| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2022/0140/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/153 |
| Огноо | 2022-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/153
2022.07.04 2022/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0140/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Шүүгдэгч М.М нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-д холбогдох 2239000000189 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.М нь сотууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Инсата” ХХК-ны хашааны гадна орчинд хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Г , Л.Б нартай маргалдаж улмаар хохирогч Т.Г ийг толгой тус газар нь архины шилээр цохиж, толгой болон гэдсэн тус газар нь олон удаа өшиглөн зодож түүний эрүүл мэндэд уруулд шарх, зөөлен эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйх, зүүн хацар шанаа, баруун хацар, баруун чихний ар төвгөрт зулгаралт, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зөөлөн эдийн ияцрал бүхий хөнгөн хохирол, хохирогч Л.Б-ийн толгойг шилээр цохиж дагзны хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч Т.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутагт байрлах Инсата ХХК-д 48 ор, 48 хажуу талынх нь түмпүүшигний захиалга авч хийж гүйцэтгэн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ор, болон түмпүүшигээ угсарах санаатай Инсада ХХК-д ирсэн. Ингээд замдаа хотоос ирж байхдаа манай ажлын Л.Б, М.М бид гурав 72-44 УНМ улсын дугаартай машинд 0.75 л шилтэй архийг хувааж уугаад нэг нэг лаазтай пиво ууцгааж ирсэн... Тэгээд очих газраа ирээд манай захирал хөдөө ажиллахаар ирчихээд архи ууж ажил алдлаа гэж загинаад яаж та 3-г ийм байдалтай хүнд харагдуулахав энэ компаний хашаанаас жоохон зайтай байж бай гэхээр нь Батболдоор машиныг нь хөдөлгөөд жоохон зайтай зогсоод бид 3 дээрх машинаас дахин 1 шил архи авч машины гадаа сууж архиа уусан. Тэгээд архиа ууж дуусахад хамт архи ууж байсан манай ажлын М.М нь согтуурхаж надад агсам согтуу тавьж, ууж байсан архины дууссан шилээр гэнэт Л.Б-ийн толгойд цохиход Л.Б ухаан алдаж унасан. Тэгээд М.М миний толгой руу архины шилээр цохиж намайг газар унагаад миний нүүрэнд 2-с 3 удаа өшиглөхөөр нь нүүрээ гараараа хамгаалахад гэдэс рүү маань 2-с 3 удаа өшиглөсөн. Тэр үед миний уруул болон толгойноос цус гарахаар нь би босоод суухад М.М намайг зодохоо больсон... Би Жаргалтхаан сумын эрүүл мэндийн төвд үзүүлэхэд миний уруул сэтэрсэн, эмч дотор гаднагүй 11 оёдол тавьсан гэж хэлсэн... Б-ийн толгойны ар хэсэг М.М-д архины шилээр цохиулсны улмаас хагарсан байсан... Миний хувьд гомдолтой байна. М.М-ээс эмчилгээнийхээ зардлыг гаргуулж авна...” гэх мэдүүлэг /хх-н 12-14 тал/
2. Хохирогч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутагт байрлах Инсата ХХК-д 48 ор, 48 хажуу талынх нь түмпүүшигийн захиалга авч хийж гүйцэтгэн. 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ор, болон түмпүүшигээ угсарах санаатай Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутагт байрлах Инсада ХХК явахаар болсон. Тухайн үед Т.Г , М.М бид 3 хамт ажилладаг Ч.Батболын 72-44 УНМ улсын дугаартай тоёота аллион маркийн машинд сууж явсан. Би анх Улаанбаатар хотоос гарахдаа 0.75 л хараа *******тэй архи 1 шилийг, Т.Г 3 лааз сэнгүр *******тэй пиво аваад замдаа бид 3 уугаад явсан. Ингээд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутагт байрлах Инсада ХХК-д ирэхэд бид 3 согтсон байсан учир манай захирал согтуу та 3-р юу хийлгэхэв гээд Ч.Батболдын машинд байж бай гэж хэлээд компаний хашаанаас жоохон зайдуу зогсоод тэр хэд ажлаа хийнэ гээд явсан. Тухайн үед бид 3 байж байгаад хэн авсныг нь сайн санахгүй байна бас нэг 0.75 л хараа архи машинаас гарч ирээд үргэжлүүлэн бид 3 уусан. Тэгээд архи уугаад дуусаж байхад бид 3 хоорондоо маргалдсан юм шиг байна лээ, тэгээд юу болсныг сайн санахгүй байна би нэг мэдэхэд газар хэвтэж байсан. Тэгээд босож ирэхэд миний толгойноос цус гарчихсан М.М намайг архины шилээр толгой руу маань цохисон байсан. Тэгээд Т.Г ийн уруул болон толгой хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд би сэргээд М.М рүү уурласан чинь манай захирал болон Ч.Батболд нар ирээд бид нарыг салгаад машиндаа суугаад Хэнтий аймгийн Жаргалтхаан сум руу явж Т.Г ийн толгой уруулаас гарч байгаа цусыг тогтоох санаатай явсан. Тэгээд сумын эмнэлгээс цагдаад дуудлага мэдээлэл өгсөн байх... Миний хувьд гомдолтой, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 тал/
3. Гэрч Ч.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр манай компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгон Инсада ХХК-ний байранд 48 ор, тавилга угсарахаар Улаанбаатар хотоос явсан. Тухайн үед би өөрийн 72-44 УНМ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн алион маркын машинаа жолоодож надтай цуг Т.Г , Л.Б, М.М нар сууж явсан. Тэгээд замдаа Т.Г , Л.Б, М.Мөнгөнсүх нар 0.75 л хараа *******тэй архи 1 шилийг уугаад хүний нэг нэг лаазтай сэнгүр *******тэй пивийг уусан. Тэгээд очих газраа ирээд манай захирал ажил хийх гэж ирээд архи уулаа гээд Т.Г , Л.Б, М.М нарыг загинаж яаж энэ хэдийг Инсада ХХК-ний байр руу оруулах вэ гээд надад хэлээд компаний хашаанаас зайдуу машинаа холдуулж зогсоо гээд би машинаа блокон хашаанаас холдуулж зогсоогоод Т.Г , Л.Б, М.М нарыг машиндаа үлдээгээд Инсада ХХК-ний байр руу орж ажлаа хийсэн. Тэгээд удалгүй энэ хэдийг зодолдоод байна гэхээр нь захирал Б.Бямбарагчаагийн хамтаар машин дээрээ ирэхэд Л.Б газар ухаан алдаад хэвтчихсэн, Т.Г ийн уруул ам, толгойноос нь цус гарчихсан газар 2 хөл дээрээ сөгдөөд суучихсан, хажууд нь М.М бас суучихсан байж байсан. Энэ хэдийн яриагаар бол М.М нь Т.Г , Л.Б нарыг цохиж зодсон болж таарсан... Л.Б-ийн толгой нь хагарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24 тал/
4. Гэрч Б.Бямбарагчаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх МЗС компаниас модон орны захиалга авч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгонд Инсада ХХК-ний байранд угсрахаар 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. Тухайн үед нөгөө машинд явсан манай 3 ажилтан болох Т.Г , Л.Б, М.М нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхээр нь би тэр 3-г ажлыг нь хийлгүүлэхгүйгээр архийг нь гаргах санаатай Инсада ХХК-ний хашаанаас нэлээн холдуулаад хэдэн ажилчдын хамтаар ороо угсрахаар орсон. Тэгээд ажиллаа явуулж байхад манай нэг ажилтан нөгөө 3 чинь хоорондоо зодолдоод байх шиг байна гэхээр нь ажлынхаа Ч.Батболдын хамтаар очиход тэр 3 машиныхаа нэлээн наана нь байсан бөгөөд Л.Б газар ухаан алдаад унчихсан, Т.Г , М.М нар өөд өөдөөсөө сөхөрч суусан, Т.Г ийн уруул нь сэтэрч уруул ам толгойноос нь цус гарчихсан байсан... Дээрх 2-н биед М.М цохиж зодож гэмтэл учруулсан. Түүнээс Т.Г , Л.Б нар найз нөхөд учир хоорондоо зодолдох хүмүүс биш л дээ. Уг нь Т.Г , Л.Б, М.М нар нь манай байгууллагад хамгийн удаан ажиллаж байгаа хүмүүс байгаа юм л даа... Нэлээн согтуу байсан. Нууцаар тэр 3 архитай хотоос гарсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-н 27-28 тал/
5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №263 дугаартай: “...Т.Г ийн биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйх, зүүн хацар шанаа, баруун хацар, баруун чихний ар төвгөрт зулгаралт, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх Т.Г ийн биед учирсан уруулын шарх, зөөлөн здийн няцрал, зүүн доод зовхины цус хуралт, зүүн зулай, дагзны хуйх, зүүн хацар шанаа, баруун хацар, баруун чихний ар хэсгийн зулгаралт, зүүн сарвууны зулгаралт, цус хуралт, зеөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт /хх-н 43-44 тал/
6. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №264 дугаартай: “...Л.Б-ийн биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх шарх нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-н 47-48 тал/
7. М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос гарахдаа Т.Г , Л.Б нар 0.75 л хараа *******тэй архи, болон хүний нэг нэг лаазтай пиво дэлгүүрээс авч хөдөлсөн. Тэгээд замдаа авсан архи пивийг бид 3 хувааж ууж дуусгасан. Тэгээд замд хоолны газар дээр зогсохоор нь би дэлгүүрээс дахин 0.75 л хараа *******тэй архи 1 шилийг авсан. Тухайн үед жолооч Ч.Батболд нь машин жолоодоод явж байсан учраас архи, пиво уугаагүй. Тэгээд хөдөө ажлаа хийхээр ирэхэд архи уусан хүмүүсийг нь оруулахгүй гэхээр нь Ч.Батболд машинаа арай зайдуу зогсоогоод бид 3 миний авсан архийг машины гадаа хувааж уусан. Тэгээд архи уугаад дууссаны дараа бид 3 согтуу байсан учир хоорондоо хэрэлдэж маргалдаж зодолдсон... би дээрх хүмүүсийн биед санаатай хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна... Би хохирогч Т.Г , Л.Б нарыг цохиж зодсон гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 62 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч М.М нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны “Инсата” ХХК-ны хашааны гадна орчинд Т.Г , Л.Б нартай маргалдаж Т.Г ийг толгой тус газар нь архины шилээр цохиж, толгой болон гэдсэн тус газар нь олон удаа өшиглөн зодож түүний эрүүл мэндэд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйх, зүүн хацар шанаа, баруун хацар, баруун чихний ар төвгөрт зулгаралт, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Л.Б-ийн толгойг шилээр цохиж дагзны хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Т.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутагт байрлах Инсата ХХК-д 48 ор, 48 хажуу талынх нь түмпүүшигний захиалга авч хийж гүйцэтгэн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ор, болон түмпүүшигээ угсарах санаатай Инсада ХХК-д ирсэн. Ингээд замдаа хотоос ирж байхдаа манай ажлын Л.Б, М.М бид гурав 72-44 УНМ улсын дугаартай машинд 0.75 л шилтэй архийг хувааж уугаад нэг нэг лаазтай пиво ууцгааж ирсэн... Тэгээд очих газраа ирээд манай захирал хөдөө ажиллахаар ирчихээд архи ууж ажил алдлаа гэж загинаад яаж та 3-г ийм байдалтай хүнд харагдуулахав энэ компаний хашаанаас жоохон зайтай байж бай гэхээр нь Батболдоор машиныг нь хөдөлгөөд жоохон зайтай зогсоод бид 3 дээрх машинаас дахин 1 шил архи авч машины гадаа сууж архиа уусан. Тэгээд архиа ууж дуусахад хамт архи ууж байсан манай ажлын М.М нь согтуурхаж надад агсам согтуу тавьж, ууж байсан архины дууссан шилээр гэнэт Л.Б-ийн толгойд цохиход Л.Б ухаан алдаж унасан. Тэгээд М.М миний толгой руу архины шилээр цохиж намайг газар унагаад миний нүүрэнд 2-с 3 удаа өшиглөхөөр нь нүүрээ гараараа хамгаалахад гэдэс рүү маань 2-с 3 удаа өшиглөсөн. Тэр үед миний уруул болон толгойноос цус гарахаар нь би босоод суухад М.М намайг зодохоо больсон... Би Жаргалтхаан сумын эрүүл мэндийн төвд үзүүлэхэд миний уруул сэтэрсэн, эмч дотор гаднагүй 11 оёдол тавьсан гэж хэлсэн... Б-ийн толгойны ар хэсэг М.М-д архины шилээр цохиулсны улмаас хагарсан байсан... Миний хувьд гомдолтой байна. М.М-ээс эмчилгээнийхээ зардлыг гаргуулж авна...” гэх мэдүүлэг /хх-н 12-14 тал/
Хохирогч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутагт байрлах Инсата ХХК-д 48 ор, 48 хажуу талынх нь түмпүүшигийн захиалга авч хийж гүйцэтгэн. 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ор, болон түмпүүшигээ угсарах санаатай Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутагт байрлах Инсада ХХК явахаар болсон. Тухайн үед Т.Г , М.М бид 3 хамт ажилладаг Ч.Батболын 72-44 УНМ улсын дугаартай тоёота аллион маркийн машинд сууж явсан. Би анх Улаанбаатар хотоос гарахдаа 0.75 л хараа *******тэй архи 1 шилийг, Т.Г 3 лааз сэнгүр *******тэй пиво аваад замдаа бид 3 уугаад явсан. Ингээд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутагт байрлах Инсада ХХК-д ирэхэд бид 3 согтсон байсан учир манай захирал согтуу та 3-р юу хийлгэхэв гээд Ч.Батболдын машинд байж бай гэж хэлээд компаний хашаанаас жоохон зайдуу зогсоод тэр хэд ажлаа хийнэ гээд явсан. Тухайн үед бид 3 байж байгаад хэн авсныг нь сайн санахгүй байна бас нэг 0.75 л хараа архи машинаас гарч ирээд үргэжлүүлэн бид 3 уусан. Тэгээд архи уугаад дуусаж байхад бид 3 хоорондоо маргалдсан юм шиг байна лээ, тэгээд юу болсныг сайн санахгүй байна би нэг мэдэхэд газар хэвтэж байсан. Тэгээд босож ирэхэд миний толгойноос цус гарчихсан М.М намайг архины шилээр толгой руу маань цохисон байсан. Тэгээд Т.Г ийн уруул болон толгой хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд би сэргээд М.М рүү уурласан чинь манай захирал болон Ч.Батболд нар ирээд бид нарыг салгаад машиндаа суугаад Хэнтий аймгийн Жаргалтхаан сум руу явж Т.Г ийн толгой уруулаас гарч байгаа цусыг тогтоох санаатай явсан. Тэгээд сумын эмнэлгээс цагдаад дуудлага мэдээлэл өгсөн байх... Миний хувьд гомдолтой, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 тал/
Гэрч Ч.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр манай компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгон Инсада ХХК-ний байранд 48 ор, тавилга угсарахаар Улаанбаатар хотоос явсан. Тухайн үед би өөрийн 72-44 УНМ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн алион маркын машинаа жолоодож надтай цуг Т.Г , Л.Б, М.М нар сууж явсан. Тэгээд замдаа Т.Г , Л.Б, М.Мөнгөнсүх нар 0.75 л хараа *******тэй архи 1 шилийг уугаад хүний нэг нэг лаазтай сэнгүр *******тэй пивийг уусан. Тэгээд очих газраа ирээд манай захирал ажил хийх гэж ирээд архи уулаа гээд Т.Г , Л.Б, М.М нарыг загинаж яаж энэ хэдийг Инсада ХХК-ний байр руу оруулах вэ гээд надад хэлээд компаний хашаанаас зайдуу машинаа холдуулж зогсоо гээд би машинаа блокон хашаанаас холдуулж зогсоогоод Т.Г , Л.Б, М.М нарыг машиндаа үлдээгээд Инсада ХХК-ний байр руу орж ажлаа хийсэн. Тэгээд удалгүй энэ хэдийг зодолдоод байна гэхээр нь захирал Б.Бямбарагчаагийн хамтаар машин дээрээ ирэхэд Л.Б газар ухаан алдаад хэвтчихсэн, Т.Г ийн уруул ам, толгойноос нь цус гарчихсан газар 2 хөл дээрээ сөгдөөд суучихсан, хажууд нь М.М бас суучихсан байж байсан. Энэ хэдийн яриагаар бол М.М нь Т.Г , Л.Б нарыг цохиж зодсон болж таарсан... Л.Б-ийн толгой нь хагарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24 тал/
Гэрч Б.Бямбарагчаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх МЗС компаниас модон орны захиалга авч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгонд Инсада ХХК-ний байранд угсрахаар 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. Тухайн үед нөгөө машинд явсан манай 3 ажилтан болох Т.Г , Л.Б, М.М нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхээр нь би тэр 3-г ажлыг нь хийлгүүлэхгүйгээр архийг нь гаргах санаатай Инсада ХХК-ний хашаанаас нэлээн холдуулаад хэдэн ажилчдын хамтаар ороо угсрахаар орсон. Тэгээд ажиллаа явуулж байхад манай нэг ажилтан нөгөө 3 чинь хоорондоо зодолдоод байх шиг байна гэхээр нь ажлынхаа Ч.Батболдын хамтаар очиход тэр 3 машиныхаа нэлээн наана нь байсан бөгөөд Л.Б газар ухаан алдаад унчихсан, Т.Г , М.М нар өөд өөдөөсөө сөхөрч суусан, Т.Г ийн уруул нь сэтэрч уруул ам толгойноос нь цус гарчихсан байсан... Дээрх 2-н биед М.М цохиж зодож гэмтэл учруулсан. Түүнээс Т.Г , Л.Б нар найз нөхөд учир хоорондоо зодолдох хүмүүс биш л дээ. Уг нь Т.Г , Л.Б, М.М нар нь манай байгууллагад хамгийн удаан ажиллаж байгаа хүмүүс байгаа юм л даа... Нэлээн согтуу байсан. Нууцаар тэр 3 архитай хотоос гарсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-н 27-28 тал/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №263 дугаартай: “...Т.Г ийн биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйх, зүүн хацар шанаа, баруун хацар, баруун чихний ар төвгөрт зулгаралт, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх Т.Г ийн биед учирсан уруулын шарх, зөөлөн здийн няцрал, зүүн доод зовхины цус хуралт, зүүн зулай, дагзны хуйх, зүүн хацар шанаа, баруун хацар, баруун чихний ар хэсгийн зулгаралт, зүүн сарвууны зулгаралт, цус хуралт, зеөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт /хх-н 43-44 тал/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №264 дугаартай: “...Л.Б-ийн биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх шарх нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-н 47-48 тал/
М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос гарахдаа Т.Г , Л.Б нар 0.75 л хараа *******тэй архи, болон хүний нэг нэг лаазтай пиво дэлгүүрээс авч хөдөлсөн. Тэгээд замдаа авсан архи пивийг бид 3 хувааж ууж дуусгасан. Тэгээд замд хоолны газар дээр зогсохоор нь би дэлгүүрээс дахин 0.75 л хараа *******тэй архи 1 шилийг авсан. Тухайн үед жолооч Ч.Батболд нь машин жолоодоод явж байсан учраас архи, пиво уугаагүй. Тэгээд хөдөө ажлаа хийхээр ирэхэд архи уусан хүмүүсийг нь оруулахгүй гэхээр нь Ч.Батболд машинаа арай зайдуу зогсоогоод бид 3 миний авсан архийг машины гадаа хувааж уусан. Тэгээд архи уугаад дууссаны дараа бид 3 согтуу байсан учир хоорондоо хэрэлдэж маргалдаж зодолдсон... би дээрх хүмүүсийн биед санаатай хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна... Би хохирогч Т.Г , Л.Б нарыг цохиж зодсон гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 62 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч М.М-ийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Г , Л.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Л.Б нь “... гомдол гаргаж нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт /хх-н 81 тал/, хохирогч Т.Г нь “...гомдол гаргаж нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт /хх-н 82 тал/ тус тус гаргаж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч М.М-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.М-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ийг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс 3 /гурав/ сарын хугацаанд гарч явахгүй байх үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ