Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/241

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Г.Ариунзул,

Иргэний нэхэмжлэгч Ш.Элбэгжаргал,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Цт холбогдох эрүүгийн 2234001510185 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 10-ны Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Ц

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хашаат” гэх газраас машин механизм ашиглаж “Хьюндай портер” маркийн “51-67 ТӨҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Ц.Оийн эзэмшлийн хаваржааны саравчны 41 ширхэг дэр мод, 10 ширхэг шон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.320.050 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Ц нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ш.Элбэгжаргал нь: “Цагаан сар дөхсөн байсан тэгээд төмөрт яваад ирье гэж хэлсэн. Явж байсан чинь энэ бууц руу эргэчих гээд тэгээд чи яах гэж байгаа юм гэсэн чинь би хүнтэй нь ярьсан байгаа энэ дээр төмөр байгаа гэж хэлсэн. Тэр хавьд ойрхон нутаглаж байсан болохоор авсан. Би ярьсан юм байх гэж бодсон гэв. Модыг нь ч гэсэн ав гэж хэлсэн” гэж тус тус мэдүүлжээ.

 

              Шүүгдэгч Б.Цын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хашаат” гэх газраас машин механизм ашиглаж “Хьюндай портер” маркийн “51-67 ТӨҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Ц.Оийн эзэмшлийн хаваржааны саравчны 41 ширхэг дэр мод, 10 ширхэг шон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.320.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 тал/,
  • Эд хөрөнгөн битүүмжлэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 8-9тал/
  • Хохирогч Ц.Оийн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч Ш.Элбэжаргалын мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
  • Гэрч Х.Чогсондоржийн мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
  • Гэрч З.Отгонсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
  • Шүүгдэгч Б.Цын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31тал/,
  •  “ЭМ Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07/85 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-55 тал/,
  • “ЭМ Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 07/145 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-73 тал/,
  • Шүүгдэгч Б.Цын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 86-87 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ц нь 2022 оны 05 дугаар сарын 14-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 120 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 107 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 126-127 тал/ 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.Ц нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Цт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааныг товыг хохирогч Ц.От мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, иргэний нэхэмжлэгч Ш.Элбэгжаргал нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Цын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасанд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цын хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Цыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Бусад асуудлаар:

            Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Цын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай портер” маркийн “51-61 ТӨҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 3.825.000 төгрөгийг шүүгдэгч Б.Цаас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн 2234001510185 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Хьюндай портер” маркийн “51-61 ТӨҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Ш.Элбэгжаргалд буцаан олгож, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Цыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай портер” маркийн “51-61 ТӨҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох нийт 3.825.000 /гурван найман зуун хорин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Цаас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Эрүүгийн 2234001510185 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Хьюндай портер” маркийн “51-61 ТӨҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Ш.Элбэгжаргалд буцаан олгож, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ял эдлэх хугацааг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА