Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/278

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранчимэг,

-улсын яллагчаар Х.Билгүүн,

-шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч А.Дд холбогдох 2008007630513 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, урьд

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хорих ялаас 2 жилийн өршөөн хассан.

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 908 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн А.Д

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д нь “2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд иргэн Г.Гийн эзэмшлийн “88-67 ТӨА” улсын дугаартай “Хьюнда трак” маркийн тээврийн хэрэгслийн дугуйг засаж өгнө гэж дугуй болон 80.000 төгрөг, мөн шинээр дугуй авч өгнө гэж хуурч дансаар бэлэн 200.000 төгрөг авч залилж, нийт 475.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч А.Д нь “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2008007630513 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч А.Дг “2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд иргэн Г.Гийн эзэмшлийн “88-67 ТӨА” улсын дугаартай “Хьюнда трак” маркийн тээврийн хэрэгслийн дугуйг засаж өгнө гэж дугуй болон 80.000 төгрөг, мөн шинээр дугуй авч өгнө гэж хуурч дансаар бэлэн 200.000 төгрөг авч залилж, нийт 475.750 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах

-Хохирогч Г.Гийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 7 тал/,

-Хохирогч Г.Гийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр УЛаанбаатар хотоос Төв аймгийн Цээл суманд байх гэр рүүгээ явахаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, сонсголонгийн зам дагуу байрлах Оргил худалдааны төвийн баруун талд үйл ажиллагаа явуулдаг дугуй засвар дээр дугуйгаа засуулахаар түр зогссон. Тэгээд нэг дугуйгаа солчихоод нэг запас 11:22:5-тай нэг ширхэг дугуйг нөхөөд тавьчих ах нь маргааш ирээд авъя гээд тухайн засварын залууд засварын мөнгө болох 30.000 төгрөг үлдээгээд явсан. Мөн утасны дугаараа үлдээгээд явсан. Тэгээд тухайн өдрөө хөдөө гэр рүүгээ явахаа болиод хотод амарчхаад маргааш өглөө нь буюу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өглөө нь Улаанбаатар хотоос гараад Эмээлт орчим явж байхад дугуй засварын залуу над руу залгаад ахаа таны дугуйг засахад 30.000 төгрөг хүрэхгүй байна нэмж халуун нөхөөс тавих шаардлагатай байна 50.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн залуугийн явуулсан 5075285630 дугаарын н.Энхзаяа гэх данс руу 50.000 төгрөг явуулсан. Тэгээд хотоос гараад 18 цагийн үед санагдаж байна Төв аймгийн Баянхангай сумын Атар сангийн аж ахуй дээр явж байхад нөгөө дугуй засварын залуу над руу залгаад ах таны дугуйтай адилхан 2 ширхэг дугуй авах уу гээд нэг залуу ирчихсэн байна. Та авах бодолтой байгаа бол эхний ээлжинд 200.000 төгрөг шилжүүлчих харин үлдэн 200.000 төгрөгийг дугуйгаа авахдаа өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би завварчин залууд итгээд над руу явуулсан 5075285630 н.Энхзаяа гэх нэртэй хүний данс руу 200.000 төгрөгийг өөрийн гар утаснаасаа мобайл банк ашиглан шилжүүлсэн. Тэгээд 3 хоногийн дараа дугуй засварын газар очиход н.Баатарчулуун гэх нэртэй ах сжиллаж басан. Би тухайн ахад болсон явдлын талаар тайлбарлан хэлээд засварчин залуугийн талаар асуухад миний дүү чи залилуулсан юм шиг байна, миний ч засварын орлого болох 80.000 төгрөгийг аваад явчихсан гэж хэлсэн. Мөн тус засварын газар миний үлдээсэн дугуй байхгүй байсан болохоор эргүүлэн авч чадаагүй. Тус залуугийн 89185037 дугаарын гар утас руу залгаж ярихад ах би ажил дээр очиж чадахгүй байна нялх хүүхдээ хараад гэрээс гарч чадахгүй байна гэх шалтгийг хэд хэдэн удаа ярьсан. Сүүлдээ утсаа салгаад алга болсон. Тэгээд би тус залууг хэсэг хүлээж байгаад цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан... Би гомдолтой байна. Би засуулах гэж байсан дугуйгаа тухайн засварын газраас авчихсан болохоор засварын мөнгө гэж өгсөн 80.000 төгрөг, шинэ дугуй худалдан авна гэж дансаар шилжүүлсэн 200.000 төгрөгийн хохирлыг барагдуулмаар байна. Мөн засуулах гэж өгсөн 11:22:5-тай дугуйг зах зээлийн ханшаар үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

            гэрч А.Баатарчулууны “...А.Д нь Энхжин худалдааны төвийн зүүн талын дугуй засварын газар хамт ажилладаг байсан. Тэгээд 5 жилийн өмнөөс тусдаа товчооны зам Амун төвийн гадаа дугуй засвар ажиллуулж байгаа. А.Д нь 2019 оны 11 дүгээр сард ажил хийхгүй байгаа гэхээр нь би авч ажиллуулсан. Над дээр 2 сар ажилласан. Сүүлд 12 дугаар сард хүний дугуй засна гэж аваад мөнгийг нь мөн дугуйг нь өгөхгүй алга болсон. Мөн миний тухайн өдрийн 80.000 төгрөгийг орлогийг аваад алга болсон. Дугуй засуулах хүнээс бэлэн 200.000 төгрөг аваад алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

-Гэрч Б.Энхзаяагийн “...Би тухайн өдрийн орж ирсэн гүйлгээг санаж байна. Миний салсан найз залуу тухайн үед Хаан банкны картыг ашиглаж байсан юм. 2019 оны 12 дугаар сарын 09-с 10-ны өдрүүдэд орж ирсэн 30.000, 50.000, 200.000 төгрөгийн орлогууд нь миний дансанд дандаа дугуй гэж бичсэн гүйлгээний утгатай орж ирж байсан. Би бодохдоо А.Дг авто засварын газар дугуй засдаг болохоор мэддэг болохоор ажлын хөлс нь юм байлгүй гэж бодож байсан. А.Д орж ирсэн бүх мөнгөө миний картыг ашиглаад аваад дуусгасан. Би А.Дг карт өгөхгүй болохоор нь бүүр аргаа бараад картаа хаалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал2/,

-“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-22 тал/,

-Хохирогч Г.Гийн Хаан банкны 5013047799 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26 тал/,

-Шүүгдэгч А.Дгийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Сансар худалдааны төвийн хажууд дугуй засвар дээрээ  байж байтал манай байнгын үйлчлүүлэгч Г.Г ирээд дугуй нөхүүлсэн. Тэгээд нэг дугуйгаа үлдээгээд явсан. Тэгээд дугуйг нь нөхөх гэтэл мөнгө дутаад 50.000 төгрөгийг Г.Гоос эхнэр н.Энхзаяагийн дансанд шилжүүлж авсан. Маргааш нь нөхөөсний мөнгө дутаад 30.000 төгрөг хэрэгтэй байна гээд н.Энхзаяагийн дансанд 30.000 төгрөг хийсэн байсан. Дараа нь хоёр хоногийн дараа байх танихгүй хүн Г.Гийн дугуйтай адилхан 11:22:5-тай хоёр дугуй авч орж ирсэн. Тэгээд би Г.Г гэдэг хүн рүү залгаад 2 дугуй хүн зарах гэж орж ирлээ худалдан авах уу гэж хэлсэн. Тэгээд мөнгийг нь шилжүүлчих гээд 200.000 төгрөгийг аваад өөрөөсөө 30.000 төгрөг нэмээд дугуй зарах гэж байсан залууд өгөөд хоёр дугуйгаа авсан юм. Мөн Г.Г өөр дээр нь нэмж хонь өгье гэж ярьж байсан. Г.Г ч өөрөө ирэхгүй их удсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 тал/,

-“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 140-147 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч А.Дг “2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд иргэн Г.Гийн эзэмшлийн “88-67 ТӨА” улсын дугаартай “Хьюнда трак” маркийн тээврийн хэрэгслийн дугуйг засаж өгнө гэж дугуй болон 80.000 төгрөг, мөн шинээр дугуй авч өгнө гэж хуурч дансаар бэлэн 200.000 төгрөг авч залилж, нийт 475.750 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

           

            Шүүгдэгч А.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч А.Дгийн дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Прокуророос шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Залилах...” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч А.Дгийн “2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд иргэн Г.Гийн эзэмшлийн “88-67 ТӨА” улсын дугаартай “Хьюнда трак” маркийн тээврийн хэрэгслийн дугуйг засаж өгнө гэж дугуй болон 80.000 төгрөг, мөн шинээр дугуй авч өгнө гэж хуурч дансаар бэлэн 200.000 төгрөг авч залилж, нийт 475.750 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” гэсэн Арван долдугаар бүлэгт хамаарч байна.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд дотроо Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.

Өөрөөр хэлбэл хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг байна.

Харин шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмшиж, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэ гэмт хэргийн шинж хангагддаг.

 

Үүний адил шүүгдэгч А.Д нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд Г.Гоос дугуй засварлах болон дугуй худалдах гэх нэрийдлээр хуурч өөрийн эзэмшлийн Б.Энхзаяагийн 5075285630 дугаартай Хаан банкны дансаар нийт 280.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн 195.750 төгрөгийн үнэлгээ бүхий дугуйг авч залилсан байна.

 

Дээрх залилсан үйлдэл нь “нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж зааснаар хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа төгсдөг.

 

Тэрээр энэхүү бусдын эд хөрөнгийг хуурч, итгэлийг урвуулан ашиглаж шилжүүлэн авч буй үйлдлээ хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан 475.750 төгрөгийн хохирол, хор уршиг нь санаатай үйлдэлтэй нь шалтгаант холбоотой байна. 

 

Иймд шүүгдэгч А.Д хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болон ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Х.Билгүүнээс: “...Шүүгдэгч А.Д нь Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Гийн эзэмшлийн 8857 ДУА улсын дугаартай Хуньюдай Крак маркийн тээврийн хэрэгслийн дугуйг засаж өгөхөөр дугуй болон 80.000 төгрөг, мөн шинээр дугуй авч өгнө гэж хуурч дансаар 200.000 төгрөг залилж, нийт 475.750 төгрөгийн хохирол учруулсан Шүүгдэгч А.Д үйлдсэн гэмт хэрэг нь хэрэг авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Шүүгдэгч А.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна”... гэх ялын дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатараас: “...Гэмт хэрэг үйлдсэн байдал, нийгмийн хор аюул зэргийг харгалзаж үзээд, сонгох ялаас зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч А.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчын гомдол санал гаргаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “.Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасанд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалт хэсгээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон түүнд 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.     

 

            Шүүхээс шүүгдэгч А.Дд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

              Шүүгдэгч А.Дд Улаанбаатар хотын Баянгол дүүргээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, шүүгдэгч А.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч А.Дд зорчих эрхийг хязгаарлах ялыг, шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг тус тус зөрчсөн бол хорих ялаар солихыг анхааруулах зүйтэй байна.

 

Хохирол, хор уршг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч А.Дгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 475.750 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна. 

  

Шүүгдэгч А.Д нь шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох  475.750 төгрөг төлөхөөс 476.000 /дөрвөн зуун далан зургаан мянга/ төгрөгийг төлсөн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.

 

Эрүүгийн 2008007630513 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

            Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Дг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дг шүүхээс тогтоосон Улаанбаатар хотын Баянгол дүүргээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхын сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч А.Дд Улаанбаатар хотын Баянгол дүүргээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Дгийн цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, 03 /гурав/ сар, 05 /тав/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

  1. Шүүгдэгч А.Дд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн 2008007630513 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Д нь хохиролд 476.000 төгрөг төлсөнг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА