Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/240

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Норжинпил,

улсын яллагч Г.Энхбат,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Э.Сж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Сид холбогдох эрүүгийн 2234000960128 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, автын механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил, 01 сарын хорих ялыг тэнсэн хянан харгалзсан, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгжээр, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр нийт 5850 нэгжээр буюу 5.850.000 төгрөгөөр торгох ялаар, тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус ял шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Э.С

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Сж нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг Майны дуган гэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “УАЗ-469” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээ асааж хөдөлгөх явцдаа Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Замын хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны нөхцөлийг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” Гэснийг зөрчиж газар унтаж байсан Б.Бийг дайрч эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Э.Сж нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирлыг барагдуулна ” гэв.

Хохирогч Б.Б нь: “Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт нутагт очиж самар түүхээр явж байгаа хүмүүсийг хүргэж өгөхөөр өөрийн УАЗ-469 маркийн 05-55 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй өөрөөсөө гадна 4 хүнтэй явсан. Тэгээд миний машин эвдрээд Э.Сж Багануур дүүргээс машины сэлбэг авчирсан байж байсан. Цаг нэлээн орой болчихсон байсан болохоор унтаж амраад маргааш нь машинаа янзлахаар болсон. Тэгээд бид нар машинд орж унтсан. Маргааш өглөө нь босоод машинаа янзлах гэсэн чинь миний нойр хүрээд унтсан. Тэгсэн миний дээгүүр нэг зүйл гарах шиг болохоор нь би орилоод сэрсэн бэртсэн ба хөлөө хөдөлгөж чадахгүй бас босож чадахгүй байсан. Хохирлоо нэхэмжилнэ. Бүс зүүсэн байгаа цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай ” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000960128 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Э.Сж нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг Майны дуган гэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “УАЗ-469” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээ асааж хөдөлгөх явцдаа Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Замын хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны нөхцөлийг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” Гэснийг зөрчиж газар унтаж байсан Б.Бийг дайрч эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 тал/,

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /хх-ийн 10-11 тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 тал/, 

-Хохирогч Б.Бийн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүргээс Төв аймгийн Мөнгөнморьт нутагт очиж самар түүхээр явж байгаа хүмүүсийг хүргэж өгөхөөр өөрийн УАЗ-469 маркийн 05-55 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй өөрөөсөө гадна 4 хүнтэй явсан. Тэгээд бид хэд явж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 07-ны үүрээр миний машин эвдэрч машинаа Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутагт үлдээгээд цуг явж байсан машиндаа 2 хүнээ суулгаад цаашаа явсан. Харин би зөрж явсан машинд машины сэлбэг захисан байсан. Тэгээд их давааны цаана 2 хүнээ буулгачихаад ирээд машин дээр иртэл Э.Сж Багануур дүүргээс машины сэлбэг авчирсан байж байсан. Цаг нэлээн орой болчихсон байсан болохоор унтаж амраад маргааш нь машинаа янзлахаар болсон. Тэгээд бид нар машинд орж унтсан. Маргааш өглөө нь босоод машинаа анзлах гэсэн чинь миний нойр хүрээд болдоггүй урд өдөр нь 2 хоног нойр муутай явсан болохоор тэр юм уу. Тэгэхээр нь би хоёр найздаа миний машиныг янзалж байгаарай гэж хэлээд ил гал түлчихсэн байсан газрын ойролцоо хар хөх өнгийн мишоконд ороод унтсан. Тэгсэн миний дээгүүр нэг зүйл гарах шиг болохоор нь би орилоод сэрсэн бэртсэн ба хөлөө хөдөлгөж чадахгүй бас босож чадахгүй байсан. Дараа нь н.Энхбаяр гэх хүний машинд өргөж хойд талын суудал дээр хэвтүүлээд Мөнгөнморьт сумын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

-Гэрч М.Энхбаярын “...2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Б, би, н.Отгоо, бид 3 өөрсдийнхөө машинтай Төв аймгийн Мөнгөнморьт сум Илүүр гэх газар самарчид хүргэж өгөх гээд нийт 3 тээврийн хэрэгсэлтэй 11 хүнийг хүргэж өгөх гээд 23 цагийн үед Багануур дүүргээс хөдлөөд 110 км зам туулаад Мөнгөнморьт сум Маанийн дуган гэх газар Б.Бийн машины мотор эвдрээд янзлаад тэр газраа хоноод маргааш өглөө н.Доржоо араас бид нар дээр ирсэн байсан. Өдөр 11-12 цагийн үед н.Доржоо машинаа асаагаад гэнэт хөдөлсөн. Тэгсэн хүмүүс орилоод хүн алаад хаячихлаа гэх дуу гарсан. Тэгээд хөөе юу болов оо гэсэн н.Зоригоогийн дээгүүр гараад явчихлаа гэсэн. Тэгээд би сандраад Б.Бийг машиндаа суулгаад 5 салааны гүүр хавьцаа Б.Бийн эхнэр н.Заяа руу залгасан эхнэр нь ирээд аваад явсан. Би тэд нараас Багануур дүүрэг рүү явж байхад цагдаагаас залгаад мэдүүлэг авах хэрэгтэй байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

-Гэрч Б.Батбаярын “...2022 оны 01 дүгээр сарын эхээр Улаанбаатар хот Багануур дүүргээс Төв аймгийн Мөнгөнморьт сумын Илүүр гол гэх газар руу н.Энхбаяр гэх хүнтэй хамт машиныг нь жолоодож самар түүхээр явж байгаа хэдэн хүнийг хүргэж өгөхөөр Б.Б гэх хүнтэй хань болж хамт 2 машинтай явсан юм. Тэгээд бид нар замдаа явж байтал Мааний дуган гэх газарт Б.Бийн УАЗ-469 маркийн автомашин эвдэрсэн юм. Тэгээд бид нар Б.Бийн машиныг задалж үзсэн чинь машиных нь дээд анги нь эвдэрчихсэн байсан. Тэгэхээр нь бид нар замд явж байсан нэг хүний машиныг гуйгаад цаашаагаа Б.Бтой хамт н.Отгоо хамт явж машины сэлбэг олохоор явсан юм. Тэгээд бид нар бүтэн өдөржингөө тэр хоёрыг хүлээгээд тэр хоёр ирэхгүй байж байгаад шөнө 4 цагийн орчим ирсэн. Яг тэр үед бас Багануураас дүү Э.Сж бас ирж таарсан. Тэгээд машинаа тэр шөнө янзалж дуусаад цаашаагаа Илүүрийн гол гэх газар луу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

-Гэрч О.Дэлгэрхааны “...2022 оны 01 дүгээр сарын эхээр Улаанбаатар хот Багануур дүүргээс н.Отгонсүрэн гэх хүнтэй Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Илүүр гэх газраас н.Отгонсүрэнгийн Газ-66 маркийн тээврийн хэрэгслийг авч мөн ууланд байгаа самарт явсан хүмүүсийг нь буулгаж ирэхээр н.Энхбаяр Б.Б гэх хүмүүсийн машинтай хамт ханиндаа явсан юм. Тэгээд бид нар замдаа явж байтал Мааний дуган гэх газарт Б.Бийн машин эвдэрсэн. Тэгээд тэр оройдоо Б.Б н.Отгонсүрэнтэй хамт цаашаагаа машины сэлбэг олж ирэхээр Их даваа давна гэж хэлээд явсан. Харин бид хүлээгээд тэр шөнөдөө машиндаа унтацгаасан. Маргааш өглөө нь бостол н.Отгонсүрэн, Б.Б, Э.Сж нар ирчихсэн байсан. Тэгээд машины сэлбэг ирчихсэн байсан болохоор нь н.Отгонсүрэн н.Батбаяр бид гурав Б.Бийн машиныг янзалж харин нөгөө хэд юу хийж хаан байсныг нь анзаарч хараагүй байж байтал хүмүүс хөөе хөөе гэх шиг болохоор нь хартал Э.Сж машинаа асаагаад хөдлөхдөө Б.Бийн дээгүүр гарч байхыг нь би харсан. Гэхдээ Б.Б яг машины голоор нь гараад хол талд нь үлдсэн. Маншины дугуй бол Б.Бийн дээгүүр гараагүй. Тэгээд би Б.Б дээр очоод за яаж байна хөгшөөн гайгүй юу гэсэн чинь би гайгүй ёоёо хөгшин нь одоо Багануур дүүрэг рүү буцлаа гэж хэлсэн. Тэгээд н.Энхбаярын машиныг асааж халаагаад н.Энхбаяртай хамт Багануур дүүрэг рүү буцаад явсан. Харин бид нар Б.Бийн машиныг янзалж дуусаад цаашаа Илүүр гэх газар руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

-Гэрч Ю.Отгонсүрэнгийн “...2022 оны 01 дүгээр сарын өдрийг нь сайн санахгүй байна. Улаанбаатар Багануур дүүргээс Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Илүүр гэх газар руу самарт явж байгаа хүмүүсийг буулгахаар н.Энхбаяр, Б.Б нар тус тусдаа машиндаа би өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй хамт явсан. Тэгээд бид нар замдаа явж байгаад Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Мааний дуган гэх газарт Б.Бийн автомашин эвдэрсэн. Дараа нь Б.Бийг аваад цаашаа Их даваа гэх газар руу явж Б.Бийн машинд сэлбэг авахаар хамт явсан. Тухайн үед цаг орой болчихсон байсан. Б.Б бид хоёр шөнөжингөө машины сэлбэгэнд яваад маргааш үүрээр шахуу буцаад Б.Б машин эвдэрсэн газарт ирсэн. Тэгсэн Улаанбаатар хот Багануур дүүргээс Э.Сж бас машины сэлбэг аваад ирчихсэн байсан. Тэгээд дараа нь машиндаа Б.Бтой хамт машинаа нармалдаад унтсан. Тэгсэн нэг мэдсэн чинь миний машины хаалгыг нэг хүн нүдээд байхаар нь юу болов гээд босоод ирсэн чинь н.Энхбаяр надад Б.Бийг машин дайрчихлаа гэж байсан. Тэгээд Б.Б голын мөсөн дээр мишоктойгоо хэвтэж байсан. Тэгээд би Б.Б дээр очоод гайгүй юу хө гэсэн чинь миний хөл нуруу эвгүй байна гээд н.Энхбаяр машиндаа Б.Бийг авч суулгаад Улаанбаатар хот Багануур дүүрэг рүү явсан байх. Бид нар болохоор Б.Бийн машиныг асаагаад цаашаа илүүр гэх газар руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

-Шүүгдэгч Э.Сжийн гэрчээр өгсөн “...2022 он 01 дүгээр сарын 07-ны өдөр байна уу 08-ны өдөр байна уу би сайн мэдэхгүй байна. Намайг Улаанбаатар хот Багануур дүүрэгт гэртээ байж байхад н.Ганаа гэх хүн миний 99797873 гэсэн дугаар руу залгаад Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самарт явах хүн байна уу мэдэж байгаарай чи хэзээ явах юм бэ хойно Б.Б ах чинь машин нь мөсөн дээр эвдэрчихсэн зогсож байна гэнэ гэхээр нь би тухайн үед за за гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би тэр өдөртөө Б.Б ахын эхнэр н.Заяа эгч рүү утсаар залгаад ах хойно машин нь эвдэрсэн сураг гараад байна та мэдсэн үү гэж асуусан чинь машин эвдрээгүй байхаа өөр цуг явж байсан хүнийх нь машин эвдэрсэн байлгүй хаана эвдэрсэн юм бэ гэж надаас асуухаар нь би мэдэхгүй байна Бага давааны ойролцоо мөсөн дээр гэж байна гэж хэлэхэд н.Заяа эгч намайг чи явах гэж байгаа бол гялс явахгүй юу даа гэхээр нь би танд захиж өгч явуулах зүйл байгаа юм уу гэж асуухад эгчид нь байхгүй гэхээр нь за за гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би тэр орой бензин тосоо аваад Багануур дүүргээс 22 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг руу Б.Б ахад машины сэлбэг аваачиж өгөөд би өөрөө цаашаа Элүүрийн эх гэх газарт очихоор шөнийн 4 цагийн үед очсон. Намайг тухайн газарт орхиод н.Дээгийн ах, н.Баяраа, н.Энхбаяр ах нар машин дотроо унтаж байсан. Харин н.Батзориг ах н.Отгоо ах хоёр цаанаас ахиад сэлбэг аваад хүрээд ирсэн. Б.Б ахын машины гавлын дээд анги нь хагарчихсан эвдэрчихсэн байсан. Тэр орой нь Б.Б ахын машиныг янзлах уу гэж асуусан чинь Б.Б ах яах юм бэ маргааш өглөө больё, миний нойр хүрээд байна хэд хоног нойргүй явсан болохоор өглөө нэг мөсөн больё гэж надад хэлээд бид нар машин машиндаа ороод унтсан. Маргааш өглөө нь бид нар босоод н.Батзориг ахын машиныг янзалж эхэлсэн. Б.Б ах машиныхаа гавлын дээд ангийг өөрөө тавьж өгчихөөд та нар эрэг боолтыг нь чангалчихаарай гэж хэлээд өөрөө унтах гээд яваад өгсөн. Тэгээд бид нар машинтай нь ноцолдож байгаад Б.Б ахын машиныг асаах дөхөөд ирэхээр нь би өөрийнхөө машиныг асааж халаагаад машин дотор цонхны цан арилгахыг хүлээгээд 20-30 минут сууж байгаад Б.Б ахын машиныг асаах болоод чирэх машин хэрэгтэй болохоор нь би машинараа чирэх гээд урагшаа дөнгөж хөдөлтөл өөдөөс нарны гэрэл голын мөсөн дээр ойж миний нүд рүү тусаад иртэл хүмүүс хөөе наана чинь хүн унтаж байна шдээ гэж орилоод ирэхээр нь би машинаас буугаад ирсэн чинь Б.Б ах мөсөн дээр унтаж байсан юм шиг байна лээ. Миний машины ар талд мөсөн дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би ах дээр очоод Б.Б ахаа та зүгээр үү гээд асуусан чинь ёо ёо гэж дуугарч байсан аа за за ах нь зүгээрээ гайгүй гайгүй гэж хэлээд миний хөл жаахан эвгүй болчихлоо одоо тэгээд яах вэ ах гэж хэлээд одоо зүгээрээ миний дүү хойшоо явах ажилтай биздээ ажлаа бод ах нь н.Энхбаяртай хамт Багануур дүүрэг рүү явлаа гэж надад хэлсэн. Тэгээд н.Энхбаяр ах Б.Б ахыг аваад Багануур дүүрэг рүү явсан. Харин би машинаа унаад Илүүрийн эх газар руу явсан. Харин миний араас н.Дээгий ах, н.Отгоо ах   хоёр УАЗ-469 машинтайгаа явсан байх урд нь хөдөлсөн чигээрээ хүлээлгүй яваад өгсөн. Тэр өдөр би явж байгаад Илүүрийн эх рүү өгсөж яваад машин эвдэрчихсэн. Тэгээд би тэндээ 2 хоног хоноод тэгээд дараа нь замын унаанд суугаад Багануур дүүрэгт ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-32 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 092 дугаартай “...Б.Бийн биед бүсэлхий нурууны L5-р нугаламын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 57-58 тал/ болон шүүгдэгч Э.Сжийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.Сж нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг Майны дуган гэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “УАЗ-469” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээ асааж хөдөлгөх явцдаа Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Замын хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны нөхцөлийг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” Гэснийг зөрчиж газар унтаж байсан Б.Бийг дайрч эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

                            

Прокуророос шүүгдэгч Э.Сжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Э.Сж нь өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой буюу тээврийн хэрэгслийн хүн тээвэрлэхээс бусад зориулалтын бус хэсэгт хүн суулгах, тээвэрлэх нь тухайн хүн гэмтэж бэртэх, амь насаа алдах аюултай нөхцөл байдал гэдгийг мэдсээр байж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирч нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна.  

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Э.Сж нь хохирогч Б.Бт болгоомжгүйгээр хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж энэхүү өөрийн үйлдлээ -мөн хуулийн ерөнхийн ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч Э.Сж нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Э.Сж нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Иймд шүүгдэгч Э.Сжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Г.Энхбатаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сжид 1.000.000 төгрөгөөр торгох” ялын дүгнэлтийг гаргасан байна.

 

Шүүгдэгч Э.Сжийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгч Э.Сжийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Сжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Сжид эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар 3 удаагийн ял шийтгэлтэй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сжийг шүүхээс тогтоосон Улаанбаатар хотын Багануур дүүргээс бусад нутаг дэвсгэрт явахыг хориглох, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зааснаар Улаанбаатар хоын Багануур дүүргээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар

Шүүгдэгч Э.Сжийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн биед бүсэлхий нурууны L5-р нугаламын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан байна. 

    

Хохирогч Б.Б нь 6.246.000. төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Э.Сж нь мөрдөн байцаалтын шатанд  2.100.000 төгрөг төлсөнг дурьдаж, үлдэх 4.146.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Э.Сжоос гаргуулж, хохирогч Б.Бт олгож, хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2234000960128 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Сж нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

            Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Э.Сийг Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Э.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сжийг шүүхээс тогтоосон Улаанбаатар хотын Багануур дүүргээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхын сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Сжид Улаанбаатар хотын Багануур дүүргээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Сж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол  прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

  1.  Шүүгдэгч Э.Сид шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сж нь хохирогч Б.Бт  2.1000.000 төгрөг төлсөнг дурьдаж, 4.146.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бт олгож, , хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн 2234000960128 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Сж нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Сид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Сид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА