Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/155

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022.07.04                                                        2022/ШЦТ/155

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0141/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Г.Урантуяа,

Улсын яллагч                                             Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                    Г.Л нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Г.Л-д холбогдох 2139000000291 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Л нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Дуурлиг 4 дүгээр багийн нутаг Онон хорооны 6 дугаар гудамжинд 2021 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Д -тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж Ж.Д-ийн цээжний зүүн доод хэсэгт 1 удаа хутгалж түүний эрүүл мэндэд цээжний зүүн доод хэсгийн хатгагдаж зусэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

1. Хохирогч Ж.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр намайг гэртээ байхад найз Цогтбаатар хотоос ажил явдалд ирээд байна гээд залгахаар нь очиж уулзсан. Цогтбаатар хотоос ирэхдээ 0.75 литрийн Хараа *******тэй архитай ирсэн.  Тэр архийг хоёулаа Сумын төвөөс баруун хойшоо гудамжинд машинд нь хувааж ууж байхад Л  гэх зүс таних хүн машинаар хүргүүлж ирээд бид хоёрын машинд сууж хамт үлдсэн архиа хувааж уусан. Тэгээд удалгүй Л тай машинаас буугаад маргалдаж байгаад миний цээж рүү цохиж байна гэж бодоход арай л биш нээх сонин сэрүү татаад байхаар нь үзэхэд цус гарсан байсан. Би Л г хутгалчлаа гэж бодоогүй юм. Тэгээд би Цогтбаатартай эмнэлэг рүү очиж оёдол тавиулсан юм...Тухайн үед Цогтбаатар, Л  бид гурав байсан... Цээжний зүүн талд зүсүүлсэн 2 оёдол тавиулсан... Тухайн үед би нэлээн согтуу байсан. Л  бас согтуу байсан... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 тал/

 

2. Гэрч Ж.Ариунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Намайг 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байхад оройн 22:00 цагийн орчимд Баян-Адарга сумын Д  гэдэг залуу хутгалуулчихлаа, намайг гэзэг Л  гэдэг хүн хутгалчихаад зугтчихлаа гээд орж ирсэн. Тэгээд би Д гийн биед үзлэг хийхэд цээжний зүүн хэсэгт эгэмний дунд шугамаар 4 дүгээр хавирганы орчимд зүсэгдсэн шархтай цус гарч байсан. Шархыг үзэхэд 0.9 см орчим гүнтэй 2 см орчим өргөнтэй зүсэгдсэн шарх байсныг цэвэрлэж 2 оёдол тавьж цусыг тогтоож өгөөд сумын эрүүл мэндийн төвд өрөө гарган ажиглалтаар хонуулсан. Тухайн үед Д тай нэг хүн цуг явж байсан би сайн танихгүй хүн байсан... Д  нь халамцуу байсан архи ү*******тээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24 тал/

 

3. Гэрч Д.Цогтбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчимд өөрийн хар өнгийн 16-60 хэү улсын дугаартай гранд марк хоёр маркийн машинтай Д г гэрт нь буулгаж өгөх гээд явж байтал Л  над руу залгаад ганц юм авчихлаа хөгшөөн хүрээд ирээч сумын хойд захад хүлээж байя гэхээр нь би Д тай сумын хойд талд яваад очтол Л  араас машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд Д , Л  бид гурав 0.75 гр хараа архи задлаад ууцгаасан. Тэгтэл Л , Д  хоёр гэнэт маргалдацгааж машинаас бууцгаасан. Удалгүй Д  миний машин руу ирж суугаад намайг хутгалчихлаа гэхэд Л  машинтайгаа хөдлөөд яваад өгсөн. Тэгээд би Д г сумын эмнэлэгт хүргэж ирээд хутгалуулсан гэх шархыг нь харахад цээжнийх нь зүүн хэсэгт зүсэгдсэн байсан. Эмнэлгээр боолгоод Д г эмнэлэгт нь хэвтүүлээд орхисон... Д г Л  хутгалсан, бид гурваас өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 27-28 тал/

 

4. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №515 дугаартай: “...Ж.Д-ийн биед цээжний зүүн доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 49-50 тал/

 

5. Г.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна... Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой Цогтбаатарын машинд Цогтбаатар, Д тай хамт архи ууж байгаад архины халуундаа Д тай хэрэлдэж маргалдаж улмаар унаж явсан машиныхаа жолооч талын хаалганд байсан хутгыг авч Д гийн цээж хэсэгт 1 удаа хатгаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... Ер нь шалтгаан гээд байх зүйл байхгүй ээ. Тухайн үед Д  бид 2 архи уучихсан согтуу байсан учраас л хоорондоо жижигхэн зүйлээс болж маргалдсан. Чухам юунаас болж маргалдсаныг би сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 59-60 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч Г.Л нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Дуурлиг 4 дүгээр багийн нутаг Онон хорооны 6 дугаар гудамжинд 2021 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 22 цагийн үед согтуугаар Ж.Д -тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүнийг хутгалж цээжний зүүн доод хэсгийн хатгагдаж зусэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь:      

Хохирогч Ж.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр намайг гэртээ байхад найз Цогтбаатар хотоос ажил явдалд ирээд байна гээд залгахаар нь очиж уулзсан. Цогтбаатар хотоос ирэхдээ 0.75 литрийн Хараа *******тэй архитай ирсэн.  Тэр архийг хоёулаа Сумын төвөөс баруун хойшоо гудамжинд машинд нь хувааж ууж байхад Л  гэх зүс таних хүн машинаар хүргүүлж ирээд бид хоёрын машинд сууж хамт үлдсэн архиа хувааж уусан. Тэгээд удалгүй Л тай машинаас буугаад маргалдаж байгаад миний цээж рүү цохиж байна гэж бодоход арай л биш нээх сонин сэрүү татаад байхаар нь үзэхэд цус гарсан байсан. Би Л г хутгалчлаа гэж бодоогүй юм. Тэгээд би Цогтбаатартай эмнэлэг рүү очиж оёдол тавиулсан юм...Тухайн үед Цогтбаатар, Л  бид гурав байсан... Цээжний зүүн талд зүсүүлсэн 2 оёдол тавиулсан... Тухайн үед би нэлээн согтуу байсан. Л  бас согтуу байсан... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 тал/

 

2. Гэрч Ж.Ариунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Намайг 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байхад оройн 22:00 цагийн орчимд Баян-Адарга сумын Д  гэдэг залуу хутгалуулчихлаа, намайг гэзэг Л  гэдэг хүн хутгалчихаад зугтчихлаа гээд орж ирсэн. Тэгээд би Д гийн биед үзлэг хийхэд цээжний зүүн хэсэгт эгэмний дунд шугамаар 4 дүгээр хавирганы орчимд зүсэгдсэн шархтай цус гарч байсан. Шархыг үзэхэд 0.9 см орчим гүнтэй 2 см орчим өргөнтэй зүсэгдсэн шарх байсныг цэвэрлэж 2 оёдол тавьж цусыг тогтоож өгөөд сумын эрүүл мэндийн төвд өрөө гарган ажиглалтаар хонуулсан. Тухайн үед Д тай нэг хүн цуг явж байсан би сайн танихгүй хүн байсан... Д  нь халамцуу байсан архи ү*******тээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24 тал/

 

3. Гэрч Д.Цогтбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчимд өөрийн хар өнгийн 16-60 хэү улсын дугаартай гранд марк хоёр маркийн машинтай Д г гэрт нь буулгаж өгөх гээд явж байтал Л  над руу залгаад ганц юм авчихлаа хөгшөөн хүрээд ирээч сумын хойд захад хүлээж байя гэхээр нь би Д тай сумын хойд талд яваад очтол Л  араас машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд Д , Л  бид гурав 0.75 гр хараа архи задлаад ууцгаасан. Тэгтэл Л , Д  хоёр гэнэт маргалдацгааж машинаас бууцгаасан. Удалгүй Д  миний машин руу ирж суугаад намайг хутгалчихлаа гэхэд Л  машинтайгаа хөдлөөд яваад өгсөн. Тэгээд би Д г сумын эмнэлэгт хүргэж ирээд хутгалуулсан гэх шархыг нь харахад цээжнийх нь зүүн хэсэгт зүсэгдсэн байсан. Эмнэлгээр боолгоод Д г эмнэлэгт нь хэвтүүлээд орхисон... Д г Л  хутгалсан, бид гурваас өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 27-28 тал/

 

4. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №515 дугаартай: “...Ж.Д-ийн биед цээжний зүүн доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 49-50 тал/

 

5. Г.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна... Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой Цогтбаатарын машинд Цогтбаатар, Д тай хамт архи ууж байгаад архины халуундаа Д тай хэрэлдэж маргалдаж улмаар унаж явсан машиныхаа жолооч талын хаалганд байсан хутгыг авч Д гийн цээж хэсэгт 1 удаа хатгаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... Ер нь шалтгаан гээд байх зүйл байхгүй ээ. Тухайн үед Д  бид 2 архи уучихсан согтуу байсан учраас л хоорондоо жижигхэн зүйлээс болж маргалдсан. Чухам юунаас болж маргалдсаныг би сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 59-60 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.  

Иймд шүүгдэгч Г.Л г уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж тус тус заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүх хуралд оролцохгүй, санал, гомдол, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Г.Л д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар, зэвсэг хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Л г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л г  500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Л д   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ГАНЗОРИГ