Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/233

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинтөгс,

-улсын яллагчаар Ц.Сонинмөнх,

-шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

-шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Бт, Ч.Бр нарт холбогдох эрүүгийн 2134000000408 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх М.Б

Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 2, эцгийн хамт урьд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүргийн 1297 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 332 дугаартай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Ч.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 09 дүгэр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1979 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/-ын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Шүүгдэгч М.Б, Ч.Б нар бүлэглэн Төв аймаг, Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Шар чулуу” гэх газар “01-67 УНР” улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Тоёота фийлдер” маркийн тээврийн хэрэгсэлд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1979 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/-ын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй, 11.768 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Б нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Ч.Б нь мэдүүлэхдээ: “2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манайх хагас цагаар ажилласан. Тэгээд би ажлаа тарчихаад ээж, эмээ хоёр маань корона туссан учраас хоолыг нь зөөгөөд явж байхад М.Б өдөр 12 цагт ярьсан. Би Зүүнхараад ирсэн байна, буцаж чадахгүй байна ирээд авчих гэсэн. Би эхний удаад нь үгүй ээ шатахууны хомсдол үүсээд гэр бүл маань ийм асуудалтай байна гээд очиж чадахгүй гэсэн. Тэгсэн чинь хоёрдохоо гуйгаад би чиний 300.000 төгрөгийн өрийг тэглэе, одоо шатахуун хомсдоод машин олдоно гэж худлаа юм байна гэсэн. Тэгээд би за за би ажлаа амжуулчихаад яваад очъё утсаа асаалттай байлгаарай гээд, ээжийн ажлыг амжуулаад байж байтал манай найз н.Мөнх-Оргил танихгүй утаснаас ярьсан. Намайг ирээд авчих би 13 дугаар хорооллын хөдөө аж ахуйн энд байна гэсэн. Тэгэхээр нь би за за очоод авъя гээд очиж авчихаад гэрт нь хүргэж өгөх гэсэн чинь манай найз машинаас буух чадваргүй тасарсан байсан. Тэгээд би зам зуур гайгүй байлгүй гээд аваад явсан. Тэгээд хотоос гарахдаа 7 цаг өнгөрөөгөөд гарсан. Зүүнхараа дээр 11 цаг болох гэж байхад очсон. Тэгээд М.Б анх ярихдаа Зүүнхараагийн зам дагуу нэг хашаа байгаа тэнд байж байна гэж ярсан. Тэгээд би тэнд нь очиход байж байсан. Тэгээд буугаад за юу байна хөгшөөн гээд гар бариад М.Бээс тамхийг нь аваад цаашаа хүндрэхээр явсан. Тэгээд бид нар буцаж байхад 12 цаг болж байсан байх цаашаа явж байтал тойрог дээр цагдаа зогсож байсан. Тэгээд л дохихоор нь зогссон. Тэгээд буугаад багааж үзэх гэж байгаа юм байна даа гээд багаажаа шалгуулсан. Тэгсэн чинь боодолтой хар юм гараад ирсэн. Энэ юу юм гээд, би мэдэхгүй гээд задалж үзсэн. Тэгээд бид нарыг н.Ган-Эрдэнэ төлөөлөгчийг дуудаад хүлээлгэж өгсөн. Тэгээд бид хэдийг тус тусад нь шээс авсан. Тэгэхэд нь н.Мөнх-Оргил бид хоёрынхоос шууд илрээгүй мөртлөө М.Бийнхээс илэрсэн” гэв.

 

Үйл баримтын талаар:

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б нь 2021 оны 09 дүгэр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1979 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/-ын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Шүүгдэгч М.Б, Ч.Б нар бүлэглэн Төв аймаг, Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Шар чулуу” гэх газар “01-67 УНР” улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Тоёота фийлдер” маркийн тээврийн хэрэгсэлд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1979 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/-ын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй, 11.768 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж үзээд шүүгдэгч Ч.Б, М.Б нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүх эрүүгийн 2134000000408 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Быг М.Бтэй бүлэглэн Төв аймаг, Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Шар чулуу” гэх газар “01-67 УНР” улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Тоёота фийлдер” маркийн тээврийн хэрэгсэлд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1979 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/-ын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй, 11.768 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

Учир нь шүүгдэгч Ч.Быг М.Бтэй бүлэглэн хориглосон мансууруулсан эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүгдэгч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...өөрийн бэлдсэн ургамлаа өвсөн дунд нуугаад зам дээр хүлээж зогссон...” /хх-ийн 29-31 тал/ гэх мэдүүлэг, “...Тухайн үед Ч.Быг Улаанбаатар хотоос дуудсан юм. Ч.Б ирээд бие засах гээд гүйсэн. Би тэр хойгуур нь Ч.Бын багажинд тухайн түүсэн өвсийг багажинд хийсэн юм. Багажинд хийсэн талаар Ч.Б мэдээгүй байсан юм...” гэх /хх-ийн 74 тал/ мэдүүлэг , сэжигтэн М.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...би найз Ч.Быг намайг ирээд авчих андаа, гэртээ харих гэсэн юм, би нэлээн согтсон байна гэж ярьсан. Тэгээд Ч.Б намайг нэлээн удаж байгаад авсан. Би тэгээд машинд нь ороод унтаад өгсөн. Тэгээд нэг мэдэхэд Ч.Б шороон замаар донслоод явж байсан. Миний дотор муухай оргиод байсан учир юм асуулгүй буцаад унтсан дахин сэрээд бие засахаар болсон. Тэгэхэд би хөдөө зам дээр зогссон байсан ..... тамхинаас нь нэг сороод машиндаа суугаад Ч.Баас хаана байгаа юм бэ хөгшөөн гэж асуухад М.Бийг Мандал сумаас аваад хот явж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-41 тал/,-шүүгдэгч Ч.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...М.Б зам дээр зогсож байхад нь би хажууд нь зогсоод би бууж очоод мэндэлсэн....Намайг М.Бийн хажуугаар өнгөрөхөд М.Б нэг цүнх үүрсэн, өөр юм бариагүй ганцаараа зогсож байсан. Тэгээд намайг бие засаад ороод ирэхэд суучихсан байсан. Ингээд бид 3 Улаанбаатар явж байгаад Борнуур сумын нутагт цагдаа нар зогсоож шалгалт хийж байсан учир баригдаж Борнуур сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн...” /хх-ийн 34-36 тал/ гэх мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн шүүгдэгч М.Бийн “ ...Ч.Бт мэдэгдэхгүйгээр нууцаар машины багажинд хийсэн, Ч.Бт мэдээгүй” гэх мэдүүлэг зэргээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б нь шүүгдэгч Ч.Быг Улаанбаатар хотод байхад нь дуудсан талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нар мэдүүлдэг бөгөөд гэмт үйлдэл дуссаны дараа хэргийн газар ирсэн талаар хэн аль нь маргадаггүй, шүүгдэгч Ч.Б нь шүүгдэгч М.Бтэй бүлэглэн уг бодисыг санаатайгаар өөрийн тээврийн хэрэгсэлдээ хадгалсан гэх идэвхтэй үйлдэл хийсэн болох нь үйл баримтаар нотлогдоогүй байна.

 

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар шүүгдэгч Ч.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Харин хэрэгт шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4409 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “..Батбаяр 09.22.21” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabino/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг...” /хх-ийн 52-53 тал/ гэсэн байх тул Зөрчлийн тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн эсэхийг шалган шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2134000000408 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч М.Б нь 2021 оны 09 дүгэр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1979 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/-ын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт нь дараах гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

-Тээврийн хэрэгсэл хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-12 дугаар хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Баярсайханы “...Манай “Жи Би Си Си” ХХК-ийн нэр дээр байдаг 2019 оны 03 дугаар сарын 28-н өдөр 8.890.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Харин одоо зээлийн гэрээний төлбөр хугацаа дууссан ч үлдэгдэл 1.979.016 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

-Шүүгдэгч М.Бийн сэжигтнээр өгсөн “...Би 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өөрийн гар утсан дээрээ “Youtube” сайтнаас “Mongolian cannabis legen documentary” гэх бичлэг үзээд Сэлэнгэ аймаг Мандал суманд энэ зүйл маш ихээр ургадаг талаар мэдлэг олж аваад 2021 оны 09 дүгээр сарын 21-нд түүж хэрэглэж үзэхээр Улаанбаатар хотоос Мандал сум руу 13 цагийн орчимд ганцаараа таксинд сууж хөдөлсөн. Тэгээд Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвд 15-16 цагийн орчимд буусан. Тэгээд сумын төв дээр хоол идээд 17 цагийн үед явганаар хаана гэдгээ сайн мэдэхгүй ирсэн замаараа буцаж алхаад явж байхад нөгөө хайсан ургамалтайгаа таараад эхлээд мөн бишийг нь шалгах гээд цаасан ороож татаад хэрэглэж үзсэн. Тэгэхэд миний бие махбодид өөрчлөлт өгч байсан. Тэгээд тухайн ургамалаа өөрийн авч явсан цүнхнээс уут гаргаж ирээд 1 уут түүгээд өөрийн найз болох Ч.Б руу залгаад надад өгөх байсан 300.000 төгрөгийнхөө оронд найзыгаа Мандал сумаас ирээд авчих би энд ажил хийж байгаад буцах гэсэн унаагүй болчихлоо гэж хэлэхэд Ч.Б нээрээ өрөө цайруулна гэвэл найз нь яваад очъё гэж хэлээд намайг авахаар болсон. Тэгээд Ч.Бтай яриад 19 цаг өнгөрч байсан би түүсэн ургамлаа өвсөн нуугаад хүлээхэд мөддөө ирэх болоогүй гадаа гэгээ тасраад хүйтэн байсан учир би дахин ургамлаа түүж нэмээд 3 ширхэг уутыг түүсэн. 1 ширхэг ууттай ургамлыг 3-4 уут давхарлан хийгээд түүж бэлтгэсэн. Тэгээд өөрийн бэлдсэн ургамлаа өвсөн дунд нуугаад зам дээр хүлээж зогссон. Тэгэхэд манай найз машинтайгаа ирээд Ч.Б бууж бие засахад нь би түүсэн ургамлаа аваад машины арын тээшинд 2-ыг тавиад илүү дугуй байгаа хэсэгт нь 2-ыг нь хийсэн. Тэгээд машин дотор орж суухад Ч.Бын машины ард суудал дээр нэг хүн согтуу унтаж байсан. Ч.Б машинд орж ирээд шууд хөдлөхөөр болоод буцаад хот руу 22 цагийн үед хөдөлсөн. Ингээд нэлээн явж байгаад н.Мөнх-Оргил сэрсэн. Тэгээд бууж бие засахаар болсон. Би дагаж гараад 1 ширхэг каннабис бэлдсэн байсан. Түүнийгээ татаж байхад н.Мөнх-Оргил ирээд миний татаж байсан тамхинаас 1 сороод машиндаа орсон. Тэгээд цаашаа нэлээн яваад цагдаа нар таарч шалгахад ард байсан ууттай зүйлийг нээж үзээд бид нарыг Борнуур сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,

-Шүүгдэгч Ч.Бын сэжигтнээр өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажлаасаа 13 цагийн орчимд тараад манай ээж, эмээ ковид туссан учир эм тариа, хоол хүнс цуглуулаад гэрт хүргэж өгсөн. Манай танил М.Б над руу 17 цагийн орчим намайг Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ирээд авчих би чамд зээлүүлсэн 300.000 төгрөгөө суутгаж цайруулая гэж хэлсэн. Мөн манай найз н.Мөнх-Оргил над руу залгаад найз нь нэлээн согтсон байна гэрт хүргээд өгөөрэй гэж над руу хаана байгаагаа хэлээд ярьсан. Би 18 цаг өнгөрч байхад өөрийн ажлаа амжуулаад очсон. Тэгэхэд нэлээн согтуу миний машины арын суудал дээр ороод шууд унтаад өгсөн. Би М.Бийг авахаар явахдаа н.Мөнх-Оргилыг хань болгоод аваад явсан. Тэгээд Мандал суманд 22 цаг өнгөрч байхад орсон. Ингээд М.Б зам дээр зогсож байхад нь би хажууд нь зогсоод би бууж очоод мэндэлсэн. Тэгээд хажуугаар нь өнгөрөөд жалга орж бие засаад ээжтэйгээ утсаар ярьсан. Намайг М.Бийн хажуугаар өнгөрөхөд М.Б нэг цүнх үүрсэн, өөр юм бариагүй ганцаараа зогсож байсан. Тэгээд намайг бие засаад ороод ирэхэд суучихсан байсан. Ингээд бид 3 Улаанбаатар явж байгаад Борнуур сумын нутагт цагдаа нар зогсоож шалгалт хийж байсан учир баригдаж Борнуур сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/,

-Сэжигтэн М.Мөнх-Оргилын “...Би 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагаас н.Сайнаа гэх найзтайгаа уулзаад ажил яриад архи уусан. Тэгээд би архинд хурдан согтдог учир нэлэн муудаад ирэхээр нь би найз Ч.Быг намайг ирээд авчих андаа, гэртээ харих гэсэн юм, би нэлээн согтсон байна гэж ярьсан. Тэгээд Ч.Б намайг нэлээн удаж байгаад авсан. Би тэгээд машинд нь ороод унтаад өгсөн. Тэгээд нэг мэдэхэд Ч.Б шороон замаар донслоод явж байсан. Миний дотор муухай оргиод байсан учир юм асуулгүй буцаад унтсан дахин сэрээд бие засахаар болсон. Тэгэхэд би хөдөө зам дээр зогссон байсан ба хаана байгаагаа мэдээгүй бууж бие засаад машиндаа орох гэхэд гадаа М.Б гээд караоке ажиллуулдаг залуу тамхи татаад зогсож байхаар нь юу байна хөгшөөн гэж мэндлээд тамхинаас нь нэг сороод машиндаа суугаад Ч.Баас хаана байгаа юм бэ хөгшөөн гэж асуухад М.Бийг Мандал сумаас аваад хот явж байна гэж хэлсэн. Тэгээд би буцаад унтсан. Тэгээд нэг сэрсэн цагдаа “хөөш гараад ир, доошоо суу” гээд орилсон. Тэгээд би юу болсон талаар мэдээгүй гараад суусан. Тэгээд манай машинаас өвс гарч ирсэн байсан. Ингээд бид нарыг Борнуур сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-41 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4410 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийлгэхэд тэнцэж байна.. “1” гэсэн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс “дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4409 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Мөнхсоёл Билэгт 2021.9.22” гэсэн хаягтай шээс, “М.Мөнх-Оргил 09.22.21” гэсэн хаягтай шээс, “Батбаяр 09.22.21” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabino/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53 тал/,

-Шүүгдэгч М.Бийн яллагдагчаар өгсөн “...Би зүйл анги болон тогтоолоо хүлээн зөвшөөрч байна...”, ...Тухайн үед Ч.Быг Улаанбаатар хотоос дуудсан юм. Ч.Б ирээд бие засах гээд гүйсэн. Би тэр хойгуур нь Ч.Бын багажинд тухайн түүсэн өвсийг багажинд хийсэн юм. Багажинд хийсэн талаар Ч.Б мэдээгүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 68, 74 тал/,

            -Шүүгдэгч Ч.Бын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би Улаанбаатар хотод найз н.Мөнх-Оргилыг архи согтууруулах ундаа уусан байхад нь очиж аваад байж байхад утсаар М.Б залгаж Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ирээд намайг авчих машин тэрэг байна уу гэсэн. Би урьд нь М.Бэд 300.000 төгрөгийн өглөгтэй байсан. Тэр үед М.Б намайг ирээд авбал би чамаас 300.000 төгрөгөө авахгүй гэсэн. Тэгэхээр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын хөшөөний хажууд байна гэсэн. Тэгээд Улаанбаатар хотоос гараад очиход М.Б ганцаараа байсан. Би машинаас буугаад гэдэс өвдөөд М.Бийн татаж байсан тамхийг аваад цааш гүйгээд бие засаж ирээд М.Б машинд суугаад бид нар Улаанбаатар хот явж байгаад Төв аймгийн Борнуур сумын нутагт цагдаад саатуулагдсан. Тэгээд цаашаа багааж онгойлгож шалгахад хоёр хар ууттай зүйл байсан. М.Бийг тухайн өвсийг тавьсан талаар би мэдээгүй юм. Тийм учраас би тогтоолын зүйл хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед М.Бийг тухайн өвсийг миний машинд хийсэн талаар мэдсэн бол М.Бийг авахгүй байсан юм... Миний жолоодож явсан “01-67 УНР” улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Тоёота филдер” маркийн тээврийн хэрэгсэл манай ээж Т.Солонгоогийн машин байгаа юм. Тухайн тээврийн хэрэгсэл банк санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 тал/,

            -“Хос стандарт” ХХК-ийн тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /хх-ийн 103-113 тал/,

-2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 157 тал/ болон шүүгдэгч М.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт  

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 09 дүгэр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1979 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/-ын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч М.Б нь худалдаалах зорилгогүйгээр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1979 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/-ын агууламж бүхий 4 уут “каннабис” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Тухайлбал шүүгдэгч М.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт хуульчлагдсан “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд тус бүлгийн гэмт хэргүүдээс шүүгдэгч М.Бийн холбогдсон гэмт хэрэг нь “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэх шинжүүдийн аль нэгийг хангасан гэмт үйлдэл байхаар хуульчилсан байна.

 

Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн бол төгссөн гэмт хэрэг гэж үзэх ба хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт юм.

 

Иймд шүүгдэгч М.Бийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Улсын яллагч Ц.Сонинмөнхөөс: “Эрүүгийн хуулийн тусгай ангын 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангын 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хуваагдаж ирсэн 11.768 грамм ногоон өнгийн ургамлыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн “01-67 УНР” улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 10.736.000 төгрөгийг шүүгдэгчээс М.Бээс гаргуулж улсын орлого болгох” ялын дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангын 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон учраас улсын яллагчаас ял оноогдуулсан. М.Бийн хувьд анхнаасаа гэм буруу дээрээ маргаагүй ийм ийм үйлдэл болсон гээд хавтаст хэрэгт авсан мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн асуулт хариултад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Ч.Бын үйлдэл бол оролцоо байхгүй байсан. М.Б би ганцаараа ийм асуудал болсон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдлын хувьд ажлын онцлогоос шалтгаалаад өдөр шөнөгүй караоке ажиллуулдаг байсан ачааллаасаа болоод үүнийг “You tube”-ээс харж байгаад хэрэглүүл ямар боломжтой байдаг юм гээд сонирхож үзсэний үндсэн дээр ийм хэрэгт холбогдсон хүүхэд. Ийм учраас анх удаа холбогдсон хүүхдийг заавал хорих ял оноогдуулснаар асуудлыг хүндрүүлж өгөлгүй шийдэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь 1-ээс 5 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялтай 1-ээс 5 жилийн хорих ялыг оноогдуулах гэсэн санкцтай байгаа. Тийм учраас шүүхэд 2 саналтай байна. Улсын яллагчаас оногдуулсан саналыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж тэнсэх юм уу, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

   Шүүгдэгч М.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.Бэд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Бэд Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүгдэгч М.Бийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг Харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч М.Бийг зорчих эрхийг хязгаарлах ялыг, шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг тус тус зөрчсөн бол хорих ялаар солихыг анхааруулах зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар болон бусад асуудлын талаар

Шүүгдэгч М.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдалд хор уршиг учирч болохоор байна.

 

Шүүхээс шүүгдэгч М.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хөн хөгшин овгийн Төмөрбатын Солонгийн эзэмшлийн “Жи Би Си Си” ББСБ-ийн нэр дээр бүртгэлтэй “01-67 УНР” улсын дугаартай Тоёота филдер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 10.736.000 төгрөгийг шүүгдэгч М.Бээс гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн 2134000000408 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Ч.Б, М.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “хар өнгийн 4 ууттай” 11.768 грамм каннабисын төрлийн ургамлуудыг устгахыг тус шүүхийн Тамгын газар даалгасныг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Брт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

 

  1. Шүүгдэгч М.Б-г худалдаалах зорилгогүйгээр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 4 уут “каннабис” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг нарыг шүүхээс тогтоосон Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхын сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч М.Бэд Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

  1. Шүүгдэгч М.Бийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг Харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч М.Бийг тогтоосон тодорхой бүсээс гарахыг хориглосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг зорчих эрхийг хязгаарлах ялыг,   шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг тус тус зөрчсөн бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ч.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хөн хөгшин овгийн Төмөрбатын Солонгийн эзэмшлийн “Жи Би Си Си” ББСБ-ийн нэр дээр бүртгэлтэй “01-67 УНР” улсын дугаартай Тоёота филдер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 10.736.000 төгрөгийг шүүгдэгч М.Бээс гаргуулж улсын орлого болгосугай.
  2. Эрүүгийн 2134000000408 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 197 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/-ын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй 4 уут 11.768 грамм жинтэй ургамлыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “01-67 УНР” улсын дугаартай Тоёота филдер” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Хөн хөгшин овгийн Төмөрбатын Солонго /РД:69112761/-д буцаан олгож, шүүгдэгч Ч.Б, М.Б нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА