Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

 

 

 

2022   07     06                                                           2022/ШЦТ/162

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0189

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Г.Урантуяа,

Улсын яллагч                                            Ж.Батбаатар,

Өсвөр насны шүүгдэгчийн

хууль ёсны төлөөлөгч                               М.Ганчимэг

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч       Б.Төгсбаяр,

Өсвөр насны шүүгдэгч                             А.Ч нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  А.Ч-д холбогдох 2239000150193 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч А.Ч нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тодорхой шалтгаангүйгээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Баптист сүмийн гадна хэсэгт байрлуулсан 15-80 ХЭА улсын дугаартай “passo” маркийн тээврийн хэрэгслийн эд анги болох урд 2 хаалганы шилийг чулуу шидэж хагалж хууль бусаар устгаж Г.Б-д 240.000 төгрөгийн хохирол, мөн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А61 дүгээр байрны 02 тоотод байх Ж.Х-гийн гэрийн гадна талын болконы цонхыг чулуу шидэж хагалж, хууль бусаар устгаж, түүнд 312.000 төгрөгийн хохирол учруулж үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 552.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1.  Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 40-41 тал/

 

2. Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гадуур ажилтай явж байгаад Хэрлэн сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг “Баптис” сүм рүү орохоор миний нөхрийн эзэмшлийн Passo маркийн 15-80 ХЭА улсын дугаартай, улаан өнгийн автомашиныг барьж явж байгаад тухайн сүмийн зүүн талын хаалганы гадна, ертөнцийн зүгээр баруун тийш нь харуулж байрлуулаад сүм рүү орсон. Тэгээд би орой 17 цагийн орчимд сүмээс гарч ирээд машинаа харсан чинь урд талын хоёр хажуугийн цонхыг хоёуланг нь хагалчихсан байсан. Тухайн үед би хэн хэзээ хагалсныг нь мэдээгүй учраас цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн юм... 2019 онд худалдан авч байсан юм. Тухайн машин нь 2013 онд үйлдвэрлэгдсэн машин байсан... Би машиныхаа шилийг бүтэн болгож авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 20 тал/

 

3. Иргэний нэхэмжлэгч Г.Дарагшидын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бунзангийн Эрдэнэболд гэж хүн 2020 онд 1.000.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Дээрх зээлээс төлөгдөөд одоо үлдэгдэлгүй болсон байгаа... Манай компаниас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 13 тал/

 

4. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ХЖ-11 дугаартай: ...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд шинжээчийн техникийн үнэлгээгээр машины хагарсан шилний үнийг 240.000 төгрөгөөр тогтоосон...” гэх дүгнэлт /хх-н 23 тал/

 

5. Хохирогч Ж.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг А61-02 тоотод амьдардаг юм. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ байж байхад манай том хүү Амарбаясгалан 17 цагийн үед манай ажил дээр ирээд манай байрны болконы цонхыг гаднаас нь чулуу шидээд хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгчихөөд, орой 18 цагийн үед ажлаа тараад гэртээ очиж болконы цонхоо харахад шилийг нь хагалчихсан байсан... яг хагарсан цонхны хэмжээний өндөр нь 1 метр 20 см, өргөн нь 1 метр 30 см-ийн өргөнтэй цонхыг хагалсан байсан. Тэгээд цагдаагийн газраас үнэлгээ гаргуулахад 312.000 төгрөгийн үнэлгээ гаргуулсан байсан. Би вакум цонхны газраас шил хийж байрлуулдаг үнийг нь асуухад 1 метр шилийг 260.000 төгрөг болно гэсэн, тэгэхээр манай шил чинь 2 метр гарантай шил болохоор хийх хөлс нь 810.000 төгрөг болохоор байгаа юм. Яг шилний үнийг нь бол асуугаагүй... Ер нь бол зээлийн барьцаанд байдаг болохоор миний өөрийн эзэмшлийн байр байгаа юм... Манай цонхыг шиллээд өгвөл надад гомдол санал, нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 47 тал/

 

6. Насанд хүрээгүй гэрч Э.Энх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын эхээр шиг санаж байна тэр өдөр манай анги давтлагатай байсан юм. Тэгээд манай ангийн Хэрлэнбаатар, Энхтөр, Энхмөнх, Ч бид нар давтлагаа тараад Хэрлэн хорооллын 10 давхарын байрны гадаа очиж сээр цохихоор явцгаасан. Тэгээд сургуулийн зүүн урд талд байдаг “Баптист” сүмийн хойд талаар бүгдээрээ юм яриад өнгөрч явахад хашааны зүүн талд 1 машин зогсож байсан. Тэгсэн Ч хэдүүлээ энэ машины цонхыг хагалчих уу гэж хэлснээ газраас чулуу аваад шидэхэд нь Хэрлэнбаатар, Энхмөнх, Энхтөр бид хэд түрүүлээд зүүн тийшээ зугтаасан. Тэгээд бүгд гүйж яваад Хэрлэн хорооллын баруун 10 давхар байрны гадаа ирж Батбилэгтэй уулзсан, Батбилэг гэрээсээ 2 ширхэг сээр гаргаж ирээд бид хэд тухайн сээрийг цохиж хугалчихаад тэнд юм яриад бөөгнөрөөд зогсож байхад Ч мөн газраас чулуу аваад 10 давхарын баруун урд талын болконы цонх руу чулуу шидсэн. Тэгэхэд бид хэд мөн бөөнөөрөө байрны баруугаар тойроод зугтаасан. Тэгээд тэндээсээ гэр гэр рүүгээ харьцгаасан... сахилгагүйтээд л Ч чулуу шидээд хагалчихсан юм. Тэрнээс бол ямар нэгэн зорилго байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 55-56 тал/

 

7. Насанд хүрээгүй гэрч Б.Энхмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын эхээр шиг санаж байна. Тэр өдөр манай анги матметикийн давтлагатай сургууль дээрээ цугласан юм. Тэгээд үдээш хойш 15 цагийн үед давтлагаа тараад манай ангийнхан болох Хэрлэнбаатар, Энхтөр, Энх-Эрдэнэ, Ч бид хэд Хэрлэн хороолол орж сээр цохихоор явцгаасан. Тэгээд сургуулийн зүүн урд талын “Баптист" сүмийн зүүн хойд талаар гараад явж байхад Ч газраас чулуу аваад шууд машины цонх руу шидчихсэн. Тэгэхэд бид хэд бөөнөөрөө шууд тэндээс зугтаасан. Би Ч-ийг яагаад чулуу авч шидсэнийг нь мэдээгүй. Тэгээд тэндээсээ Батбилэгийн байрны гадаа ирээд Батбилэгийг дуудахад Батбилэг гэрээсээ 2 ширхэг сээр гаргаж ирэхээр нь тухайн сээрийг бид хэд цохиж хугалчихаад бөөнөөрөө зогсож байхад мөн Ч тухайн байрны 1 давхарын болконы цонх руу чулуу шидээд хагалсан. Тэгэхэд бид хэд мөн тэндээс холдож зугтаагаад гэр рүүгээ харьцгаасан...” гэх мэдүүлэг /хх-н 59-60 тал/

 

8. Насанд хүрээгүй гэрч Б.Хэрлэнбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай ангийн Энх-Эрдэнэ, Энхмөнх, Ч Энхтөр гэх хүүхдүүд хамт явж байгаад машины цонх байрны болконы цонхыг хагалсан гэж ярьж байсан... манай ангийн тэр хэд давтлагаа тараад Батбилэгийнх рүү явж сээр цохино гээд сургуулиас гарч явсан. Тэгэхэд нь би сурагчийн зөвлөлийн хуралтай гээд тэр хэдтэй яваагүй сургууль дээр үлдсэн.  Яагаад  намайг явсан гэж мэдүүлснийг мэдэхгүй байна. Бид хэд ихэндээ л хамт явдаг болохоор тэр хэд намайг хамт явсан гээд андуурч мэдүүлэг өгсөн байх...” гэх мэдүүлэг /хх-н 63-64 тал /

 

9. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ХЖ-11 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд шинжээчийн техникийн үнэлгээгээр вакум цонхны хагарсан шилний үнийг 312.000 төгрөгөөр тогтоосон...” гэх дүгнэлт /хх-н 71 тал/

 

10. Өсвөр насны шүүгдэгч А.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар сургуулийн 9б бүлэгт сурдаг юм.  2021 оны 12 дугаар сарын үеэр шиг санаж байна... манай анги сургууль дээр давтлагатай байсан болохоор ангийнхаа Хэрлэнбаатар, Энхмөнх, Энхтөр, Энх-Эрдэнэ нарын хамт сургууль орж матметикийн давтлагандаа суучихаад 16 цагийн үед Хэрлэнбаатар, Энхтөр, Энхмөнх, Энх-Эрдэнэ нарын хамт давтлагаа тараад харихаар сургуулиас гарцгаасан. Тэгээд сургуулийн зүүн урд талд байдаг “Баптист” сүмийн хашааны зүүн талд улаан өнгийн суудлын машин байсан, тэр машины хажуугаар өнгөрч гарахдаа би сахилгагүйтээд өөрийн мэдэлгүй газраас чулуу аваад нөгөө машины цонх руу шидчихсэн. Манай ангийн хэд  машины цонх хагалчихлаа гээд бүгд зүүн тийшээ гүйгээд Хэрлэн хорооллын баруун 10 давхарын байрны гадаа ирсэн. Тэгэхэд Батбилэг гэрээсээ 2 ширхэг сээр авч гарч ирсэн. Тэгээд Батбилэгийн авч гарч ирсэн сээрийг байрны гадаа бүгдээрээ цохиж хугалсан. Тэгээд би нөгөө хэддээ энэ цонхыг мөн хагалчих уу гэж хэлээд шууд газраас чулуу аваад... 1 давхарын баруун урд талын тагтны цонхыг хагалчихсан. Тэгсэн манай хэд тэндээс бүгд гүйцгээгээд холдсон. Тэгээд тэндээсээ шууд гэр рүүгээ харьцгаасан... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болохоор хэргийг маань нааштай талаас нь шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 81 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн  судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.

Өсвөр насны шүүгдэгч А.Ч нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Баптист сүмийн гадна хэсэгт байрлуулсан 15-80 ХЭА улсын дугаартай “passo” маркийн автомашины урд 2 хаалганы шилийг чулуу шидэж хагалсан, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А61 дүгээр байрны 02 тоотод байх Ж.Х-гийн орон сууцны гадна талын болконы цонхыг чулуу шидэж хагалж, нийт 552.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 40-41 тал/

Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гадуур ажилтай явж байгаад Хэрлэн сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг “Баптис” сүм рүү орохоор миний нөхрийн эзэмшлийн Passo маркийн 15-80 ХЭА улсын дугаартай, улаан өнгийн автомашиныг барьж явж байгаад тухайн сүмийн зүүн талын хаалганы гадна, ертөнцийн зүгээр баруун тийш нь харуулж байрлуулаад сүм рүү орсон. Тэгээд би орой 17 цагийн орчимд сүмээс гарч ирээд машинаа харсан чинь урд талын хоёр хажуугийн цонхыг хоёуланг нь хагалчихсан байсан. Тухайн үед би хэн хэзээ хагалсныг нь мэдээгүй учраас цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн юм... 2019 онд худалдан авч байсан юм. Тухайн машин нь 2013 онд үйлдвэрлэгдсэн машин байсан... Би машиныхаа шилийг бүтэн болгож авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 20 тал/

 

3. Иргэний нэхэмжлэгч Г.Дарагшидын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бунзангийн Эрдэнэболд гэж хүн 2020 онд 1.000.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Дээрх зээлээс төлөгдөөд одоо үлдэгдэлгүй болсон байгаа... Манай компаниас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 13 тал/

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ХЖ-11 дугаартай: ...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд шинжээчийн техникийн үнэлгээгээр машины хагарсан шилний үнийг 240.000 төгрөгөөр тогтоосон...” гэх дүгнэлт /хх-н 23 тал/

Хохирогч Ж.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг А61-02 тоотод амьдардаг юм. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ байж байхад манай том хүү Амарбаясгалан 17 цагийн үед манай ажил дээр ирээд манай байрны болконы цонхыг гаднаас нь чулуу шидээд хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгчихөөд, орой 18 цагийн үед ажлаа тараад гэртээ очиж болконы цонхоо харахад шилийг нь хагалчихсан байсан... яг хагарсан цонхны хэмжээний өндөр нь 1 метр 20 см, өргөн нь 1 метр 30 см-ийн өргөнтэй цонхыг хагалсан байсан. Тэгээд цагдаагийн газраас үнэлгээ гаргуулахад 312.000 төгрөгийн үнэлгээ гаргуулсан байсан. Би вакум цонхны газраас шил хийж байрлуулдаг үнийг нь асуухад 1 метр шилийг 260.000 төгрөг болно гэсэн, тэгэхээр манай шил чинь 2 метр гарантай шил болохоор хийх хөлс нь 810.000 төгрөг болохоор байгаа юм. Яг шилний үнийг нь бол асуугаагүй... Ер нь бол зээлийн барьцаанд байдаг болохоор миний өөрийн эзэмшлийн байр байгаа юм... Манай цонхыг шиллээд өгвөл надад гомдол санал, нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 47 тал/

Насанд хүрээгүй гэрч Э.Энх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын эхээр шиг санаж байна тэр өдөр манай анги давтлагатай байсан юм. Тэгээд манай ангийн Хэрлэнбаатар, Энхтөр, Энхмөнх, Ч бид нар давтлагаа тараад Хэрлэн хорооллын 10 давхарын байрны гадаа очиж сээр цохихоор явцгаасан. Тэгээд сургуулийн зүүн урд талд байдаг “Баптист” сүмийн хойд талаар бүгдээрээ юм яриад өнгөрч явахад хашааны зүүн талд 1 машин зогсож байсан. Тэгсэн Ч хэдүүлээ энэ машины цонхыг хагалчих уу гэж хэлснээ газраас чулуу аваад шидэхэд нь Хэрлэнбаатар, Энхмөнх, Энхтөр бид хэд түрүүлээд зүүн тийшээ зугтаасан. Тэгээд бүгд гүйж яваад Хэрлэн хорооллын баруун 10 давхар байрны гадаа ирж Батбилэгтэй уулзсан, Батбилэг гэрээсээ 2 ширхэг сээр гаргаж ирээд бид хэд тухайн сээрийг цохиж хугалчихаад тэнд юм яриад бөөгнөрөөд зогсож байхад Ч мөн газраас чулуу аваад 10 давхарын баруун урд талын болконы цонх руу чулуу шидсэн. Тэгэхэд бид хэд мөн бөөнөөрөө байрны баруугаар тойроод зугтаасан. Тэгээд тэндээсээ гэр гэр рүүгээ харьцгаасан... сахилгагүйтээд л Ч чулуу шидээд хагалчихсан юм. Тэрнээс бол ямар нэгэн зорилго байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 55-56 тал/

Насанд хүрээгүй гэрч Б.Энхмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын эхээр шиг санаж байна. Тэр өдөр манай анги матметикийн давтлагатай сургууль дээрээ цугласан юм. Тэгээд үдээш хойш 15 цагийн үед давтлагаа тараад манай ангийнхан болох Хэрлэнбаатар, Энхтөр, Энх-Эрдэнэ, Ч бид хэд Хэрлэн хороолол орж сээр цохихоор явцгаасан. Тэгээд сургуулийн зүүн урд талын “Баптист" сүмийн зүүн хойд талаар гараад явж байхад Ч газраас чулуу аваад шууд машины цонх руу шидчихсэн. Тэгэхэд бид хэд бөөнөөрөө шууд тэндээс зугтаасан. Би Чийг яагаад чулуу авч шидсэнийг нь мэдээгүй. Тэгээд тэндээсээ Батбилэгийн байрны гадаа ирээд Батбилэгийг дуудахад Батбилэг гэрээсээ 2 ширхэг сээр гаргаж ирэхээр нь тухайн сээрийг бид хэд цохиж хугалчихаад бөөнөөрөө зогсож байхад мөн Ч тухайн байрны 1 давхарын болконы цонх руу чулуу шидээд хагалсан. Тэгэхэд бид хэд мөн тэндээс холдож зугтаагаад гэр рүүгээ харьцгаасан...” гэх мэдүүлэг /хх-н 59-60 тал/

Насанд хүрээгүй гэрч Б.Хэрлэнбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай ангийн Энх-Эрдэнэ, Энхмөнх, Ч Энхтөр гэх хүүхдүүд хамт явж байгаад машины цонх байрны болконы цонхыг хагалсан гэж ярьж байсан... манай ангийн тэр хэд давтлагаа тараад Батбилэгийнх рүү явж сээр цохино гээд сургуулиас гарч явсан. Тэгэхэд нь би сурагчийн зөвлөлийн хуралтай гээд тэр хэдтэй яваагүй сургууль дээр үлдсэн.  Яагаад  намайг явсан гэж мэдүүлснийг мэдэхгүй байна. Бид хэд ихэндээ л хамт явдаг болохоор тэр хэд намайг хамт явсан гээд андуурч мэдүүлэг өгсөн байх...” гэх мэдүүлэг /хх-н 63-64 тал /

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ХЖ-11 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд шинжээчийн техникийн үнэлгээгээр вакум цонхны хагарсан шилний үнийг 312.000 төгрөгөөр тогтоосон...” гэх дүгнэлт /хх-н 71 тал/

Өсвөр насны шүүгдэгч А.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар сургуулийн 9б бүлэгт сурдаг юм.  2021 оны 12 дугаар сарын үеэр шиг санаж байна... манай анги сургууль дээр давтлагатай байсан болохоор ангийнхаа Хэрлэнбаатар, Энхмөнх, Энхтөр, Энх-Эрдэнэ нарын хамт сургууль орж матметикийн давтлагандаа суучихаад 16 цагийн үед Хэрлэнбаатар, Энхтөр, Энхмөнх, Энх-Эрдэнэ нарын хамт давтлагаа тараад харихаар сургуулиас гарцгаасан. Тэгээд сургуулийн зүүн урд талд байдаг “Баптист” сүмийн хашааны зүүн талд улаан өнгийн суудлын машин байсан, тэр машины хажуугаар өнгөрч гарахдаа би сахилгагүйтээд өөрийн мэдэлгүй газраас чулуу аваад нөгөө машины цонх руу шидчихсэн. Манай ангийн хэд  машины цонх хагалчихлаа гээд бүгд зүүн тийшээ гүйгээд Хэрлэн хорооллын баруун 10 давхарын байрны гадаа ирсэн. Тэгэхэд Батбилэг гэрээсээ 2 ширхэг сээр авч гарч ирсэн. Тэгээд Батбилэгийн авч гарч ирсэн сээрийг байрны гадаа бүгдээрээ цохиж хугалсан. Тэгээд би нөгөө хэддээ энэ цонхыг мөн хагалчих уу гэж хэлээд шууд газраас чулуу аваад... 1 давхарын баруун урд талын тагтны цонхыг хагалчихсан. Тэгсэн манай хэд тэндээс бүгд гүйцгээгээд холдсон. Тэгээд тэндээсээ шууд гэр рүүгээ харьцгаасан... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болохоор хэргийг маань нааштай талаас нь шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 81 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч А.Чийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  *******төр, алдар хүнд, ажил хэргийн *******хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж тус тус заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-ын эд хөрөнгөд 240.000 төгрөгийн хохирол, мөн Ж.Х-гийн эд хөрөнгөд 312.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хуралд оролцохгүй...” гэсэн, иргэний нэхэмжлэгч Г.Дарагшидад шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хуралд оролцохгүй...” гэсэн байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ. 

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд өсвөр насны шүүгдэгч А.Ч-т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.10, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч А.Ч-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч   А.Ч-т   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахыг тэнсэж, 1 / нэг / жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар өсвөр насны  шүүгдэгч А.Ч-т зан үйлээ  засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад сар бүр  хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Ч-т  хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын  арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  өсвөр насны шүүгдэгч  А.Ч нь шүүхээс  хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ял  оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ГАНЗОРИГ