Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
Хэргийн индекс | 180/2022/0176/Э |
Дугаар | 2022/ШЦТ/151 |
Огноо | 2022-07-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж:Б |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/151
2022.07.04 2022/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0176/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-д холбогдох 2239000000142 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.А нь 2022 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 09-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн Хэрлэн 5-507 тоотод байх гэрийнхээ хашаанд Х.Т-тай “хашаандаа архи уулгахгүй” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдаж зодож Х.Т-ын биед дээд уруулын дотор салст, гадна хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цээжний ар хэсэг, бугалгад зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч Х.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны оройн 21 цагийн орчимд ганц шил Хараа *******тэй 0.5 граммын архи ганцаараа уучихаад нэлээн согтчихсон явж байхдаа нутгийн А гэх айлын Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хашаагаар нь орсон чинь А гэрийнхээ гадаа зогсож байсан шиг санаж байна. Тухайн үед би нэлээн согтчихсон байсан болохоор зарим зүйлсийг сайн санахгүй байгаа. Тэгээд би юу гээд хэлчихснээ мэдэхгүй байна намайг гэнэтхэн л А нь уруул хэсэгт минь, нүд хэсэгт минь цохисон. Би архи уухаараа их хорон үгтэй болчихдог гэдгээ мэднэ. Миний уруул хавиас цус гоожихоор нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвд үзүүлчхээд гэртээ харьж амарсан. Харин маргааш нь цагдаад манай эх******* мэдэгдчихсэн юм шиг байна лээ... Би согтуурхаад янз бүрийн үг хэлчихсэн байх гэж бодож байгаа. Бид 2 өмнө нь сайн харилцаж үзээгүй болохоор өс хонзон өр авлага гэж зүйл байхгүй ээ... А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх шиг байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 07-08 тал/
2. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 246 дугаартай: “...Х.Т-ын биед дээд уруулын дотор салст, гадна хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цээжний ар хэсэг, бугалгад зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14 тал/
3. С.А гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 03-р сарын 08-ны шөнийн 02 цагийн орчимд Төмөрбаатарын нүүр хэсэгт баруун гараа зангидаж байгаад цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 23-24 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч С.А нь 2022 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд согтуугаар Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг Хэрлэн 5-507 тоотод байх хашаандаа Х.Т-тай маргалдан зодож дээд уруулын дотор салст, гадна хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цээжний ар хэсэг, бугалганд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Х.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны оройн 21 цагийн орчимд ганц шил Хараа *******тэй 0.5 граммын архи ганцаараа уучихаад нэлээн согтчихсон явж байхдаа нутгийн А гэх айлын Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хашаагаар нь орсон чинь А гэрийнхээ гадаа зогсож байсан шиг санаж байна. Тухайн үед би нэлээн согтчихсон байсан болохоор зарим зүйлсийг сайн санахгүй байгаа. Тэгээд би юу гээд хэлчихснээ мэдэхгүй байна намайг гэнэтхэн л А нь уруул хэсэгт минь, нүд хэсэгт минь цохисон. Би архи уухаараа их хорон үгтэй болчихдог гэдгээ мэднэ. Миний уруул хавиас цус гоожихоор нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвд үзүүлчхээд гэртээ харьж амарсан. Харин маргааш нь цагдаад манай эх******* мэдэгдчихсэн юм шиг байна лээ... Би согтуурхаад янз бүрийн үг хэлчихсэн байх гэж бодож байгаа. Бид 2 өмнө нь сайн харилцаж үзээгүй болохоор өс хонзон өр авлага гэж зүйл байхгүй ээ... А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх шиг байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 07-08 тал/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 246 дугаартай: “...Х.Т-ын биед дээд уруулын дотор салст, гадна хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цээжний ар хэсэг, бугалгад зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14 тал/
С.А гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 03-р сарын 08-ны шөнийн 02 цагийн орчимд Төмөрбаатарын нүүр хэсэгт баруун гараа зангидаж байгаад цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 23-24 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч С.А г уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой, шүүх хуралд оролцохгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч С.А д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.А г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А г 240 / хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ