| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2022/0224/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/262 |
| Огноо | 2022-06-15 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинтөгс,
-улсын яллагчаар Г.Энхбат,
-шинжээч Л.Бямбатуяа,
-Хохирогч Л.А, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар,
-шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Цд холбогдох эрүүгийн 2234000000170 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж.Ц
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Ж.Ц нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас П.Анхбаяртай зодолдож улмаар түүний биед зүүн зулай, чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны урагдал, дух, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальс доорх цус харвалт, няцрал, дээд уруулын дотор салстад шарх, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ж.Ц нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Л.А нь: “Өмнө нь таарамжгүй харилцаатай байсан. Ж.Ц нь ажлын байрнаас зөвшөөрөлгүй бараа авах асуудлаар ажлаас нь чөлөөлсөн. Өргөдлөө авахдаа буруу мэдээлэл өгснөөс болж муудалцсан” гэв.
Шинжээч Л.Бямбатуяа нь: “Ж.Ц нь шинжээчийн дүгнэлтээр олон удаагийн цохилтоор тухайн гэмтлүүд үүссэн гэж байна. Би ганц цохисон гэсэн асуудлаар шүүх хуралдаанд оролцож байна. Нүүр болон чамархайн гэмтэл, уруул дээрх гэмтлийг харж үзэхэд 1-ээс дээш удаагийн цохилтоос үүссэн гэдэг нь нотлогдож байна” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2234000000170 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Ж.Ц нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний биед зүүн зулай, чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны урагдал, дух, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальс доорх цус харвалт, няцрал, дээд уруулын дотор салстад шарх, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах
-Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 тал/,
-Хохирогч Л.Аын “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байж Баянгол ресорт нэртэй зочид буудалд ажиллаж байсан. Ж.Ц гэх залуу үйлчлүүлэгч нараас хувь дансаараа мөнгө авдаг байсан нь мэдэгдээд ажлаас нь халсан. Орой нь ажил тарах үеэр болсон байх Ж.Ц н.Баярбат нар нь найз охиноо авах гээд ирсэн байсан. Тэр үед тааралдаад Ж.Ц бид хоёр маргалдсан. Ер нь бол Ж.Ц намайг зодсон. Харин би юу болсон, намайг яаж зодсоныг санахгүй байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ж.Цийг бол сайн санахгүй байна... Би гомдолтой байна, эмчилгээний зардал нэхэмжилж байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,
-Шүүгдэгч Ж.Ций гэрчээр өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Баянгол ресортод зөөгч хийдэг байсан. 2021 оны 08 дугаар сараас хойш ажиллаж байсан. Хэрэг болох үед бол Л.А намайг ажлын байран дээр архи уусан зэрэг их олон худал зүйл ярьж байгаад ажлаас халсан. Би тухайн үед бол цалин 1.000.000 гаргаж авдаг байсан. Намайг ажил руу орох үед Л.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, их согтсон байсан. Би бас бага зэрэг архи уусан, тухайн хэрэг болоход Л.А намайг ална гэж дайраад одоо хоёулаа гараад үзье гээд аваад гарсан. Миний нүүр рүү 2 удаа цохисон, унагаад хүзүү, хоолой боогоод толгой, нуруу хэсэг рүү, хөл болон гараараа их олон удаа цохиж өшиглөсөн. Би хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна. Тухайн үед байсан буудлын хамгаалагч ах харсан... Намайг ажлын байран дээр Л.Аыг архи уудаг талаар хүнд хэлснээс болж намайг зодож эхэлсэн... Миний биед хүзүү, толгой, эрүү, өвдөг өвчин орсон байсан. Мөн нуруундаа гэмтэл авсан. Харин Л.Аыг би 1 удаа цохисон эрүүн тус газарт нь цохиход газар унасан. Өөр цохисон зүйл бол байхгүй. Би хойшоо яаж унасныг нь хараагүй. Мөн толгойдоо ямар гэмтэл авсан талаар нь мэдээгүй... Өмнө нь Л.А бид хоёр зодолдож байгаагүй харин архи уусны дараа намайг их дарамталдаг байсан. Агсам тавьж хэл амаар доромжилдог байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,
-Гэрч Х.Золбаярын мэдүүлэг “...2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр санагдаж байна, би тухайн үед Улаанбаатар хотоос Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Баянгол зочид буудалд шөнө 22 цагийн үед ирсэн байсан. Дотогш ороод Ж.Ц, Л.А хоёрыг Улаанбаатар хот авч явах гэж байсан. Бид гурав гадаа зогсож байтал Л.А би эндээ хоноё өглөө ажилтай гэсэн. Тухайн үед Л.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба Ж.Цийг Л.А нь 1 удаа нүүрэн тус газарт нь цохисон. Тэгэхээр нь би Л.Аыг болиултал Ж.Ц нь 1 удаа нүүрэн тус газарт нь цохитол ард тал руу цемент дээр толгойн дагз хэсгээрээ савж унасан. Тэгэхээр нь би гайгүй байх гэж бодоод Улаанбаатар хот руу явсан. Би гэр гэрт нь хүргэж өгсөн. Л.Аыг гэрт нь оруулаад эхнэрт нь өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,
-Гэрч Б.Төртогтохийн “...2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байх өглөө нь Ж.Ц ажлаасаа халагдсан байсан ба ажил дээр ирж хувцсаа авч байсан. Би тухайн үед ажлаа хийж байсан өдөр 16 цагийн үед Ж.Ц нь архи уусан согтуу байсан ба тухайн үед орилоод байсан. Би юу болсон талаар мэдэх гээд очтол Л.А, Ж.Ц хоёр маргалдаад хэрэлдэж байсан. Л.А нь Ж.Цийг 1 удаа нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Тэгэхээр нь би салгаад Л.Аыг дотогш авч ороод байж байтал удалгүй Л.А, Ж.Цэнгүү хоёр нь гадаа дахиад ноцолдож байсан. Тэгэхээр нь би гараад дахиад очтол Ж.Цийг Л.А нь дахиад бөгс хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд салгаад болиулсан. Би тухайн үед хогоо асгаад ирж байтал Л.А нь Ж.Цийг дахиад нүүрэн тус газарт нь 1 удаа гараараа цохих шиг болсон. Гэтэл Ж.Ц нь зөрүүлээд Л.Аыг нүүрэн тус газарт нь 1 удаа гараараа цохитол Л.А нь ар тал руу саваад толгойгоороо газар саваад унасан. Өөр зүйл болоогүй. Тэгээд бид нар тарцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 166 дугаартай “...П.Анхбаярын биед зүүн зулай, чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны урагдал, дух, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, няцрал, дээд уруулын дотор салстад шарх, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Ц нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний биед зүүн зулай, чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны урагдал, дух, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальс доорх цус харвалт, няцрал, дээд уруулын дотор салстад шарх, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ж.Ц нь хохирогч П.Анхбаярын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Ц нь хохирогчийг цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба материаллаг бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн, төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.
Энэхүү хуулиар бусдын бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь хууль бус шинжтэйг мэдсээр байж уг хууль бус үйлдлээ хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус шинжтэй санаатай үйлдэл, эс үйлдэхүй, учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Ж.Ц болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.Цийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Г.Энхбатаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн хавтаст хэрэгт өгөгдсөн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал 1.310.000 төгрөгийг төлж барагдуулсан. Ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох, цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны 3.600.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Цээс гаргуулах тус тус саналтай байна. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн батлан гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй болно” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: “Ж.Ц нь П.Анхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж гэм буруутайд тооцсон байгаа. Гэм буруутайд тооцсоны улмаас П.Анхбаярын ажилгүй байсан хугацааны цалин болох 3.600.000 төгрөг төлөхөөр завсарлага авсан боловч хохирлоо төлж амжсангүй 2022 оны 7 дугаар сарын 15-ны дотор 1 сарын хугацаатай хохирлыг төлөхөөр баталгааны хуудас гаргасан байгаа. Улсын яллагчаас гаргасан 10.000 нэгжтэй тэнцэх буюу 10.000.000 төгрөгийн саналыг дэмжиж байна. Ж.Ц нь ажилд орсон байгаа хохирлыг цаг хугацаанд нь төлөн гэдгээ илэрхийлсэн байгаа. Улсын яллагчаас оногдуулсан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх ба 3 жилийн хугацаагаар төлөх саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Ж.Цийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Ж.Цийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цд оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Цд оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Цийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэл эдэлж байгаагүй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ж.Ций гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Анхбаярын биед хүнд хохирол учирсан байна.
Хохирогч П.Анхбаяр нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 1.310.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Ж.Ц нь шүүхийн шатанд төлсөн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Анхбаяр нь ажилгүй байсан хугацааны цалин 3.600.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлтийг үндэслэн мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5 хоногийн хугацаанд завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Ж.Ц нь хохирогч П.Анхбаярын ажилгүй байсан хугацааны цалин 3.600.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Ж.Цээс гаргуулж хохирогч П.Анхбаярт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” гэж зааснаар 2022 оны 7 дугаар сарын 15-ны дотор арилгах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Харин хохирогч П.Анхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2234000000170 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2., 36.6., 36.7., 36.8, 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Цийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цд оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Цд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
зааснаар шүүгдэгч Ж.Цийг гэмт хэргийн хор уршиг 3.600.000 / гурван сая зургаан зуу мянга/ төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 15-ны дотор арилгах үүргийг хүлээлгэсүгэй.
9. Эрүүгийн 2234000000170 дугаартай хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА