Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
Хэргийн индекс | 180/2022/0179/Э |
Дугаар | 2022/ШЦТ/156 |
Огноо | 2022-07-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж:Б |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/156
2022.07.04 2022/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0179/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-д холбогдох 2239000000261 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.А нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 12 дугаар эгнээнд байрладаг сагсан бөмбөгийн талбайд М.А-тай сагсан бөмбөг тоглосон алдаанаас үүдэн маргалдан нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохиж М.А-ын эрүүл мэндэд хамар ясны зүүн хажуу ханын дотогш цөмөрсөн, гайморын хөндийн гадна ханын хугарал хамрын таславчийн муруйлт, нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 20-ны орой Мөнх-Эрдэнэ гэх найзтайгаа хамт тоглоомын талбайд очиж тоглохоор 20 цагийн орчимд очиход бараг хүн байгаагүй хэдэн жоохон хүүхдүүд л байсан. Харин бид хоёр тэр талбайд хоёулаа бөмбөгөөр тоглож байх үед зүс таньдаг С.А, Эрдэнэбат, Жамсранжав гэх гурван залуу ирээд бид нар хамтдаа багаа хувааж байгаад би Жамсранжав, Эрдэнэбат хоёртой нэг тал болоод С.А, Мөнх-Эрдэнэ хоёр нэг танихгүй хүүхэдтэй хамт болоод бид тав хамтдаа сагсан бөмбөг тоглосон. Харин бид нар тоглож байгаад 22 цагийн орчимд харанхуй болох үед бид нар тоглоод дуусахад Жамсранжав, Эрдэнэбат бид гурав хожсон юм. Гэтэл тухайн үед С.А нь би чамайг бөмбөг шидэхээс чинь өмнө алдаа хийсэн, сүүлийн орсон бөмбөгийг тооцохгүй гэж надтай маргалдсан чинь С.А намайг нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би уурлаад гадуурх хувцсаа тайлаад хоёулаа үзэх үү гэсэн чинь тэр үед Мөнх-Эрдэнэ намайг боль боль гэж миний өмнө зогсож байхад С.А нь Мөнх-Эрдэнийн араас миний нүүр рүү нэг удаа цохих үед нь би зөрүүлээд цохих гэсэн боловч миний гар хүрээгүй. Харин миний хамраас цус гараад тогтохгүй байсан учраас түр хугацаанд сууж байгаад А-д хамар эвгүй болчихсон байна гэж хэлсэн чинь А аавыгаа дуудаад намайг эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэгт очиход миний хамар хэсэг хавдчихсан байсан учраас эмч нь намайг зураг авхуулаад явж бай хаванг нь буухаар ирж үзүүлээрэй гэж хэлсэн учраас би А ын аав, А хоёроор гэртээ хүргүүлсэн... би А ыг яасан юм ойлгодоггүй юм бэ гэж зүй бус үгээр хэлчихсэн юм. Тэгээд л надад уурласан байх... Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед цохиулснаас болоод миний хамар гэмтсэн учраас түүний зардлыг л гаргаад өгвөл болно...” гэх мэдүүлэг /хх-н 12 тал/
2. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаартай: “...М.А-ын биед хамар ясны зүүн хажуу ханын дотогш цөмөрсөн, гайморын хөндийн гадна ханын хугарал, хамрын таславчийн муруйлт, нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл. Дээрх хамар ясны зүүн хажуу ханын дотогш цөмөрсөн, гайморын хөндийн гадна ханын хугарал, хамрын таславчний муруйлт, нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 16-17 тал/
3. Гэрч Х.Жамсранжавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 20-ны орой манай дүү М.А бид хоёр тэр талбайд тоглохоор очиход С.А нь бас Мөөгий гэх танихгүй залуутай нийлээд л гурав гурваараа баг болж тоглоод дуусах үед нь хоёр А хоорондоо муудалцаад заамдалцахаар нь би салгасан. Тэгсэн чинь А хувцсаа тайлж байгаад эр хүн шиг зодолдьё гэхээр нь би боль гэж хэлээд тэр хоёрыг хоёр тийш нь салгах үед жижиг А /М.А / нь эхлээд нэг цохиод авсан. Тэгсэн чинь том А /С.А / нь зөрүүлээд нэг удаа цохисон. Тэр үед Мөөгий надтай хамт тэр хоёрыг салгасан чинь М.А би явлаа гэсэн. Тэгээд манайд ороод ус уугаад хамар эвгүй байна гэж хэлээд хамраас нь гарсан цусаа манай гэрт орж угаах үедээ миний хамар эвгүй байна л гэж ярьж байсан. Харин удалгүй тэр үед нь С.А ын аав манайд ирээд М.А ыг дагуулаад эмнэлэг авч явсан... Бид хоёр сагсан бөмбөг тоглож байгаад алдаа гаргаснаас болж М.А нь С.А ыг нэг удаа цохисон. С.А зөрүүлээд нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 30 тал/
4. Гэрч Э.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022.05.20-ны орой амарч байгаад сагсан бөмбөг тоглохоор Булаг 12-р эгнээнд байрладаг талбай руу 21 цагийн орчимд очиж тоглосон. Тухайн үед намайг тоглоомын талбайд очиход том жижиг хоёр А бас танихгүй нэг залуу Жаагий нар тоглож байсан. Харин намайг очиход бид нар 3 гурваараа болж бөмбөг тоглоод 1 цаг гаран л болсон байх, хамгийн сүүлийн тоглолтон дээр жижиг А /М.А / том А /С.А / хоёр алдаа гаргасан гаргаагүй гэж маргалдсан. Тэгэхээр нь би боль гэж хэлээд хэрэлдээд заамдалцаад салахгүй болохоор нь тэр хоёрыг үлдээгээд учраа ол гэх үед том А /С.А / М.А ыг нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь тэнд байсан Жаагий том, жижиг хоёр А г салгаад тэр хэд ярилцаад байгаа бололтой зогсож байсан, харин би бөмбөг тоглоод цааш явсан...” гэх мэдүүлэг /хх-н 50-51 тал/
5. С.А ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би 2022 оны 05 дугаар сарын 20-ны орой эх******* хүүхэдтэйгээ салхинд явах үедээ Хэрлэн сумын 2-р баг Булгийн 12 дугаар эгнээнд байдаг сагсан бөмбөгийн талбайд сагсан бөмбөг тоглож байгаад зүс танидаг М.А гэх залуутай алдаанаас болж маргалдаад муудах үедээ нэг л удаа гараараа цохисон... Тухайн үед М.А нь сагсан бөмбөг тоглож байхдаа алдаа гаргачихаар нь зэрэг би алдаа авна гэсэн чинь М.А алдаа байхгүй цэвэрхэн тоглосон гэж маргалдсаны улмаас М.А бид хоёр хоёр биеэ нэг нэг удаа л цохисон... Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 39 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч С.А нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт М.А-тай тоглоомоос үүдэн маргалдаж нүүрэнд нь гараараа цохиж хамар ясны зүүн хажуу ханын дотогш цөмөрсөн, гайморын хөндийн гадна ханын хугарал хамрын таславчийн муруйлт, нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 20-ны орой Мөнх-Эрдэнэ гэх найзтайгаа хамт тоглоомын талбайд очиж тоглохоор 20 цагийн орчимд очиход бараг хүн байгаагүй хэдэн жоохон хүүхдүүд л байсан. Харин бид хоёр тэр талбайд хоёулаа бөмбөгөөр тоглож байх үед зүс таньдаг С.А, Эрдэнэбат, Жамсранжав гэх гурван залуу ирээд бид нар хамтдаа багаа хувааж байгаад би Жамсранжав, Эрдэнэбат хоёртой нэг тал болоод С.А, Мөнх-Эрдэнэ хоёр нэг танихгүй хүүхэдтэй хамт болоод бид тав хамтдаа сагсан бөмбөг тоглосон. Харин бид нар тоглож байгаад 22 цагийн орчимд харанхуй болох үед бид нар тоглоод дуусахад Жамсранжав, Эрдэнэбат бид гурав хожсон юм. Гэтэл тухайн үед С.А нь би чамайг бөмбөг шидэхээс чинь өмнө алдаа хийсэн, сүүлийн орсон бөмбөгийг тооцохгүй гэж надтай маргалдсан чинь С.А намайг нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би уурлаад гадуурх хувцсаа тайлаад хоёулаа үзэх үү гэсэн чинь тэр үед Мөнх-Эрдэнэ намайг боль боль гэж миний өмнө зогсож байхад С.А нь Мөнх-Эрдэнийн араас миний нүүр рүү нэг удаа цохих үед нь би зөрүүлээд цохих гэсэн боловч миний гар хүрээгүй. Харин миний хамраас цус гараад тогтохгүй байсан учраас түр хугацаанд сууж байгаад А-д хамар эвгүй болчихсон байна гэж хэлсэн чинь А аавыгаа дуудаад намайг эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэгт очиход миний хамар хэсэг хавдчихсан байсан учраас эмч нь намайг зураг авхуулаад явж бай хаванг нь буухаар ирж үзүүлээрэй гэж хэлсэн учраас би А ын аав, А хоёроор гэртээ хүргүүлсэн... би А ыг яасан юм ойлгодоггүй юм бэ гэж зүй бус үгээр хэлчихсэн юм. Тэгээд л надад уурласан байх... Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед цохиулснаас болоод миний хамар гэмтсэн учраас түүний зардлыг л гаргаад өгвөл болно...” гэх мэдүүлэг /хх-н 12 тал/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаартай: “...М.А-ын биед хамар ясны зүүн хажуу ханын дотогш цөмөрсөн, гайморын хөндийн гадна ханын хугарал, хамрын таславчийн муруйлт, нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл. Дээрх хамар ясны зүүн хажуу ханын дотогш цөмөрсөн, гайморын хөндийн гадна ханын хугарал, хамрын таславчний муруйлт, нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 16-17 тал/
Гэрч Х.Жамсранжавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 20-ны орой манай дүү М.А бид хоёр тэр талбайд тоглохоор очиход С.А нь бас Мөөгий гэх танихгүй залуутай нийлээд л гурав гурваараа баг болж тоглоод дуусах үед нь хоёр А хоорондоо муудалцаад заамдалцахаар нь би салгасан. Тэгсэн чинь А хувцсаа тайлж байгаад эр хүн шиг зодолдьё гэхээр нь би боль гэж хэлээд тэр хоёрыг хоёр тийш нь салгах үед жижиг А /М.А / нь эхлээд нэг цохиод авсан. Тэгсэн чинь том А /С.А / нь зөрүүлээд нэг удаа цохисон. Тэр үед Мөөгий надтай хамт тэр хоёрыг салгасан чинь М.А би явлаа гэсэн. Тэгээд манайд ороод ус уугаад хамар эвгүй байна гэж хэлээд хамраас нь гарсан цусаа манай гэрт орж угаах үедээ миний хамар эвгүй байна л гэж ярьж байсан. Харин удалгүй тэр үед нь С.А ын аав манайд ирээд М.А ыг дагуулаад эмнэлэг авч явсан... Бид хоёр сагсан бөмбөг тоглож байгаад алдаа гаргаснаас боолж М.А нь С.А ыг нэг удаа цохисон. С.А зөрүүлээд нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 30 тал/
Гэрч Э.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022.05.20-ны орой амарч байгаад сагсан бөмбөг тоглохоор Булаг 12-р эгнээнд байрладаг талбай руу 21 цагийн орчимд очиж тоглосон. Тухайн үед намайг тоглоомын талбайд очиход том жижиг хоёр А бас танихгүй нэг залуу Жаагий нар тоглож байсан. Харин намайг очиход бид нар 3 гурваараа болж бөмбөг тоглоод 1 цаг гаран л болсон байх, хамгийн сүүлийн тоглолтон дээр жижиг А /М.А / том А /С.А / хоёр алдаа гаргасан гаргаагүй гэж маргалдсан. Тэгэхээр нь би боль гэж хэлээд хэрэлдээд заамдалцаад салахгүй болохоор нь тэр хоёрыг үлдээгээд учраа ол гэх үед том А /С.А / М.А ыг нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь тэнд байсан Жаагий том, жижиг хоёр А г салгаад тэр хэд ярилцаад байгаа бололтой зогсож байсан, харин би бөмбөг тоглоод цааш явсан...” гэх мэдүүлэг /хх-н 50-51 тал/
С.А ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би 2022 оны 05 дугаар сарын 20-ны орой эх******* хүүхэдтэйгээ салхинд явах үедээ Хэрлэн сумын 2-р баг Булгийн 12 дугаар эгнээнд байдаг сагсан бөмбөгийн талбайд сагсан бөмбөг тоглож байгаад зүс танидаг М.А гэх залуутай алдаанаас болж маргалдаад муудах үедээ нэг л удаа гараараа цохисон... Тухайн үед М.А нь сагсан бөмбөг тоглож байхдаа алдаа гаргачихаар нь зэрэг би алдаа авна гэсэн чинь М.А алдаа байхгүй цэвэрхэн тоглосон гэж маргалдсаны улмаас М.А бид хоёр хоёр биеэ нэг нэг удаа л цохисон... Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 39 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч С.А ыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүх хуралд оролцохгүй, 500.000 төгрөг авсан, санал, гомдол, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч С.А-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг А руулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ