Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/161

 

 

 

 

 

 

 

 

2022.07.06                                   2022/ШЦТ/161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0188/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Урантуяа,

Улсын яллагч                                              Б.Нарангэрэл,

Хохирогч                                                      Х.Х,

Хохирогчийн өмгөөлөгч                              Л.Наранчимэг,

Шүүгдэгч                                                        Б.Д нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох 2239000690207 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Шинэ дулаан б-12-08 тоотод 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн үед “эх*******тэйгээ хардсан” гэх шалтгаанаар Х.Х-ийн нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, цээж хэсэгт 2-3 удаа хөлөөрөө дэвсэж зодож түүний биед цээжний зүүн талын 9-р хавирга ясны далд хугарал, баруун нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хөмсөг хэсгүүдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Би өөрийн хамтран амьдарагч Мөнгөнтуулын хамт Хэрлэн сумын 5 дугаар баг Шинэ дулааны б-12-08 тоот хашаанд байхад манай гэрт гаднаас Уугий болон Хонгор нар нь ирсэн. Тэр хамтран амьдрагч Мөнгөнтуул бид хоёр 1 шил архи ууж байсан. Тэр архинаасаа Хонгор, Уугий нарт өгсөн чинь уухгүй бид хоёр таксинд явж байгаа гэж хэлсэн, мөн бид хоёрын ууж байсан архи дуусаж байсан болохоор Мөнгөнтуул Уугий Хонгор нарыг дэлгүүр яваад өгчих гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ганцаараа үлдсэн. Харин удаагүй Мөнгөнгуул, Уугий нар гэртээ ирсэн. Ирэхдээ 30 гаран насны эрэгтэй шаравтай царайтай эрэгтэй хүн дагуулан ирсэн. Тэр залуу нэлээн халанцуу харагдаж байсан. Ингээд Мөнгөнтуулын авчирсан архийг задлаад уух гэж байхад Уугий нь гадаа Хонгор хүлээж байгаа бид хоёр таксинд явлаа гэж хэлээд гэрээс гараад явсан. Харин нөгөө 30 гаран насны залуу манай гэрт үлдсэн. Тэгээд архиа ууж байхдаа Мөнгөнтуул бид хоёртой нөгөө залуу танилцсан. Тухайн үедээ өөрийгөө Д гэж хэлж танилцаж байсан. Харин бүтэн *******ийг нь мэдэхгүй байсан. Тэгээд би хамаагүй танихгүй хүнтэй уугаад яахав гэж бодоод нөгөө архинаас нь уухгүй буцаагаад хэд хэдэн удаа өгсөн чинь нөгөө Д гэх залуу та яагаад архи уухгүй байгаа юм бэ гэж хэлээд над руу агсарч эхэлсэн. Тэгээд ямар нэгэн шалгаангүйгээр намайг барьж аваад газар унагаагаад миний нүүрэн хэсэг рүү гараараа 2-3 цохисон, мөн хөлөөрөө дээрээс 2-3 удаа дэвссэн. Тэр үер Мөнгөнтуул боль гэж хашхирч байх шиг байсан. Тэгээд ч тэр залуу намайг цохихоо болихоор нь би босоод гэрээс гараад шууд эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-н 14 тал/

 

2. Гэрч М.Угтаабаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний үдээс хойш өөрийн найз Хонгорын хамт Хэрлэн сумын 5 дугаар багт таксинд явж байгаад Мөнгөнтуулын гэрт очсон чинь Мөнгөнтуул хамтран амьдрагч Х нар байсан. Ингээд Мөнгөнтуул нь дэлгүүр явж архи авна чи хамт яваад өг гэж хэлсэн. Тэгээд тулга дэлгүүрийн АТМ дээр мөнгө авах гээд очсон чинь байрны дүү Д-тэй таарсан. Тэгээд юм яриад байж байхад Мөнгөнтуул нь дэлгүүр яваад нэг шил архи аваад ирсэн. Авчирсан архиа Мөнгөнтуулын гэрт очиж уухаар болоод хамт Д  явсан. Ингээд Хонгороо бид гурав Мөнгөнтуулын гэрт нь хүргуүлэн Мөнгөнтуулын гэрт орсон чинь Х ганцаараа байсан. Тэгээд дэлгүүрээс авсан архиа тэнд тойруулсан. Би өгсөн архинаас нь амсаад буцаагаад өгсөн. Тэгээд би гадаа Хонгорыг хүлээж байгаа, бид хоёр хамт таксинд явж байгаа юм гэж хэлээд тэр гурвыг буюу Д, Х, Мөнгөнтуул нарыг гэрт нь үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 тал/

 

3. Гэрч Ц.Мөнгөнтуулын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах Шинэ дулааны б-12-8 тоот гэртээ хамтран амьдрагч Х ийн хамт байхад манай гэрт Угтаабаяр, Хонгороо нар машинтай ирсэн. Тэгэхээр нь Уугийг таньдаг болохоор машинаараа дэлгүүр яваад өгөөч би нэг шил архи авах гэсэн юм гэж хэлсэн чинь. Уугий за тэгье гэж хэлсэн. Тэгээд Хонгороо Уугий бид гурав гэрээс гараад Тулга дэлгүүрийн АТМ орж тэндээс би данснаасаа мөнгө аваад байж байхад Уугийг таньдаг гээд нэг залуу хүү ирсэн. Ингээд би дэлгүүр ороод нэг шил архи аваад буцаад Уугий дээр ирж гэртээ хүргүүлсэн. Харин надтай хамт Уугий болон нөгөө АТМ дээр таарсан залуу хамт манай гэрт орсон. Гэрт ороод нөгөө дэлгүүрээс авсан архи тойруулж хундгалсан. Тэр архинаас Уугий уухгүй би гадаа Хонгортой хамт таксинд явж байгаа гэж хэлээд яваад өгсөн. Харин Уугийг дагаж ирсэн нөгөө залуутай Х бид хоёр танилцсан. Тэр залуу Х  бид хоёрт өөрийгөө Д  гэж танилцуулсан. Тэгээд архи хувааж уугаад сууж байхад Х намайг нөгөө Д гэх залуутай хардаад уурлаад хэрүүл үүсгэж агсан согтуу тавьсан. Тэгээд хэсэг зуур намжихаар нь би орон дээр хэвтээд унтах гэсэн чинь Д  Х  нар хоорондоо маргалдаад муудалцаад унасан. Тэгэхээр нь босоод харсан чинь Д  манай нөхөр Х ийн дээр суучихсан нүүрэн хэсэг рүү нь гараараа 2-3 цохисон. Тэгэхээр нь би чи манай нөхрийг битгий зодоод бай гэж хэлсэн чинь Д  дээшээ боссон чинь Х  гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд би араас нь гарсан чинь Х харагдахгүй болхоор нь буцаж гэртээ ороод Д  гэх залууг гэрээс яв гэж хэлсэн чинь Д  гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24 тал/

 

5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 98 дугаартай: “...Х.Х-ийн биед цээжний зүүн талын 9-р хавирга ясны далд хугарал, баруун нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хөмсөг хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой....” гэх дүгнэлт /хх-н 48-50 тал/

 

6. Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний орой 20-21 цагийн орчимд байх, Сангийн аж ахуйн Тулга гэх *******тэй ахуй үйлчилгээний АТМ дээр зүс таних ах Уугий нэг танихгүй эмэгтэйн хамт явж байсан. Тэгээд бид хамт тэр эмэгтэйн Шинэ Дулааны б-12-08 тоотод байх гэрт нь очсон. Биднийг очиход тэр эмэгтэйн нөхөр гэх Х нь халамцуу байсан. Бид очихдоо 1 шил 0.75 хараа архитай очсон юм. Тухайн архийг эх******* нь замдаа авсан байсан. Тэгээд байж байтал Уугий ах ажил гарлаа гялс гараад ирье гээд явсан. Бид 3 үлдээд нөгөө архийг нь уугаад танилцаад байж байтал архи дуусаагүй байхад Х эх*******тэйгээ маргалдаад эхэлсэн ба эх*******ээ үсдэж ор руу дарж унахаар нь би болиулах гэхэд над руу орилж босож ирээд намайг нэг хоёр удаа цохих гэж оролдсон. Тэгээд жаахан тайвшруулаад архиа ууж байтал дахин эх*******тэйгээ маргалдаад над руу мөн дайраад бид хоёр маргалдаж байтал Х нь жижиг сүх бариад миний баруун хөмсөг орчимд хальт цохисон... Миний баруун хөмсөг орчмоос бага зэрэг цус гарсан юм. Ингээд би уурлаад түүний нүүрэн тус газар ганц хоёр удаа цохисон, мөн дарж байгаад цээж орчимд нь ганц хоёр удаа өшиглөсөн. Ингээд жаахан гайгүй болоод байж байтал Х хаашаа нь тодорхойгүй гараад явсан, араас нь эх******* нь гараад явсан, би хэсэг хүлээж сууж байгаад харьсан...”  гэх мэдүүлэг /хх-н 78 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

Шүүгдэгч  Б.Д нь согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг шинэ дулаан б-12-08 тоотод 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн үед У.Х ийг гар хөлөөрөө цохиж зодож түүний биед цээжний зүүн талын 9-р хавирга ясны далд хугарал, баруун нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хөмсөг хэслүүдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:       

Хохирогч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Би өөрийн хамтран амьдарагч Мөнгөнтуулын хамт Хэрлэн сумын 5 дугаар баг Шинэ дулааны б-12-08 тоот хашаанд байхад манай гэрт гаднаас Уугий болон Хонгор нар нь ирсэн. Тэр хамтран амьдрагч Мөнгөнтуул бид хоёр 1 шил архи ууж байсан. Тэр архинаасаа Хонгор, Уугий нарт өгсөн чинь уухгүй бид хоёр таксинд явж байгаа гэж хэлсэн, мөн бид хоёрын ууж байсан архи дуусаж байсан болохоор Мөнгөнтуул Уугий Хонгор нарыг дэлгүүр яваад өгчих гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ганцаараа үлдсэн. Харин удаагүй Мөнгөнгуул, Уугий нар гэртээ ирсэн. Ирэхдээ 30 гаран насны эрэгтэй шаравтай царайтай эрэгтэй хүн дагуулан ирсэн. Тэр залуу нэлээн халанцуу харагдаж байсан. Ингээд Мөнгөнтуулын авчирсан архийг задлаад уух гэж байхад Уугий нь гадаа Хонгор хүлээж байгаа бид хоёр таксинд явлаа гэж хэлээд гэрээс гараад явсан. Харин нөгөө 30 гаран насны залуу манай гэрт үлдсэн. Тэгээд архиа ууж байхдаа Мөнгөнтуул бид хоёртой нөгөө залуу танилцсан. Тухайн үедээ өөрийгөө Д гэж хэлж танилцаж байсан. Харин бүтэн *******ийг нь мэдэхгүй байсан. Тэгээд би хамаагүй танихгүй хүнтэй уугаад яахав гэж бодоод нөгөө архинаас нь уухгүй буцаагаад хэд хэдэн удаа өгсөн чинь нөгөө Д гэх залуу та яагаад архи уухгүй байгаа юм бэ гэж хэлээд над руу агсарч эхэлсэн. Тэгээд ямар нэгэн шалгаангүйгээр намайг барьж аваад газар унагаагаад миний нүүрэн хэсэг рүү гараараа 2-3 цохисон, мөн хөлөөрөө дээрээс 2-3 удаа дэвссэн. Тэр үер Мөнгөнтуул боль гэж хашхирч байх шиг байсан. Тэгээд ч тэр залуу намайг цохихоо болихоор нь би босоод гэрээс гараад шууд эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-н 14 тал/

Гэрч М.Угтаабаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний үдээс хойш өөрийн найз Хонгорын хамт Хэрлэн сумын 5 дугаар багт таксинд явж байгаад Мөнгөнтуулын гэрт очсон чинь Мөнгөнтуул хамтран амьдрагч Х нар байсан. Ингээд Мөнгөнтуул нь дэлгүүр явж архи авна чи хамт яваад өг гэж хэлсэн. Тэгээд тулга дэлгүүрийн АТМ дээр мөнгө авах гээд очсон чинь байрны дүү Д-тэй таарсан. Тэгээд юм яриад байж байхад Мөнгөнтуул нь дэлгүүр яваад нэг шил архи аваад ирсэн. Авчирсан архиа Мөнгөнтуулын гэрт очиж уухаар болоод хамт Д  явсан. Ингээд Хонгороо бид гурав Мөнгөнтуулын гэрт нь хүргуүлэн Мөнгөнтуулын гэрт орсон чинь Х ганцаараа байсан. Тэгээд дэлгүүрээс авсан архиа тэнд тойруулсан. Би өгсөн архинаас нь амсаад буцаагаад өгсөн. Тэгээд би гадаа Хонгорыг хүлээж байгаа, бид хоёр хамт таксинд явж байгаа юм гэж хэлээд тэр гурвыг буюу Д, Х , Мөнгөнтуул нарыг гэрт нь үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 тал/

Гэрч Ц.Мөнгөнтуулын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах Шинэ дулааны б-12-8 тоот гэртээ хамтран амьдрагч Х ийн хамт байхад манай гэрт Угтаабаяр, Хонгороо нар машинтай ирсэн. Тэгэхээр нь Уугийг таньдаг болохоор машинаараа дэлгүүр яваад өгөөч би нэг шил архи авах гэсэн юм гэж хэлсэн чинь. Уугий за тэгье гэж хэлсэн. Тэгээд Хонгороо Уугий бид гурав гэрээс гараад Тулга дэлгүүрийн АТМ орж тэндээс би данснаасаа мөнгө аваад байж байхад Уугийг таньдаг гээд нэг залуу хүү ирсэн. Ингээд би дэлгүүр ороод нэг шил архи аваад буцаад Уугий дээр ирж гэртээ хүргүүлсэн. Харин надтай хамт Уугий болон нөгөө АТМ дээр таарсан залуу хамт манай гэрт орсон. Гэрт ороод нөгөө дэлгүүрээс авсан архи тойруулж хундгалсан. Тэр архинаас Уугий уухгүй би гадаа Хонгортой хамт таксинд явж байгаа гэж хэлээд яваад өгсөн. Харин Уугийг дагаж ирсэн нөгөө залуутай Х бид хоёр танилцсан. Тэр залуу Х  бид хоёрт өөрийгөө Д  гэж танилцуулсан. Тэгээд архи хувааж уугаад сууж байхад Х намайг нөгөө Д гэх залуутай хардаад уурлаад хэрүүл үүсгэж агсан согтуу тавьсан. Тэгээд хэсэг зуур намжихаар нь би орон дээр хэвтээд унтах гэсэн чинь Д  Х  нар хоорондоо маргалдаад муудалцаад унасан. Тэгэхээр нь босоод харсан чинь Д  манай нөхөр Х ийн дээр суучихсан нүүрэн хэсэг рүү нь гараараа 2-3 цохисон. Тэгэхээр нь би чи манай нөхрийг битгий зодоод бай гэж хэлсэн чинь Д  дээшээ боссон чинь Х  гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд би араас нь гарсан чинь Х харагдахгүй болхоор нь буцаж гэртээ ороод Д гэх залууг гэрээс яв гэж хэлсэн чинь Д гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 98 дугаартай: “...Х.Х-ийн биед цээжний зүүн талын 9-р хавирга ясны далд хугарал, баруун нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хөмсөг хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой....” гэх дүгнэлт /хх-н 48-50 тал/

Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний орой 20-21 цагийн орчимд байх, Сангийн аж ахуйн Тулга гэх *******тэй ахуй үйлчилгээний АТМ дээр зүс таних ах Уугий нэг танихгүй эмэгтэйн хамт явж байсан. Тэгээд бид хамт тэр эмэгтэйн Шинэ Дулааны б-12-08 тоотод байх гэрт нь очсон. Биднийг очиход тэр эмэгтэйн нөхөр гэх Х нь халамцуу байсан. Бид очихдоо 1 шил 0.75 хараа архитай очсон юм. Тухайн архийг эх******* нь замдаа авсан байсан. Тэгээд байж байтал Уугий ах ажил гарлаа гялс гараад ирье гээд явсан. Бид 3 үлдээд нөгөө архийг нь уугаад танилцаад байж байтал архи дуусаагүй байхад Х эх*******тэйгээ маргалдаад эхэлсэн ба эх*******ээ үсдэж ор руу дарж унахаар нь би болиулах гэхэд над руу орилж босож ирээд намайг нэг хоёр удаа цохих гэж оролдсон. Тэгээд жаахан тайвшруулаад архиа ууж байтал дахин эх*******тэйгээ маргалдаад над руу мөн дайраад бид хоёр маргалдаж байтал Х нь жижиг сүх бариад миний баруун хөмсөг орчимд хальт цохисон... Миний баруун хөмсөг орчмоос бага зэрэг цус гарсан юм. Ингээд би уурлаад түүний нүүрэн тус газар ганц хоёр удаа цохисон, мөн дарж байгаад цээж орчимд нь ганц хоёр удаа өшиглөсөн. Ингээд жаахан гайгүй болоод байж байтал Х хаашаа нь тодорхойгүй гараад явсан, араас нь эх******* нь гараад явсан, би хэсэг хүлээж сууж байгаад харьсан...”  гэх мэдүүлэг /хх-н 78 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Б.Д ийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж тус тус заажээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “740.000 төгрөг хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тодорхойлолтыг шүүх хуралдааны үед гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Б.Д эд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.                                                                    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Д ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д ийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвөөс  1 /нэг/  сарын хугацаанд гарч явахгүй байх үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ГАНЗОРИГ