| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2022/0212/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/222 |
| Огноо | 2022-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагчаар Х.Оюунцэцэг,
иргэний хариуцагч Ө.М,
Монголын Мэргэшсэн Орчуулагчийн Хөгжлийн холбооны орчуулагч LIU YUXIN /ҮД:611/,
шүүгдэгч L X, P C, тэдгээрийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж L X, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн P C нарт тус тус холбогдох эрүүгийн 2234000860140 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Цунчин хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, “Лэл менирал” ХХК-ийн төмрийн үйлдвэрт гангын зуухны мэргэжилтэн ажилтай, ам бүл 1, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Цунчин ши Жан жин чүй бөлин жин хуа гая 13 дугаар багийн 124 тоотод оршин суух хаягтай боловч одоо Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Лэл минерал” ХХК-ийн төмрийн үйлдвэрт ажилчдын байранд түр оршин суугч, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадварттай, Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, 3 хүүхдийн хамтаар Төв аймгийн Зуунмод сум, Ланс 5 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, L X
Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Гүэзөв хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, “Лэл менирал” ХХК-ийн төмрийн үйлдвэрт гангын зуухны галлагч ажилтай, ам бүл 4, эцэг, 2 хүүхдийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард улсын Гүэзөв хот Жин айн шин пин айн шин жам пин шан ма хө чан ван зуй зүйд оршин суух хаягтай боловч одоо Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Лэл минерал” ХХК-ийн төмрийн үйлдвэрт ажилчдын байранд түр оршин суугч, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадварттай, Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, 3 хүүхдийн хамтаар Төв аймгийн Зуунмод сум, Ланс 5 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, P C
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч L X нь “ 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Лел минерал” ХХК-ийн үйлдвэрийн хашаан дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас Монгол Улсын иргэн О.Иыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч P C нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Лел минерал” ХХК-ийн үйлдвэрийн хашаан дотор Монгол Улсын иргэн Г.Бын эзэмшлийн “Ланд круизер-105” маркийн “50-20 УНБ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд хаалга, хаалганы бариул, баруун хойд кырло, зүүн хойд хаалга, зүүн урд хаалганы бариул, зүүн урд, хойд кырло, дунд багана зэрэг газарт заазуураар цохиж гэмтээсний улмаас 1.174.250 төгрөгийн хохирол буюу баг бус хэмжээнээс дээш хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч L X нь: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ярих зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч P C нь: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ярих зүйл байхгүй” гэв.
Иргэний хариуцагч Ө.М нь: “Манайх үйл ажиллагаагаа явуулаагүй зогсонги байдалтай байгаа учраас санхүүгийн эх үүсвэр нь байхгүй болсон. Манай зүгээс гарсан хохирлыг төлнө. Харин утасны төлбөрийг төлөх боломжгүй ” гэв.
Шүүгдэгч L X, P C нар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч L X нь “ 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Лел минерал” ХХК-ийн үйлдвэрийн хашаан дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас Монгол Улсын иргэн О.Иыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч P C нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Лел минерал” ХХК-ийн үйлдвэрийн хашаан дотор Монгол Улсын иргэн Г.Бын эзэмшлийн “Ланд круизер-105” маркийн “50-20 УНБ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд хаалга, хаалганы бариул, баруун хойд кырло, зүүн хойд хаалга, зүүн урд хаалганы бариул, зүүн урд, хойд кырло, дунд багана зэрэг газарт заазуураар цохиж гэмтээсний улмаас 1.174.250 төгрөгийн хохирол буюу баг бус хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад P C, L X нар нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /2-р хх-ийн 71-74 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 88 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /2-х хх-ийн 98-99 тал/ 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч P C, L X нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч P C, L X нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Шүүх хуралдааныг товыг хохирогч О.И, иргэний нэхэмжлэгч Г.Бад мэдэгдсэн боловч “хохирлоо барагдуулбал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул 2 дугаар хавтаст хэргийн 71-74 тал дугаар хуудаст авагдсан шүүгдэгч нарын хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасанд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч P C, L X нарын хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч P C, L X нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч P C, L X нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ө.М нь “...гар утасны хохирлын төлбөр болох 365.000 төгрөгийн талаар удирдлагаасаа асуухад гар утасны үнийг төлөхгүй...” гэж мэдүүлдэг боловч “Лэл минерал” ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Эрээнхот Бээжиагийн гадаад эдийн засаг худалдааны ХХК”-тай BL20210226 дугаартай хөдөлмөрийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба уг гэрээний 3 дахь хэсгийн 3.1-т “гадаад ажилчдын гаргасан бүх зардлыг “Б” тал хариуцна”, 3.2 “Б тал нь хятад ажилчид Монгол Улсад ажиллаж байх үед Монгол Улсын Засгийн газраас авсан хөдөлмөрийн ажлын байрны төлбөр, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар болон бусад зардлыг хугацаанд нь төлнө”, 3.4-т “Б тал нь А талын ажилчдын Монгол Улсад ажиллах хугацаанд хувийн аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалах ёстой бөгөөд санамсаргүй байдлаар гэмтэж бэртсэн, амь насаа алдсан тохиолдолд Б тал бүх хариуцлагийг тооцно” гэж заасан байна.
Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаанй явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллаганы явцад “Лэл минерал” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон байна. Иймд хохирогч О.Иын гар утасны хохирол болох 365.000 төгрөгийг иргэний хариуцагч “Лэл минерал” ХХК-аас гаргуулах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршиг бусад асуудлаар:
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2234000860140 дугаартай хэрэгт хавсрагсан 1 ширхэг “Transcend” гэсэн бичигтэй, 16 гигабайт багтаамжтай флаш дискийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагвасүрэнд, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч L X-ийн EF4139361, P C-ийн EC0901568 дугаартай гадаад паспортуудыг хууль ёсны эзэмшигч нар болох P C, L X нарт тус тус буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч L X, P C нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, “Лэл минерал” ХХК-аас 1.174.250 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Бад, 365.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.И нарт тус тус олгохыг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч L X-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч P C-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч L X-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
-шүүгдэгч P C-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч L X, P C нарт тус тус оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Лэл минерал” ХХК-аас 1.174.250 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Бад, 365.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.И нарт тус тус олгосугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2234000860140 дугаартай хэрэгт хавсаргасан 1 ширхэг “Transcend” гэсэн бичигтэй, 16 гигабайт багтаамжтай флаш дискийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагвасүрэнд, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч L X-ийн EF4139361, P C-ийн EC0901568 дугаартай гадаад паспортуудыг хууль ёсны эзэмшигч нар болох P C, L X нарт тус тус буцаан олгож, шүүгдэгч P C, L X нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч L X, P C нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээг болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үгэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА