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг Хэрэм гэх газарт Э.Д ийн гэрийн гадна бэлчээрийн маргаанаас үүдэн маргалдаж түүний нүүр хэсэгт нь цохих, бургасаар зүүн гарын шуу орчимд нь цохих зэргээр зодож зүүн шууны ясны зөрөөгүй хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь:   

Хохирогч Э.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Би 2022 сны 05 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн орчимд хаваржаанаасаа нүүх гээд өөрийн малын хашааг машиндаа ачиж байхад манай саахалт айлын Б.О мотоциклтой ганцаараа ирээд танайх манай худгийн хойд талд буух юм бол чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би чиний хүн алах гэж юу байсан юм бэ гэж хэлсэн чинь Б.О мотоциклоосоо бууж ирээд миний толгой хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би мөн адил баруун гараараа Б.О-ийн  нүүрэн хэсэг рүү нэг удаа цохисон. Ингээд бид хоёр барьцалдаж байгаад би доошоо харсан чинь газар уурганы засаагүй нэлээн бүдүүн бургас байхаар нь тэр бургасыг барьж аваад Б.О-ийн  нуруу хэсэг рүү нэг удаа цохисон чинь бургас хугарсан, харин хугарсан бургасны нэг хэсгийг Б О барьж аваад намайг цохих гэхээр нь би арагшаа ухарсан. Тэгсэн Б.О барьж байсан бургасаараа намайг цохихоор нь би зүүн гараараа хаасан чинь миний зүүн гарын шуу хэсэг рүү нэг удаа барьж байсан модоороо цохисон. Тэгэхээр нь би гараа бариад явган зугтаасан. Ингээд Б.О мотоциклоо асаагаад танай малыг хөөнө гэж хэлээд манай хонь ямаа руу очоод хөөж байснаа цаашаа яваад өгсөн. Тэгээд сумаас цагдаа ирээд намайг эмнэлэг очиж гараа үзүүл гэж хэлсэн. Ингээд би гараа аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирж зургийг нь авхуулсан чинь миний зүүн гарын шуу хэсгийн яс хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 11-12 тал/

Гэрч Г.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн орчимд Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг баруун Хэрэм гэх газрын зүүн хойд талд хонио хараад машинд сууж байхад Хэрэмийн баруун талын замаар маш хурдтай дугуйтай хүн намайг чиглээд ирж байсан. Тэгээд манай хонин дээр ирээд мотоциклтойгоо дотуур нь тойрч эргэсэн, тэгэхээр нь би машинаа асаагаад очтол манай баруун айлын О хүү байсан. Ингээд би машинаас буугаад очтол О над руу хандаж та нар муу сайнууд энд бууна гэж байхгүй шүү гээд хашгирч байснаа урагшаа Хэрэм чиглээд явсан. Тэгээд би хойноос нь машинаа асаагаад араас нь очсон чинь О аав Батхишиг дээрээ очоод аавтайгаа хонио баруун тийш нь болгож байгаад гэр рүүгээ явсан. Би Батхишиг гуай дээр очоод танай хүүхэд яагаад манай малыг дайрч алчих гээд элдээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь Батхишиг гуай танайх айлтай бууж чаддаггүй, хүүхэд хулгайд сэрддэг биз дээ гэж хэлсэн. Тэгээд би та юу яриад байгаа юм бэ, яахаараа тэр хойно бууж болдоггүй юм бэ гэж хэлсэн чинь Батхишиг гуай надтай юм ярихгүй мориноосоо буухгүй цаашаа хонио туугаад яваад байсан. Тэгээд би утсаар өөрийн нөхрөө дуудсан чинь манай нөхөр Д  нь удаагүй хүрээд ирсэн. Д  ирээд би мотоцикл барьж чадахгүй байна учир нь О манай гэрт ирээд бургасаар миний гар хэсэг рүү нэг удаа цохисон чинь миний гар хөдөлж болохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийнхөө зүүн гарын шуу хэсгийг харахад улайсан мөн цохисон хэсгээрээ хавдсан байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-21 тал/

Гэрч Н.Өнөрбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Тэр хоёр өөрсдийн газар нутаг буюу малын бэлчээр дээрээс болоод хоорондоо маргасан гэж манай нөхөр О хэлсэн... Манай нөхөр Б.О-ийн  хэлснээр бол манай нөхөр О-ний нүд хэсэг рүү нь Д  нь гараараа нэг удаа цохисон мөн зүүн мөр хэсэг рүү нь буюу өмнө гэмтэлтэй байсан мөр рүү нь бургасаар цохисон гэж байсан. Д ийн зүүн гар нь хавдсан байсан мөн цагдаа очиход гараа шуусан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 29 тал/

Гэрч Г.Батхишигийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хонин дээрээ морьтой явж байхад манай хүү Б.О ирээд манай хаваржааны ойролцоо 1 км орчимд Э.Д  гуай ирж бууна гээд байна. Малаа манай худаг дээр услаад байна, би буулгахгүй гэж хэллээ гээд ирсэн. Тэгээд юм хэлэхийн завдалгүй манай хүү Д  гуайн хонь хаана байна гээд мотоциклоо асаагаад ямар нэгэн зүйл хэлэлгүй яваад өгсөн. Удаагүй буцаад гэр рүүгээ мотоциклтой явж байсан. Удалгүй Д ийн эх******* Байгаль маш их ууртай машинтай миний хажууд ирснээ та мориноосоо буугаад ир надтай ярь гээд байсан. Тэгэхээр нь Байгальд чамтай ярих юм байхгүй гээд хониныхоо хойноос яваад өгсөн. Тэгсэн араас Байгаль хүрч ирээд муу сайн хулгайчууд гээд манай хонийг машинтайгаа араас нь бага зэрэг тууж байгаад орхисон... Ингээд удаагүй сумаас цагдаа ирсэн би болон манай хүү О-ын хамт Д ийн гэрт очиход Д  танай хүү О ирээд намайг зодсон гээд зүүн гараа сойгоод боочихсон гэртээ байсан... Манай хүү сургууль соёлд багаасаа яваагүй учир хүнтэй хэл амаа ололцохдоо тааруу хүн, өөрийн хаваржааны бэлчээрийг хамгаалдаг хүн болоод ийм асуудал болсон... Тэр хоёр өөрсдийн газар нутаг буюу малын бэлчээр дээрээс болоод хоорондоо маргасан... Манай хүү О бургасаар цохисон гэж О ч хэлж байсан. Д  ч хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 32-33 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №352 дугаартай: “...Э.Д ийн биед зүүн шууны ясны зөрөөгүй далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 38-39 тал/

Б.О-ийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...би 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ойролцоогоор 13 цагийн үед Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг Хэрэм гэх газарт Д  гэх хүнтэй бэлчээрийн маргаанаас болж маргалдаж муудалцан бургас модоор зүүн гарын шуу орчимд нь нэг удаа цохиж биед нь гэмтэл шарх учруулсан. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна, ахиж ийм асуудал огт гаргахгүй ...энэ Д  гэх хүн миний хаваржааны газар дээр маань 2 жил дараалан зуссан юм. Тэгээд энэ жил би өөрийнхөө хаваржаан дээр Д  гэх хүнийг зусуулахгүй гээд бэлчээрийн маргаанаас болж Д  гэх хүн бид хоёр тухайн үед хоорондоо маргалдаж муудалцсан. Тэгэхэд Д  гэх хүн эхлээд миний нүүр рүү маань гараараа нэг удаа цохиж газарт байсан бургас модыг аваад уг бургас модоороо миний зүүн дал, мөрний орчимд маань нэг удаа цохисон. Тэгэхээр нь би уг бургас модыг нь булааж аваад уг бургас модоороо Д  гэх хүний зүүн гарын шуу орчимд нь нэг удаа цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-н 53-54 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Б.О-ыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаан дээр талууд шүүгдэгчийн гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагч: Шүүгдэгч Б.О нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн орчимд Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг Хэрэм гэх газарт байх Э.Д ийн гэрийн гадна талд бэлчээрийн маргаанаас үүдэн маргалдаж улмаар нүүр хэсэгт нь цохих, бургасаар зүүн гарын шуу орчимд нь цохих зэргээр зодож Э.Д ийн эрүүл мэндэд нь зүүн шууны ясны зөрөөгүй хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгчийн гэм буруу хохирогч Э.Д ийн мэдүүлэг, гэрч Г.Байгалмаагийн мэдүүлэг, гэрч Г.Батхишигийн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 352 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон болно. Мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг нотлох үүргийн хүрээнд хөнгөрүүлэх цагаатгах яллах талын бүх нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг ба энэ гэмт хэргээр ойролцоо төрлийн гэмт хэргээс ялгагддаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Э.Д ийн эрүүл мэндэд зүүн шууны ясны зөрөөгүй хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол нь санаатай цохисны улмаас үүсэх ба хохирогч, гэрч, шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон. Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.О нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн орчимд Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг Хэрэм гэх газарт байх Э.Д ийн гэрийн гадна талд бэлчээрийн маргаанаас үүдэн маргалдаж улмаар нүүр хэсэгт нь цохих, бургасаар зүүн гарын шуу орчимд нь цохих зэргээр зодож Э.Д ийн эрүүл мэндэд нь зүүн шууны ясны зөрөөгүй хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. Тодруулбал шүүгдэгч Б.О-ийн  гэм буруутай үйлдэл нь хохирогч Э.Д ийн гэмтэлтэй шалтгаант холбоотой байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хоорондын харилцаа хандлага, малын бэлчээрийн маргаанаас болж үйлдэгдсэн. Хохирогч Э.Д ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба 387.450 төгрөгийн зардал гарсан. Сүүлд эмчилгээ болон сэтгэл санаатай холбоотой баримтууд өгсөн. 2 үхрийн мөнгийг тус тус нэхэмжилсэн. Шүүгдэгч Б.О нь эмчилгээний зардалтай холбоотой 387.000 төгрөг төлсөн байна. Улсын яллагчийн зүгээс хохирогчийн эмчилгээний зардал болон ирж, очиход зарцуулсан үнийн дүнг оролцуулаад нийт 442.950 төгрөгийг бусдад төлөх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Үүнээс 3.200.000 төгрөгийг, 30.000 төгрөгийн үнэлгээ хийсэн үнийн дүн. О-ын төлсөн үнийн дүнг хасаад 442.950 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Шүүгдэгч Б.О-ийн  гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч: Гэм буруугийн асуудал дээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгоод гэмшиж байна гэсэн чинь тийм зүйл харагдахгүй байна. Манай хүнийг түрүүлж төмрөөр цохисон гэх зүйлийг ярьж байна. Тэр цохисон гэх төмөр нь хэрэгт хураагдсан зүйлгүй байна. Үүнээс гэмшсэн гэдгээ ойлгож байгаа зүйл байхгүй байна гэж харж байна. Гэхдээ гэм буруутай гэдгээ зөвшөөрсөн байгаа. Улсын яллагчийн дурдсан баримтуудаар гэм буруутай  нь тогтоогдсон учраас гэм буруутай байна. Хохиролд 387.000 төгрөг төлсөн. Эм тарианы 209.700 төгрөг, 180.000 төгрөгийн бензиний зардал гарсан. Түүнээс сүүлд биеэ үзүүлсэн гэх 315.000 төгрөгийг бодитой хохирол учирсан гэж төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Б.О-ээс болоод малаа өргөж чадахгүй 2 үхрээ алдсан тул 3.200.000 төгрөг нэхэмжилж байна. Нийт 3.977.000 төгрөгийг нэхэмжилсэн, энэ зардлыг төлүүлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Гэм хорын хохирол нэхэмжилж байгаа 5.000.000 төгрөгийг нэхэмжлэх боломжгүй бол баримтаар тогтоогдож байгаа 3.977.000 төгрөгийг төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтууд байна гэж үзэж байна... Зүв зүгээр байсан хүний гарыг хуга цохисноос болоод энэ хүн гараа хөдөлгөх боломжгүй болгосон. Хөдөө малаа маллаж байгаа хүн эрүүл саруул биетэй байж байж малаа малладаг. Малын баас, шээсийг цэвэрлэдэг, хашаа хороондоо хашдаг энэ бүгдэд гарын хөдөлгөөн гэдэг чухал. Гартаа гэмтэл авснаас хойш 45-46 хоног болж байна. Гар нь бүрэн эдгээгүй өшөө хүндрээд дахин шохойдуулах гэж 24-ний өдөр дахин хот руу эмчилгээнд явсан. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа боловч манай хүнийг буруутай гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн байна.  2 үхрийн нэг үхэр нь усанд үхсэн, нэг нь манай гэрийн гадаа үхсэн, нэгийг нь төлж болох байх гэж өөрөө санал оруулж байсан хүн гэнэт мэдэхээ байгаад ярьж байна. Манай талтай өмгөөлөгчтэйгөө гадаа тэгж ярьж байсан хүн. Шаварт үхсэн үхрийг төлж болох юм байна гэдэг зүйлийг ярьж байсан. Гэтэл өнөөдөр шүүх хурал дээр огт мэдэхгүйгээр ярьж байна. Өөрөө бол нэг нь худаг дээр манай дүүгийн гадна үхсэн гэж ярьж байсан. Гэм хорын хохирол бол энэ хүний учруулсан гэм буруугийн улмаас энэ хүн малаа шавраас гаргаж чадахгүйгээс үүссэн учраас энэ хүний 2 үхэр үхэж үрэгдэхэд нөлөөлсөн байна. Тийм учраас 2 үхрийн хохирол 3.977.000 төгрөгийг 387.000 төгрөг дээр нэмж нэхэмжилж байгаа гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч Б.О 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн үед Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг Хэрэм гэх газарт байх Э.Д ийн гэрийн гадна талд бэлчээрийн маргаанаас үүдэн маргалдаж улмаар нүүр хэсэгт нь цохих, бургасаар зүүн гарын шуу орчимд нь цохих зэргээр зодож Э.Д ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан  энэ хэргээ мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн үйл баримтын хувьд үүссэн маргааныг нарийн тогтоож өгөх ёстой байсан.  Тухайн үед Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багт байрлах миний үйлчлүүлэгч Б.О-ийн  хаваржаа нутаг дээр хохирогч Э.Д  нь нүүж очсон байдаг. Энэ жил буулгахгүй өмнө 2 жил буусан, энэ жил буулгахгүй гэдэг үүднээс тухайн хүмүүсийн дунд маргаан үүсээд эхлээд Д  нь түрүүлж цохисон байдаг ба ингээд тухайн бургасыг булааж аваад түүний зүүн гар хэсэг рүү нь нэг удаа цохисон байдаг. Энэ үйлдлийн улмаас О-ын зүүн мөрийн өмнөх гэмтэл сэдэрсэн байдаг. 05 дугаар сарын 30-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн байгаа. Гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийлгэсэн боловч гэмтэл тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан байна гэж үзэж байна. Хохирол төлбөрийн  тухайд эмчилгээний зардал болох 209.000 төгрөг, шатахууны зардал 180.000 төгрөг нэхэмжилсэн үүнийг шүүгдэгчийн зүгээс 07 дугаар сарын 01-ний өдөр 387.000 төгрөг төлсөн байгаа. Хохирогчийн зүгээс үхсэн үхрийн мөнгө 3.200.000 төгрөгийг нэхэмжилсэн ба тухайн үхрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг гэж үзэх боломжгүй байна. Тухайн үхрийг хэзээ, хаана, яагаад, ямар шалтгаанаар үхсэн талаар тодорхойгүй. Хэдийгээр үнэлгээ хийгдээд зураг нь хавсаргасан байгаа боловч мэргэжлийн эмчийн тодорхойлолт алга байгаа учраас 3.200.000 төгрөгийг төлөх  боломжгүй байна. Шинээр гаргаж өгсөн эмчилгээний зардалд зарцуулсан шатахууны төлбөр болох 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 65.000 төгрөг, 03 дугаар сарын 24-ний өдрийн 50.000 төгрөг болох энэ баримтууд эмчилгээ хийлгэхэд гарсан бодит зардал байгаа учраас үүнийг  төлөхөд татгалзах зүйлгүй байна. Бусад шатахууны зардал болох нүүдэл хийх болсон 220.000 төгрөг, 06 дугаар сарын 20-ны өдрийн 105.000 төгрөг болон 200.000 төгрөг мөн 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд ирэхэд гарсан зардал болон үнэлгээ хийлгэхэд гарсан зардлуудыг  төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн ба энэ нь яг ямар хор уршгаас болж түүний сэтгэл санаанд 5.000.000 төгрөгийн гэм хор учирч байгааг бүрэн дүүрэн тодорхойлоогүй байгаа учраас энэ гэм хорын мөнгийг төлөхөөс татгалзаж байна гэв.

 

Талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн нь хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байгаа тул шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж тус тус заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Д ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Э.Д  нь “...Эм тариа 209.000 төгрөг, ирсэн очсон бензиний зардал 180.000 төгрөг, 315.000 төгрөг, 125.000 төгрөг, сүүлд нэмж хийсэн бензин 307.000 төгрөг, 2 үхрийн мөнгө 1.700.000 төгрөг, 1.500.000 төгрөг, үнэлгээний зардал 30.000 төгрөг нэхэмжилж байгаа. Нийт 3.977.000 төгрөг байгаа. Сэтгэл санаа гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа... 387.000 төгрөг төлсөн...гэж мэдүүлж /шүүх хуралдааны тэмдэглэл/ байгаа ба хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тулгаж шалгахад нийт 1.127.631 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдсон, үүнээс шүүгдэгчийн төлсөн 387.000 төгрөгийг хасаад үлдэх 740.631 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна. Харин бусад нэхэмжилж байгаа хохирол зардлуудыг хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй, нэмэлт нотлох баримт шаардлагатай байх тул хохирогч нь бусад хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.  

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талууд дараах дүгнэлтийг гаргав.

Улсын яллагч: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Б.О өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй ба яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрсөн байна. Шүүгдэгч Б.О-ийн  үйлдсэн гэмт хэргийн шинж хувийн байдал зэргийг нь харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт  700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай байна... цагдан хоригдсон хоноггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүй. Шүүгдэгчид 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч: “...аавынхаа найз, настай хүн рүү дайрч түрүүлж эрх чөлөөнд нь халдаж гарыг нь хугартал цохино гэдэг нь санаатай гэмт хэрэг юм. Настай хүнд хүрч болохгүй. Энэ хүн урдаас нь буруу зөрүү хэлсэн байж болно... эд мөрийн баримтаар хураагдаагүй төмөр ярьж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч өөрийнхөө хийсэн үйлдлүүдийг ухамсарлахгүй байгаа нь харагдаж байна. Тийм учраас энэ хүнийг албадан ажил хийлгэх ялыг дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч Б.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэргийн 58 дугаар хуудаст тогтоогддог. Түүний хувийн байдлын хувьд төлөв даруу зантай болох нь гэрч Өнөрбаярын мэдүүлгээр тогтоогддог. Эд хөрөнгийн хувьд малын А дансандаа 232 тооны толгой малтай болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар мөн тогтоогддог. Иймд Б.О-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал болон тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу энэ гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.О-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /настай хүний биед халдсан/, хувийн байдал /өөрийн гэм бурууд хандаж буй хандлага/, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт зэргийг харгалзан  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх   хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг  500 / таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ээс 740.631 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Д ид олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалт нэхэмжлээгүй ба хохирогч нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.О-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ГАНЗОРИГ