| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2022/0190/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/163 |
| Огноо | 2022-07-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ж:Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/163
2022.07.06 2022/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0190/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Т-д холбогдох 2239000000196 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Т нь 2021 оны 03 дугаар сарын дундуур өөрийн адуун сүрэгт нийлсэн 1 тооны халиун зүсмийн гүүг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж 2021 оны 11 дүгээр сард нядалж идшиндээ хэрэглэн завшиж хохирогч Э.С-д 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогчийн Э.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэнтий аймаг Цэнхэрмандал сум Нугаар багт Цэрэнтогтох гэж залуу... Миний эзэмшлийн 32 тооны адууг маллаж байгаа... Энэ оны 02 сарын эхэн орчимд... айлын адуунд байгаа байх, хайж олно гэж ярьж байсан. 10 хоногийн өмнө хүн гаргачихсан байна цагдааг мэдэгдье гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан байсан...Тухайн гүү нь хурдан удмын угшилтай байсан тул 10.000.000 төгрөгөөр үнэлж байна... Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг/ хх-н 10 тал /
2. Гэрч Ж.Цэрэнтогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт Э.С гэх хүний адууг малладаг юм. 2021 оны 03 дугаар сарын эхээр С ахын халиун алаг гүү тус сумын иргэн Т-ны адуунд нийлсэн байхаар нь найдвартай айл гэж бодоод орхичихсон юм. Тэгээд 2022 оны 03 сарын дундуур гүүгээ авахаар очтол үхсэн юм болов уу яасанг мэдэхгүй алга болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... амгаатай арвай тамгатай халиун алаг гүү... би адуу нийлсэн байгаа гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 17-18 тал/
3. Гэрч Ч.Балдандоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Т “Манайд ирээд идэш цуг хийлцээд өг” гэж хэлсэн. Тэгээд яваад очсон Т өөрөө адууны хашаандаа адуунуудаа хашаад халиун алаг гүүг барьж аваад ажиллана гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед юун адуу юм гэж асуухад адуугаар солио хийсэн өөрийн гүү гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт халиун алаг гүүг махалж ажилласан. Тэгээд махыг нь Т бүгдийг нь идшиндээ хэрэглэнэ гээд бүүр жижиглээд авсан...” гэх мэдүүлэг /хх-н 21-22 тал/
4. Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШД-149 дугаартай: “... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг 1.300.000 / нэг сая гурван зуун мянга / төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэсэн дүгнэлт /хх-н 27-29 тал/
5. М.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна... Би 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр өөрийн адуунд нийлсэн байсан халиун алаг гүүг махалж идшиндээ хэрэглэсэн... Би хохирогч Э.С-ын хохирлыг бүрэн барагдуулсан... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 39 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч М.Т нь 2021 оны 03 дугаар сарын дундуур өөрийн адуун сүрэгт нийлсэн алдуул халиун зүсмийн гүүг завшиж хохирогч Э.С-д 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хохирогчийн Э.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэнтий аймаг Цэнхэрмандал сум Нугаар багт Цэрэнтогтох гэж залуу... Миний эзэмшлийн 32 тооны адууг маллаж байгаа... Энэ оны 02 сарын эхэн орчимд... айлын адуунд байгаа байх, хайж олно гэж ярьж байсан. 10 хоногийн өмнө хүн гаргачихсан байна цагдааг мэдэгдье гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан байсан...Тухайн гүү нь хурдан удмын угшилтай байсан тул 10.000.000 төгрөгөөр үнэлж байна... Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг/ хх-н 10 тал /
2. Гэрч Ж.Цэрэнтогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт Э.С гэх хүний адууг малладаг юм. 2021 оны 03 дугаар сарын эхээр С ахын халиун алаг гүү тус сумын иргэн Т-ны адуунд нийлсэн байхаар нь найдвартай айл гэж бодоод орхичихсон юм. Тэгээд 2022 оны 03 сарын дундуур гүүгээ авахаар очтол үхсэн юм болов уу яасанг мэдэхгүй алга болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... амгаатай арвай тамгатай халиун алаг гүү... би адуу нийлсэн байгаа гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 17-18 тал/
3. Гэрч Ч.Балдандоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Т “Манайд ирээд идэш цуг хийлцээд өг” гэж хэлсэн. Тэгээд яваад очсон Т өөрөө адууны хашаандаа адуунуудаа хашаад халиун алаг гүүг барьж аваад ажиллана гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед юун адуу юм гэж асуухад адуугаар солио хийсэн өөрийн гүү гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт халиун алаг гүүг махалж ажилласан. Тэгээд махыг нь Т бүгдийг нь идшиндээ хэрэглэнэ гээд бүүр жижиглээд авсан...” гэх мэдүүлэг /хх-н 21-22 тал/
4. Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШД-149 дугаартай: “... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг 1.300.000 / нэг сая гурван зуун мянга / төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэсэн дүгнэлт /хх-н 27-29 тал/
5. М.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна... Би 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр өөрийн адуунд нийлсэн байсан халиун алаг гүүг махалж идшиндээ хэрэглэсэн... Би хохирогч Э.С-ын хохирлыг бүрэн барагдуулсан... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 39 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын алдуул малыг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч М.Т г уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.С-д 1.300.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийг шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад “санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч М.Т д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 450.000 төгрөг төлөхөөр буюу 6 сарын дотор төлж дуусгахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Т-г бусдын алдуул малыг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 450.000 төгрөг төлөхөөр буюу 6 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ