Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/157

 

2022   07   04                                     2022/ШЦТ/157

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0139

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Г.Урантуяа,

Улсын яллагч                                             Б.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                    У.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Б-д холбогдох 2239000000188 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч У.Б нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд П.О-гын ззэмшлийн “Samsung galaxy А52” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1.  Хохирогч П.О-гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гадуур явж байгаад Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг Халамжийн хойд талын 4 замын уулзвар дээрээс 2 эрэгтэй хүүхэд аваад Зиндаа гутлын дэлгүүрийн үүдэнд буулгасан. Тухайн өдөр би өөр хүмүүс машиндаа суулгаагүй. Тэр өдөр би 18 цагийн орчимд гэртээ очоод өөрийнхөө гар утсыг хайгаад олоогүй. Тэр үедээ өөрийнхөө утас руу 2 удаа залгахад авахгүй байж байгаад холбогдох боломжгүй болсон учраас өөрийн биеэр ирж цагдаагийн байгууллагад хандаж байна... Самсунг Галакси А52 маркийн  утас усан цэнхэр өнгөтэй, цагаан өнгийн тунгалаг кэйстэй гар утсыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Мобиком ХХК-с 999.999 төгрөгийн лизингээр худалдан авсан. Гар утас маань ямар нэгэн гэмтэлгүй учраас худалдан авсан үнэ болох 999.999 төгрөгөөр үнэлнэ... Тухайн өдөр суусан хоёр эрэгтэй хүн нь 17-19 орчим насны залуучууд байсан. Бор шаргалдуу өнгийн үстэй, нэг нь хар малгайтай арай өндөр хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 05-06 тал/

 

2.  Гэрч О.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Эвт худалдааны төвийн 16 дугаартай лангуунд гар утасны худалдаа засварын ажил эрхэлдэг. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд 16-18 орчим насны 3 эрэгтэй хүүхэд манай лангуун дээр ирээд усан цэнхэр өнгөтэй А52 маркийн гар утасны gmail кодыг гаргуулж төлбөр 20.000 төгрөг төлөөд явсан...Би тухайн 3 хүүхдийн царай төрхийг сайн санахгүй байна. Харин манай хяналтын камерт бичигдэн үлдсэн байгаа. Тухайн бичлэгийг хуулбарлан авч болно...” гэх мэдүүлэг /хх-н 08 тал/

 

3. Насанд хүрээгүй гэрч Г.Мянганбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр сургуулийн 12б ангийн сурдаг. Аав А.Гал-Од, ээж Г.Даваажаргал болон 2 дүүгийнхээ хамт Хэрлэн сумын 3 дугаар баг К-27 дугаар байр 32 тоот хаягт оршин суудаг. Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим сургууль дээрээ байхад манай үеэл У.Б залгаад би аймагт ирсэн. Ж.Хишиг бид хоёр биллиард тоглох гэж байна чи хамт тоглох юм уу гэж асуусан. Тэр үед нь би сагсан бөмбөгийн бэлтгэлтэй байсан учраас хамт тоглож амжаагүй. Бэлтгэл дууссаны дараа 18 цагийн орчимд над руу Б  залгаад Эвт худалдааны төв дээр уулзья гэхээр нь өөрийн найз Э.Эрдэнэзааны хамт очтол У.Б ганцаараа байж байсан. Тэгээд надад би нэг гар утас базаж промат хийсэн юм, тэгсэн чинь бүрэн ажиллахгүй байна энэ утсыг засуулья гэхээр нь хамт Эвт худалдааны төвийн 2 давхарт байрлах утас зардаг хүнээр 20,000 төгрөг өгч засуулсан. Тэр утас нь цэнхэр өнгөтэй, тунгалаг гэртэй утас байсан. Ямар ч байсан ил харагдах гэмтэлгүй бараг шинэ утас байсан... У.Б надад тухайн үедээ хүнээс авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 12-13 тал/

 

4. Гэрч С.Эрдэнэзааны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд сагсан бөмбөгийн бэлтгэлээ тараад байж байтал манай ангийн Мянганбаяр гэдэг найз маань надад Б  Эвт худалдааны төв дээр хүрээд ир гэж байна гэхээр нь очтол Б  ганцаараа байсан. Тэгэхэд Б  хамт засвар ороод нэг утас завсварт өгье гэхээр нь хамт явж Эвт худалдааны төвийн 2 дугаар давхрын гар утас завсарт очоод усан цэнхэр өнгөтэй гар утас кодыг нь тайлуулж байсан... У.Б надад хүнээс авсан гар утас байгаа юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16 тал/

 

5. Гэрч Б.Хишигзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай найз У.Б нь Мөрөн суманд айлд ямаа самнаж байгаад ирлээ гээд манай гэрт ирсэн юм. Тухайн өдөр У.Б бид хоёр Мандах биллиардад очоод 2 цаг орчим тоглож байгаад чуулгын зүүн хойд уулзвараас такси барьж “Элбэг хаан" зоогийн газрын үүдэнд буугаад манай гэрт очсон... Тухайн өдөр надад ямар нэгэн гар утас харуулаагүй. Гар утасны тухай зүйл огт яриагүй...” гэх мэдүүлэг /хх-н 19 тал/

 

6. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШД-119 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд  Samsung galaxy А52 маркийн гар утсыг зах зээлийн үнэлгээг 800.000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 35-37 тал/

 

7. У.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би Хэнтий аймгийн Мөрөн суманд айлын ямаа самнаж байгаад ойролцоогоор 12 цагийн орчимд Хэнтий аймагт орж ирсэн. Тэгээд найз Хишигзаяатай уулзаж Хэнтий аймгийн Хэрлэн сум 3-р багт үйл ажиллагаа явуулдаг “Мандах” биллиардад 2 цаг гаран тоглож байгаад 16-17 цагийн хооронд гарч Хан-Хэнтий чуулгын зүүн хойд талаас такси барихад саарал өнгийн жижиг тээврийн хэрэгсэл ирж зогсохоор нь суугаад Элбэг хааны үүдэнд очоод буух гэтэл арын суудал дээр утас байхаар нь би тухайн үед найз Хишигзаяа болон таксины ахад мэдэгдэлгүйгээр тэр утсыг халаасандаа хийгээд буусан. Тэгээд тэндээсээ Хишигзаяагийн гэрт очиж байж байгаад би үсээ засуулчихаад ирье гэж хэлж гэрээс нь гарч Эвт худалдааны төв очиж 20.000 төгрөгөөр утасны цоожийг тайлуулсан... Би тухайн үед гар утасгүй байсан. Тэгээд тэр утсыг авчихсан юм... Тэр утас нь намайг анх авахад усан цэнхэр өнгийн олон камертай утас байсан. Би тухайн үед тэр утасны маркийг мэдэхгүй байсан... Мөн эвт худалдааны төвд найзууд болох Мянганбаяр, Эрдэнзаан нартай уулзаж цуг засварчин орж утсаа порматлуулсан. Тухайн үед би тэр 2-т хүнээс авсан утас гэж хэлсэн. Хулгайн утас гэж хэлээгүй... Би тэр утсыг бүрэн бүтэн хохирогч эгчид хүлээлгэж өгсөн. Хохиролгүй болгосон байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 70-71 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр илрэн гардаг.

 

Шүүгдэгч У.Б нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт таксигаар үйлчлүүлж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 21-ний 17 цагийн орчимд П.О-гын ззэмшлийн “Samsung galaxy А52” маркийн гар утсыг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч П.О-гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гадуур явж байгаад Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг Халамжийн хойд талын 4 замын уулзвар дээрээс 2 эрэгтэй хүүхэд аваад Зиндаа гутлын дэлгүүрийн үүдэнд буулгасан. Тухайн өдөр би өөр хүмүүс машиндаа суулгаагүй. Тэр өдөр би 18 цагийн орчимд гэртээ очоод өөрийнхөө гар утсыг хайгаад олоогүй. Тэр үедээ өөрийнхөө утас руу 2 удаа залгахад авахгүй байж байгаад холбогдох боломжгүй болсон учраас өөрийн биеэр ирж цагдаагийн байгууллагад хандаж байна... Самсунг Галакси А52 маркийн  утас усан цэнхэр өнгөтэй, цагаан өнгийн тунгалаг кэйстэй гар утсыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Мобиком ХХК-с 999.999 төгрөгийн лизингээр худалдан авсан. Гар утас маань ямар нэгэн гэмтэлгүй учраас худалдан авсан үнэ болох 999.999 төгрөгөөр үнэлнэ... Тухайн өдөр суусан хоёр эрэгтэй хүн нь 17-19 орчим насны залуучууд байсан. Бор шаргалдуу өнгийн үстэй, нэг нь хар малгайтай арай өндөр хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 05-06 тал/

Гэрч О.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Эвт худалдааны төвийн 16 дугаартай лангуунд гар утасны худалдаа засварын ажил эрхэлдэг. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд 16-18 орчим насны 3 эрэгтэй хүүхэд манай лангуун дээр ирээд усан цэнхэр өнгөтэй А52 маркийн гар утасны gmail кодыг гаргуулж төлбөр 20.000 төгрөг төлөөд явсан...Би тухайн 3 хүүхдийн царай төрхийг сайн санахгүй байна. Харин манай хяналтын камерт бичигдэн үлдсэн байгаа. Тухайн бичлэгийг хуулбарлан авч болно...” гэх мэдүүлэг /хх-н 08 тал/

Насанд хүрээгүй гэрч Г.Мянганбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр сургуулийн 12б ангийн сурдаг. Аав А.Гал-Од, ээж Г.Даваажаргал болон 2 дүүгийнхээ хамт Хэрлэн сумын 3 дугаар баг К-27 дугаар байр 32 тоот хаягт оршин суудаг. Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим сургууль дээрээ байхад манай үеэл У.Б залгаад би аймагт ирсэн. Ж.Хишиг бид хоёр биллиард тоглох гэж байна чи хамт тоглох юм уу гэж асуусан. Тэр үед нь би сагсан бөмбөгийн бэлтгэлтэй байсан учраас хамт тоглож амжаагүй. Бэлтгэл дууссаны дараа 18 цагийн орчимд над руу Б залгаад Эвт худалдааны төв дээр уулзья гэхээр нь өөрийн найз Э.Эрдэнэзааны хамт очтол У.Б ганцаараа байж байсан. Тэгээд надад би нэг гар утас базаж промат хийсэн юм, тэгсэн чинь бүрэн ажиллахгүй байна энэ утсыг засуулья гэхээр нь хамт Эвт худалдааны төвийн 2 давхарт байрлах утас зардаг хүнээр 20,000 төгрөг өгч засуулсан. Тэр утас нь цэнхэр өнгөтэй, тунгалаг гэртэй утас байсан. Ямар ч байсан ил харагдах гэмтэлгүй бараг шинэ утас байсан... У.Б надад тухайн үедээ хүнээс авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 12-13 тал/

Гэрч С.Эрдэнэзааны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд сагсан бөмбөгийн бэлтгэлээ тараад байж байтал манай ангийн Мянганбаяр гэдэг найз маань надад Б  Эвт худалдааны төв дээр хүрээд ир гэж байна гэхээр нь очтол Б  ганцаараа байсан. Тэгэхэд Б  хамт засвар ороод нэг утас завсварт өгье гэхээр нь хамт явж Эвт худалдааны төвийн 2 дугаар давхрын гар утас завсарт очоод усан цэнхэр өнгөтэй гар утас кодыг нь тайлуулж байсан... У.Б надад хүнээс авсан гар утас байгаа юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16 тал/

Гэрч Б.Хишигзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай найз У.Б нь Мөрөн суманд айлд ямаа самнаж байгаад ирлээ гээд манай гэрт ирсэн юм. Тухайн өдөр У.Б бид хоёр Мандах биллиардад очоод 2 цаг орчим тоглож байгаад чуулгын зүүн хойд уулзвараас такси барьж “Элбэг хаан" зоогийн газрын үүдэнд буугаад манай гэрт очсон... Тухайн өдөр надад ямар нэгэн гар утас харуулаагүй. Гар утасны тухай зүйл огт яриагүй...” гэх мэдүүлэг /хх-н 19 тал/

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШД-119 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд  Samsung galaxy А52 маркийн гар утсыг зах зээлийн үнэлгээг 800.000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 35-37 тал/

У.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би Хэнтий аймгийн Мөрөн суманд айлын ямаа самнаж байгаад ойролцоогоор 12 цагийн орчимд Хэнтий аймагт орж ирсэн. Тэгээд найз Хишигзаяатай уулзаж Хэнтий аймгийн Хэрлэн сум 3-р багт үйл ажиллагаа явуулдаг “Мандах” биллиардад 2 цаг гаран тоглож байгаад 16-17 цагийн хооронд гарч Хан-Хэнтий чуулгын зүүн хойд талаас такси барихад саарал өнгийн жижиг тээврийн хэрэгсэл ирж зогсохоор нь суугаад Элбэг хааны үүдэнд очоод буух гэтэл арын суудал дээр утас байхаар нь би тухайн үед найз Хишигзаяа болон таксины ахад мэдэгдэлгүйгээр тэр утсыг халаасандаа хийгээд буусан. Тэгээд тэндээсээ Хишигзаяагийн гэрт очиж байж байгаад би үсээ засуулчихаад ирье гэж хэлж гэрээс нь гарч Эвт худалдааны төв очиж 20.000 төгрөгөөр утасны цоожийг тайлуулсан... Би тухайн үед гар утасгүй байсан. Тэгээд тэр утсыг авчихсан юм... Тэр утас нь намайг анх авахад усан цэнхэр өнгийн олон камертай утас байсан. Би тухайн үед тэр утасны маркийг мэдэхгүй байсан... Мөн эвт худалдааны төвд найзууд болох Мянганбаяр, Эрдэнзаан нартай уулзаж цуг засварчин орж утсаа порматлуулсан. Тухайн үед би тэр 2-т хүнээс авсан утас гэж хэлсэн. Хулгайн утас гэж хэлээгүй... Би тэр утсыг бүрэн бүтэн хохирогч эгчид хүлээлгэж өгсөн. Хохиролгүй болгосон байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 70-71 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.  

Иймд шүүгдэгч У.Б г  уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж тус тус заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.О-д 800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд, хохирогч П.Отгонзаяа нь “...утсаа бүрэн хүлээн авсан, гомдолгүй...” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолтыг /хх-н 59 тал/ гаргаж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж  үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч У.Б д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан   600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь  зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У.Б г бусдын эд хөрөнгийг  хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх   хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б г 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Б д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ГАНЗОРИГ