| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2022/0235/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/245 |
| Огноо | 2022-06-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинтөр,
-улсын яллагчаар Г.Энхбат,
-шүүгдэгч Э.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Э.Од холбогдох эрүүгийн 2134000000158 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.О нь Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багт оршин суух иргэн Н.Доржийн гэрийн гадна 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ш.Зын гээгдүүлсэн Самсунг М-12 маркийн гар утсыг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Э.О нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Ш.З нь: “2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр найз н.Доржийнд очиход Э.О байж байсан. 4 лээ ганц юм уугаад, орой нь ажилтай болоод явсан. Гэрт буулгахад н.Дорж чи хармаандаа утсаа үзээрэй гээхээр нь үзсэн чинь байхгүй байсан. Тэгэхээр нь танайд орхичхож дээ очоод үзээрэй гээд, тэгээд дараа нь чиний утас манайд байхгүй байна шүү чи учраа олоорой гэсэн. Тэгээд Э.О дээр 14 хонгийн дараа өөрөө очоод эгчихнэ утас хэдүүлэнг байхад алга болчихлоо, чамаас өөр хүн авсан хүн бахгүй, эгчдээ гаргаад өгчих гэсэн чинь би хараагүй, мэдэхгүй гээд байсан. Дараа нь олимп гээд зоогийн газар бор хавтастай утас тавьсан гэдгийг сонсоод очоод хартал мөн байсан” гэв.
Шүүгдэгч Э.О нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Э.О нь Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багт оршин суух иргэн Н.Доржийн гэрийн гадна 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ш.Зын гээгдүүлсэн Самсунг М-12 маркийн гар утсыг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
-Хохирогч Ш.Зын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 4-5 тал/,
-Хохирогч Ш.Зын мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
-Шүүгдэгч Э.Огийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
-“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07/112 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-27 тал/,
-Шүүгдэгч Э.Огийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.О нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 48 тал/
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 91 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 49 тал/ 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Э.О нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Э.Од холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Огийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж, 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4 “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж, 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”гэж заасанд шаардлагад тус тус нийцсэн гэж үзэн прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Огийн хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Э.Ог гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Зогсоожаргал нь гар утсаа сэргээлгэх болон лизингийн төлбөр, шатахууны зардалд нийт 320.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгдэгч Э.О нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Э.Огээс гаргуулж хохирогч Ш.Зд олгож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА