Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/152

2022.07.04                                          2022/ШЦТ/152  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2022/0177/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                 Г.Урантуяа,

Улсын яллагч                                             Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Д.Ганхуяг,

Шүүгдэгч                                                    У.А нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.А-д холбогдох 2239000000212 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч У.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны нутаг дэвсгэрт 7 настай зээ хүү Б.А-г “машин зам дээр тоглолоо” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж, Б.А-гийн биед зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, баруун нүдний доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Насанд хүрээгүй хохирогч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үдээс хойш л байсан Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны Оша 04-04 тоотод байх гэрийнхээ гадаа машин явдаг шороон зам дээр тоглож байхад манай эмээтэй хамт амьдардаг А   ах намайг машин явдаг шороон зам дээр тоглолоо гэж уурлаад миний нүүр, нүдний орчимд маань нэг удаа гараараа цохиод намайг гэр рүү оруулсан. Тухайн үед нэг ийм л асуудал болсон... тухайн үед А   ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 28-29 тал/

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болорзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 16-ны 15-16 цагийн үе л байсан байх миний том хүү болох А-г миний хойд эцэг болох А   ах нүүр нүдний орчимд нь гараараа нэг удаа цохиж биед нь гэмтэл шарх учруулсан байсан... тухайн үед миний том хүү болох А  нь гэрийн гадаа автомашин явдаг шороон зам дээр тоглосон гэсэн. Тэгэхэд А   ах миний хүүг автомашин явдаг шороон зам дээр тоглолоо гэж уурлаад нүүр, нүдний орчимд нь нэг удаа цохисон байсан... тухайн үед А   ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. А   ахыг гаднаас нь харахад нэлээн л согтолттой юм шиг харагдаж байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 33-34 тал/

            3. Гэрч Л.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө гэрээсээ гарч ажил төрлөө амжуулж яваад ойролцоогоор 15 цагийн үед л байсан байх ...гэртээ ирсэн юм. Тэгэхэд л манай охин болох Болорзаяа нь надад хандан А   ах манай хүү А-г алгадсан байна гэх утгатай зүйлийг надад хэлж ярьсан... миний охин болох Болорзаяа нь өөрийн хүү А-гийн  хамт Бэрх тосгонд байх манай гэрт миний хамтран амьдрагч А   бид хоёртой хамт амьдрахаар болоод Говьсүмбэр аймгаас манай гэрт ирсэн... би А  тай хамтран амьдраад 5 жил болж байна...” гэх мэдүүлэг /хх-н 37 тал/

4. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №322 дугаартай: “...Б.А-гийн биед зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, баруун нүдний доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 42-43 тал/

5. У.А  ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... би Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны Оша 04-04 тоотод оршин суудаг юм. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ойролцоогоор 15-16 цагийн үед л байсан байх... миний хамтран амьдрагч Ганчимэгийн охин болох Болорзаяагийн том хүү А  нь гэрийн урд автомашин явдаг шороон зам дээр гүйж харайгаад тоглоод байсан. Тэгэхээр нь би ингэж байгаад А  машинд дайруулчихаж магадгүй гэж бодоод А-г загнаад гэр рүүгээ оруулахдаа А-гийн  хацар нүдний орчимд нь гараараа нэг удаа алгадчихсан юм.  А-гийн  хувьд ээжийнхээ хамт... 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Бэрх тосгонд байх миний хамтран амьдрагч Ганчимэг бид хоёрын гэрт бид хоёртой хамт амьдрахаар ээжийнхээ хамт ирсэн... би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм алдаа дутагдал огт гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 52-53 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

Шүүгдэгч У.А нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны нутаг дэвсгэрт 7 настай зээ хүү Б.А-г “машин зам дээр тоглолоо” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, баруун нүдний доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:            

Насанд хүрээгүй хохирогч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үдээс хойш л байсан Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны Оша 04-04 тоотод байх гэрийнхээ гадаа машин явдаг шороон зам дээр тоглож байхад манай эмээтэй хамт амьдардаг А   ах намайг машин явдаг шороон зам дээр тоглолоо гэж уурлаад миний нүүр, нүдний орчимд маань нэг удаа гараараа цохиод намайг гэр рүү оруулсан. Тухайн үед нэг ийм л асуудал болсон... тухайн үед А   ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 28-29 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болорзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 16-ны 15-16 цагийн үе л байсан байх миний том хүү болох А-г миний хойд эцэг болох А   ах нүүр нүдний орчимд нь гараараа нэг удаа цохиж биед нь гэмтэл шарх учруулсан байсан... тухайн үед миний том хүү болох А  нь гэрийн гадаа автомашин явдаг шороон зам дээр тоглосон гэсэн. Тэгэхэд А   ах миний хүүг автомашин явдаг шороон зам дээр тоглолоо гэж уурлаад нүүр, нүдний орчимд нь нэг удаа цохисон байсан... тухайн үед А   ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. А   ахыг гаднаас нь харахад нэлээн л согтолттой юм шиг харагдаж байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 33-34 тал/

Гэрч Л.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө гэрээсээ гарч ажил төрлөө амжуулж яваад ойролцоогоор 15 цагийн үед л байсан байх ...гэртээ ирсэн юм. Тэгэхэд л манай охин болох Болорзаяа нь надад хандан А   ах манай хүү А-г алгадсан байна гэх утгатай зүйлийг надад хэлж ярьсан... миний охин болох Болорзаяа нь өөрийн хүү А-гийн  хамт Бэрх тосгонд байх манай гэрт миний хамтран амьдрагч А   бид хоёртой хамт амьдрахаар болоод Говьсүмбэр аймгаас манай гэрт ирсэн... би А  тай хамтран амьдраад 5 жил болж байна...” гэх мэдүүлэг /хх-н 37 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №322 дугаартай: “...Б.А-гийн биед зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, баруун нүдний доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 42-43 тал/

У.А  ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... би Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны Оша 04-04 тоотод оршин суудаг юм. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ойролцоогоор 15-16 цагийн үед л байсан байх... миний хамтран амьдрагч Ганчимэгийн охин болох Болорзаяагийн том хүү А  нь гэрийн урд автомашин явдаг шороон зам дээр гүйж харайгаад тоглоод байсан. Тэгэхээр нь би ингэж байгаад А  машинд дайруулчихаж магадгүй гэж бодоод А-г загнаад гэр рүүгээ оруулахдаа А-гийн  хацар нүдний орчимд нь гараараа нэг удаа алгадчихсан юм.  А-гийн  хувьд ээжийнхээ хамт... 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Бэрх тосгонд байх миний хамтран амьдрагч Ганчимэг бид хоёрын гэрт бид хоёртой хамт амьдрахаар ээжийнхээ хамт ирсэн... би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм алдаа дутагдал огт гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 52-53 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч У.А  ыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” тус тус  гэж заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болорзаяа нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг гаргаж хэрэгт /хх-н 65 тал/ хавсаргасан, хохирогчийг шүүх хуралдаанд дуудахад “...шүүх хуралд оролцохгүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч У.А  ад ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У.А  ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А  ыг 400 / дөрвөн зуу / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А  ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.А  ад  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                       Д. ГАНЗОРИГ