Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

Шүүгдэгч: Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П овогт Д-ын Э-т холбогдох 2208008840072 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 22-нд Увс аймгийн Ховд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Ховд сумын 2 дугаар багт оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй П овогт Д-ын Э /РД:ОП84022238/.

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр ховор амьтан буюу нэг тооны эр Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, хадгалсан, мөн түүнийг зарах зорилгоор Ховд сумын 1 дүгээр багийн нутаг руу тээвэрлэсэн, бусдад худалдаж амьтны аймагт 130.000 төгрөгийн  хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Д.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч  Д.Э нь 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр ховор амьтан буюу нэг тооны эр Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, хадгалсан, мөн түүнийг зарах зорилгоор Ховд сумын 1 дүгээр багийн нутаг руу тээвэрлэсэн болох нь:

1. Эд зүйлд /Алтайн хойлог/ үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дахь тал),

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Уг үйлдлийн улмаас тус сумын нутагт 1 тооны эр хүйсийн Алтайн хойлог шувуу агнагдсан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр эр хүйсийн Алтайн хойлог шувуу нь ховор амьтны жагсаалтад орсон бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээ 130,000 төгрөг гэж гарсан байна. Мөн Алтайн хойлог шувуу нь ховор амьтны жагсаалтад орсон амьтан бөгөөд хууль бусаар агнасан тохиолдолд байгаль экологийн үнэлгээг 2 дахин нугалж төлүүлдэг. Тиймээс 1 хойлог шувуунд 260,000 төгрөгийн нөхөн төлбөр тавьдаг. Уг төлбөрийг хойлог шувууг агнасан этгээдээр төлүүлэхээр нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),

3. гэрч М.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2 сарын 7,8-ны үед Увс аймгийн Ховд суманд амьдардаг манай хадам ээжийн талын хамаатан Б /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ гэж дууддаг ах надруу видео дуудлага хийх үедээ “Ахад нь хойлог шувуу байна. Чи ахдаа зараад өгч тус болооч” гэсэн. Би наадах чинь тийм амар зарагдах юм уу гэж асуухад “Хагалгаанд орсон, гэмтэж бэртсэн хүмүүс авдаг юмаа” гэсэн. Тэгээд гуйсных нь дагуу би “Ховор хүнс, мах хэрэглэгчид” гэж нэртэй Фээсбүүк группд “Хэрэгтэй хүнд өгөе. Хойлог байна шүү” гэж зар оруулахад 2 хүн залгаж авъя гэсэн. Авъя гэсэн нэг хүнтэй утсаар холбогдон Драгон төвийн гадна байдаг тээш хадгалах газраас хайрцагтай хойлог шувууг авч машин дээрээ ирээд уулзахад зарын дагуу хойлог авна гэсэн хүн нь цагдаа байсан. Хориотой гэдгийг би мэдээгүй. Мэддэг байсан бол тийм зар тавихгүй байсан. Б ах хойлог шувуу заруулахаар надруу явуулсан гэхэд манай хадам аав Л “Болох юм уу миний хүү. Наадах чинь хориотой зүйл шүү дээ” гэж хэлж байсан. Бас зар тавьсаны дараа манай хотхонд амьдардаг ах миний утасруу залгаж “Ахын дүү зараа устгаарай. Хориотой шүү” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

4. хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 39-40 дахь тал),

5. эд мөрийн баримтаар ТОЗ-8 буу хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

6. гэрч Б.З-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Алтайн хойлог шувуу манай Ховд сумын 2 дугаар баг болон 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт амьдардаг. Алтайн хойлог шувуу агнах зөвшөөрөл олгодоггүй байгаа. Уг үйлдлийн улмаас тус сумын нутагт 1 тооны эр хүйсийн Алтайн хойлог шувуу агнагдсан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр эр хүйсийн Алтайн хойлог шувуу нь ховор амьтны жагсаалтад орсон бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээ 130,000 төгрөг гэж гарсан байна. Мөн Алтайн хойлог шувуу нь ховор амьтны жагсаалтад орсон амьтан бөгөөд хууль бусаар агнасан тохиолдолд байгаль экологийн үнэлгээг 2 дахин нугалж төлүүлдэг. Тиймээс 1 хойлог шувуунд 260,000 төгрөгийн нөхөн төлбөр тавьдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал),

7. гэрч Д.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 02 дугаар сард ямарч байсан цагаан сарын дараа /би өдрийг нь сайн санахгүй мэдэхгүй байна/ Б-гийн эхнэр А /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ сургуулийн насны орчим хүүхэдтэй манайд таныг хотруу хүүхдүүддээ юм дайх гэж байна гэж сонсоод аваад ирлээ гээд энийг хотруу дайчих гээд жижигхэн хайрцагтай зүйлийг өгсөн. Би тухайн хайрцаган дотор юу байгааг мэдэхгүй байна. Маргааш нь би хүүхдүүд рүүгээ явуулж байгаа ачаатай хамт тухайн хүний хайрцагтай зүйлийг аймгийн төврүү машинд дайгаад 15 цагийн автобусанд Улаанбаатарлуу явуулаараа гээд явуулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал),

8. гэрч Г.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 онд Ховд сумын харъяат Э гэдэг залууд өөрийн эзэмшлийн ТОЗ-8 бууг 1 сая төгрөгөөр зарсан. Тухайн үед галт зэвсгийн гэрчилгээг хөөцөлдөөд шилжүүлээд ав гэж хэлээд гэрчилгээний хамт өгсөн. Гэрчилгээ нь миний нэр дээр бүртэлтэй байдаг юм. Шилжүүлж авсан эсэхийг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),

9. Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 777 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 1 бодгаль шувуу нь эр хүйсийн Тахиатан- Galliformes (Gebler, 1836) баг, Гургуулынхан-Phasianidae овгийн Алтайн хойлог- Tetraogallus altaicus, (Geblег, 1836) байна. Алтайн хойлог нь Ховор амьтны жагсаалтад багтсан Монгол улсын улаан номд орсон зүйл. Шинжилгээнд ирүүлсэн шувууны баруун хөлний тарсны дунд хэсгээр тасарсан, баруун хөлний тасархайн дээд хэсгээр хугарсан, зүүн хөл мөн тарсны дунд хэсгээр хугарсан, хүзүү хэсэгт 4 см орчим диаметртэй нүх үүссэн, хүзүү хэсэгт үүссэн нүхний дээд хэсэгт 3.7 см орчим диаметртэй улаан хүрэн цус мэт зүйл хурсан байх тул агнагдсан байж болзошгүй. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг бодгаль алтайн хойлгийн экологи-эдийн засгийн үнэлгээг 130.000 төгрөгөөр тогтоосон. Амьтны тухай хуулийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасан болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-25, 26-30 дахь тал),

10. Шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128 дугаартай “2022 оны 1 дүгээр сарын байдлаар хуучин Тоз-8 загварын галт зэвсгийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 700,000 /Долоон зуун/ мянган төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64 дэх тал),

11. Шүүгдэгч Д.Э-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 01-р сарын 28-ны орчимд Ховд сумын 2-р багийн нутаг Отор гэх газарт малаа хариулаад явж байтал мал дотор нэг хөл гар нь гэмтсэн хол нисэж чадахгүй хойлог шувуу таарсан. Би тухайн үед буутай явсан тул өөрийн буугаар тэр шувууг 1 удаа буудаж алсан. Тэр шувууг юунд сайн гэдгийг мэддэг байсан тул өөртөө хэрэглэхээр хадгалж байсан. 2022 оны 02-р сарын 07-ны өдөр манай хамаатны Ц гэх залуу надруу фейсбүүкээр залгаж дүрстэй ярьсан. Тэр үеэр би хойлог шувуу агнасан талаар хэлсэн. Тэгээд Ц-ийг зараад өг гэж хэлсэн юм. Тэгээд би уг шувууг авч хайрцагт хийгээд Л гэх хүн Улаанбаатар хотруу хүүхэддээ ачаа явуулна гэж сонсоод тэр хүнд дайж Улаанбаатар хотруу явуулсан юм. Би уг шувууг шарханд сайн, эмчилгээний чанартай хэрэглэдэг мөн доголон гэмтсэн шувуу байсн тул зовоогоод яахав гэж бодоод алчихсан юм. Би өөрөө хэрэглэх гэж байгаад уг шувууны хөл гэмтэлтэй тул сэжиглээд хэрэглэхгүй байж байгаад Ц-тэй ярихдаа зарахаар болж түүн рүү явуулсан юм. Би тухайн үед өөрийн эзэмшлийн ТОЗ-8 загварын буугаар буудсан. Уг бууг 2021 оны зун Бөхмөрөн сумын М гэх хүнээс 1 сая төгрөгөөр худалдаж авсан. Нэрээ албан ёсоор шилжүүлж аваагүй байсан юм” гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж тус тус тодорхойлжээ.

Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 777 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Д.Э-ын агнасан шувуу нь эр хүйсийн Тахиатан- Galliformes (Gebler, 1836) баг, Гургуулынхан-Phasianidae овгийн Алтайн хойлог- Tetraogallus altaicus болох тогтоогдсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтаны жагсаалт”-ын  2 дугаар бүлэгт заасан шувууны 17-т Алтайн хойлог /Tetraogallus altaicus/ оржээ.

Шүүгдэгч нь хуул бусаар агнасан Алтайн хойлог шувууны махыг Увс аймгийн Ховд сумын 2 дугаар багийн нутаг Отор гэх газраас агнаж хадгалсан, Ховд сумын 1 дүгээр багийн нутаг руу худалдах зорилгоор тээвэрлэсэн, бусдад худалдсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан “Зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнасан, түүний түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан” \гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

(Geblег, 1836) Алтайн хойлог нь Ховор амьтны жагсаалтад багтсан Монгол улсын улаан номд орсон зүйл. Шинжилгээнд ирүүлсэн шувууны баруун хөлний тарсны дунд хэсгээр тасарсан, баруун хөлний тасархайн дээд хэсгээр хугарсан, зүүн хөл мөн тарсны дунд хэсгээр хугарсан, хүзүү хэсэгт 4 см орчим диаметртэй нүх үүссэн, хүзүү хэсэгт үүссэн нүхний дээд хэсэгт 3.7 см орчим диаметртэй улаан хүрэн цус мэт зүйл хурсан байх тул агнагдсан байж болзошгүй. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг бодгаль алтайн хойлгийн экологи-эдийн засгийн үнэлгээг 130.000 төгрөгөөр тогтоосон. Амьтны тухай хуулийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасан болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-25, 26-30 дахь тал),

Алтайн хойлог гэх амьтан нь амьтны аймгийн нэн ховор амьтанд хамаарч байна.

Хохирлын талаар:

Монгол Улсын Засгийн газрын Засгийн газрын Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний  3 дугаар бүлэгт заасан шувууны 7-д  алтайн хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөг гэж тогтоожээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заажээ.

Шүүгдэгч 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай дансанд 260.000 төгрөг тушаасан хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 98 дахь тал) хэрэгт авагдсан байна.

Иймд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Д.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан заасанЗөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнасан, түүний түүхий эдийг хадгалсан,  тээвэрлэсэн”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь тогтоогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Э урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 80-р тал),

Шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасан эрхийнхээ хүрээнд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гол төмрийн Н7196 дугаартай, замагийн 7196 дугаартай ТОЗ-8 бууг, галт зэвсгийн гэрчилгээний хамт улсын орлого болгохоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Алтайн хойлог шувууны махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр  тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч П овогт Д-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан “Зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнасан, түүний түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Э-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Э-т тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гол төмрийн Н7196 дугаартай,  замагийн 7196 дугаартай ТОЗ-8 бууг, галт зэвсгийн гэрчилгээний хамт улсын орлого болгохоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах /Н.Удвал/-д даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Алтайн хойлог шувууны махыг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Э-т нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ