| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2022/0198/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/203 |
| Огноо | 2022-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Хохирогч, шүүгдэгч Д.Х********р, Н.П********р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д********гийн Х********р, Н********гийн П********р нарт холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
нарт холбогдох,
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Д.Х********р нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Эрдэнэс” баарны гадна Н.П********ртай үл ялих зүйлээр шалиглан харилцан зодолдож Н.П********рын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.П********р нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Эрдэнэс” баарны гадна Н.П********ртай үл ялих зүйлээр шалиглан харилцан зодолдож Д.Х********рын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Х********р нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Эрдэнэс” баарны гадна Н.П********ртай үл ялих зүйлээр шалиглан харилцан зодолдож Н.П********рын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.П********р нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Эрдэнэс” баарны гадна Н.П********ртай үл ялих зүйлээр шалиглан харилцан зодолдож Д.Х********рын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Х********р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 00 минутын орчим би өөрийн хамтран амьдрагч Хулан, найз Түмээ, Очирхуяг нарын хамт Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулж Эрдэнэс баар луу орж бүжиглэж байгаад шөнийн 01 цаг 00 минутын орчим Түмээ, Очирхуяг нарыг таксинд суулгаж өгөхөөр баарнаас гараад таксинд суулгаж өгөөд хавчгаар гараад Эрдэнэс баар луу явж байтал үл таних 5 залуу миний хамтран амьдрагч Хуланг хоргоогоод нэг залуу нь миний хамтран амьдрагч Хулангийн бөгснөөс нь бариад авсан. Тэгэхээр нь би тэр залууд чи яагаад байгаа юм гэж хэлээд нэг удаа алагдсан чинь тэр залуу зөрүүлээд миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд тонгойход нүүр лүү 1-2 удаа өшиглөх шиг болсон. Тэгээд би дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хх-18-19х),
Шүүгдэгч Н.П********р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... эхнэрийг хавчиг руу гараад таксинд суучихсан юм байх гэж бодоод Уранбилэг бид хоёр хавчиг руу явсан. Тэгсэн урдаас нэг залуу орилсон байдалтай гарч ирээд шууд намайг цохиод авсан. Тухайн үед тэр залууг намайг цохичихно гэж бодоогүй. Би газарт унаад босож ирээд зөрүүлээд нэг удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд бид хоёр барилцаж аваад тэр залуу намайг газарт унагаасан. Би газарт унасан байхдаа тэр залуугийн нүүр лүү нь нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хх-30-31х),
Хохирогч Н.П********рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний гэмтэл бүрэн эдгэрсэн. Х********ртай эвлэрсэн. Одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... ” гэх мэдүүлэг (хх-9-10х),
Хохирогч Д.Х********рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Намайг цаанаас ирэхэд тэр залуу манай эхнэрийг хоргоогоод зогсож байсан. Тэгэхээр нь би өөрийн хамтран амьдрагч Хулангаас юу болоод байгаа юм гэхэд бөгс, мөөмнөөс базаад явуулахгүй байна гэхээр нь би тэр залууг алгадсан. Тэгсэн тэр залуу намайг цохисон. ...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... ” гэх мэдүүлэг (хх-15-16х),
Гэрч Д.Даваабаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би өөрийн найз П********р, Уранбилэг нарын хамт Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс баарнаас найз П********рын эхнэрийг авахаар очсон. Тэгсэн П********рын эхнэр нь байхгүй байж таараад П********р, Уранбилэг нар цаад саад руу хайхаар явсан. ... удалгүй П********р, Уранбилэг хоёр буцаад ирж яваа харагдсан ба цаанаас үл таних нэг залуу гүйж ирээд шууд П********рыг цохиод авсан. Тэгсэн цаанаас тухайн залуугийн эхнэр нь бололтой эмэгтэй гараад иртэл тэр эмэгтэйг мөн цохиод авсан. Тэгснээ буцаж П********р дээр очоод дахиад цохисон. ...” гэх мэдүүлэг (хх-22-23х),
Гэрч Д.Уранбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... өөдөөс нэг үл таних эрэгтэй хүн орилоод ирж яваа харагдсан ба миний хажуугаар зөрж өнгөрөөд П********рын хажууд очоод П********рыг цохиод авсан. Тухайн үед гэрэлтүүлэгтэй байсан болохоор харагдаж байсан. Намайг очихын зуургүй дахиад нэг цохиод авч байгаа харагдсан. ... Пүрэвсүрэн зөрүүлээд тэр залуугийн нүүр лүү нь нэг удаа цохиод авч байгаа харагдсан. ... “ гэх мэдүүлэг (хх-26-27х),
Гэрч Ч.Отгонгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Эрдэнэс баарны хамгаалагч нь хаах цаг болчихлоо гэхээр нь нөхөр лүүгээ залгах гэтэл миний утас унтарчихсан байхаар нь би ойролцоо амьдардаг хүнтэй нийлж таксидаад гэртээ харьсан. Харин манай нөхөр намайг авахаар Эрдэнэс бааранд ирээд зөрчихсөн байсан. Тэгээд Х********р гэх ах манай нөхрийг эхнэрийн бөгснөөс барьсан гэж андуурч цохиод тэнд зодоон болсон юм шиг байсан. ... гэх мэдүүлэг (хх-34-35х),
Гэрч Д.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 23 цаг 30 минутын орчим Эрдэнэс баар хаахаар болж хүмүүсээ гаргасан. Эрдэнэс баарнаас гарахад Х********р хамт явсан. Намайг Эрдэнэс баарнаас гарахад Эрдэнэс баарны үүдэнд хэдэн залуучууд байсан. Тэгээд тэр залуу намайг хоргоогоод байсан. Тэгсэн нэг залуу миний бөгснөөс бариад авсан. Би бодохдоо Х********ртай зодолдсон залуу юм болов уу гэж бодсон. Тэгж байтал Х********р ирээд намайг залуучуудтай зогсож байхыг харчхаад юу болоод байгаа юм гэж уурласан. Тэгэхээр нь би намайг явуулахгүй байна, бөгснөөс барьсан гэж хэлчихсэн чинь хоорондоо маргалдаад зодолдсон. ... гэх мэдүүлэг (хх-38-40х),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 319 дугаартай:
1. Д.Х********рын биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх 2022.05.16-17 шилжих шөнө үүссэн байх боломжтой.
3. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.
3. Д.Х********рын биед үүссэн зовхины цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, цээжинд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт (хх-43х),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 320 дугаартай:
1. Н.П********рын биед хоёр нүдний дээд зовхи, чихэнд цус хуралт, доод уруулд язралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх 2022.05.16-17 шилжих шөнө үүссэн байх боломжтой.
3. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.
3. Н.П********рын биед үүссэн зовхины цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, чихний цус хуралт, уруулын язралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт (хх-48х),
Шүүгдэгч Д.Х********рын хувийн байдлыг тогтоосон:
Өндөр овогт Д********гийн Х********рын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-73х), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн засаг дарга Д.Баяраагийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14/85 дугаартай тодорхойлолт (хх-74х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-75х),
Шүүгдэгч Н.П********рын хувийн байдлыг тогтоосон:
Гөрөөчин овогт Н********гийн П********рын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-80х), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн засаг даргын түр орлон гүйцэтгэгч Ц.Тунгалагтэсийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 313 дугаартай тодорхойлолт (хх-79х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-81х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн *********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Х********р нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Эрдэнэс” баарны гадна Н.П********ртай үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдож Н.П********рын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.П********р нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Эрдэнэс” баарны гадна Н.П********ртай үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдож Д.Х********рын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Н.П********рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-9-10х),
Хохирогч Д.Х********рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-15-16х),
Гэрч Д.Даваабаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-22-23х),
Гэрч Д.Уранбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-26-27х),
Гэрч Ч.Отгонгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-34-35х),
Гэрч Д.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-38-40х),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 319 дугаартай дүгнэлт (хх-43х),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 320 дугаартай дүгнэлт (хх-48х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Х********р, Н.П********р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Х********р, Н.П********р нар нь харилцан бие биеийнхээ эсрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Х********р, Н.П********р нар харилцан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.Х********р, Н.П********р нар нь харилцан бие биедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хохирогч нар нь нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Х********р, Н.П********р нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Х********р, Н.П********р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Х********р нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-75х), шийтгэх тогтоолын хуулбараар,
шүүгдэгч Н.П********р нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-81х), шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Д.Х********р, Н.П********р нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч Д.Х********р, Н.П********р нар нь “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч Д.Х********р, Н.П********р нар нь хоорондоо эвлэрсэн гэж мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй мэдүүлж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Д.Х********р, Н.П********р нар нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тус бүр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өндөр овогт Д********гийн Х********р, шүүгдэгч Гөрөөчин овогт Н********гийн П********р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д********гийн Х********р, шүүгдэгч Н********гийн П********р нарыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Х********р, Н.П********р нар нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд тус тус төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Х********р, Н.П********р нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Д.Х********р, Н.П********р нарын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х********р, Н.П********р нарт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН